10/04/2007

Бор хоол

Номоор бол хүүхдийг голдуу  5 сартайгаас бор хоолонд оруул гэсэн байдаг. Ер нь бусад хүмүүсийн хоол руу нүд нь унаад л , хэл амаа хөдөлгөөд эхэлвэл бор хоолонд орох болсон тэмдэг гэдэг дээ. Мэдээжийн хэрэг, эхний үед хөхний сүү, хүүхдийн сүүгээ голлонгоо бор хоолоо нэмэлт болгож өгнө. Хүүхдийн нас биеийн онцлогоос шалтгаалж өгөх хоолныхоо хатуу зөөлнийг тохируулж өгөх хэрэгтэй болно.Өөрөөр хэлбэл  хүүхэд хэлээрээ болон  буйлаараа няцалж дийлэхээр зөөлөн байх уу, үгүй юу гэдгийг бодолцох хэрэгтэй гэсэн үг.  Дээрхи зурган дээр хатуу, зөөлнийх нь ерөнхий багцаа, баримжааг нь  харуулсан байгаа.                                                   
Эхний зураг  5-6 сартай эхэн үе - Өдөрт 1 удаа хооллоно.  5-6 сар буюу эхний үед гурил,талх, будаа,төмс,лууван, байцаа,өндөгний шар, вандуй, эрдэнэшиш гэх мэтийг зөөлөртөл нь чанаж ,сайтар нухаад өгнө.Эдгээрийг  тус тусад нь болон өөр хооронд нь холиж хутгаад өгөөрөй. Бас тараг(мэдээж чихэргүй),банана,гүзээлзгэнэ гэх мэт жимсийг үрэгчээр үрээд, нухаад таргандаа хутгаад өгөх буюу дангаар нь болон өөр хооронд нь холих мэтээр тохируулаарай.
5-6 сартай хүүхдийн хоолыг амтлахдаа анхаарах нэг зүйл бол давс зэрэг элдэв амтлагч хэрэглэх хэрэггүй, хүүхдийн гэдэс дотор гэдэг чинь хариугүй, эмзэгхэн юм байгаа тул эхний үед тухайн материалын өөрийнх нь амтаар байлгахад л хангалттай. Анхнаас нь давс, элсэн чихрээр амталсан зүйл өгөх юм бол түүндээ  дасах муу талтай. Томчуудын хэлээр бол *амнаас унасан* амттай байхад болно гэсэн үг. Талх зэргийг нухаж өгөхдөө элсэн чихэр хийлгүй, хүүхдийн найруулдаг сүүгээр зуурч амталж болно.
Удаахь зураг нь 7-8 сартай буюу дунд үе - Өдөрт 2 удаа хооллоно. Энэ үеээс өөх тосгүй махны шөл, маш бага хэмжээний давсаар амталж өгнө. Тослогтой зүйлд гэдэс нь эвгүйрэх магадлал ихтэй тул анхаараарай..
3дахь зураг нь 9-11 сартай үе - Өдөрт 3 удаа хооллоно. Насанд хүрсэн хүмүүсийн жирийн иддэг хоолны амтыг бодвол арай давс хужир бага талдаа амтална. Энэ үеээс татсан махтай хоол идэж чаддаг болж эхэлнэ. Болж өгвөл цайны жижиг  халбагаар 1 халбага цардуул усанд уусгаад , хоол руу нь хийж жонхуужуулаад өгвөл залгихад  нь амар болдог. Бас нэг анхаарах зүйл бол 1 нас хүртэл нь зөгийн бал өгч  болдоггүй. Өмнө нь хордлого өгсөн, тархинд нөлөөлсөн тохиолдлууд гарч байсан гэсэн.    За тэгээд бор ходоогоо божийлгоод , урагшаа^0^  

11 comments:

puuj said...
This comment has been removed by the author.
puuj said...

haanaas huulj tavisnaa bichchihgui yaasiin.
huuhdiig 3 nas hurtel ni davs, amtlagch ihtei hool, chiher, gaztai undaa ogohgui baih ni zov, uchir ni hun ene nasandaa idej baisan amtandaa nasan turshdaa durladag gedeg. Mongolchuud gadaadad ochihooroo mahniih ni amtguig gaihaad baidag biz dee. bagaasaa idej osson bolohooroo ter. getel adilhan l ilchlegtei bie mahbodid adilhan uilchilgeetei baidag. tegeed mah golloson mongol hooloo ideed, davstai haluun tsai, arhia uugaad, buduureed, guzeeleed nasan turshdaa holesterin ni ihseed bugdeeree zurh ni haagdaj, tsus harvaj, esvel ulaan hooloin yum uu elegnii hort havdaraar uhetsgeej baigaa yum daa. oor bicheed baival zundoo l yum bna, daraa blogtoo 1 post bichimz.

tumee 33 said...

Яасан айхтар давшлангуй байхийм бэ,хө. Блогт чинь үлдээсэн коммент дургүйг чинь хүргэжээ дээ,янз нь.Уг нь тоглосон юмсан, шоглоом болсон бол уучлаарай!

тэнэмэл бүсгүй said...

:-) xoorxon blog bna..link xiilee

ZAYA said...

Сүрхий ээж шүү. Охиныхоо бор ходоодыг бордоод божийлгоод байна уу. Манай охин дүүгийн охин бас нэг хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болоод байгаа. Дүүдээ энэ хоолны зааврыг чинь аваачиж өгье байз.

tumee 33 said...

tenemel busgui-d: bayarlalaa.

zaya-d: comment bayarlalaa. manai hun nileen hoolontsor...soninoos 2 tsahiur tsuhuisan,hehe.Duugiin teny huuhedtei tsoohon honogiin zurootei tursun bh shuu,tee?

ZAYA said...

Msg-t orood irj chadah ny uu?

A.Амарсайхан said...

Өнөөдөр манай ажлын цайны газар цагаан хоолны өдөр гэдэг юм. Тэгтэл Түмээ "Бор хоол"-ны тухай бичжээ. Би бор юмгүй /өөрөөр хэлбэл мах/ бол хоолыг хоол гэж үздэггүй хүн дээ.

Ганаа_бж said...

Huue, ter tsagaan hoolnii udur chini yasan zugeer yum be? Humuusiin, yalanguya erchuudiin hodoodiig ue ue jaahan tsailgaj ugch baihgui bol dandaa "bor hool"-dsoor baigaad hetsuudej baigaa baih shuu, tee Tumee?

tumee 33 said...

Amraa ahad: Manai uugeer ch zagas jaraahai, nogoo jimsheneer golduu hoollochih yum bilee.Ug ny gedeg dotor gedsend achaalal bagatai, hungun shingen zugeer yum gej bodogdood bgaa.Tegeed haaya japan mayagaar hoolloh gej uzeheer manai hun*turaaj alah ny ee*geed eserguutsel uzuuleed baidiimaa,hehe..

tumee 33 said...

ganaa_bj-d: Sanal negtei baina aa(garaa nileen undur urguv)