Хүүхдийн нас биеийн онцлог(Үргэлжлэл-1)
4 сартай хүүхэд
Биеийн жин дунджаар: эрэгтэй-7.3кг, эмэгтэй-6.8кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-65.1см, эмэгтэй-63.5см Толгойгоо бүрэн даадаг болж, доош нь харуулаад хэвтүүлэхээр толгойгоо өндөр өргөж 2 тийшээ харж чаддаг болно. 180 хэмээр харж чаддаг болж харах хүрээ нь өргөжиж, 2 гараа хооронд нь сайн ноцолдуулдаг болно. Тоглоом руугаа гараа сарвайж, сайн атгаж чаддаг болно. Өдөр унтах нь багасаж, шөнө урт унтдаг болж ирнэ. Дуу гарсан зүг рүү харна.“Хаана байна? Өө энд байна аа”гэх зэргээр саатуулж тоглоход ход ход инээж баярлана. Энэ үеэс шүлс нь ихээр гоожих үзэгдэл байдаг. Энэ нь хацрыг нь чимхэж базсанаас болдог гэсэн ташаа ойлголт байдаг, үнэндээбол шүлсний булчирхайн хөгжил, шүд ургаж эхлэхтэй холбоотой юм байна. Мөн гэнэт ихээр шүлс нь гоожиж, эмзэглэж байгаа янзтай байвал ам гэмтсэн байж болох талтай юм. Мөн ханиад амархан хүрэх нь хэт бэгнэж, бөөцийлснөөс болох тал бий тул арай даарахааргүй гэхдээ хөлс нь гарахааргүйгээр тохируулж хувцаслаарай. Хөлстэй байгаад даарах юм бол ханиад, бүр хатгаа тусах аюултайг анхаараарай. Мөн хүйтэн учраас гэрээс гаргахгүй, тэгснээрээ хөдөлгөөн дутагдаж улмаар биеийн эсэргүүцэл суларч ханиад томуу тусах талтай тул анхаарах хэрэгтэй. Нар салхинд гаргахгүй, битүү байшинд хоривол чийгтэнэ гэж хууччуул ч бас хэлдэг шүү дээ. За тэгээд 3, 4 сартайгаас нь эхлээд хүүхдийнхээ хувцасыг ээж аав нь өөрсдийнхтэйгээ адил зузаан нимгэнтэй байхаар зохицуулж хувцаслаарай. Томчууд 2 давхар цамц өмсөөд халууцаж байвал хүүхэд мөн адил халууцаж байна гэсэн үг, эсрэгээр даарч байвал хүүхэд бас даарч байгаа болно. Нарлаг намуухан өдөр нар салхи, цэвэр агаарт гаргах нь биеийн эсэргүүцлийг сайжруулахаас гадна, агаарт цохиулаад шөнө сайн унтах, арьс нь бөхжих зэрэг олон сайн талтай. 5 сартай хүүхэд Биеийн жин дунджаар: эрэгтэй-7.8кг, эмэгтэй-7.3кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-66.8см, эмэгтэй-65.3см Гадаад төрх, биеийн галбир зэрэг нь аав ээжийгээ дууриаж ирнэ. Өөрөө эргэж, мөн ганцаараа суух, өвөр дээрээ зогсоохоор дэгж дэрвэх, гартаа барьсан зүйлээ амандаа хийж *чанарыг нь шалгах*, ганцааранг нь орхиж холдох болон болохгүй, боль гэсэн үгэнд дургуйцдэг болно. Ээжийгээ дэргэдээсээ холдвол уйлна. Энэ үеэс бор хоолонд орж эхлэх бөгөөд шингэн дутагдсанаас баас нь хатах тохиолдол байдаг. Давс,чихэргүй шингэн хар цай, 100хувийн жимсний шүүс зэргийг өгөөд үзээрэй.
6 сартай хүүхэд Биеийн жин дунджаар: эрэгтэй-8.1кг, эмэгтэй-7.6кг Биеийн өндөр дунджаар: эрэгтэй-68.3см, эмэгтэй-66.8см Нилээн мариа сууж, жигнэмэг зэргийг өөрөө бариад идэх, дэргэд нь хүнбайхгүй бол уйлагнах, өөрийнх нь санаснаар болбол хөөрч баярладаг болно. Ганцаараа сайн суудаг болж, доош нь харуулж хэвтүүлэхэд мөлхөх гэж оролдоно. Нэг гартаа барьсан тоглоомоо нөгөө гартаа солиж барьж чаддаг болно. Мөншүд ургаж эхлэх бөгөөд энэ үеэс шүдний сойз аманд нь үмхүүлэх зэргээр шүдээ угааж сурахад бэлтгэж эхлэх хэрэгтэй, оо түрхэх хэрэггүй. Мэдээж өөрт нь бариулаад орхиж болохгүй, сойзоо гудрах аюултай.
6 comments:
yun huurhun yum be dee. Ohin deeree jishee avch ireed l bichsen chini buur ch huurhun bolj. Bi ch ene buhnees holdood udaj dee. Odoo ingeed unshsan chini ergeed sanagdaj baina shuu, huugiin maani baga baisan ue. Za tegeed tsaash ni bicheed baigaarai.
Urmaar tetgesend bayarlalaaa,ho.Ohin deeree jihsee avaad bas ungutoor bicheed baih sanaatai:)
Нэмж хэлэхэд хүүхэд 3 сар хүртэл хөхний сүү нян өвчин эсэргүүцэх онцгой чанартай байдаг ба 4 сараас энэ чанар байхгүй болж эхлэх учир хүүхэд амархан өвдөж эхэлнэ. Ханиад хүрэх, гэдэс нь өвдөх гүйлгэх гэх мэт. Ханиадны хувьд хүүхэд том хүн ялгаагүй халуун хүйтэн орчин солигдсоноос хүрдэг. Монголчууд халуун хүйтний харшил гэдэг. Сэрүүхэн үед хүүхдийг их зузаан хувцас өмсүүлэлгүй өлчиржүүл гэж эмээ өвөө нар захидаг биз дээ. Жижиг хүүхэд ихэвчлэн хоолой нь өвдсөн үед халуурдаг. Удаан хугацаагаар халуурах, гэдэс нь өвдөж гүйлгэх үед жингээ амархан алдаж турж эцэнэ. Эргээд алдсан жингээ нөхөх гэж удаан хугацаа зарцуулах учир цаг алдалгүй эмчлүүлж байх хэрэгтэй.
Хөхний сүүгээр дамжиж очдог дархлалыг 6 сартайг нь хүртэл л үргэлжилдэг гэж номонд бичсэн байдийн байлээ. Ханиадны хувьд бас хичнээн дархлал тогтсон байлаа ч ээжийнхээ хүрч үзээгүй ханиадыг бол хүрдэг учраас 6сар хүртэл нь ч олон хүн цугласан газраар авч явахаа түдгэлз..гэдийм байсан.
huue minii ohin tegsen chin avarga yum bn sh dee! end 5 sartai ohin 65,3 gesen chin manai hun 69 cm bolchihson tuuj yavna lee. daanch emch ni gert chin undur hun bii yu gej asuugaad bsiimaa.
mongol huuhduud japanchuudiig bodvol arai bierhuu baidag bhaa. Ergen toirnii nutag negt naizuud bugd l tegdgiim bna lee. Minii ohiniig ch bas tom bietein bna geed baidiin. Mongold zun harihad hen ch tom geegui, end butsaad ireheer tom haragdaad...^^
Post a Comment