1/16/2009

Зураг зураад л...

Манай том охин гэж бөөн зураг зурах хоббитой хүн байдийм. Араас нь бас 2 шинэ *зураач* тодроод, цаас дэвтэр дээр зурах нь сонирхолгүй болсийм уу яасийн, ширээ сандал, ханан дээр хүртэл чөлөөт уран бүтээл туурвих гээд. Манайх гэдэг айл авангард зургийн урлан болох л дутаад байна,гсн... Гурван *зураач*ийнхаа бүтээлээс сонирхуулий:)

1/07/2009

Зураг...

Ялангуяа бага жижиг хүүхэдтэй хүнд энэ зургийн аппарат гэдэг агаар ус шиг хэрэг болох нь холгүй гэжийвэл.. Дурсгалтай хөөрхөн мөчүүдийг үлдээх гэж сүр сүлдтэй л юм болохийн зүгээр...

Хуучин аппаратаа унагаж цохиж үйлийг нь үзэж байгаад эвдчээд, хүнээр бол цоорхой өмдтэй, ханзархай гуталтай гэж зүйрлүүлэхээр юм бариад л гүйгээд байсан. Дарж зураг авдаг гол товч нь хугарч унаад,оронд нь бал харандаа гэх зэрэг нарийхан үзүүртэй юмаар хатгадаг шилдэг арга сэдэж, бас тэгсэн болоогүй ээ картнийх нь хаалт салаад уначихаж байгаан , тэгээд яахав хүн амьтнаас жаахан зовохшуу юм болонгоо нилээн хэдэн сар гүрийгээд хэрэглэнэшд...
Уг нь анх 2 чемодан хуучин хувцастай, хэдэн хайрцаг халтар номтойгоор энэ нутагт шинэ амьдралыг эхлүүлж байснаа бодвол, хүссэн үедээ хэрэгтэй юмаа аваад хэрэглэчихдэг боломжтой болсон ч, угийн юмны ховор хомс үед бага залуу насаа өнгөрүүлснийх үү, нөгөө *арвич хямгач* зангаа тавихгүйм аа,гсн.
За сэдвээсээ жаахан далийгаадах уу.Том маань 35 үсгээ үзэж дуусаад, цагаан толгойн баяр болгож Диснэйгийн Тинкербелл гэж нэг хөөрхөн кино үзэж тэмдэглэв...Том дунд хоёр маань ид шидийн ертөнцөд орчихсон л явж байх шиг байсан, бага харин нэг уйлж, нэг унтаж, нилээн олон ажил амжуулсан их завгүй хүн кино театр гээчтэй анхлан танилцавай...