Ойрдоо...
Өдийд ч Монголд шинэ жилийн уур амьсгал
орчихсон гоё байгаа байх даа...
Миний Монголын ирээдүй - бидний хүүхдүүд...
Өдийд ч Монголд шинэ жилийн уур амьсгал
орчихсон гоё байгаа байх даа...
Posted by
tumee 33
at
Friday, December 05, 2008
Labels: Аахар шаахар, Үртэй хүмүүн жаргалтай 8 comments
Хэд хоногийн өмнө нетээр хэсэж яваад, гал дээр тавьсан цайгаа мартаж данхаа түлчихсэн байхгүй юу. Гэхдээ надад түлэгдсэн,шарласан, царай алдсан төмөр сав суулгыг өнгө оруулдаг нэг сайн арга байдаг байхгүй юу...Тэгсэн данх маань
баярласийн байлгүй бараг дуу аялсан байхгүй юу.
Тэгээд түүнийгээ та нартай бас хуваалцая гэж бодоод..За тэгээд миний тэр шилдэг арга маань юу гэхээр, өндөгний хальсаар үрээд зүлгээд ..үрээд зүлгээд...өөр юу ч хэрэггүй...үрээд зүлгээд...тэгээд л өнгө зүс ороод явчина...
Энэ зурган дээрээ байгаа манай данх шиг л...хэхэ
Posted by
tumee 33
at
Saturday, June 21, 2008
Labels: Аахар шаахар 10 comments
...Юу гэхээр учиргүй халуун өдөр байсныг ч хэлэх үү, дэлгүүрээс авсан том тортой юмаа хурдхан шиг дотогш нь чулуудчаад , нөгөө талаар нь тойрч охиноо сандалд нь суулгах гэтэл`тархин дундуураа татуулах`шиг болсон. Юу яасан, машиныхаа түлхүүрийг цүнхтэйгээ дотор нь хаагаад, нөгөөх яахав түгжигдчихгүй хаачихав. Цүнхэнд түрийвч, гар утас...Бараг дотор харанхуйлж, дэлхий дайвалзсан л даа. Хэдхэн хоногийн өмнө бороотойд подвоороо асаалттай орхиж, аккумляторийг нь суулгаад road service энэ тэр болж бойтоглочоод, ахиад л `түлхүүрээ дотор нь түгжцэн`гээд мангар царайлаад...дуудаж онгойлгуулсан. Түлхүүрээ хүзүүнээсээ зүүжийдэгийм үү, яадагийн.
Posted by
tumee 33
at
Saturday, May 10, 2008
Labels: Аахар шаахар 8 comments
Ойрд дулаан ороод ч байх шиг, үгүй ч шиг.
Өнгөрсөн 7 хоногт шинэ сурагчийн эцэг эхийн хурал болоод, багыгаа үүрээд, дундахаа хөтлөөд,томыгоо дагуулаад...ачаатай тэмээ шиг л...
Тэр өдөр ангийнхан нь өдөр өнжүүлэх маягын юманд хамрагдсаныг би мэдэлгүй, бүртгүүлээгүй байсан тул ,яахав энэ 3-тайгаа хамт багагүй бойтоглов шив.
Бага маань мээм иднэ гэж уйлж унжигнаад, дундах энэ тэрүүгээр гүйж үймүүлэх гээд, том бас яаж дутахав хийх оролдох юмаа олж ядан хамар амандаа хуруу гараа хийх гэж намайг улайлгаад л...би гэдэг хүн хөлс чийхраад л ...Юун багшийн яриа мариа сонсох манатай, баахан саад болж байгаад ирсэн дээ. Нилээн хэдэн хүн ,бага хүүхдээ дагуулаад ирсэн харагдсан, нэг нь ч уйлж, үймүүлэхгүй...тийм дуулгавартай юм уу, ээж ааваасаа айгаад тэгдэгийм үү!!!Тэгсэн манай 3 байдгүйээ...Хэтэрхий дураар нь дургиулдагийн гай юу,гсн.
Бас болоогүй тэр хооронд, өвгөнөө ажилаас нь чөлөө авахуулдаг ч байж уу, найзындаа 2 багыгаа гуйж харуулдаг ч байж уу...гээд бодоод амжиж байгаамаа.
Ингэж нэг хөглөснийг эс тооцвол, том маань сургуулийн амьдралд дасаад овоо биеээ дааж эхэлсэн. Тэгээд бид 2 ,*Өөрөө өөрийгөө болгоно* гэдэг лоозонтой болоод байгаа. Би гэдэг хүн аманд нь хоолыг нь халбагадах нь холгүй хэтэрхий хүүхдийнхээ урдуур гүйж , ойр зуурын юманд сургалгүй муу зан сургаснаа ухаарч дутагдлаа засахаар шийдсэн;/;
Өнөөдөр ангиа цэвэрлэх алчуур аваад явсан.Дээр нь дээрхи зурган дээр байгаа заавар байсийн, сонирхолтой санагдаад . Нойтон алчуурыг зөв мушгих тухай тайлбарлажээ, хэхэ.Энэ дээрхээр бол би дандаа буруу мушгиж байсан байна. Япончууд аливаа юмыг олон талаас нь судалж, туршаад хамгийн дөт, ашигтай арга замыг олж тогтоохдоо гаргуун хүмүүс.
*За тэгсгээд болно биз* гэсэн ойлголт байдаггүй юм шиг байгаан. Аливаа юмыг хийхдээ урьдчилж сайтар судалж, бэлдэж байж яс юм л хийнэ. Өөрт хомс болоод ч тэр үү энэ чанар нь их таалагддаг юм.
За тэгээд сурах мэдэх юм мундахгүйм дөө...
Posted by
tumee 33
at
Wednesday, April 23, 2008
Бүгдэд шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлээд шинэ оны анхны бичлэгээ оруулая^-^ Сүүлийн бичлэгээс хойш зөндөө уджээ... Нэг хэсэг ч зав гэдэг юмаар маруухан байлаа. За байз манайхаар чинь шинэ сонин юм юутай билээ,хө. Юутай ч нүүдэл суудал жигдэрч, төвхнөсөн шүү. Том гүнж энэ хавар шинэ сурагч болно гээд өдөр хоног тоолж эхэлсэн, 7 хоноод сурагч ширээ сандал нь ирнэ гээд догдолсон хүн л байна^^Эгч маань ирж туслаж байгаад хугацаа нь болоод буцчихсаныг хэлэх үү , өдөрт 3 гүнжтэйгээ хөөрхөн л дажин болчих юм. Юм юмаа амжуулах гэж тэмцэлдсээр нэг өдөр гэдэг ёстой нөгөө харвасан сум шиг жирэлзээд өнгөрнө шүү дээ. Хагас бүтэнд бол 5-уулаа гандан буурахгүй ээ, галуун цуваа шиг машиндаа үсэрч суугаад , шинэ газартайгаа танилцах, судлах бяцхан аялалд мордоно... Дунд гүнж маань хэл яриа гэж гүйцэгдэхээ байгаад , нэг өдөр аавдаа жаахан зэмлүүлчээд*миний зүрх түг түг хийчихлээ * гэж бөөн инээдэм ... Бага гүнж маань 9 сар хүрч, тагнуулч шиг элгээрээ мөлхдөгийг төгсөж, юм түшээд зогсох гээд байгаа. Ойрноос *бай,бай*, *мээм*,*папа* гэсэн хэдэн үг хэлээд ...үртэй хүний жаргал, амьдрал сайхаaн гэдгийг мэдрүүлээд л...гэж бяцхан уянгын халил...^^ Манай хүн яахав, нөгөө л ажилч зөгий шиг үүрийн таван жингээр гарч , үдшийн бүрийнээр харьж ирдэгээрээ, Би гэдэг хүн 3 гүнжтэйгээ арын албандаа зүтгээд л...амьдрал үргэлжилсээр...гэжүгаа. Ps:Сүүлийн үед ажил хиймээр бодогдоод ... Зиа даа, томыгоо 1-р анги төгстөл арын албаа л хаших биз дээ^0^![]()
Posted by
tumee 33
at
Tuesday, January 15, 2008
Хүүхэд байхад сүлд модоо гаргаж чимэхийг тэсэн ядан хүлээдэг байж дээ.
Нүүхийн хооронд яршиг гээд төвөгшөөж байтал, гүнж нартаа дийлдээд ...Уг нь шинэ жил гэхээр цас байдагсан. Манай энд ч барагтай л цас орохгүй. Орохоороо их нойтон хүнд цас байдийн...Кинонд гардаг шиг цасан дундуур гүйхиймсэн.Үнэн романтик уу?
^^(мөн хийх юмаа олж ядaв аа,гж^0^)...
Posted by
tumee 33
at
Wednesday, December 12, 2007
Labels: Аахар шаахар 25 comments
Удахгүй шинэ жил болох нь ээ. Саяхан эгч нөхөр хүүхдүүдээ орхиод найз хүүхнүүдтэйгээ зочид буудлын 70давхарт лаанчдаж, бас Караокэдэж баахан өөрийгөө баясгаж яваад ирсэн. Дандаа ингэж програмдах биш жилдээ нэгүү үгүй юү л
юм чинь ...гэжийвэл.Ёстой булуугаа халтал бурна гэдгийг үзүүлэх шиг болсон,хэхэ.
Өө тийм, манайх гэдэг айл шинэ оноос өмнө өөр тийшээ нүүх болсон тул, шинэ газраа очиж нет холбуултлаа блогтоо бичлэг оруулж чадахгүй болох шинжтэй..Шинэ он гарахаас өмнө неттэй болж амжих нь уу, үгүй юу^0^
Posted by
tumee 33
at
Tuesday, November 27, 2007
Labels: Аахар шаахар 12 comments
Том охин маань'Ээж энийг харж болохгүй шүү' гээд л нэг юм уйгагүй хийгээд байсан чинь ийм зураг зурсан байв. Би гэдэг хүн баярлаад 'Энэ дэлхий дээрхи хамгийн гоё зураг болсон байна даа' гэсэн чинь 'Хошгируулаад байгаам уу' гэдгийн... Охидоороо туслалцуулж байгаад бялуугаа хийчихсэн:) Дундах маань бол хамгийн идэвхитэй, бөөн гурилан дунд нүд шүднь л гялалзаад байсан... ps: Arslang undug ny hagaraad udahgui degdeehei bolchihvii geed sandarch bichleg oruullaa shuu^^![]()
Posted by
tumee 33
at
Friday, November 02, 2007
Түүхий өндөгийг хагалалгүйгээр яаж шинэ хуучныг нь мэдэх тухай тв-гээр үзсэнээ хуваалцая.
14 хоног хүртлэх шинэ өндөг энэ зурган дээрхи шиг усанд хийхээр хэвтээгээрээ живдэг юм байна. 14-өөс дээш хоног болж хуучирсан бол усанд босоогоороо живнэ гэнэ. Харин бүүр муудаж хордлого өгөхөөр болсон бол живэхгүй, хөвөөд гараад ирдэг гэнэ ээ...
Гол нь мартаад, хөвдөг бил үү живдэг бил үү гээд андууравзай!!
Posted by
tumee 33
at
Thursday, October 25, 2007
Labels: Аахар шаахар 10 comments
Өнгөрдөг амралтын өдөр найзын маань охин төрсөн өдрөө тэмдэглэж, надад ч бас *тэмдэглүүштэй * үйл явдал болж , нутаг нэгт найзуудтайгаа зугаатай хөгжилтэй нэг үдшийг өнгөрүүлэв.Тэгээд л төрсөн өдөрт оролцохоор машинаар Токио гараад шидчихсэн хэрэг. Би өөрөө урьд нь хурдны замаар барьж үзээгүйг хэлэх үү зүрх хүрэлгүй хамт явсан найзаараа бариулаад жирийлгэсэн. Эрчүүд маань жаахан халаалт авсан байсан тул, буцахдаа өөрөө барих болж , нэг мэдсэн хамаг биеээ чангалчихсан, 2 гарын алга хөлрөөд л давхиад байсан...Хаагуур зам салаад, хаагуур нийлээд байгаан бүү мэд..Нөгөө найз маань амьд car navigation болж аминд орсон^0^ Хүүхдүүд л Токиогийн цамхаг гоё харагдаж байна энээ тэрээ гэцгээгээд , надад тэрийг харах сөгөө даанч байсангүй, өмнөх замаа тас ширтээстэй, анхаарал гэдгийг дээд зэргийн төвлөрүүлээстэй...Тэгсэн энэ хүзүү шилээр хөшөөд барилдчихсан аятай л болчихож(уг нь барилдаж үзээгүй л дээ,гсн)...
Posted by
tumee 33
at
Tuesday, October 23, 2007
Labels: Аахар шаахар, Би Монгол хүн 14 comments
Оюутан байхад анх япон хэлний цагаан толгой зааж сургасан өвгөн багш маань нэг ийм болсон явдал ч гэхийм үү, онигоо ч гэхийм үү зүйл ярьсан нь санаанаас ер гардаггүй юм... Багшийн маань нутагт нэгэн сайрхуу эр байж гэнэ. Тэндэхийн төмөр замын өртөөнд нь Оросоос нэг галт тэрэг иржээ.Түүнд өөр нэг тэрэг залгах хэрэгтэй болж түүнийг ойлгуулаад хэлчих орос хэлтэй хүн олдоогүй юм байж. Тэгээд нөгөө орос хэлэнд гаргуун гэж сайрхдаг нөхрийг дагуулж ирж л дээ. Тэгтэл мань эр дохио зангаа оролцуулж байгаад *Это вагон это вагон здраствуйте* гээд л аваадахаж. Нөгөө орос нь ч шууд ойлгохгүй хаачихав...
Posted by
tumee 33
at
Tuesday, October 16, 2007
Labels: Аахар шаахар, Дурсамж 9 comments
Үе үе өөрийн эрхгүй нээх их уур унтуу хүрээд байдийм. Тэгсэн энэ нь эм хүмүүн болж төрсөнтэй минь холбоотой болох гээд байна, цаана чинь! Ер нь бодоод байх нь аа, сард нэг удаа хүн тоож нохой шиншлэхээргүй юман дээр нөгөөдөхдөө гоморхож, хэрэгтэй хэрэггүй үг чулуудчих гээд байдаг санагдчихлаа... Юу гэхээр, сар болгон ирээд төвөг удаад байдаг*этгээд*байдаг даа. Тэрийг ирэхээс 10- аад хоногийн өмнөөс бие махбодад маань гормоний өөрчлөлт ордогтой холбоотой гэнэ. Уймрах, унтууцахаас эхсүүлээд сэтгэл санааны тогтворгүй байдлыг өдөөдөг, бас энэ үеэр биед эр гормон илүү ялгардаг гэхийн. Нэгэн сэтгэл зүйч, гэмт хэрэг ялангуяа хүн амины хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийн талаар судалгаа явуултал тэдгээр нь голдуу нөгөө*гайтай этгээд*-ийг ирэхийн өмнөх 10 хоногт таарсан байсан гэнэ...Жирийн хүн бол ч энэ үеэрээ жаахан уур унтуу нь нэмэгдэх төдийгөөр өнгөрдөг биз. Харин угаасаа *солиотой* биеээ барьж чаддаггүйд нь бол энэ нь дайран дээр давс гээч болдог байх нь ээ!
Posted by
tumee 33
at
Wednesday, October 03, 2007
Labels: Аахар шаахар 8 comments
ОРЦ 1.өндөгний шар - 3 өндөгнийх 2.элсэн чихэр - 100гр 3.цардуул (cornflour、starch) - 1 жижиг халбага<5гр> 4.сүү - 400гр 5.цөцгий - 200гр 6.ванилин(vanilla) - хэдэн дусал 7.brэнди (brandy) - 1 жижиг халбага
ЗААВАР Саванд өндөгний шараа хийж задартал нь хутгаад , 1 жижиг халбага сүү хийж хутгана. Дээрээс нь элсэн чихэр,цардуулаа хийж бөөгнөхөөргүйгээр сайтар хутгаж холино.Тэгээд сүүгээ 60хэм орчим хүртэл халаагаад бага багаар дээр нь хийж сайтар хутгана.
Дээрхийг шүүлтүүр шанагаар шүүж халаах савандаа хийгээд хутгангаа<тасралтгүй хутгана шүү> зөөлөн гал дээр халааж,өтгөрөөд ирэхээр нь зуухан дээрээс авч, савныхаа ёроолыг мөстэй хүйтэн усан дээр тавьж хутган, халуун бүлээн болтол нь хөргөнө.Түүн дээрээ ванилин,брендигээ хийнэ. Буцламгай халуун байхад нь хийвэл амт үнэр нь алдагдах тул анхаараарай.
Өөр саванд цөцгийгөө хийж, доор нь мөстэй сав тавьж байгаад дээрхи бэлдмэлтэйгээ
адил өтгөн болтол хутгаад 2 бэлдмэлээ хооронд нь холино.
Түүнийгээ амархан хөлдөхөөр<төмөр,металл сав бол бүр сайн> саванд хийгээд хөргөгчний хөлдөөгчинд хийж 3 цаг байлгана. Гаргаж ирж сайн хутгаад ахиж хөлдөөнө.
Гаргаж хутгаж хөлдөөхөө 3-4 удаа давтаад зайрмаг бэлэн болно. Амжилт хүсье.
Posted by
tumee 33
at
Thursday, September 06, 2007
Labels: Аахар шаахар 7 comments
Posted by
tumee 33
at
Wednesday, September 05, 2007
Labels: Аахар шаахар 8 comments
GoldenWeek-jild hovorhon olddog urt amraltuudiin neg. Ene amraltaar Japanchuud
gadaad dotoodgui ayalaj, esvel nutagruugaa aav, eej deeree ochij amardag.
Tiim bolohoor uzver uilchilgeenii gazruud gej pig hun, zam gej urt urt tugjree baih shig baina.
Nyarain 1sariin uzlegt ochood irev. Ohin maany kilo gariu jin nemj byatshan bayar,
bi ooroo barag jin hasaagui gesen onoshtoi bagagui shock...
Za tegeed setgel sergeeh ayataihan kino shii bval uzii gesen , yag
Robert De' Niro-giin togloson 'Meet the parents Ⅱ'(Meet the pockers)garch baidag bgaa.
Hoyor 3n jiliin umnu negiig ny uzej tataj unaj bsiim. Ⅱ-iig ny uzej bas l
evhertlee ineelee.
Arai uzej amjaagui hun baival , sanal bolgoh baina.unen tataagaad hayana..
Buur bodohoos l ..hihihi..
..Uzej duusaad, 'ohid maany nasand hurch, hadamd garahaar yuu bodogdoj suuhiin bgaam'
ene ter gej bodogdson shig..Za za haa ch baisiin...
Posted by
tumee 33
at
Wednesday, May 02, 2007
Labels: Аахар шаахар 6 comments
Нэгэн блогоос хамтран бичигчийн урилга хүлээж аваад,
хаяг болон агуулгыг нь дор attach-ллаа...(favorite доторхи Хүү-г дарсан ч болно)
************************************************************************************
Http://blogmn.net/future/
Энд хүүхдийн хүмүүжлийн талаар, хүүхэд өсгөхтэй холбоотой асуудлуудын талаар ярилцах, мөн бусдад өөрт тохиолдсон явдал, сонин содон зүйл, хөгжилтэй түүхүүд гээд ер нь хүүхдийн ертөнцийн талаар бичиж байя.
Энэ талаар, энэ блогийг хамт бичих сонирхолтой хүмүүс байвал сэтгэгдлээр холбогдоорой.
************************************************************************************
Бултаараа хэлэлцвэл буруугүй
Бүлээн усаар угаавал хиргүй ээ гэж...
Харь гаригийн хҮн буюу цаасан тавгаар хийсэн нүд...
Posted by
tumee 33
at
Saturday, April 28, 2007
Labels: Аахар шаахар 0 comments
Google Earth-ийг search хийгээд үзээрэй.Би оройтож мэдчээд сүр
бадруулж байж магад.
Гэхдээ УБ-гийн гудамжийг бараг бүх нүх сүвийг нь харах шахаж байна лээ..
Зайсан толгойн ойрхон том Будда барьсан байна лээ,тээ.Баригдаад удаж бгаан бол уу!?
Google Earth-аар олж мэдлээшд. Бас манай том бид 2 баахан хайлт хийж
газарзүйн хичээлд онцсайн авахаар болов шив;/
************************************************************************************
Google Earth combines the power of Google Search with satellite imagery, maps, terrain and
3D buildings to put the world's geographic information at your fingertips.
************************************************************************************
Posted by
tumee 33
at
Tuesday, April 17, 2007
Labels: Аахар шаахар 6 comments
Sar gariun umnu joloonii unemlehtei bolovoo.Tegj bgaad hyamdhan mongold ochij unemleh avna geseer yavtal barag emee boloh shahaj gejiivel.
Gedsen deh maamaa 4 sartai bhad yavj ehleed unemlehee avahad togoo shig tom
gedestei bolson blaa.
Hul hundtei bolohod gormonii(hormon) oorchloltoos bolood amarhan hyamardag,
uyahan boldog gedeg dee.
Joloonii shinehen unemlehee gardaj avaad bayarlasandaa nulims burheed l...
Umnu ny bol tom gedestei hun mashin barina geheer sanaand bagtahgui bsan,
odoo bol *jiriin hunees* neeh yalgaagui yum shig sanagdaj bgaa.
Tom guzeetei erchuud jolooniihoo ard chihtseldeed l bariad baidag,terentei l oiroltsoo...
Za tegeed huuhdiin suudal(childsheet) avch behleed,*baby in car*temdegiig shine
joloochiin temdegtei mashiniihaa urd hoino naachihaad davhiad bgaa.
End unemleh avsnaas hoish 1 jil shinekov joloochiin temdeg mashin
deeree naaj yavah yostoi gej huuliar zaasan bdag yum bilee...
Mongold ene taliin durem juram bdag boluu?UB-iin gudamjaar davhij bgaa mashinii
jolooch nar oorsdiigoo mori unaad uraldaj yavna gej anduurdag shig bna lee gej
neg gadaad humuun blog-too yegoodson bsan...
Posted by
tumee 33
at
Tuesday, March 27, 2007
Labels: Аахар шаахар 5 comments
Unoodor mongold suugaa naizuud maany heleltssen yum shig online baij baiv. Ene jilees yeronhii bolovsroliin surguuliud 12 jiliin surgalttai bolsoniig olj duulav. Ene talaar yarigdaj bgaa suragtai bsan,shiidver garaad heregjij ehelsen boltoi ... 10 jiliin umnu Japand anh irchiheed,hagas dutuu mail,chat heregledeg bolj bilee.. Mongoliin net holbolt ny udaan bna,net ajillahgui mail bichij amjsangui geh ny tsoongui bdag bsansan.Gar utas ch gesen tootoi heden hun l heregledeg, odoogiinh shig delgereegui bjee... Geed bodohoor tsag ue ch nileed oorchlogoj,tsag uye orchin nuhtsuloo dagaad humuusiin hereglee ch bagagui oorchlogdjee. zarim 4,5 nastai huuhduud hurtel PC-giin anhan shatnii medegdehuuntei, oir zuuriin heregleetei bolchihson bgaa yum chiny dee...
Posted by
tumee 33
at
Monday, March 26, 2007
Labels: Аахар шаахар 1 comments
Ta hervee Japand orshin suuhaar bolj mongol unemlehee japaniihaar soliulaya gej bgaa bol 30$ orchim huraamj tulood,10-aad asuulttai durmiin shalgalt (english,russian,japanese-shalgalt uguh helee songoj bolno), joloonii shalgalt ugood soliulna.Gehdee unemleh avsan udroosoo tootsood niitdee mongold 3 saraas iluu bsan bh nuhtsul shaardagdana.Ooroor helbel unemlehee avchaad sariin daraa Japand irsen bailaa gej bodoyo,mongold bsan hugatsaa ny hurehgui tul soliulj chadahgui gesen ug. ..Harin Japand joloonii surguulias ny ehelj yavj shineer unemleh avaya gej bgaa bol dundjaar 2 - 3000$ shaardagdana.Ene tohioldold shalgalt 4 ue shattai. (Tuhain muj,duurgeesee shaltgaalaad shalgalt ny 3 ue shattai baih ch tohioldoltoi) 1. 50 asuulttai durmiin shalgalt(gakka shiken) 2. *tur unemleh avah joloonii shalgalt*(karimen ginoo shiken) buyu 2 jilees iluu joloo barisan turshlagatai hun hajuudaa suulgaj dadlaga hiih erhiin unemlehnii shalgalt 3.100 asuulttai durmiin shalgalt(honmen gakka shiken) 4. hotiin joloo buyu honmen ginoo shiken gedgiig tus tus ugch baij unemlehee avna. Joloonii shalgalt uguh burd mashin ashiglasnii huraamj ene ter geed dundjaar 40$ garui huraamj tulnu. Tsag,mungu nileen zarj baij unemlehtei boloh yum bilee.... Japanii zam teevriin suljee,uilchilgee sain bolohoor huvidaa mashingui bailaa ch buur hudoo,zah ruu l bish bol udur tutmiin amidrald neeh ih tuvug uchrahgui ch, ger buleeree yalanguya jijig huuhedtei bol uvduj sandargah geh met ued ooriin unaatai baih ny amariig heleh yuun ...
Posted by
tumee 33
at
Thursday, March 01, 2007
Labels: Аахар шаахар 0 comments