8/25/2008

Оо баабаа!!

Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж,

Олимпийн алт мөнгөн медал хүртсэн
тамирчдынхаа тухай бичлэг сурвалжлага
олоод үзчих санаатай нетээр жаал жуул хэссэн чинь...
Хурдхан шиг улс төржүүлээд авсан байх шиг санагдлаа.
Тамирчдын тухай мэдээлэл, бичлэг үзмээр байхад чинь ерөнхийлөгч, ерөнхий сайд 2 тэр алт, мөнгөн медалыг аваад ирчихсэн аятай бүх юманд гарч ирээд л, даац муутай хэдэн үг хэлхэн чулуудаж байгаатай л баахан таарлаа. Тамирчидаа зүтгэхийг нь
зүтгэчих, бид 2 аахилахыг нь аахилий гээд байгаан биш
үү, хэхэ...
*Аргалчихий, хуурчихий, арын хаалга, танил талаа
ашиглачихий*гэсэн үзэл улиг болоод , зорилготой байж
түүнийхээ төлөө уйгагүй зүтгэж чадвал эрт орой хэзээ нэгэн цагт амжилтанд хүрдэг гэдгийг мартах шахсан манайх шиг
улсад, энэ удаагийн алт мөнгөн медал асар ач холбогдолтой үйл явдал болж байна хэмээн мунхаг би юутай ихээр олзуурхан бодов оо.
Өнөөгийн Монголын нийгмийн сэтгэхүйд нөлөөлөхүйц чухал зүйл гэдэгт эргэлзэх зүйлгүй байх аа,тийм үү.
Өөрийн алдаа болон буруу бүхнийхээ шалтгааныг эргэн тойрноосоо, бусдаас хайж, бусад руу түлхэх бус өөрөөсөө эрэлхийлэхийн чухлыг мэдэрч, ухаарна гэдэг асар том зүйл гэж бодогдоод байгаа.
Харин эсрэгээрээ хүний ололт амжилтыг хурдхан шиг өөрөө тэр бүхэнд хүчин зүтгэсэн, миний ачаар л ингэсэн юм гэсэн аятай өөр ашиг сонирхолтой хүмүүс бас их инээдтэй юм аа...

8/20/2008

Тамирчны алдар хямдхан олдоогүй...

Үг, ая Д.Жаргалсайхан

Ачит төрийнхөө далбааг
Алдар нэртэйгээ өргүүлж
Алаг сайхан нүдэндээ
Баярын нулимстай зогссон
Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны ялалт хямдхан олдоогүй
Энгэртээ наран мандуулсан
Эр зоригийн эзэд минь
Олон аавын хөвгүүдийн
Од нь болон гялалзаарай
дахилт
Ялахын хүслээр жигүүрлэсэн
Яруу алдрын шувуухай минь
Чамайг төрүүлсэн ардынхаа
Нандин сэтгэлд мөнхрөөрэй
Olimpoos anhnii altan medal, uneheer setgel hudulj samsaa sharhirna gegch bolsoon...

8/13/2008

Хурдан сэрүү ороосой...

Халуун байхад хажуугаар нь ханиад гэж нэг балиар юм байна аа. Манай 3ын нэг нь л хүрвэл бүгдээрээ хүрч байж дуусдаг юм болохоор би бол ч саараар хэлбэл сөхөрч унах дөхөж, сайнаар хэлбэл хатуужиж туршлагажина гэдэг болж байх шиг байна. Энэ зуны амралтаар монгол явж чадсан бол зуслан дээр хүүхдүүдээ зүлгэн дээгүүр нүцгэн гүйлгээд, юун ханиад энэ тэр сайхан борлоод л...Эндэхийн зун ч гадаа халуу шатаад л, дотор орохоор хүйтнээр үлээлгээд л...халуун хүйтэн харшаад хүүхдэд бол амаргүй байдаг шиг байна. Н*с гоождогоос нь арай гэж салсан чинь, халааг нь авч байгаам уу яаж байгаан, хоолой дотор нь баахан өвчтэй жижиг юм гарч, халуурдаг *зуны ханиад*(Herpangina )гэдэг юм хүрчих юм. 0-4насны бага насны хүүхэд голдуу халууны улиралд хүрдэг ханиад юм гэнэ. За тэгээд, ийм үеээр бас болоогүй ээ, юм юм давхцана аа. Манай хүн ажил ихтэй, голдуу өдөр солигдохтой уралдаж хариж ирж байгааг хэлэх үү, заримдаа би чинь ганц бие бил үү гэж хүртэл бодогдохоор л байх юм байнашд. Бид 2 ч ядарч байгаагаараа өрсөлдөх юм бол өлхөөн алт мөнгөн медаль зүүчихээр байна^^ Зиаг зиаг, байж байж блогтоо салхи оруулахаараа нөгөө л нэг бахь байдаг бүтэлгүй явдалаа л зарлах болох юмаа даа,би... Гэснээс, би багыгаа төрүүлэхдээ 20иод кг жин нэмж, сумод ч зодоглоход гологдохооргүй болсон. Дэндүү дэндүү гэхэд арай л дэндсэн байгаа биз?! Тэгээд л үтэр түргэн арга хэмжээ авахгүй бол болохгүй болно биз дээ,тээ. Яг тэр үеээр тв-гээр Billy's bootcamp гэдэг дасгалыг чинь учиргүй рекламдаад ( http://www.asseenontv.com/prod-pages/billys_bootcamp.html) байхаар нь авав аа. Эхэндээ их жин нэмчихсэн хүн чинь бахардах дөхдөг байлаа. Толинд илүү мах өөхөө харахаар л дур гутаад , уйгагүй хийсэн л дээ. Тэрний хүчинд буцаж бараг жингээ бариад ямар урамтай байгаа гээч. Гэхдээ ахиад 3-4 кг хасчихвал сэтгэл ханахаар байгаа... Өө тийм, бас дуугүй байхгүй ээ, хүн муулмаар болоод байна.Олимпийн нээлтээр ерөнхийлөгчийн эхнэрийг хараад, бусад орны тэргүүнүүдийн хатагтай нартай харьцуулаад бодогдсон бодол, ямар муухай хийлчихсэн юм шиг тарган юм бэ!!! Тэр дүр зураг Монголыг төлөөлж дэлхий даяаар цацагдаад л...!!!