11/27/2007

Цаг хугацаа урссаар...

Удахгүй шинэ жил болох нь ээ. Саяхан эгч нөхөр хүүхдүүдээ орхиод  найз хүүхнүүдтэйгээ зочид буудлын 70давхарт лаанчдаж, бас Караокэдэж баахан өөрийгөө баясгаж яваад ирсэн. Дандаа ингэж програмдах биш жилдээ нэгүү үгүй юү л  юм чинь ...гэжийвэл.Ёстой булуугаа халтал бурна гэдгийг үзүүлэх шиг болсон,хэхэ. Өө тийм, манайх гэдэг айл шинэ оноос өмнө  өөр тийшээ нүүх болсон тул, шинэ газраа очиж нет холбуултлаа блогтоо бичлэг оруулж чадахгүй болох шинжтэй..Шинэ он гарахаас өмнө  неттэй болж амжих нь уу, үгүй юу^0^

11/21/2007

Дээрхийн гэгээн Далай ламын айлтгал

За ойрдоо бичлэг оруулалгүй нилээн хэд хоночив болтой. Эзэнгүй хаалга мөргөөд буцсан блог андуудаас хүлцэл өчье... Өчигдөр нэгэн хувь тохиолоор Далай ламын айлтгалыг очиж сонсоод ирлээ. Амьдардаг газраас маань ойрхон байсныг хэлэх үү олзуурхаад л гүйгээд очсон. Ар,Өвөр нийлээд 600 гаруй Монгол хүн цугласан гэж байх шиг байна лээ. Цагаасаа хоцорч болохгүй, бага насны хүүхэд дагуулж ирж болохгүй гэсэн байсан болохоор нь хүүхдүүдээ харуулж орхиод, бас ч үгүй нилээн цагийн запастай яваад очлоо. Тэгтэл нялх хүүхэд дагуулсан хүмүүс ч нилээд харагдаж байна.1 цагт эхлэнэ гэсэн байсан нь 2-оос болсон гээд цаг орчим хүлээгээд гар хуруу бээрэхийн алдад ашгүй дотогш орох болж, гар тээш биеийн байцаалтаа шалгуулаад орлоо. Манайхан цагаа баридаггүй гээд хашрааж байгаан болуу, тийм л бол цагаа болонгуут хаалгаа бариад л оруулахгүй байвал болох биш үү!! Манайхан л болсон хойно нөгөө л хаалган дээр бөөгнөрч хошуурдаг нь хэвээрээ. Зохион байгуулж байгаа хүмүүс нь зохицуулаад, хүүхэдтэй хүмүүсийг нэг газар цуглуулаад түрүүлж оруулах ч юм уу, орсон хойноо хүүхэд нь уйлах зэргээр бусдыг чилээхээр бол танхимаас гарахад амар хаалганд ойр суудалд суулгах ч юм уу, гаднаас орж байгаа хүмүүсийг хэлээд сайхан нэг эгнээ зогсоогоод цувруулаад оруулах ч юмуу санаа тависан бол гэх мэт сэтгэгдэл төрж байв.. Далай ламын айлтгалыг Ажаа Рэнбүүчи гэдэг Америкад дүрвэж гарсан төвд лам хүн монголоор орчуулж байсан ч зарим хэсгийг нь сайн ойлгосонгүй. Ёстой орчуулаад өгч байгаа сэтгэл нь сайхан юм даа л гэж бодсоншиг.Уг нь Далай лам бодууштай, сайхан юм ярих шиг болсон. Монголоос түвд хэл сайтай лам хүн залж ирэх боломж байгаагүйн боловуу(нэгэнт хэрэг болгоод ийм арга хэмжээ зохиож байгаа юм чинь,хийсэн шиг хийвэл сайхан), хамгийн эхний эгнээнд заларч байсан элчингийнхнээс тийм санаачилга гаргаад, элчингийн зочид буудалд байрлуулаад гэх зэргээр сэтгэл тавибал Далай ламын айлтгалыг хол ойроос зориод, цаг заваа зохицуулаад ирж сонсож байгаа тэр олон хүмүүсийн сэтгэл хангалуун байх байсан б ол уу. Их хурлын гишүүн Ламбаа гэдэг хүн бас тэргүүн эгнээнд заларсан байсан. Бодвол ард түмнийхээ тусын тулд, сайн сайхны төлөө гээд л tend явжийсийм байлгүй:) Далай лам, санал асуулт байна уу?гэхэд нь хэд хэдэн хүн санал бодлоо хэлж байсан. Тэр дотор нэгэн өвөр монгол хүн(Ар монголын иргэн болмоор байна гэж хүсэлт гаргасан өвөр монгол хүнд зөвшөөрөл олддоггүй, тэгсэн хэрнээ хэл ам мэдэхгүй хужаа нар амархаан Монгол улсын иргэн болж байгаа энэ гашуун үнэнийг та юу гэж соёрхож байна вэ? )гэж асууж байсан. Өвөр Монгол, Түвдийн түүхээс бид ч бодож эргэцүүлэх зүйл их мэт санагдсан. Дотор хүн бол дотор л байдаг гэдэг шүү дээ. Өнөө цагт хужаа нар буу шийдэм бариад ороод ирдэггүймаа гэхэд, өмсөж зүүх, эдэлж хэрэглэх , бүүр идэж уух зүйлээрээ хүртэл бид өмнөд иргэний хараат байдалтай байгаагаа анзаарч мэдэхгүй,мэдсэн ч юман чинээ бодохгүй байх шиг...Хятад юм хэрэглэхгүй гээд туйлширсан ч яагаад болохгүй гэж!? Тэртэй тэргүй манайхан чанаргүй муу юмыг нь түүж авчирч дотоодын зах зээлээ дүүргээд байгаа шүү дээ. Ард түмний өөрсдийнх нь сонголт л мэднэ, муу зүйл хэрэглээд үхвэл үх, хордвол хорд гэсэн бодлоготой төр баригчидтай хүмүүс шүү дээ бид...Өнөөгийн Монголын төрөөс энэ талаар хяналт, хязгаар тавих нь битгий хэл ямар ч зохицуулалт байдаггүйн байна гэж ойлгож байгаа. Хятадад үйлдвэрлэсэн* муу* бараанд, өөр хаана ч юм нэг улсын шошго наагаад худалдаанд гаргадаг дотор нь арилчихсан монгол хүмүүс ч их байдаг сураг байнга чих дэлсдэг. Миний амьдарч буй энэ Япон орны төрөөс нь лав тодорхой хэмжээгээр ард түмнийх ээ ходоодруу орж байгаа зүйлд бол хяналт зохицуулалт хийж байдаг юм билээ (эрүүл ахүйн шаардлага хангасан хоол хүнс гэдэг бол амь настай холбоотой асуудал гэж боддогддог) За, яг юу хэлэх гээд байгаагаа мэдэхээ байлаа. Ямар ч байсан бид өөрөө өөрсдийгөө хамгаалахгүйбол, тэгж байгаад болно биз дээ гээд яваад байвал өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч болзошгүй байна шүү !!!гэх гэсийн бол уу. Далай лам ч бас Төвдийн түүхэн дээр тулгуурлаад иймэрхүү утгатай зүйл санууллаа гэж би ойлгосон... Та бүхэн тархиа сайн цэнэглэж, боловсрол сайн эзэмших хэрэгтэй, үүх түүхээ мартаж огт болохгүй, хаана хэний дэргэд байгаа вэ гэдгээ ч сайн ухамсарлаж ухаантай байх хэрэгтэй гэсэн санааг хэлэв үү гэж мунхаг би ухаж бодсон...

11/08/2007

Хүүхэлдэйн театр

Ийм гарчиг өгөхөөр театрт очиж үзсийм байна гэж бодож магадгүй. Манай ойрхон  хашаан дотроо Японы уламлалт байшинтай(бүр хуучны сууц болохоор нэг ёсны музей маягаар ашигладаг болтой юм) нэг жижигхэн цэцэрлэгт хүрээлэн байдаг юм.  Тэнд хааяадаа бага насны хүүхдүүдэд зориулсан үнэгүй арга хэмжээнүүд зохиогддог  . Өнөөдөр бас хүүхэлдэйн тоглолт болоод...  60 орчим насны нэгэн хөнгөн шингэн сайхан зантай байрын  эмэгтэй ганцаараа тоглолт хийж байсан. Японд ер нь иймэрхүү сайн дурын настайчууд их  байдгийн байна лээ. Өөрсдөө ч уйдахгүй, хүүхэд ч баярлуулаад гоё юм билээ. Би ч гэсэн тэтгэвэрт гарахаараа эмээ болохиймсан гэж бодож суулаа,хэхэ...

11/02/2007

ХАЛАГЛАЛ: Монгол хүн бүрт хамаатай

Саяхан Among сүлжээгээр цацагдсан имайлийг энд хуулж тавилаа... ************************************************************************ Эх орон биднээр дутсаар... Амарзаяа.С /Виржиниа/ Дэлхий нийт Монголын аймшигт ядууралын талаар мэдэх цаг хэдүйнээ болжээ хэмээн Их Британий сэтгүүлч Дамиэн Давсон бичжээ. Миний бие өнгөрсөн 6 сарын турш Монгол дахь ядуурал болон хүний наймааны талаархи баримтат киноны зураг авахаар ажиллаж байгаа юм. Өнгөрсөн сард зурагчинтайгаа цуг Улаанбаатарчуудийн 80 хувь нь амьдардаг, хотыг тойрон орших гэр хороололоор явсан юм. Хотыг тойрсон дэнжүүд дээр байрлаж, эздийнхээ боломж бололцооноос шалтгаалж янз бурийн эд материалаар босч, Монголын ундэсний сууцаар нэрлэгдсэн энэ хороолол жижиг хоршоо мухлагтай болоод авсан нь хэр удаан оршин тогтнож байгааг илтгэх бөгөөд Бразил, Индонезийн оромж хороололыг санагдуулахаар байна. Өвөлдөө хасах 25 хэм хүрдэг энэ газар гоожуурын ус, эсвэл ус цэвэршүүлэх систем гэх юмгуй. Хэдэн зуун хун магадгуй мянга мянган хун гадаах модон жорлон болон худагийн усаа дундаа хэрэглэнэ. 2.6 сая илуу хунтэй энэ улсын нярайн эндэгдэл 13 хувь байдаг байна. Амьдралын төлөө зутгэж буй эдгээр хумуус болон энэ улсад амьдарч байгаа бусад хүмүүсийн дунд нэгэн аймшигт нууц хадаглагдаж байгаа юм байна. Улаанбаатарын эргэн тойроны энэ дэнжүүд дээр Монголын ядуучууд болон талийгаачдийг нутаглуулсан оршуулгын газар зэрэгцэн оршино. Талийгаачдийг хундэтгэж, тайван нойрсуулж байгаа юм энд алга. Улаанбаатарын эргэн тойронд орших чимээгүй хот холоос харахад юу болох нь мэдэгдэхгүй болтолоо суйтгэгджээ. Эртний эдлэл болон бэлэг дурсгалын дэлгүүрт нь талийгаачдын булшнаас тонож авсан зуйлсийг гадаадын жуулчидад зарж, тоногдсон булшнууд нь онгорхой улдэж наранд ялзарч байна. Тонуулчид болон зэрлэг амьтдад суйтгэгдсэн талийгаачдын бие эрхтэний тасархай энд тэндгүй хэвтэж, тэнгэрт нь махчин шувууд эргэлдэн нисэх юм. Суйтгэгдсэн булшны байдлаас харахад зарим нэг нь дор хаяж арваад жил онгорхой хэвтэж байгаа нь харагдана. Дийлэнх нь хэзээ нэгэн цагт хуний бие байсан гэж хэлэхийн аргагуй улдэгдэлүүд болж, урагдаж тасарсан хувцасны сэгүүд онгорхой хайрцагнуудад хэвтэнэ. Чимээгүй хотыг уйлдвэр болон эмнэлэгийн хог хаягдалын цэг болгож, оршин суугчид нь чимээгүй хотоор хоол хайн тэнүүчилж, авсных нь модыг тулээ болгон хэрэглэж байна. Бороотой зуны өдөрүүдэд борооны ус эдгээр булшны улдэгдэл, хог хаягдалтай цуг урсаж, айлуудын худгийн усанд шингэнэ. Энэ бух зуйл нүднийх нь өмнө ил байгаа ч үндэсний цаг уурын газар болон Монголд ажиллаж буй бусад олон улсын тусламжын байгууллагууд нүдэн балай чихэн дүлий сууж байх юм. Улсын их хурал буюу парламент нь эдгээр тусламжын байгууллагын ажилчдын цалингаас өндөр татвар авдаг боловч цалин өндөр болохоор ажиллах хүн мунддаггуй юм байх. Эдгээр ажилчдын цөөхөн хэд нь л Ланд Круйзер, жолоочоо орхин, тав тух, аюулгуй байдлаа үл харгалзан албан тасалгаанаасаа гарч ажилладаг гэнэ. Зарим нэг нь ирсэн зорилгоо мартан, ДОХ-ын эсрэг ажиллаж байхынхаа оронд, харин ч бүр эсэргээр тайчих клубуудээр хэсэж, биеэ үнэлэгчдээр үйлчлүүлдэг гэнэ. Азийн сангаас явуулсан судалгаагаар гудамжны хүүхэдүүдийн ихэнх нь, зарим нь бур 10 настай ч хүүхэд байх, ямар нэгэн бэлгийн замын өвчтэй гэж гарчээ. Дийлэнх биеэ үнэлэгчид нь ядуурал болон гэр бүлийн хучирхийлэлийн золиос бөгөөд тэртээ тэргүй хунд байгаа нийгэмд нь улам л нэрмээс болж байна. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт байгаа авилгал хээл хахууль, удирдлагын буруутай үйл ажиллагааг эсэргүүцсэн ажиллагаанууд Улаанбаатарт болж байна. Монголын Улсын засгын газар саяхан ядууралтай тэмцэх $300 сая долларын тусламжыг хүлээн авчээ. 2.6-хан сая хүн амтай энэ улсын эдийн засаг нийгэмийн байдал нь яагаад дайнд нэрвэгдэсэн Африкийн улс орнуудтай адил байна вэ? Монгол улс дайнд нэрвэгдэж сүйтгэгдээгүй мөртлөө, авилгал хээл хахуулын улмаас эдийн засаг нь улам л тогтворгүй болж байна. Уран, алт, зэс болон бусад газарын баялаг нь Айванхау Майнз, Боро Гоүлд, БХП болон Рио Тинто гэх мэт уурхайн том том компаниудын шуналыг хөдөлгөж, эдгээр компаниуд мэдэгдэхүйц хэмжээний ашиг олж байгаа боловч хүн амийн 80 хувь нь үгээгүй ядуу хэвээр. Монгол Улс Нэгдсэн Үндэстэний байгууллагад элсэн орсоноос хойш даруй 50-иад жил өнгөрсөн боловч хуний эрх болон, шоронгийн хоригдолуудын эрхийг эрх баригчид нь уландаа гишгэсээр л байна. Монгол Улсын төлөө гэж санаа зовж байгаа хүн үгүй мэт. Харин ч энэ улс олз омог ихтэй эд бараа мэт байна. Үүнийг 11 настай балчир охин биеэ унэлж, талийгаачдын авсны модоор түлээ хийж байгаа үнэн бодит амьдрал гэрчилнэ

Баярлалаа...

Том охин маань'Ээж энийг харж болохгүй шүү' гээд л нэг юм уйгагүй хийгээд байсан чинь ийм зураг зурсан байв. Би гэдэг хүн баярлаад 'Энэ дэлхий дээрхи хамгийн гоё зураг болсон байна даа' гэсэн чинь 'Хошгируулаад байгаам уу' гэдгийн... Охидоороо туслалцуулж байгаад бялуугаа хийчихсэн:) Дундах маань бол хамгийн идэвхитэй, бөөн гурилан дунд нүд шүднь л гялалзаад байсан... ps: Arslang undug ny hagaraad udahgui degdeehei bolchihvii geed sandarch bichleg oruullaa shuu^^