10/24/2009

Halloween

Өнгөрсөн 7 хоногоос нилээн сэрүү орж , өнөөдөр бүүр 15 хэм, гадаа хүйтэн бороо шиврээд жихүүн байна. Зуны гэсэн бүх юмаа угааж цэвэрлэж далд хийх, өвлийн хувцас хунар, хөнжил гудсаа гаргах гээд хөөрхөн ажил өрнөв.

Хажуугаар нь бас ар араасаа шилээ дараад намар өвлийн тэмдэглэлт баярууд жагссан байдаг. Томын  ангийнх нь нийлдэг хэдэн охин цуглаж Халловийн тэмдэглэж баахан бужигнав. Уг нь 10сарын 31-ний баяр боловчиг, ажил сургуулийн боломжоос болоод урьдчилаад тэмдэглэсэн учиртай. Миний бага байхад ийм баяр байдгийг ч , ямар учиртай  болохыг ч чөтгөр бүүмэд байсым байна.

Halloween-ийг монгол хэл рүү хэрхэн хөрвүүлсэн байдаг юм бол(Багт наадам гэвэл  арай биш байхдаа)?. Христосийн шашны ариун сахиус, бурхадад зориулсан ёслол болох 11сарын 1ний өмнөх өдөр буюу намрын их ургац, байгаль ээжийн хишгийг хүртэсний баяр, ад чөтгөр, муу зүйлсийг зайлуулах ёслол болгон ийнхүү тэмдэглэдэг баяр юм гэсэн. Хүүхдүүдийн хувьд, элдэв янзын баг, хувцас өмсөж, Trick or Treat гэж хэлэнгээ айл хэсэж чихэр боов солилцох нь зугаатай байдаг болтой. Энэ нь дундад зууны үөийн тариачны хүүхдүүд, баярт зориулсан хүнсээ цуглуулан ийнхүү явдаг байснаас уламжилалтай гэдэг юм байна. ★Halloween-ний шөнө алим идэнгээ хойшоогоо эргэж харалгүй толинд харвал ирээдүйн амьдралын хань нь харагддаг гэсэн яриа байдаг гэнэ.

10/16/2009

Манайхаар...

Зиаг манайх гэдэг айлаар сонирхуулчихмаар зүйл юусан билээ. 2 багыгаа төрүүлээд, нийгмийн амьдралд шууд оролцоо багатайхан хувийн албанаас өөр албагүй хэдэн жил арын алба залгуусан хүн, хувьсгалын ажилтай болсон чинь , хаврыг зунтай нь бүхлээр нь үдэж, намартай золгож байж л сая нэг шинэ амьдралын хэв маягтаа дасаж байх шиг байна. Нялх нойтон хүүхдээ өсгөнгөө, арын албаа ч, албаны ажлыг ч амжуулаад гүйгээд байдаг хүүхнүүд яаж болгодог байна аа?! Иймэрхүү янзтай харайлгаж явтал нэг мэдсэн, далын талыг наслах гэжийхийн. Гэснээс энэ сэдвийг ингэсгээд орхисуу. Ажил албатай байхаар , ховор олдох амралтын өдрүүдээ аль болох идэвхитэй өнгөрүүлэхгүй бол хайран санагдаад байх шинжтэй. Угаасаа энд цэцэрлэг сургууль дээр зохиогддог олон нийтийн ажилууд ихэнхдээ хагас бүтэн сайнд голлох юм. 2 багын үндоокай(монгол руу хөрвүүлбэл биеийн тамирын өдөрлөг,гээд  блог анд Бямбаагаас будаа идсэн болно), томын төгөлдөр хуурын тайлан тоглолт болон , хотын зах руу энэ тэрүүгээр агаар салхинд гарсан үеийн ганц нэг зурагнаас оруулав.