Showing posts with label Үртэй хүмүүн жаргалтай. Show all posts
Showing posts with label Үртэй хүмүүн жаргалтай. Show all posts

1/16/2009

Зураг зураад л...

Манай том охин гэж бөөн зураг зурах хоббитой хүн байдийм. Араас нь бас 2 шинэ *зураач* тодроод, цаас дэвтэр дээр зурах нь сонирхолгүй болсийм уу яасийн, ширээ сандал, ханан дээр хүртэл чөлөөт уран бүтээл туурвих гээд. Манайх гэдэг айл авангард зургийн урлан болох л дутаад байна,гсн... Гурван *зураач*ийнхаа бүтээлээс сонирхуулий:)

1/07/2009

Зураг...

Ялангуяа бага жижиг хүүхэдтэй хүнд энэ зургийн аппарат гэдэг агаар ус шиг хэрэг болох нь холгүй гэжийвэл.. Дурсгалтай хөөрхөн мөчүүдийг үлдээх гэж сүр сүлдтэй л юм болохийн зүгээр...

Хуучин аппаратаа унагаж цохиж үйлийг нь үзэж байгаад эвдчээд, хүнээр бол цоорхой өмдтэй, ханзархай гуталтай гэж зүйрлүүлэхээр юм бариад л гүйгээд байсан. Дарж зураг авдаг гол товч нь хугарч унаад,оронд нь бал харандаа гэх зэрэг нарийхан үзүүртэй юмаар хатгадаг шилдэг арга сэдэж, бас тэгсэн болоогүй ээ картнийх нь хаалт салаад уначихаж байгаан , тэгээд яахав хүн амьтнаас жаахан зовохшуу юм болонгоо нилээн хэдэн сар гүрийгээд хэрэглэнэшд...
Уг нь анх 2 чемодан хуучин хувцастай, хэдэн хайрцаг халтар номтойгоор энэ нутагт шинэ амьдралыг эхлүүлж байснаа бодвол, хүссэн үедээ хэрэгтэй юмаа аваад хэрэглэчихдэг боломжтой болсон ч, угийн юмны ховор хомс үед бага залуу насаа өнгөрүүлснийх үү, нөгөө *арвич хямгач* зангаа тавихгүйм аа,гсн.
За сэдвээсээ жаахан далийгаадах уу.Том маань 35 үсгээ үзэж дуусаад, цагаан толгойн баяр болгож Диснэйгийн Тинкербелл гэж нэг хөөрхөн кино үзэж тэмдэглэв...Том дунд хоёр маань ид шидийн ертөнцөд орчихсон л явж байх шиг байсан, бага харин нэг уйлж, нэг унтаж, нилээн олон ажил амжуулсан их завгүй хүн кино театр гээчтэй анхлан танилцавай...

12/05/2008

Ойрдоо...

Өдийд ч Монголд шинэ жилийн уур амьсгал орчихсон гоё байгаа байх даа...

Манай үүгээр нилээн сэрүү ороод, өглөө оройдоо чамгүй жиндүү байдаг болчиж... Дунд охин маань түрүү сараас цэцэрлэгийн(ёочиэн) хүн болж, бага бид 2 эгчийгээ автобусанд нь хүргэж өгч, авдаг нэг шинэ ажилтай болсийм байна. Төлбөр нь үнэтэй санагдаад, хэтэвчнийхээ хэмжээнд тохируулж 7хоногт 2 өдөр явдаг ангид оруулсан гэжийгаа. Тал өдөр ч гэсэн гэрт байснаас хамаагүй хөөрхөн дуу шүлэг сураад, ойролцоо насныхаа хүүхдүүдтэй харьцаж сураад давгүйм шиг байгаан. Тэгээд ч дараа жилээс ажил хийх санаатай байгаа болохоор дүүтэйгээ хамт цэцэрлэгт(хоикуэн) маршлах биз.
Энд Японы цэцэрлэгийн тухай нэг тайлбар хиймээр санагдчихлаа. Цэцэрлэг нь ёочиэн, хоикуэн гээд 2 янз, нэг үгээр хэлбэл цэцэрлэгт өгөх нөхцөл, шаардлагаасаа шалтгаалаад ялгаатай гэхиймүү дээ. Ёочиэн нь болохоор хувийн цэцэрлэг бөгөөд ажил эрхэлдэггүй, гэртээ суудаг ээж нар хүүхдээ өгдөг төлбөр нь харицангүй үнэтэй байх бөгөөд, энэ нь голдуу өдөр 2 цаг хүртэл л ажиллана.3настайгаас нь эхэлж өгнө. Харин хоикуэн нь болохоор голдуу улсынх бөгөөд ээж аав нь 2-уулаа ажил эрхэлдэг хүмүүс, эсвэл оюутан, өрх толгойлсон эмэгтэй гэх мэт хүндэтгэх шалтгаантай хүмүүс хүүхдээ орой 18.30 хүртэл өгдөг, 6сартайгаас нь эхлээд өгч болно. Төлбөр нь харицангүй хямд(зарим хүндэтгэх шалтгаантай бол төлбөрөөс чөлөөлөгдөх ч тоиолдол бий)газар гээд тайлбарлачихий..
За ямар ч байсан, иймэрхүү маягтай өдөр хоног харвасан сум шиг жирэлзэх зуур, би бас яаж зүгээр байхав өвчин хэлээд амжих нь . Яасийн ууц нуруугаар өвдөөд ... настай хүний дэргэд хэлвэл залуугаараа өвчин хэлээд гэж зэмлүүлэхээр байх шиг байна... Энэ урагшгүй яриагаа хуучин онд нь орхиод, шинэ ондоо эрч хүчтэй орохиймсан гэсэн шүү юм бодоод сууж байх шив дээ,гсн.

9/30/2008

Монгол хэлний хичээл...

Охин бид 2-ын Монгол хэлний хичээл овоо урамтай, ямар ч байсан шинэ жилээс өмнө цагаан толгойгоо үзээд дуусчих шинжтэй. Урамшуулаад цагаан толгойн баяр тэмдэглэе гэж бодож байгаа. Яг яаж тэмдэглэхээ одоохондоо шийдээгүй л байна.

Охин маань крилл үсгээ үзээд дуусахаараа монгол бичиг сурмаар байна гэж дуугарч байна лээ.Би дотроо их л олзуурхаж баярласан ч заах хүн нь өөрөө болохоор нилээн хариуцлага хүлээх болох гээд...
Юу гэхлээр, миний монгол бичгийн мэдлэг нөгөө жүжигчин Дорлигжов агсны тээр жил тв-гээр уншиж байсан
“Сүү тосны тасгаас 10н баадан чацга хүргүүлэв
Хөлөө жийсэн Цэнд
Хүлгэндээ үхсэн Шавар
(Сүү тосны тасгаас10 бидон цөцгий хүргүүлэв
Хүлээн авсан Цэнд
Хүлээлгэн өгсөн Шарав)”гээд хошин өгүүллэгт гардагтай адил хүн амьтны элэг авмаар түвшинд...
Ш.Чоймаа гуайн эрхлэн найруулсан нэг сурах бичиг байгаан байна, тэрэндээ салхи оруулахаас. Намайг 9дүгээр ангид байхад анх монгол бичгийн хичээл ороод, тун сонирхолтой байж билээ. Гэрт байсан Эрдэнийн эрх-ийг дээрхи хошин өгүүллэгт гардаг шиг л умшаад байснаа санаж байна...Би Монгол хүн гээд л цээжээ дэлдээд байдаг, үндэсний бичиг үсгээ ч олигтой галиглачихаж дөнгөхгүй байж таарахгүй санагдаад л явсан. Ерөөсөө энэ завшааныг ашиглаад гэдэг шиг, үзэж алдаж үсэрч наалдана аа,ккк.

9/05/2008

Би монгол хүн юм болохоороо...

Томыгоо хичээлээсээ ирэхээр нь байнга

Өнөөдөр сургууль дээр ямар байв? гэдэг асуулт тавьдаг
болохоор бид 2-ын хооронд өдөр бүр
сургуулын тухай яриа өрнөдөгиймаа.
Багш нь ирэх нэг дэхэд гэртээ байгаа хамгийн дуртай уран зохиолын номоо авчираарай гэж даалгавар өгсөн юм байх.
Охин маань *Мөрөн Сартай 2 *гэдэг номоо авч явна гэж байна. Энэ нь наадамд морь унаж байгаа нэг Монгол хүүгийн тухай өгүүлдэг ном юм байгаан. Ээжээ, яагаад энэ номыг сонгосныг мэдэж байна уу? Яагаад гэвэл би Монгол хүн болохоороо...
http://jp.youtube.com/watch?v=1wLeU2i8YTo&feature=related

7/13/2008

Зун цаг...

Зун цаг

Зун цаг сайхан даа
Зугаатай цэнгэлтэй гоёхон доо...
Яг бидний амьдарч байгаа газрын зуны тухай товчхоноор хэлье гэвэл чийглэг бүгчим халуун гэхэд болох байх. Анхандаа амь тэмцмээр халуун санагддаг байлаа. Өнөөдөр бас нилээн халах шиг боллоо. Манай 3 шавиагаа ханатал усаар наадаж өнживөө. За болсон уу? Болоогүй ээ, гэсээр бараг 2 цаг гаруй, хөл гарынхаа хурууны өндөгийг үрчийтэл тоглосон. Ядартлаа тоглосон хүмүүс, өнөөдөр овоо эртхэн унтаж надад жаахан аахар шаахар ажил амжуулах боломж олгох байгаа гэсэншүү юм горидоод сууж байна^0^

6/25/2008

Амьдралын дурсгалт мөчүүд

Орчлонд мэндлэх, анх сургуулийн сурагч болох, сургуулиа төгсөх, бие дааж нийгмийн харилцаанд хөл тавих, гэрлэх, үр хүүхэдтэй болох, алтан мөнгөн хуримаа хийх гээд бүгд л дурсгалтай мөчүүд... Амьдарч байгаа газрын маань дүүргээс оршин суугчиддаа энэ мэт амьдралын дурсгалтай мөчийг тохиолдуулж модны суулгац бэлэг болгож байгаан билээ. Энэ жил Ёкохамагийн боомт нээгдэсний 150 жилийн ой болж байгаа болохоор Ёкохама хотод нийт 150 мод шинээр суулгах юм байна л даа. 10-аад төрлийн модон дотроос 1-ийг сонгож авна гээд том охиныхоо 1-р ангид элсэн орсон дурсгалд японоор ажисай(эхний зураг) гэдэг цэцэгний мод авчирч гаднаа тавив(дараагийн зураг нь). Би гэдэг хүн мод цэцэг арчлах мэдлэгээр тааруухан. Охины минь анх сурагч болсон дурсгалын мод юм чинь сайн арчлахгүй бол...Энэ талаар мэдлэгтэй андууд зөвлөлгөө өгөөрэй.

6/18/2008

Миний жирийн нэг өдөр...

Хагас бүтэн сайн, амралтын өдрийг битүүхэн хүлээх зуур ажил сургуулийн өдрүүд ч бас бүтэн амьсгаа авах чөлөө өгөлгүй жирэлзээд өнгөрөх юмаа... Бага маань ойрноос шатаар өгсөж урууддаг хоббитой болчоод, надаар хөөрхөн дасгал хийлгэчих янзтай, шат л харагдвал бөөн баяр, өгсөж , уруудна гээд...сэтгэлээ ханатал тэрийгээ давтана гэжугаа...За тэгээд гэртээ бол Маамаа маамаа гээд л миний сүүдэр шиг араас дагаастай. 2 том маань үс гэж багсайгаад л, бүүр сүрийг нь дараад болохгүй, чийгтэй халуун эхлэж байгааг ч хэлэх үү.Дандаа би өөрөө тэгсгээд ур дүй муутайхан тайрчихдаг байсийн, энэ удаад анх удаа үсчинд даатгая гэж санагдаад. Үсчингийн тэр хойшоо унадаг сандалд суугаад л бяцхан адал явдалтай байгаа болтой 2-уулаа их додигор, тун хичээсэн царайтай харагдсан... Хааяа нэг иймэрхүү бяцхан өөрчлөлт хүүхдэд бүү хэл томчуулд ч хэрэгтэй байдаг даа... Иймэрхүү маягтай манай 2-ын хорвоотой танилцсан бичил түүх нэгээр нэмэгдэв ээ...

4/23/2008

Бойтоглов...

Ойрд дулаан ороод ч байх шиг, үгүй ч шиг. Өнгөрсөн 7 хоногт шинэ сурагчийн эцэг эхийн хурал болоод, багыгаа үүрээд, дундахаа хөтлөөд,томыгоо дагуулаад...ачаатай тэмээ шиг л... Тэр өдөр ангийнхан нь өдөр өнжүүлэх маягын юманд хамрагдсаныг би мэдэлгүй, бүртгүүлээгүй байсан тул ,яахав энэ 3-тайгаа хамт багагүй бойтоглов шив. Бага маань мээм иднэ гэж уйлж унжигнаад, дундах энэ тэрүүгээр гүйж үймүүлэх гээд, том бас яаж дутахав хийх оролдох юмаа олж ядан хамар амандаа хуруу гараа хийх гэж намайг улайлгаад л...би гэдэг хүн хөлс чийхраад л ...Юун багшийн яриа мариа сонсох манатай, баахан саад болж байгаад ирсэн дээ. Нилээн хэдэн хүн ,бага хүүхдээ дагуулаад ирсэн харагдсан, нэг нь ч уйлж, үймүүлэхгүй...тийм дуулгавартай юм  уу, ээж ааваасаа айгаад тэгдэгийм үү!!!Тэгсэн манай 3 байдгүйээ...Хэтэрхий дураар нь дургиулдагийн гай юу,гсн. Бас болоогүй тэр хооронд, өвгөнөө ажилаас нь чөлөө авахуулдаг ч байж уу, найзындаа 2 багыгаа гуйж харуулдаг ч байж уу...гээд бодоод амжиж байгаамаа. Ингэж нэг хөглөснийг эс тооцвол, том маань сургуулийн амьдралд дасаад овоо биеээ дааж эхэлсэн. Тэгээд бид 2 ,*Өөрөө өөрийгөө болгоно* гэдэг лоозонтой болоод байгаа. Би гэдэг хүн аманд нь хоолыг нь халбагадах нь холгүй хэтэрхий хүүхдийнхээ урдуур гүйж , ойр зуурын юманд сургалгүй муу зан сургаснаа ухаарч дутагдлаа засахаар шийдсэн;/; Өнөөдөр ангиа цэвэрлэх алчуур аваад явсан.Дээр нь дээрхи зурган дээр байгаа заавар байсийн, сонирхолтой санагдаад . Нойтон алчуурыг зөв мушгих тухай тайлбарлажээ, хэхэ.Энэ дээрхээр бол би дандаа буруу мушгиж байсан байна. Япончууд аливаа юмыг олон талаас нь судалж, туршаад хамгийн дөт, ашигтай арга замыг олж тогтоохдоо гаргуун хүмүүс. *За тэгсгээд болно биз* гэсэн ойлголт  байдаггүй юм шиг байгаан. Аливаа юмыг хийхдээ урьдчилж сайтар судалж, бэлдэж байж яс юм л хийнэ. Өөрт хомс болоод ч тэр үү энэ чанар нь их таалагддаг юм. За тэгээд сурах мэдэх юм мундахгүйм дөө...

4/09/2008

Шинэ сурагч...

Том oхины маань хичээлийн шинэ жилийн нээлт болж, блогтоо бичих сэдэвтэй болоод... Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад, том цүнхээ үүрч аваад сургуульдаа яваад ирсэн.Нээлтийн ёслол дээр 2-р ангийнхнаас нь дуун бэлэг бариад, сэтгэл хөдлөөд самсаа шархирч байна лээ. Саяхан л  тохойн чинээ улаан юм байсан чинь сургуулийн сурагч  болчихсон байх юм энэ тэр гэж бодсоншиг суулаа.  Нэрсийн жагсаалт дотор нь манай хүний ганц гадаад нэр их содон харагдана лээ,хэхэ. Япончууд өөрсдөө Family name-тэй болохоор, биднийг бас тэгж бодоод намайг нөхрийн маань нэрээр дуудаад, би ч тийм нэртэй юм шиг *хай,хай* л гэчихдэг юм. Албан ёсны юм биш бол нэрийнхээ учрыг тэр болгонд тайбарлаад байхаасаа төвөгшөөгөөд... Нээлтийн өдөр сайхан байсан хирнээ, 2 дахь өдөр нь хүйтэн салхитай бороотой байв. Ойрхон амьдардаг хүүхдүүдийгнэг групп болгоод өглөөд нэг газар цуглуулаад хамт явуулдаг юм билээ. Өөрөө байнга хүргэж өгч авна гээд байхгүй, ээж  нар нь ээлж ээлжээр дагуулж явдаг юм байна. Ахлах ангийнхан нь багуудаа харж хандаад..Япончууд  ер нь  өөрийнхөө хүрээ групп дотроо бол голдуу их хамтач нийтэч сэтгэлгээтэй хүмүүс  санагддаг юм. Бүгд л бусдыгаа хүлээлгэж    төвөг чирэгдэл учруулахгүйг хичээнэ. Харин бид 2 эхний өдөр товлосон цагаас 1 минут хоцорсон паакттай, өнөө өглөө хамгийн  эрт шахуу гозойсон...Эхний 7 хоног бол тарахад нь сургуулиас нь очиж авна. Анги нь 28 хүүхэдтэй, 3 салаатай. Манай хүн 1-р салааны хамгийн урд багшийнхаа өөдөөс харж сууж таарсан.Нэрээр нь, япон цагаан толгойн дарааллаар суулгадаг юм билээ... За, тэгээд эхний үедсургуулиас нь бичиж бөглөх элдэв цаасаар дарчих юм шиг байна аа,хэхэ. Би өөрөө ч гэсэн  шинэ мэдэхгүй юм ихтэй, нэгдүгээр ангийн *нусгай ээж*байх шинжтэй байна***

3/26/2008

Арын албаа залгуулсаар...

За ойрд ч хорвоо дэлхийгээр олон янзын үйл явдал өрнөж, ялангуяа Түвдэд болсон явдалд сэтгэл эмзэглэж сууна... Хувийн амьдрал маань хэвийн. 3 охинтойгоо нэг инээж, нэг уурлаж байтал  цаг хугацаа урсан өнгөрөхийг ч анзаарах сөхөөгүй  өдөр өнгөрөх юмаа. Өнгөрсөн амралтын өдөр том аниа найзтайгаа Кидзаниа(http://www.kidzania.jp/about/e_index.html) гэдэг хүүхдэд зориулсан, томчуудын ажил мэргэжлийн тухай танилцуулж, яг жинхэнэ юм шиг хүүхдүүдийг өөрсдийг нь ажиллуулж тоглуулдаг хотхон руу яваад сэтгэл нь хөөрсөн хүн харьж ирсэн. Бид хоёр бас 2 багыгаа дагуулаад Sanrio Puroland гэдэг хотхон явж хүүхдүүдээ тоглуулж яваад ирлээ. Ер нь сүүлийн үед амралтын өдөр бол голдуу гадуур таваргаад байгаан байнa аа. Нээрээ хурдан юмаа, том маань одоо 10-аад хоноод сурагч боллоо...Хичээлийн шинэ жилийн баяраас өмнө 2,3 кило хасчих санаатай мэрийгээд сууна(бас блог анд Destiny-д амлалт өгчихсөн байгаа;/) Дурсгалын зурганд *гайгүй ээж*гарчих санаатай,гсн,хохо. Өө тийм, манайхаас ойрхон нэг аятайхан цэцэрлэгт хүрээлэн олсон, дулаахан өдөр бас тийшээгээ гарчаад байгаан байна...

3/05/2008

Амьдрал хөвөрсөөр...

Ойрдоо ханиад н*санд хясагдаад блогдох боломжоор бага байсныг эс тооцвол амьдрал хэвийн...Хааяа даа, найз нөхөдтэйгээ уулзаж сэтгэл санаагаа сэргээмээр үе байх л  юм... Уг нь хүүхдүүд өдөр хоногоор өсөж бойжоод биед бол амар болох гээд л... Гадаа дулаараад ойр хавийн тоглоомын талбай хэсдэг ажил эхлээд...Хаврын элдэв синдром хөдлөөд үү,,, үе үе нээх сэтгэл хөдлөөдл,yuotube-дэж баахан монгол дуу сонсож уяраад л...хэхэ Энэ дээрхи зурган дээрхи дүүргийн *Олон нийтэд зориулсан төв(хүүхэд байхад монголд улаан булан гэж байдаг байсан, тэрэрхүү ч юм уу?! )* Над шиг хүүхэдтэй хүмүүс чөлөөтэй орж гарч үнэ төлбөргүй  хүүхдээ тоглуулчихна, дотроо хөөрхөн номын сантай, тоглож байгаад явахдаа ном зээлээд харичихна... Энэ  газар нь муж, дүүргийнхээ төсвөөс санхүүждэг юм гэсэн. Ер нь иймэрхүү утгаараа япон-д нөгөө социализм гэдэг чинь байгаад байх шиг байхийн... Тэгэхэд манай Монголд болохоор төвдөө Хилтон хотель сүндэрлүүлэх гээд байгаа хирнээ, хотын бараг дийлэнх хүн амаа цэвэр бохир усны сүлжээнд  холбож чадаагүй байдаг..... Одоо ямар болсныг  мэдэхгүй,90н хэдэн оны стастикийн  мэдээгээр лав хотын хүн амын 51% нь гэр хороололд гэсэн тоо баримт байсан санагдана... За, юутай ч өөрт ахадсан юм зөв бурүүгүй яриад байлгүй, арынхаа албыг хашсан шиг хашаад, завсар чөлөөгөөр нь  тархиа зүлгэж суутал, их бага хэмжээгээр бусдад нөлөөтэй амьдарч,    цаг нь ирэхээр  бусдад хэрэгтэй нэг болов юм  хийж чадах байх гэж итгээд л зүтгэж сууя даа,гсн:) Нээрээ миний ингэж бодоход нөлөөлсөн, саяхан уншаад нилээн сэтгэгдэл төрүүлсэн нэгэн  зүйлийг хуваалцая. ****************************************************************  *Шарил дээрхи бичээс* Залуухан, эрх чөлөөтэй, бас сэтгэж ургуулж бодох чадвар дүүрэн байсан үе Хорвоо ертөнцийг өөрчилж сайжруулах нь хүсэл мөрөөдөл минь байлаа, Нас явж ухаан суух тусмаа хорвоо ертөнц хувирахгүй гэдгийг мэдэрсэн, Тэгээд өөрийнхөө ертөнцийг харах цонхоо арай багасгаж зөвхөн өөрийнхөө улс орныг өөрчлөе гэж бодсон, Гэвч тэр ч бас огт хувирах янзгүй, Насны нар гудайгаад ирэхийн хирд ядаж өөрийнхөө гэр бүл, ойр дотныхноо өөрчл өе хэмээн эцсийн хүчээ шавхаж үзэв,  Тэгээд ч хэн ч тоож авч хэлцсэнгүй, Улмаар үхэл хаяанд ирэхэд л (амьдралдаа анх удаа байх) нэг зүйлийг анзаарч, ухаарсан, Эхлээд өөрөөсөө эхэлж өөрийгөө өөрчилж чадсан бол ,гэр бүлийнхэндээ  нөлөөлж ,улмаар тэднийг өөрчилж чадах байсан ч байж магад.. .Тэгснээрээ гэр бүл , ойр дотныхныхоо дэм тусаас хүртэж , өөрийн улс орноо өөрчилж сайжруулж чадах байсанч юм бил үү... Магадгүй,би өөрөө ч дэлхийг өөрчилж чадах байсан байж мэднэ.... **********************************************************************************

1/15/2008

Шинэ газар төвхнөх гээд л...

     
Бүгдэд шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлээд шинэ оны анхны бичлэгээ оруулая^-^ Сүүлийн бичлэгээс хойш зөндөө уджээ... Нэг хэсэг ч зав гэдэг юмаар маруухан байлаа. За байз манайхаар чинь шинэ сонин юм юутай билээ,хө. Юутай ч нүүдэл суудал жигдэрч, төвхнөсөн шүү.  Том гүнж энэ  хавар шинэ сурагч болно гээд өдөр хоног тоолж эхэлсэн,  7 хоноод сурагч ширээ сандал нь ирнэ гээд догдолсон хүн л байна^^Эгч маань ирж туслаж  байгаад хугацаа нь болоод буцчихсаныг хэлэх үү , өдөрт 3  гүнжтэйгээ хөөрхөн л дажин болчих юм. Юм юмаа амжуулах гэж тэмцэлдсээр нэг өдөр гэдэг ёстой нөгөө харвасан сум шиг жирэлзээд өнгөрнө шүү дээ. Хагас бүтэнд бол 5-уулаа гандан буурахгүй ээ, галуун цуваа шиг машиндаа үсэрч суугаад , шинэ газартайгаа танилцах, судлах бяцхан аялалд мордоно... Дунд гүнж маань хэл яриа гэж гүйцэгдэхээ байгаад , нэг өдөр аавдаа жаахан зэмлүүлчээд*миний зүрх түг түг хийчихлээ * гэж бөөн инээдэм ... Бага гүнж маань 9 сар хүрч, тагнуулч шиг элгээрээ мөлхдөгийг төгсөж, юм түшээд зогсох гээд байгаа. Ойрноос *бай,бай*, *мээм*,*папа* гэсэн хэдэн үг хэлээд ...үртэй хүний жаргал, амьдрал сайхаaн гэдгийг мэдрүүлээд л...гэж бяцхан уянгын халил...^^ Манай хүн яахав, нөгөө л  ажилч зөгий шиг үүрийн таван жингээр гарч , үдшийн бүрийнээр харьж ирдэгээрээ, Би гэдэг хүн 3 гүнжтэйгээ арын албандаа зүтгээд л...амьдрал үргэлжилсээр...гэжүгаа. Ps:Сүүлийн үед ажил хиймээр бодогдоод ... Зиа даа, томыгоо 1-р анги төгстөл арын албаа л хаших биз дээ^0^  

11/08/2007

Хүүхэлдэйн театр

Ийм гарчиг өгөхөөр театрт очиж үзсийм байна гэж бодож магадгүй. Манай ойрхон  хашаан дотроо Японы уламлалт байшинтай(бүр хуучны сууц болохоор нэг ёсны музей маягаар ашигладаг болтой юм) нэг жижигхэн цэцэрлэгт хүрээлэн байдаг юм.  Тэнд хааяадаа бага насны хүүхдүүдэд зориулсан үнэгүй арга хэмжээнүүд зохиогддог  . Өнөөдөр бас хүүхэлдэйн тоглолт болоод...  60 орчим насны нэгэн хөнгөн шингэн сайхан зантай байрын  эмэгтэй ганцаараа тоглолт хийж байсан. Японд ер нь иймэрхүү сайн дурын настайчууд их  байдгийн байна лээ. Өөрсдөө ч уйдахгүй, хүүхэд ч баярлуулаад гоё юм билээ. Би ч гэсэн тэтгэвэрт гарахаараа эмээ болохиймсан гэж бодож суулаа,хэхэ...

11/02/2007

Баярлалаа...

Том охин маань'Ээж энийг харж болохгүй шүү' гээд л нэг юм уйгагүй хийгээд байсан чинь ийм зураг зурсан байв. Би гэдэг хүн баярлаад 'Энэ дэлхий дээрхи хамгийн гоё зураг болсон байна даа' гэсэн чинь 'Хошгируулаад байгаам уу' гэдгийн... Охидоороо туслалцуулж байгаад бялуугаа хийчихсэн:) Дундах маань бол хамгийн идэвхитэй, бөөн гурилан дунд нүд шүднь л гялалзаад байсан... ps: Arslang undug ny hagaraad udahgui degdeehei bolchihvii geed sandarch bichleg oruullaa shuu^^

10/16/2007

Хүүхдийн нас биеийн онцлог(Үргэлжлэл-1)

4 сартай хүүхэд
Биеийн жин дунджаар: эрэгтэй-7.3кг, эмэгтэй-6.8кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-65.1см, эмэгтэй-63.5см Толгойгоо бүрэн даадаг болж, доош нь харуулаад хэвтүүлэхээр толгойгоо өндөр өргөж 2 тийшээ харж чаддаг болно. 180 хэмээр харж чаддаг болж харах хүрээ нь өргөжиж, 2 гараа хооронд нь сайн ноцолдуулдаг болно. Тоглоом руугаа гараа сарвайж, сайн атгаж чаддаг болно. Өдөр унтах нь багасаж, шөнө урт унтдаг болж ирнэ. Дуу гарсан зүг рүү харна.“Хаана байна? Өө энд байна аа”гэх зэргээр  саатуулж тоглоход ход ход инээж баярлана.
Энэ үеэс шүлс нь ихээр гоожих үзэгдэл байдаг. Энэ нь хацрыг нь чимхэж базсанаас болдог гэсэн ташаа ойлголт байдаг, үнэндээбол шүлсний булчирхайн хөгжил, шүд ургаж эхлэхтэй холбоотой юм байна. Мөн гэнэт ихээр шүлс нь гоожиж, эмзэглэж байгаа янзтай байвал ам гэмтсэн байж болох талтай юм. Мөн ханиад амархан хүрэх нь хэт бэгнэж, бөөцийлснөөс болох тал бий тул арай даарахааргүй гэхдээ хөлс нь гарахааргүйгээр тохируулж хувцаслаарай. Хөлстэй байгаад даарах юм бол ханиад, бүр хатгаа тусах аюултайг  анхаараарай. Мөн хүйтэн учраас гэрээс гаргахгүй, тэгснээрээ хөдөлгөөн дутагдаж улмаар биеийн эсэргүүцэл суларч ханиад томуу тусах талтай тул анхаарах хэрэгтэй. Нар салхинд гаргахгүй, битүү байшинд хоривол чийгтэнэ гэж хууччуул ч бас хэлдэг шүү дээ. За тэгээд 3, 4 сартайгаас нь эхлээд хүүхдийнхээ хувцасыг ээж аав нь өөрсдийнхтэйгээ адил  зузаан нимгэнтэй байхаар зохицуулж хувцаслаарай. Томчууд 2 давхар цамц өмсөөд халууцаж байвал хүүхэд мөн адил халууцаж байна гэсэн үг, эсрэгээр даарч байвал хүүхэд бас даарч байгаа болно. Нарлаг намуухан өдөр нар салхи, цэвэр агаарт гаргах нь биеийн эсэргүүцлийг сайжруулахаас гадна, агаарт цохиулаад шөнө сайн унтах, арьс нь бөхжих зэрэг олон сайн талтай. 5 сартай хүүхэд Биеийн жин дунджаар: эрэгтэй-7.8кг, эмэгтэй-7.3кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-66.8см, эмэгтэй-65.3см Гадаад төрх, биеийн галбир зэрэг нь аав ээжийгээ дууриаж ирнэ.   Өөрөө эргэж, мөн ганцаараа суух, өвөр дээрээ зогсоохоор дэгж дэрвэх, гартаа барьсан зүйлээ амандаа хийж *чанарыг нь шалгах*, ганцааранг нь орхиж холдох болон болохгүй, боль гэсэн үгэнд дургуйцдэг болно. Ээжийгээ дэргэдээсээ холдвол уйлна. Энэ үеэс бор хоолонд орж эхлэх бөгөөд шингэн дутагдсанаас баас нь хатах тохиолдол байдаг. Давс,чихэргүй шингэн хар цай, 100хувийн жимсний шүүс зэргийг өгөөд үзээрэй.
6 сартай хүүхэд Биеийн жин дунджаар: эрэгтэй-8.1кг, эмэгтэй-7.6кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-68.3см, эмэгтэй-66.8см Нилээн мариа сууж, ж
игнэмэг зэргийг өөрөө бариад идэх, дэргэд нь хүнбайхгүй бол уйлагнах, өөрийнх нь санаснаар болбол хөөрч баярладаг болно. Ганцаараа сайн суудаг болж, доош нь харуулж хэвтүүлэхэд мөлхөх гэж оролдоно.  Нэг гартаа барьсан тоглоомоо нөгөө гартаа солиж барьж чаддаг болно. Мөншүд ургаж эхлэх бөгөөд энэ үеэс шүдний сойз аманд нь үмхүүлэх зэргээр шүдээ угааж сурахад бэлтгэж эхлэх хэрэгтэй, оо түрхэх хэрэггүй. Мэдээж өөрт нь бариулаад орхиж болохгүй, сойзоо гудрах аюултай.  

10/10/2007

Хүүхдийн нас биеийн онцлог

Анх том охиноо төрүүлэхэд , хүний газар асууж мэдэх хүнгүй тулгамдах зүйл гардаг байлаа. Бага насны хүүхдийн тухай нүдэнд харагдаж, гарт баригдтал бичсэн нэгэн гарын авлагыг манай хүн бид 2 одоо ч гэсэн байнга сөхөж хараастай байдаг юм. Хэрэгтэй бас сонирхолтой, зугаатай байдаг юм. Нэг зүйлийг онцолж сануулахад, уулын мод урттай богинотой гэдэг шиг хүүхдийн бие сэтгэхүйн бойжилт нь  тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл номонд бичсэн байгаагаас бага зэрэг хоцорч байлаа ч үндсэндээ эрүүл л байвал санаа зовох хэрэггүй гэсэн үг. Бусдын хүүхэдтэй харицуулах гэдэг бол утгагүй хэрэг... 1 сартай хүүхэд  Биеийн  жин дунджаар:   эрэгтэй-5.1кг, эмэгтэй-4.7кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-56.5см, эмэгтэй-55.4см Энэ үед хүүхдийн биеийн жин өдөрт 20-30 г-аар нэмэгдэнэ.Үүнээс бага байвал хоолондоо цадахгүй, сүү нь хүрэлцэхгүй байна гэсэн үг тул анхаараарай. Ойролцоогоор 3 цагийн зайтай гэдэс нь өлсөж сүү нэхнэ. Ээжийнхээ царайг бусдаас ялгаж харна.  Ээжийгээ дуугарч, саатуулахад аан,уун гэсэн авиа гаргаж хариулах, улаан өнгийн зүйл болон дуу чимээг илүү мэдрэх, алганд нь хуруугаа хүргэхэд буцааж чанга атгах, нүцгэлэхээр гар хөлөө савчиж тарвалзах зэргийг чаддаг болно. 2 сартай хүүхэд Биеийн  жин дунджаар:   эрэгтэй-7кг, эмэгтэй-5.5кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-59.9см, эмэгтэй-58.5см Бага багаар агаарт гаргаж эхлэх хэрэгтэй. Энэ нь арьсыг бэхжүүлж өгнө. 10-14цагийн хооронд салхилуулах нь тохиромжтой гэж үздэг. Гадуур нар салхинд явахад хүүхэд шингэнээ алддаг тул, гаднаас орж ирээд хөхөө хөхүүлэх болон шингэн зүйл уулгах хэрэгтэй. 2 сартай хүүхэд ээжийнхээ дууг ялгаж сонсоно.Толгойгоо өргөж, хөдөлж байгаа юмыг дагуулж харах, дуугардаг тоглоом зэргийг сонирхох, их чанга том дуунаас айж цочих, өөрийнхөө гар хурууг нүүрнийхээ өмнө авчирч харж, ноцолдуулж тоглодог болно. 3 сартай хүүхэд (Анх төрж байснаасаа биеийн жин нь 2 дахин нэмэгдэнэ) Биеийн  жин дунджаар:   эрэгтэй-6.8кг, эмэгтэй-6.2кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-62.9см, эмэгтэй-61.3см Саатуулж ярихаар хоолойгоо дуугаргаж инээх, уурлахаараа царайгаа хувиргах, толгойгоо даах, тоглоомоо өөрөө барьж чаддаг болох, тод өнгийн зүйлийг сайн ялгаж харах, дуу чимээг сайн ялгадаг болох,  хөгжим сонсговол тааламжтай царай гаргах зэргээр олон зүйл чаддаг болно. Үдэш орой, шөнийн цагаар зарим хүүхэд зүв зүгээр байснаа юу болсон нь мэдэгдэхгүй хэсэг хугацаагаар уйлж чарлах тохиолдол байдаг. Голдуу уйдах буюу тэврүүлмээр байгаа үедээ уйлдаг бололтой бөгөөдөдөр нь   салхинд гаргах зэргээр саатуулсан үед бол  зүгээр байдаг байна. Манайхан уйлахаар нь сандраад л, уйллаа,чих нь өвдөж  гээд дураараа элдэв юм дусааж эмчлэх гээд байдаг. Агаарт гаргах, ярьж тоглож саатуулах зэргээр хэсэг байдлыг нь ажиглаж байж онош тавих нь зүгээр байх. Энд өөрт тохиолдсон явдлаас хуваалцая. Манай охин нэг хэсэг шөнө учиргүй уйлдаг байсан юм. Яаж ч аргадаж саатуулсан 10-20 минут уйлж уйлж, юу ч болоогүй юм шиг тайвшираад унтаад өгдөг байсийм. Эхлээд нөгөө *гайтай чих өвдөх*гэдэг нь тархинд зурсхийж ордог юм билээ. Тэгээд нөгөө гарын авлагаа хартал 3-6сартайдаа хүүхэд шөнө шалтгаангүйгээр уйлах тохиолдол байдаг.Энэ нь шинжлэх ухаанд тайлбарлагдаагүй. Халуурах, шингэн алдах, хоол сүүндээ дургүй болох зэрэг онцгой шинж тэмдэг илрээгүй, эрүүл бол санаа зоволгүй байдлыг ажиглах хэрэгтэй гэсэн утгатай юм бичсэн байж билээ...  

10/04/2007

Бор хоол

Номоор бол хүүхдийг голдуу  5 сартайгаас бор хоолонд оруул гэсэн байдаг. Ер нь бусад хүмүүсийн хоол руу нүд нь унаад л , хэл амаа хөдөлгөөд эхэлвэл бор хоолонд орох болсон тэмдэг гэдэг дээ. Мэдээжийн хэрэг, эхний үед хөхний сүү, хүүхдийн сүүгээ голлонгоо бор хоолоо нэмэлт болгож өгнө. Хүүхдийн нас биеийн онцлогоос шалтгаалж өгөх хоолныхоо хатуу зөөлнийг тохируулж өгөх хэрэгтэй болно.Өөрөөр хэлбэл  хүүхэд хэлээрээ болон  буйлаараа няцалж дийлэхээр зөөлөн байх уу, үгүй юу гэдгийг бодолцох хэрэгтэй гэсэн үг.  Дээрхи зурган дээр хатуу, зөөлнийх нь ерөнхий багцаа, баримжааг нь  харуулсан байгаа.                                                   
Эхний зураг  5-6 сартай эхэн үе - Өдөрт 1 удаа хооллоно.  5-6 сар буюу эхний үед гурил,талх, будаа,төмс,лууван, байцаа,өндөгний шар, вандуй, эрдэнэшиш гэх мэтийг зөөлөртөл нь чанаж ,сайтар нухаад өгнө.Эдгээрийг  тус тусад нь болон өөр хооронд нь холиж хутгаад өгөөрөй. Бас тараг(мэдээж чихэргүй),банана,гүзээлзгэнэ гэх мэт жимсийг үрэгчээр үрээд, нухаад таргандаа хутгаад өгөх буюу дангаар нь болон өөр хооронд нь холих мэтээр тохируулаарай.
5-6 сартай хүүхдийн хоолыг амтлахдаа анхаарах нэг зүйл бол давс зэрэг элдэв амтлагч хэрэглэх хэрэггүй, хүүхдийн гэдэс дотор гэдэг чинь хариугүй, эмзэгхэн юм байгаа тул эхний үед тухайн материалын өөрийнх нь амтаар байлгахад л хангалттай. Анхнаас нь давс, элсэн чихрээр амталсан зүйл өгөх юм бол түүндээ  дасах муу талтай. Томчуудын хэлээр бол *амнаас унасан* амттай байхад болно гэсэн үг. Талх зэргийг нухаж өгөхдөө элсэн чихэр хийлгүй, хүүхдийн найруулдаг сүүгээр зуурч амталж болно.
Удаахь зураг нь 7-8 сартай буюу дунд үе - Өдөрт 2 удаа хооллоно. Энэ үеээс өөх тосгүй махны шөл, маш бага хэмжээний давсаар амталж өгнө. Тослогтой зүйлд гэдэс нь эвгүйрэх магадлал ихтэй тул анхаараарай..
3дахь зураг нь 9-11 сартай үе - Өдөрт 3 удаа хооллоно. Насанд хүрсэн хүмүүсийн жирийн иддэг хоолны амтыг бодвол арай давс хужир бага талдаа амтална. Энэ үеээс татсан махтай хоол идэж чаддаг болж эхэлнэ. Болж өгвөл цайны жижиг  халбагаар 1 халбага цардуул усанд уусгаад , хоол руу нь хийж жонхуужуулаад өгвөл залгихад  нь амар болдог. Бас нэг анхаарах зүйл бол 1 нас хүртэл нь зөгийн бал өгч  болдоггүй. Өмнө нь хордлого өгсөн, тархинд нөлөөлсөн тохиолдлууд гарч байсан гэсэн.    За тэгээд бор ходоогоо божийлгоод , урагшаа^0^  

9/27/2007

Нэг иймэрхүү...

Ойрд их завгүй байна аа. Нэг мэдэхэд өглөө болоод л, хоёр мэдэхэд орой болоод л ... Бага гүнж маань бор хоолонд орсныг хэлэх үү. Монголд бол ч бантан, кааш,тараг гээд л орос хэл дуусдаг даа. Энд болохоор ном харж байгаад өндөгний шар, төмс, луувангаас эхсүүлээд монгол нэрийг нь мэдэх мэдэхгүй янзан бүрийн ногоо, будаа, загас юм юмаар хоол бэлдэх гэж зүтгэж өөртөө ажил нэмээд л. Багаас нь олон янзын амтанд дасгаж, хоолоор нь дамжуулж аль болох олон төрлийн витамин өгөх хэрэгтэй гэсэн байхаар нь их идэвхитэй байгаа минь энэ.  Өнөөдрийн меню  улаан лоольний нухаш ,чанасан будаа, тараг. Улаан лооль таалагдсангүй болтой огиод л, ярвайгаад л   идсэнгүй...их л онцгүй байсан болтой**Будаа, тарагаа бол хэл амаа долоогоод л дараагийн халбагадахыг хүлээлгүй гэдийж уйлж нэхээд л...хэхэ. Өө нээрээ өнгөрсөн амралтын өдөр Кодомоно куни<хүүхдийн орон>гэдэг том цэцэрлэгт хүрээлэнд очсийм байна. Хүүхдүүд л нар нь гарсан байх. Янзан бүрийн гулсуур л их  байлаа..Өдөржингөө яваад манай хүн бид 2 л хөл ч өвдлөө, суналаа, чиллээ гэсэн хүмүүс орой  гэрийн бараа харсан,хэхэ...

8/30/2007

Блогтой манатай байлаа...

Халуунд хүүхэд өвдөж хямрахаар блог бичих хүсэл төрөх нь байтугай юм болохийн. Уг нь өдөр тутам гэрийн ажилтай зууралдаж, хүүхдээ тойрч гүйсээр өдөр өнгөрүүлдэг над шиг хүнд хааяадаа хэдэн хором нет-дээд байхад сэтгэлийн зугаа гаргаад зүгээр байдаг ... За одоогоор миний хувьд хамгийн том үйл явдал бол бага маань 5 хоноод 5 сар хүрлээ. Өнөөдөр өөрөө эргээд сурчихав. Санаа дагаад уу эргэсэндээ их додигор байх шиг санагдсан:/ Өө бас 2 настай удаах охин минь зураг *зурж* сураад, дэвтэр харандаа 2 сугавчлаад л*ээжээ хадаа,зуяг зуцан*гээд гүйгээд байгаа...Дугуй дотор нүд ам гээд 3 цэг зураад, шууд толгойноосоо 2 урт хөл...хэхэ. Харин ууган охин маань гэрийнхнээ төлөөлүүлж блогийн маань дээд буланд байгаа 5 гахайг зурж өгсийм. Яагаад заавал гахайгаар төлөөлүүлсийм байгаан!? Буруугаар ойлгуузай:/ Манайд бүдүүн хүн байхгүй шүү:)