6/21/2008

Өнгө оров

Хэд хоногийн өмнө нетээр хэсэж яваад, гал дээр тавьсан цайгаа мартаж данхаа түлчихсэн байхгүй юу. Гэхдээ надад түлэгдсэн,шарласан, царай алдсан төмөр сав суулгыг өнгө оруулдаг нэг сайн арга байдаг байхгүй юу...Тэгсэн данх маань баярласийн байлгүй бараг дуу аялсан байхгүй юу. Тэгээд түүнийгээ та нартай бас хуваалцая гэж бодоод..За тэгээд миний тэр шилдэг арга маань юу гэхээр, өндөгний хальсаар үрээд зүлгээд ..үрээд зүлгээд...өөр юу ч хэрэггүй...үрээд зүлгээд...тэгээд л өнгө зүс ороод явчина... Энэ зурган дээрээ байгаа манай данх шиг л...хэхэ

10 comments:

Ганаа_бж said...

Huue yostoi goyo ungu orson baina shdee. Uzeed aldya baiz. Bi dandaa l zoriulaltiin shingen yum uu nuntag heregledeg. Ene argiig chini hereglevel yadaj himiin bodis heregleh shaardlagagui boloh ni.
Bayarlalaa, busgui. Ugui mun surhii hun shuu

GanbatD said...

Үгүй ээ мөн их ухааны хүн шүү гэж л хэлмээр байна даа. Намайг бага байхад манай өвөө надаар жижиг жижиг сэтгэхүйн чанартай Монгол бодлого цээжээр бодуулдаг байж билээ. Тэд нар нь гэхдээ дандаа л энгийн 2 хувьсагчтай ранг нь таарсан систем үүсгэж болохоор бодлого байдаг байсан л даа. Би бодож байгаад л хариуг нь хэлхээр үгүй ээ мөн их ухааны хүн шүү гээд л магтаад байдаг байж билээ. Тэр магтаалыг өөрт тань хэлмээр байна даа. Хүүхдүүдийнхээ талаар дандаа бичиж байгаарай. Хөөрхөн байдаг юм.

ZAYA said...
This comment has been removed by the author.
sanakae said...

Шинэ данх л байх шиг байна даа

ZAYA said...

Шинэ данхны зураг тавьчихсан юм биш биз нөхөөр.
За за, удахгүй "би өндөгний хальсаар түлэнхий арилгаж туршлаа" гээд зогсож байж магад шүү хэ хэ.

javkhlan said...

2 зурагны байрыг сольж тавьсан байна!

tumee 33 said...

Commentelsen buh anduudad bayarlalaa^^

Altai.. said...

wow..turshii baiz...

Ганаа_бж said...

javhlan unen heltsiimuu daa. Zurgii ni soliod tavichihaagui beez? Aan?

Khishgee said...

ho lag ungu orson bna shd