9/30/2008

Монгол хэлний хичээл...

Охин бид 2-ын Монгол хэлний хичээл овоо урамтай, ямар ч байсан шинэ жилээс өмнө цагаан толгойгоо үзээд дуусчих шинжтэй. Урамшуулаад цагаан толгойн баяр тэмдэглэе гэж бодож байгаа. Яг яаж тэмдэглэхээ одоохондоо шийдээгүй л байна.

Охин маань крилл үсгээ үзээд дуусахаараа монгол бичиг сурмаар байна гэж дуугарч байна лээ.Би дотроо их л олзуурхаж баярласан ч заах хүн нь өөрөө болохоор нилээн хариуцлага хүлээх болох гээд...
Юу гэхлээр, миний монгол бичгийн мэдлэг нөгөө жүжигчин Дорлигжов агсны тээр жил тв-гээр уншиж байсан
“Сүү тосны тасгаас 10н баадан чацга хүргүүлэв
Хөлөө жийсэн Цэнд
Хүлгэндээ үхсэн Шавар
(Сүү тосны тасгаас10 бидон цөцгий хүргүүлэв
Хүлээн авсан Цэнд
Хүлээлгэн өгсөн Шарав)”гээд хошин өгүүллэгт гардагтай адил хүн амьтны элэг авмаар түвшинд...
Ш.Чоймаа гуайн эрхлэн найруулсан нэг сурах бичиг байгаан байна, тэрэндээ салхи оруулахаас. Намайг 9дүгээр ангид байхад анх монгол бичгийн хичээл ороод, тун сонирхолтой байж билээ. Гэрт байсан Эрдэнийн эрх-ийг дээрхи хошин өгүүллэгт гардаг шиг л умшаад байснаа санаж байна...Би Монгол хүн гээд л цээжээ дэлдээд байдаг, үндэсний бичиг үсгээ ч олигтой галиглачихаж дөнгөхгүй байж таарахгүй санагдаад л явсан. Ерөөсөө энэ завшааныг ашиглаад гэдэг шиг, үзэж алдаж үсэрч наалдана аа,ккк.

9/25/2008

Хятад хүнс= хор

Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн хуурай сүү, мөн савласан шингэн сүүнд хүний биед хор хөнөөлтэй(зөвхөн шаазан сав суулга хийхэд хэрэглэдэг бодис-melamine) бодис найруулж олон мянган хүүхдийн эрүүл мэнд, бага насны олон хүүхдийн амь насанд хүрээд байгаа тухай мэдээг сонсож дуулаагүй байгаа хүн байхгүй байх.

Миний ойлгосноор, Хятадад топ 3-т ордог сүүний 3 үйлдвэрийнх нь бүтээгдэхүүнээс ч энэ хорт бодис ихээр илэрсэн юм байна. Топ 3 үйлдвэрийн нэг нь Хөх хотод байдаг, нэг нь Бээжингийн олимпийн гол спонсорболсон гэнэ дээ.
Уг бодис нь бага насны хүүхдийн биед орвол бөөрний үйл ажиллагааг зогсоож, шээсний суваг нь чулуужиж таглараад, том хүн ч тэвчихийн аргагүй өвдөж, цусаар шээж, улмаар үхэлд хүргэдэг юм гэнэ. Уг бодисыг сүүнд холисон шалтгаан нь сүүг арвижуулж ус хийж шингэлэхээр шалгалт шинжилгээгээр тэр нь илэрдэг, харин уг бодисыг хийчвэл шинжилгээний дүн нь уураг ихтэй сайн сүү мэтээр гардаг учираас, зөвхөн ашиг хонжооны төлөө хүний амь нас, эрүүл мэндээр золиос хийсэн явдал л болсон хэрэг...%Хятадуудад ийм зүйл хийх огт хэцүү биш!!!
Хамгийн аймаар түгшүүртэй нь манай төр барьж байгаа хүмүүс энэ тал дээр хэрхэн шуурхай арга хэмжээ авч байгаа болоо? Их олон улс тэр дор нь Хятадаас гаалиар ордог хүнсний бараанд хязгаар хориг тависан байна лээ.Би Монголд байгаа биш болохоор мэдэхгүй байгаа ч...Эрүүл мэнд, эрүүл хүнсний талаар дорвитой бодлого, тогтолцоог бүрдүүлж чадахгүй арчаагүй төртэй манай улс дуулсан ч дуулаагүйм шиг чихэн дүлий, нүдэн балай байгаа бол уу л гэж төсөөлөгдөж байна!! Цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авчихсан байгаа бол хүлцэл өчье! Монголын өнөөгийн төр засагт даатгаад, найдаад суугаад байвал энэ цөөхөн монгол дуусахвий дээ. Хятад яахав, тал нь дуусахад тал нь ахиад хэдэн хар мянга үлдэнэ ш дээ. Угаасаа тэр олон хар мянган хүнийхээ ходоодыг яаж хоолтой байлгах вэ гэдэг дээр аргаа барж, нэг айл нэг хүүхэдтэй бай гэж хүртэл цинзурдаад байгаа газар!!!
Гэлээ гээд бид тэдэнтэй огт адилгүй гэдгийг мартаж болохгүй санагдахиймаа.
Хятадын том дарга нь Хятад хүн дор хаяж өдөрт 500грамм сүү ууж, дэлхийд гологдооргүй биё бялдартай болцгооё гэж уриалга гаргаад, хүмүүс ч сүүнд хошуурсан юм байх. Тэгсэн яахав дээ, тэр хар мянган хүний ходоодыг тийм амархан сүүгээр хангачихна гэж ч юу байхав!!! Тэгсэн түрүү зуны амралтаар Монгол буцахад хамгийн их ажиглагдсан зүйл бол тв-гээр Хятадгүй бол бидний амьдрал зогсоно гэсэн өнгө аястай ч гэхийм үү тийм мэдээ, нэвтрүүлэг бан цунгаараа гарч байх нь нэг л ёозгүй санагдаж байсаныг хэлэх юун . Төв шуудангийн урд талд рекламын самбар дээр ч бил үү, сайн чанарын Хятад сүү гэсэн гоё ганган реклам байсан санагдаж байна!!! Тэгж л мөнгө олох бизнес хиймээр байгаан бол ёстой чаанс юм биш үү. Тэр хошуу амаа холбож гүйгээд байгаа урд хөршдөө монгол сүү нийлүүлж мөнгө олооч!! Мал аж ахуй чинь манай үндэсний үйлдвэрлэл биз дээ! Төр засаг нь сүүлийн үеийн техник технологитой сүүний савлах үйлдвэр 5,6-г ч хамаагүй бариулчихаач!!Олон хужаад газар шороогоо сэндийчүүлсний хариуд олж байгаа ашиг орлого гэж учиргүй их юм болжийгоо биз дээ!! Ядаж дотооддоо айж сэрэмжлэх юмгүй сүүгээ хэрэглэе л дээ. Манайд одоогоор байгаа, савладаг сүү хэр зэрэг стандартын шаардлага хангадаг юм бүү мэд!! Би лав зун очихдоо авч ууж үзсэн, гоё савтайгаас цаашгүй санагдаж байсан. Арай жаахан судалгаа хийгээд, боловсронгүй сайн болгох арга зам хайж болмоор л санагдаж байна лээ.
Би гэдэг хүн Японд энэ хэдэн жил амьдарч, Монгол хүн Япон хүн 2-ын ялгаа ч гэхийм үү нэг зүйлийг асар ихээр мэдрэх юм. Тэр нь юу вэ гэхээр япон хүн нэг зүйлийг хийхийн тулд урьдчилж сайн судалж төлөвлөдөг, тэгээд хийсэн зүйлээ байнга сайжруулж, улам боловсронгуй болгох гэж мэрийж зүтгэж байдаг. Тийм болохоороо ч дэлхийд made in Japan тэнцүү чанартай сайн гэсэн имэйжтэй. Манайхан бол нэг тэгсгээд ухантаж байгаад нэг юм эхлүүлнэ, тэгээд л тэрэндээ сэтгэл нь ханаад 10 жил ч өнгөрсөн бахь байдгаараа, нөгөө хүй нэгдлийн үейин технологитойгоо зууралдсан хэвээрээ!!!Тэгээд хэлдэг шалтаг нь мөнгө хөрөнгө байвал ч чадчихна л даа ухааны юм ярина. Үнэн хэрэг дээрээ мэдлэг + сэтгэл, зүтгэл л дутдаг байхгүй юу. Тэр чанараараа бид Япончуудтай эн зэрэгцтэл ч холоо байх шиг байна.

9/05/2008

Би монгол хүн юм болохоороо...

Томыгоо хичээлээсээ ирэхээр нь байнга

Өнөөдөр сургууль дээр ямар байв? гэдэг асуулт тавьдаг
болохоор бид 2-ын хооронд өдөр бүр
сургуулын тухай яриа өрнөдөгиймаа.
Багш нь ирэх нэг дэхэд гэртээ байгаа хамгийн дуртай уран зохиолын номоо авчираарай гэж даалгавар өгсөн юм байх.
Охин маань *Мөрөн Сартай 2 *гэдэг номоо авч явна гэж байна. Энэ нь наадамд морь унаж байгаа нэг Монгол хүүгийн тухай өгүүлдэг ном юм байгаан. Ээжээ, яагаад энэ номыг сонгосныг мэдэж байна уу? Яагаад гэвэл би Монгол хүн болохоороо...
http://jp.youtube.com/watch?v=1wLeU2i8YTo&feature=related