4/23/2008

Бойтоглов...

Ойрд дулаан ороод ч байх шиг, үгүй ч шиг. Өнгөрсөн 7 хоногт шинэ сурагчийн эцэг эхийн хурал болоод, багыгаа үүрээд, дундахаа хөтлөөд,томыгоо дагуулаад...ачаатай тэмээ шиг л... Тэр өдөр ангийнхан нь өдөр өнжүүлэх маягын юманд хамрагдсаныг би мэдэлгүй, бүртгүүлээгүй байсан тул ,яахав энэ 3-тайгаа хамт багагүй бойтоглов шив. Бага маань мээм иднэ гэж уйлж унжигнаад, дундах энэ тэрүүгээр гүйж үймүүлэх гээд, том бас яаж дутахав хийх оролдох юмаа олж ядан хамар амандаа хуруу гараа хийх гэж намайг улайлгаад л...би гэдэг хүн хөлс чийхраад л ...Юун багшийн яриа мариа сонсох манатай, баахан саад болж байгаад ирсэн дээ. Нилээн хэдэн хүн ,бага хүүхдээ дагуулаад ирсэн харагдсан, нэг нь ч уйлж, үймүүлэхгүй...тийм дуулгавартай юм  уу, ээж ааваасаа айгаад тэгдэгийм үү!!!Тэгсэн манай 3 байдгүйээ...Хэтэрхий дураар нь дургиулдагийн гай юу,гсн. Бас болоогүй тэр хооронд, өвгөнөө ажилаас нь чөлөө авахуулдаг ч байж уу, найзындаа 2 багыгаа гуйж харуулдаг ч байж уу...гээд бодоод амжиж байгаамаа. Ингэж нэг хөглөснийг эс тооцвол, том маань сургуулийн амьдралд дасаад овоо биеээ дааж эхэлсэн. Тэгээд бид 2 ,*Өөрөө өөрийгөө болгоно* гэдэг лоозонтой болоод байгаа. Би гэдэг хүн аманд нь хоолыг нь халбагадах нь холгүй хэтэрхий хүүхдийнхээ урдуур гүйж , ойр зуурын юманд сургалгүй муу зан сургаснаа ухаарч дутагдлаа засахаар шийдсэн;/; Өнөөдөр ангиа цэвэрлэх алчуур аваад явсан.Дээр нь дээрхи зурган дээр байгаа заавар байсийн, сонирхолтой санагдаад . Нойтон алчуурыг зөв мушгих тухай тайлбарлажээ, хэхэ.Энэ дээрхээр бол би дандаа буруу мушгиж байсан байна. Япончууд аливаа юмыг олон талаас нь судалж, туршаад хамгийн дөт, ашигтай арга замыг олж тогтоохдоо гаргуун хүмүүс. *За тэгсгээд болно биз* гэсэн ойлголт  байдаггүй юм шиг байгаан. Аливаа юмыг хийхдээ урьдчилж сайтар судалж, бэлдэж байж яс юм л хийнэ. Өөрт хомс болоод ч тэр үү энэ чанар нь их таалагддаг юм. За тэгээд сурах мэдэх юм мундахгүйм дөө...

4/09/2008

Шинэ сурагч...

Том oхины маань хичээлийн шинэ жилийн нээлт болж, блогтоо бичих сэдэвтэй болоод... Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад, том цүнхээ үүрч аваад сургуульдаа яваад ирсэн.Нээлтийн ёслол дээр 2-р ангийнхнаас нь дуун бэлэг бариад, сэтгэл хөдлөөд самсаа шархирч байна лээ. Саяхан л  тохойн чинээ улаан юм байсан чинь сургуулийн сурагч  болчихсон байх юм энэ тэр гэж бодсоншиг суулаа.  Нэрсийн жагсаалт дотор нь манай хүний ганц гадаад нэр их содон харагдана лээ,хэхэ. Япончууд өөрсдөө Family name-тэй болохоор, биднийг бас тэгж бодоод намайг нөхрийн маань нэрээр дуудаад, би ч тийм нэртэй юм шиг *хай,хай* л гэчихдэг юм. Албан ёсны юм биш бол нэрийнхээ учрыг тэр болгонд тайбарлаад байхаасаа төвөгшөөгөөд... Нээлтийн өдөр сайхан байсан хирнээ, 2 дахь өдөр нь хүйтэн салхитай бороотой байв. Ойрхон амьдардаг хүүхдүүдийгнэг групп болгоод өглөөд нэг газар цуглуулаад хамт явуулдаг юм билээ. Өөрөө байнга хүргэж өгч авна гээд байхгүй, ээж  нар нь ээлж ээлжээр дагуулж явдаг юм байна. Ахлах ангийнхан нь багуудаа харж хандаад..Япончууд  ер нь  өөрийнхөө хүрээ групп дотроо бол голдуу их хамтач нийтэч сэтгэлгээтэй хүмүүс  санагддаг юм. Бүгд л бусдыгаа хүлээлгэж    төвөг чирэгдэл учруулахгүйг хичээнэ. Харин бид 2 эхний өдөр товлосон цагаас 1 минут хоцорсон паакттай, өнөө өглөө хамгийн  эрт шахуу гозойсон...Эхний 7 хоног бол тарахад нь сургуулиас нь очиж авна. Анги нь 28 хүүхэдтэй, 3 салаатай. Манай хүн 1-р салааны хамгийн урд багшийнхаа өөдөөс харж сууж таарсан.Нэрээр нь, япон цагаан толгойн дарааллаар суулгадаг юм билээ... За, тэгээд эхний үедсургуулиас нь бичиж бөглөх элдэв цаасаар дарчих юм шиг байна аа,хэхэ. Би өөрөө ч гэсэн  шинэ мэдэхгүй юм ихтэй, нэгдүгээр ангийн *нусгай ээж*байх шинжтэй байна***