10/25/2007

Шинэ хуучиныг нь амархаан мэдэх арга

Түүхий өндөгийг хагалалгүйгээр яаж шинэ хуучныг нь мэдэх тухай тв-гээр үзсэнээ хуваалцая. 14 хоног хүртлэх шинэ өндөг энэ зурган дээрхи шиг усанд хийхээр хэвтээгээрээ живдэг юм байна. 14-өөс дээш хоног болж хуучирсан бол усанд босоогоороо живнэ гэнэ. Харин бүүр муудаж хордлого өгөхөөр болсон бол живэхгүй, хөвөөд гараад ирдэг гэнэ ээ... Гол нь мартаад, хөвдөг бил үү живдэг бил үү гээд андууравзай!!

10/23/2007

Токио хүрчихээд ирэв...

Өнгөрдөг амралтын өдөр найзын маань охин төрсөн өдрөө тэмдэглэж,  надад ч бас *тэмдэглүүштэй * үйл явдал болж , нутаг нэгт найзуудтайгаа зугаатай хөгжилтэй нэг үдшийг өнгөрүүлэв.  
Тэгээд л төрсөн өдөрт оролцохоор машинаар Токио гараад шидчихсэн хэрэг. Би өөрөө урьд нь хурдны замаар барьж үзээгүйг хэлэх үү зүрх хүрэлгүй хамт явсан найзаараа бариулаад жирийлгэсэн. Эрчүүд маань жаахан халаалт авсан байсан тул, буцахдаа өөрөө барих болж , нэг мэдсэн хамаг биеээ чангалчихсан, 2 гарын алга хөлрөөд л давхиад байсан...Хаагуур зам салаад, хаагуур нийлээд байгаан бүү мэд..Нөгөө найз маань амьд car navigation болж аминд орсон^0^ Хүүхдүүд л Токиогийн цамхаг гоё харагдаж байна энээ тэрээ гэцгээгээд , надад тэрийг харах сөгөө даанч байсангүй, өмнөх замаа тас ширтээстэй, анхаарал гэдгийг дээд зэргийн төвлөрүүлээстэй...Тэгсэн энэ хүзүү шилээр хөшөөд барилдчихсан аятай л болчихож(уг нь барилдаж үзээгүй л дээ,гсн)...

10/16/2007

Сэргэлэн толгой ...

Оюутан байхад анх япон хэлний цагаан толгой зааж сургасан өвгөн багш маань нэг ийм болсон явдал ч гэхийм үү, онигоо ч гэхийм үү зүйл ярьсан нь санаанаас ер гардаггүй юм... Багшийн маань нутагт нэгэн сайрхуу эр байж гэнэ. Тэндэхийн төмөр замын өртөөнд нь Оросоос нэг галт тэрэг иржээ.Түүнд өөр нэг тэрэг залгах хэрэгтэй болж түүнийг ойлгуулаад хэлчих орос хэлтэй хүн олдоогүй юм байж. Тэгээд нөгөө орос хэлэнд гаргуун гэж сайрхдаг нөхрийг дагуулж ирж л дээ. Тэгтэл мань эр дохио зангаа оролцуулж байгаад *Это вагон это вагон здраствуйте* гээд л аваадахаж. Нөгөө орос нь ч шууд ойлгохгүй хаачихав...

Хүүхдийн нас биеийн онцлог(Үргэлжлэл-1)

4 сартай хүүхэд
Биеийн жин дунджаар: эрэгтэй-7.3кг, эмэгтэй-6.8кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-65.1см, эмэгтэй-63.5см Толгойгоо бүрэн даадаг болж, доош нь харуулаад хэвтүүлэхээр толгойгоо өндөр өргөж 2 тийшээ харж чаддаг болно. 180 хэмээр харж чаддаг болж харах хүрээ нь өргөжиж, 2 гараа хооронд нь сайн ноцолдуулдаг болно. Тоглоом руугаа гараа сарвайж, сайн атгаж чаддаг болно. Өдөр унтах нь багасаж, шөнө урт унтдаг болж ирнэ. Дуу гарсан зүг рүү харна.“Хаана байна? Өө энд байна аа”гэх зэргээр  саатуулж тоглоход ход ход инээж баярлана.
Энэ үеэс шүлс нь ихээр гоожих үзэгдэл байдаг. Энэ нь хацрыг нь чимхэж базсанаас болдог гэсэн ташаа ойлголт байдаг, үнэндээбол шүлсний булчирхайн хөгжил, шүд ургаж эхлэхтэй холбоотой юм байна. Мөн гэнэт ихээр шүлс нь гоожиж, эмзэглэж байгаа янзтай байвал ам гэмтсэн байж болох талтай юм. Мөн ханиад амархан хүрэх нь хэт бэгнэж, бөөцийлснөөс болох тал бий тул арай даарахааргүй гэхдээ хөлс нь гарахааргүйгээр тохируулж хувцаслаарай. Хөлстэй байгаад даарах юм бол ханиад, бүр хатгаа тусах аюултайг  анхаараарай. Мөн хүйтэн учраас гэрээс гаргахгүй, тэгснээрээ хөдөлгөөн дутагдаж улмаар биеийн эсэргүүцэл суларч ханиад томуу тусах талтай тул анхаарах хэрэгтэй. Нар салхинд гаргахгүй, битүү байшинд хоривол чийгтэнэ гэж хууччуул ч бас хэлдэг шүү дээ. За тэгээд 3, 4 сартайгаас нь эхлээд хүүхдийнхээ хувцасыг ээж аав нь өөрсдийнхтэйгээ адил  зузаан нимгэнтэй байхаар зохицуулж хувцаслаарай. Томчууд 2 давхар цамц өмсөөд халууцаж байвал хүүхэд мөн адил халууцаж байна гэсэн үг, эсрэгээр даарч байвал хүүхэд бас даарч байгаа болно. Нарлаг намуухан өдөр нар салхи, цэвэр агаарт гаргах нь биеийн эсэргүүцлийг сайжруулахаас гадна, агаарт цохиулаад шөнө сайн унтах, арьс нь бөхжих зэрэг олон сайн талтай. 5 сартай хүүхэд Биеийн жин дунджаар: эрэгтэй-7.8кг, эмэгтэй-7.3кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-66.8см, эмэгтэй-65.3см Гадаад төрх, биеийн галбир зэрэг нь аав ээжийгээ дууриаж ирнэ.   Өөрөө эргэж, мөн ганцаараа суух, өвөр дээрээ зогсоохоор дэгж дэрвэх, гартаа барьсан зүйлээ амандаа хийж *чанарыг нь шалгах*, ганцааранг нь орхиж холдох болон болохгүй, боль гэсэн үгэнд дургуйцдэг болно. Ээжийгээ дэргэдээсээ холдвол уйлна. Энэ үеэс бор хоолонд орж эхлэх бөгөөд шингэн дутагдсанаас баас нь хатах тохиолдол байдаг. Давс,чихэргүй шингэн хар цай, 100хувийн жимсний шүүс зэргийг өгөөд үзээрэй.
6 сартай хүүхэд Биеийн жин дунджаар: эрэгтэй-8.1кг, эмэгтэй-7.6кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-68.3см, эмэгтэй-66.8см Нилээн мариа сууж, ж
игнэмэг зэргийг өөрөө бариад идэх, дэргэд нь хүнбайхгүй бол уйлагнах, өөрийнх нь санаснаар болбол хөөрч баярладаг болно. Ганцаараа сайн суудаг болж, доош нь харуулж хэвтүүлэхэд мөлхөх гэж оролдоно.  Нэг гартаа барьсан тоглоомоо нөгөө гартаа солиж барьж чаддаг болно. Мөншүд ургаж эхлэх бөгөөд энэ үеэс шүдний сойз аманд нь үмхүүлэх зэргээр шүдээ угааж сурахад бэлтгэж эхлэх хэрэгтэй, оо түрхэх хэрэггүй. Мэдээж өөрт нь бариулаад орхиж болохгүй, сойзоо гудрах аюултай.  

10/10/2007

Хүүхдийн нас биеийн онцлог

Анх том охиноо төрүүлэхэд , хүний газар асууж мэдэх хүнгүй тулгамдах зүйл гардаг байлаа. Бага насны хүүхдийн тухай нүдэнд харагдаж, гарт баригдтал бичсэн нэгэн гарын авлагыг манай хүн бид 2 одоо ч гэсэн байнга сөхөж хараастай байдаг юм. Хэрэгтэй бас сонирхолтой, зугаатай байдаг юм. Нэг зүйлийг онцолж сануулахад, уулын мод урттай богинотой гэдэг шиг хүүхдийн бие сэтгэхүйн бойжилт нь  тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл номонд бичсэн байгаагаас бага зэрэг хоцорч байлаа ч үндсэндээ эрүүл л байвал санаа зовох хэрэггүй гэсэн үг. Бусдын хүүхэдтэй харицуулах гэдэг бол утгагүй хэрэг... 1 сартай хүүхэд  Биеийн  жин дунджаар:   эрэгтэй-5.1кг, эмэгтэй-4.7кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-56.5см, эмэгтэй-55.4см Энэ үед хүүхдийн биеийн жин өдөрт 20-30 г-аар нэмэгдэнэ.Үүнээс бага байвал хоолондоо цадахгүй, сүү нь хүрэлцэхгүй байна гэсэн үг тул анхаараарай. Ойролцоогоор 3 цагийн зайтай гэдэс нь өлсөж сүү нэхнэ. Ээжийнхээ царайг бусдаас ялгаж харна.  Ээжийгээ дуугарч, саатуулахад аан,уун гэсэн авиа гаргаж хариулах, улаан өнгийн зүйл болон дуу чимээг илүү мэдрэх, алганд нь хуруугаа хүргэхэд буцааж чанга атгах, нүцгэлэхээр гар хөлөө савчиж тарвалзах зэргийг чаддаг болно. 2 сартай хүүхэд Биеийн  жин дунджаар:   эрэгтэй-7кг, эмэгтэй-5.5кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-59.9см, эмэгтэй-58.5см Бага багаар агаарт гаргаж эхлэх хэрэгтэй. Энэ нь арьсыг бэхжүүлж өгнө. 10-14цагийн хооронд салхилуулах нь тохиромжтой гэж үздэг. Гадуур нар салхинд явахад хүүхэд шингэнээ алддаг тул, гаднаас орж ирээд хөхөө хөхүүлэх болон шингэн зүйл уулгах хэрэгтэй. 2 сартай хүүхэд ээжийнхээ дууг ялгаж сонсоно.Толгойгоо өргөж, хөдөлж байгаа юмыг дагуулж харах, дуугардаг тоглоом зэргийг сонирхох, их чанга том дуунаас айж цочих, өөрийнхөө гар хурууг нүүрнийхээ өмнө авчирч харж, ноцолдуулж тоглодог болно. сартай хүүхэд (Анх төрж байснаасаа биеийн жин нь 2 дахин нэмэгдэнэ) Биеийн  жин дунджаар:   эрэгтэй-6.8кг, эмэгтэй-6.2кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-62.9см, эмэгтэй-61.3см Саатуулж ярихаар хоолойгоо дуугаргаж инээх, уурлахаараа царайгаа хувиргах, толгойгоо даах, тоглоомоо өөрөө барьж чаддаг болох, тод өнгийн зүйлийг сайн ялгаж харах, дуу чимээг сайн ялгадаг болох,  хөгжим сонсговол тааламжтай царай гаргах зэргээр олон зүйл чаддаг болно. Үдэш орой, шөнийн цагаар зарим хүүхэд зүв зүгээр байснаа юу болсон нь мэдэгдэхгүй хэсэг хугацаагаар уйлж чарлах тохиолдол байдаг. Голдуу уйдах буюу тэврүүлмээр байгаа үедээ уйлдаг бололтой бөгөөдөдөр нь   салхинд гаргах зэргээр саатуулсан үед бол  зүгээр байдаг байна. Манайхан уйлахаар нь сандраад л, уйллаа,чих нь өвдөж  гээд дураараа элдэв юм дусааж эмчлэх гээд байдаг. Агаарт гаргах, ярьж тоглож саатуулах зэргээр хэсэг байдлыг нь ажиглаж байж онош тавих нь зүгээр байх. Энд өөрт тохиолдсон явдлаас хуваалцая. Манай охин нэг хэсэг шөнө учиргүй уйлдаг байсан юм. Яаж ч аргадаж саатуулсан 10-20 минут уйлж уйлж, юу ч болоогүй юм шиг тайвшираад унтаад өгдөг байсийм. Эхлээд нөгөө *гайтай чих өвдөх*гэдэг нь тархинд зурсхийж ордог юм билээ. Тэгээд нөгөө гарын авлагаа хартал 3-6сартайдаа хүүхэд шөнө шалтгаангүйгээр уйлах тохиолдол байдаг.Энэ нь шинжлэх ухаанд тайлбарлагдаагүй. Халуурах, шингэн алдах, хоол сүүндээ дургүй болох зэрэг онцгой шинж тэмдэг илрээгүй, эрүүл бол санаа зоволгүй байдлыг ажиглах хэрэгтэй гэсэн утгатай юм бичсэн байж билээ...  

10/04/2007

Бор хоол

Номоор бол хүүхдийг голдуу  5 сартайгаас бор хоолонд оруул гэсэн байдаг. Ер нь бусад хүмүүсийн хоол руу нүд нь унаад л , хэл амаа хөдөлгөөд эхэлвэл бор хоолонд орох болсон тэмдэг гэдэг дээ. Мэдээжийн хэрэг, эхний үед хөхний сүү, хүүхдийн сүүгээ голлонгоо бор хоолоо нэмэлт болгож өгнө. Хүүхдийн нас биеийн онцлогоос шалтгаалж өгөх хоолныхоо хатуу зөөлнийг тохируулж өгөх хэрэгтэй болно.Өөрөөр хэлбэл  хүүхэд хэлээрээ болон  буйлаараа няцалж дийлэхээр зөөлөн байх уу, үгүй юу гэдгийг бодолцох хэрэгтэй гэсэн үг.  Дээрхи зурган дээр хатуу, зөөлнийх нь ерөнхий багцаа, баримжааг нь  харуулсан байгаа.                                                   
Эхний зураг  5-6 сартай эхэн үе - Өдөрт 1 удаа хооллоно.  5-6 сар буюу эхний үед гурил,талх, будаа,төмс,лууван, байцаа,өндөгний шар, вандуй, эрдэнэшиш гэх мэтийг зөөлөртөл нь чанаж ,сайтар нухаад өгнө.Эдгээрийг  тус тусад нь болон өөр хооронд нь холиж хутгаад өгөөрөй. Бас тараг(мэдээж чихэргүй),банана,гүзээлзгэнэ гэх мэт жимсийг үрэгчээр үрээд, нухаад таргандаа хутгаад өгөх буюу дангаар нь болон өөр хооронд нь холих мэтээр тохируулаарай.
5-6 сартай хүүхдийн хоолыг амтлахдаа анхаарах нэг зүйл бол давс зэрэг элдэв амтлагч хэрэглэх хэрэггүй, хүүхдийн гэдэс дотор гэдэг чинь хариугүй, эмзэгхэн юм байгаа тул эхний үед тухайн материалын өөрийнх нь амтаар байлгахад л хангалттай. Анхнаас нь давс, элсэн чихрээр амталсан зүйл өгөх юм бол түүндээ  дасах муу талтай. Томчуудын хэлээр бол *амнаас унасан* амттай байхад болно гэсэн үг. Талх зэргийг нухаж өгөхдөө элсэн чихэр хийлгүй, хүүхдийн найруулдаг сүүгээр зуурч амталж болно.
Удаахь зураг нь 7-8 сартай буюу дунд үе - Өдөрт 2 удаа хооллоно. Энэ үеээс өөх тосгүй махны шөл, маш бага хэмжээний давсаар амталж өгнө. Тослогтой зүйлд гэдэс нь эвгүйрэх магадлал ихтэй тул анхаараарай..
3дахь зураг нь 9-11 сартай үе - Өдөрт 3 удаа хооллоно. Насанд хүрсэн хүмүүсийн жирийн иддэг хоолны амтыг бодвол арай давс хужир бага талдаа амтална. Энэ үеээс татсан махтай хоол идэж чаддаг болж эхэлнэ. Болж өгвөл цайны жижиг  халбагаар 1 халбага цардуул усанд уусгаад , хоол руу нь хийж жонхуужуулаад өгвөл залгихад  нь амар болдог. Бас нэг анхаарах зүйл бол 1 нас хүртэл нь зөгийн бал өгч  болдоггүй. Өмнө нь хордлого өгсөн, тархинд нөлөөлсөн тохиолдлууд гарч байсан гэсэн.    За тэгээд бор ходоогоо божийлгоод , урагшаа^0^  

10/03/2007

За нэг цуураадахий...

Үе үе өөрийн эрхгүй нээх их уур унтуу хүрээд байдийм. Тэгсэн энэ нь эм хүмүүн болж төрсөнтэй минь холбоотой болох гээд байна, цаана чинь! Ер нь бодоод байх нь аа, сард нэг удаа хүн тоож нохой шиншлэхээргүй юман дээр  нөгөөдөхдөө гоморхож, хэрэгтэй хэрэггүй үг чулуудчих гээд байдаг санагдчихлаа... Юу гэхээр, сар болгон ирээд төвөг удаад байдаг*этгээд*байдаг даа. Тэрийг ирэхээс 10- аад хоногийн өмнөөс бие махбодад маань гормоний өөрчлөлт ордогтой холбоотой гэнэ. Уймрах, унтууцахаас эхсүүлээд сэтгэл санааны тогтворгүй байдлыг өдөөдөг,  бас энэ үеэр биед эр гормон илүү ялгардаг  гэхийн. Нэгэн сэтгэл зүйч, гэмт хэрэг ялангуяа хүн амины хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийн талаар судалгаа явуултал тэдгээр нь голдуу нөгөө*гайтай этгээд*-ийг ирэхийн өмнөх 10 хоногт таарсан байсан гэнэ...Жирийн хүн бол ч энэ үеэрээ жаахан уур унтуу нь нэмэгдэх төдийгөөр өнгөрдөг биз. Харин угаасаа *солиотой* биеээ барьж чаддаггүйд нь бол энэ нь дайран дээр давс гээч болдог байх нь  ээ!

10/01/2007

26 жилийн өмнөх зураг

Зургийн цомгоо эмхэлж суутал багын зураг гарч ирээд нэгэн дурсамж бичлэг оруулмаар санагдаад... Энэ зурган дээрхи яг том гүнжтэйгээ чацуу байсан үе. Цаг хугацаа урсан өнгөрөөд өөрөө ийм охинтой болчихсон байхийн, амьдрал гэдэг их сонин юмаа... Тухайн үед өнгөт зураг гэж бараг байдаггүй байсан байх аа. Эгч маань Москва-д сурдаг байсан юм. Тэгээд  зуныхаа амралтаар нутагтаа ирчээд, найзтайгаа гудамжинд явж байгаад нэг япон хүүхэнтэй тааралдсан гээд зусланд дагуулж ирсэн хэрэг. Тухайн үед манай аав *наад япон чинь тагнуул ч юм бил үү, тэгж сүүжрээд байж болжийгоом уу!* гэж ирээд л эгчийг зэмлэж байсан санагддаг юм. Одоо тэр хүн Осакагийн  Угсаатны зүйн музейд проф. юм билээ. Юун тагнуул байхав дээ, монголын угсаатны зүй судалдаг монгол судлаач оюутан байсан хэрэг. Орос өнгөт зураг жаазанд хийхээр удалгүй цайрчихдаг байсан байхад, энэ  япон зураг энэ олон жил өнгөрөхөд  хэвээрээ . Тухайн үедээ ч орж ирсэн хүн болгонд сонин болгож яриад л, зургаа үзүүлээд л *од *болжийлоошд. Хамгийн сонин нь энэ зургийг авч өгсөн япон хүүхэнтэй 20 жилийн дараа<одоогоос 6 жилийн өмнө> тааралддаг юм байна . Амьдралдаа анх удаа тааралдсан япон хүн байсан болохоор ч тэр үү, нэр нь мартагдаагүй санаанд байсийн байна лээ. .. Намайг Осакад байхад,* Монголд хөдөөгийн  айлд homestay хийх групп хүмүүст яриа хийж өгөхгүй юу?*гэж сургуулийн оюутны төвөөс утасдаад очсон юмдаг. Тэгсэн тэнд нэг л  харсан ч юм шиг хүүхэн бас монголын тухай яриа хийгээд байхаар нь ..... нэрийг нь хартал мөн дөг өө. Харингуутаа гэр лүү гээ яриад шуудангаар зургаа явуулж  аваад, дараа нь   бариад очив оо. Тэгсэн хүүе хаая болоод удаан уулзаагүй эгч дүүс шиг тэврэлдээд л сүйд болдгийн байна. Ер нь миний амьдралдаа ганц тэврэлдсэн япон хүн байх шүү,хэхэ. Бас нэг түүх нэмээд бураадахий...Эмээ маань хуучин, шинэ үсэгт гаргуун хүн байсийм гэнэ лээ. Хуучин *Дотоод яам* гэж байхад нууцын бичээч гэдгийг хийдэг байсан гэдийм. Тэр үед хоригдол япон цэргүүд  гэж өрөвдмөөр юмнууд байдаг байсан, хичнээн дайсан ч адилхан л ээжтэй аавтай хүний үрс..гээд эх хүний хувьд сэтгэл нь өвдөөд тамхи, идэж уух юм нууцаар  өгч байсан гэнэ лээ.  Хэрвээ тэгж байгаад баригдсан бол эсэргүү болж балрах байсан байх даа. Тэгсэн бол мань мэт энэ хорвоод хүн болж, ингээд  элдэв юм бичээд сууж байхгүй ч байсийм бил үү...