6/25/2008

Амьдралын дурсгалт мөчүүд

Орчлонд мэндлэх, анх сургуулийн сурагч болох, сургуулиа төгсөх, бие дааж нийгмийн харилцаанд хөл тавих, гэрлэх, үр хүүхэдтэй болох, алтан мөнгөн хуримаа хийх гээд бүгд л дурсгалтай мөчүүд... Амьдарч байгаа газрын маань дүүргээс оршин суугчиддаа энэ мэт амьдралын дурсгалтай мөчийг тохиолдуулж модны суулгац бэлэг болгож байгаан билээ. Энэ жил Ёкохамагийн боомт нээгдэсний 150 жилийн ой болж байгаа болохоор Ёкохама хотод нийт 150 мод шинээр суулгах юм байна л даа. 10-аад төрлийн модон дотроос 1-ийг сонгож авна гээд том охиныхоо 1-р ангид элсэн орсон дурсгалд японоор ажисай(эхний зураг) гэдэг цэцэгний мод авчирч гаднаа тавив(дараагийн зураг нь). Би гэдэг хүн мод цэцэг арчлах мэдлэгээр тааруухан. Охины минь анх сурагч болсон дурсгалын мод юм чинь сайн арчлахгүй бол...Энэ талаар мэдлэгтэй андууд зөвлөлгөө өгөөрэй.

6/21/2008

Өнгө оров

Хэд хоногийн өмнө нетээр хэсэж яваад, гал дээр тавьсан цайгаа мартаж данхаа түлчихсэн байхгүй юу. Гэхдээ надад түлэгдсэн,шарласан, царай алдсан төмөр сав суулгыг өнгө оруулдаг нэг сайн арга байдаг байхгүй юу...Тэгсэн данх маань баярласийн байлгүй бараг дуу аялсан байхгүй юу. Тэгээд түүнийгээ та нартай бас хуваалцая гэж бодоод..За тэгээд миний тэр шилдэг арга маань юу гэхээр, өндөгний хальсаар үрээд зүлгээд ..үрээд зүлгээд...өөр юу ч хэрэггүй...үрээд зүлгээд...тэгээд л өнгө зүс ороод явчина... Энэ зурган дээрээ байгаа манай данх шиг л...хэхэ

6/18/2008

Миний жирийн нэг өдөр...

Хагас бүтэн сайн, амралтын өдрийг битүүхэн хүлээх зуур ажил сургуулийн өдрүүд ч бас бүтэн амьсгаа авах чөлөө өгөлгүй жирэлзээд өнгөрөх юмаа... Бага маань ойрноос шатаар өгсөж урууддаг хоббитой болчоод, надаар хөөрхөн дасгал хийлгэчих янзтай, шат л харагдвал бөөн баяр, өгсөж , уруудна гээд...сэтгэлээ ханатал тэрийгээ давтана гэжугаа...За тэгээд гэртээ бол Маамаа маамаа гээд л миний сүүдэр шиг араас дагаастай. 2 том маань үс гэж багсайгаад л, бүүр сүрийг нь дараад болохгүй, чийгтэй халуун эхлэж байгааг ч хэлэх үү.Дандаа би өөрөө тэгсгээд ур дүй муутайхан тайрчихдаг байсийн, энэ удаад анх удаа үсчинд даатгая гэж санагдаад. Үсчингийн тэр хойшоо унадаг сандалд суугаад л бяцхан адал явдалтай байгаа болтой 2-уулаа их додигор, тун хичээсэн царайтай харагдсан... Хааяа нэг иймэрхүү бяцхан өөрчлөлт хүүхдэд бүү хэл томчуулд ч хэрэгтэй байдаг даа... Иймэрхүү маягтай манай 2-ын хорвоотой танилцсан бичил түүх нэгээр нэмэгдэв ээ...

6/08/2008

“Дурлалт хоёр”

Гол сэдэвтээ орохын өмнө бага зэрэг өмнөтгөл хийгээдэхий. Намайг ханиаданд дарлуулаад хэд хоног ар өврийн олон ажилаа алдаж явах хооронд их л олон үйл явдал болоод өнгөрөх шиг боллоо. Энд байдаг хэдэн найз хүүхэн маань хотел лаанчдаж, би уяаа сойлгоо сайн тааруулаагүйн болохоороо очиж чадалгүй халуундаа дэмийрэхийн наагуур мансуурсан хүн байлаа, ийн ийн... Гэхдээ нэг нутаг нэгт найз маань*Эмнэлэг энэ тэр явах бол 2 багыгаа авчираад орхичоорой* гээд, бас нэг Япон найз болохоор*Дэлгүүрээс цуглуулах авах юм байвал хэлээрэй, аваад ирнэ шүү*гээд л...2 найздаа зөндөө их баярласан шүү. Бас утас,мэйлээр зоригжуулсан бүгдэд нь талархал бас дахин талархал^^ Өнөөдөр том гүнжийн сургуулийн хаврын спартакиад(?) болж, өглөө обэнто(box lunch) бэлдэж байна энэ тэр гэсээр хоцросхийгээд л бөртийсөн. Том ч олон хөтөлбөрт гарч ирж, өвгөн бид 2 зураг авах гэдэг том ажилтай хүмүүсийн толгой дээгүүр, суган доогуур...нилээн авхаалж самбаагаа сорилоо,хэхэ. Том маань ангидаа дотно үерхдэг нэг найз охин нь байдаг юм. Нэг эрэгтэй дүүтэй. Түүнтэй нь манай дунд гүнж найзалж гүйгээд, нартай өдөр хамт тоглоомын талбай энэ тэр яваад л, салахдаа уулзатлаа байя гэж тэврэлдээд л үнэн эгдүүтэй. Өнөөдөр 2 биенээ харангуут бөөн баяр, 2 талаас гүйгээд л... Ёстой нөгөө яриа ч нийлдэг, санаа ч нийлдэг гэдэг шиг тун эвтэйг нь яах уу.