9/27/2007

Нэг иймэрхүү...

Ойрд их завгүй байна аа. Нэг мэдэхэд өглөө болоод л, хоёр мэдэхэд орой болоод л ... Бага гүнж маань бор хоолонд орсныг хэлэх үү. Монголд бол ч бантан, кааш,тараг гээд л орос хэл дуусдаг даа. Энд болохоор ном харж байгаад өндөгний шар, төмс, луувангаас эхсүүлээд монгол нэрийг нь мэдэх мэдэхгүй янзан бүрийн ногоо, будаа, загас юм юмаар хоол бэлдэх гэж зүтгэж өөртөө ажил нэмээд л. Багаас нь олон янзын амтанд дасгаж, хоолоор нь дамжуулж аль болох олон төрлийн витамин өгөх хэрэгтэй гэсэн байхаар нь их идэвхитэй байгаа минь энэ.  Өнөөдрийн меню  улаан лоольний нухаш ,чанасан будаа, тараг. Улаан лооль таалагдсангүй болтой огиод л, ярвайгаад л   идсэнгүй...их л онцгүй байсан болтой**Будаа, тарагаа бол хэл амаа долоогоод л дараагийн халбагадахыг хүлээлгүй гэдийж уйлж нэхээд л...хэхэ. Өө нээрээ өнгөрсөн амралтын өдөр Кодомоно куни<хүүхдийн орон>гэдэг том цэцэрлэгт хүрээлэнд очсийм байна. Хүүхдүүд л нар нь гарсан байх. Янзан бүрийн гулсуур л их  байлаа..Өдөржингөө яваад манай хүн бид 2 л хөл ч өвдлөө, суналаа, чиллээ гэсэн хүмүүс орой  гэрийн бараа харсан,хэхэ...

9/06/2007

Би ч дуртай, чи ч дуртай <Зайрмаг хийх заавар>

ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС (Хуучнаар хүнсний 20-ийн тэндэх New Tokyo дэлгүүрт хэмжих хэрэгсэл зэрэг байсан санагдаж байна, за тэгээд хаа сайгүй л байдаг биз )

ОРЦ 1.өндөгний шар - 3 өндөгнийх 2.элсэн чихэр - 100гр 3.цардуул (cornflour、starch) - 1 жижиг халбага<5гр> 4.сүү - 400гр 5.цөцгий - 200гр 6.ванилин(vanilla) - хэдэн дусал 7.brэнди (brandy) - 1 жижиг халбага

ЗААВАР Саванд өндөгний шараа хийж задартал нь хутгаад , 1 жижиг халбага сүү хийж хутгана. Дээрээс нь элсэн чихэр,цардуулаа хийж бөөгнөхөөргүйгээр сайтар хутгаж холино.Тэгээд сүүгээ 60хэм орчим хүртэл халаагаад бага багаар дээр нь хийж сайтар хутгана.               Дээрхийг шүүлтүүр шанагаар шүүж халаах савандаа хийгээд хутгангаа<тасралтгүй хутгана шүү> зөөлөн гал дээр халааж,өтгөрөөд ирэхээр нь зуухан дээрээс авч, савныхаа ёроолыг мөстэй хүйтэн усан дээр тавьж хутган, халуун бүлээн болтол нь хөргөнө.Түүн дээрээ ванилин,брендигээ хийнэ. Буцламгай халуун байхад нь хийвэл амт үнэр нь алдагдах тул анхаараарай.

        Өөр саванд цөцгийгөө хийж, доор нь мөстэй сав тавьж байгаад дээрхи бэлдмэлтэйгээ адил өтгөн болтол хутгаад 2 бэлдмэлээ хооронд нь холино. Түүнийгээ амархан хөлдөхөөр<төмөр,металл сав бол бүр сайн> саванд хийгээд хөргөгчний хөлдөөгчинд хийж 3 цаг байлгана. Гаргаж ирж сайн хутгаад ахиж хөлдөөнө. Гаргаж хутгаж хөлдөөхөө 3-4 удаа давтаад зайрмаг бэлэн болно. Амжилт хүсье.

9/05/2007

Би ч дуртай, чи ч дуртай...

За ямар ч байсан буцаж ирээд одоо л нэг юм хуучин амьдралдаа дасаж байх шиг байна...
3 жилийн өмнө анх ном харж байгаад зайрмаг хийж байсийм. Өөрөө ингээд амархаан хийчиж болдог юм гэж бодоогүй байсных уу бөөн баяр болсиймдаг...Түүнээс хойш төрсөн өдөр гэх мэт том жижиг тэмдэглэлт үйл явдал болох тоолонд бялуу, зайрмаг гэдгийг хийгээд байдаг болсийм байна. Анх бол ч туршлага юм юм дутаад амт гэж жаахан хэцүү л юм болдог байсан. Сүүлийн үед гаднаас үнэлж авснаас өөрөө хийчихсэн нь амттай байдаг болоод байгаа гээд жаахан хамраа сөхчихий,хэхэ.
Том охинтойгоо 2-уулаа сүүтэй зайрмаг хийж, сая монголоос ирэхэд эгчийн хийж өгсөн жимсний чанамалыг(варень) дээр нь асгаад хүртсэн чинь давгүй болжээ.гсн