5/10/2008

Бойтоглов бас дахин бойтоглов

...Юу гэхээр учиргүй халуун өдөр байсныг ч хэлэх үү, дэлгүүрээс авсан том тортой юмаа хурдхан шиг дотогш нь чулуудчаад , нөгөө талаар нь тойрч охиноо сандалд нь суулгах гэтэл`тархин дундуураа татуулах`шиг болсон. Юу яасан, машиныхаа түлхүүрийг цүнхтэйгээ дотор нь хаагаад, нөгөөх яахав түгжигдчихгүй хаачихав. Цүнхэнд түрийвч, гар утас...Бараг дотор харанхуйлж, дэлхий дайвалзсан л даа. Хэдхэн хоногийн өмнө бороотойд подвоороо асаалттай орхиж, аккумляторийг нь суулгаад road service энэ тэр болж бойтоглочоод, ахиад л `түлхүүрээ дотор нь түгжцэн`гээд мангар царайлаад...дуудаж онгойлгуулсан. Түлхүүрээ хүзүүнээсээ зүүжийдэгийм үү, яадагийн.

8 comments:

Ганаа_бж said...

Hehe, chi bid 2 gej taarsan boitog uls bol doo. 2-uulaa ene ter yumaa huzuundee zuudeg boloh ni ee dee. Bi ch bur tom yum, zontikoo huzuundee zuudeg boloh gej baigaa shd. Beldej beldchiheed, hayachihaad garaad yavchihsan chini aadar boroond tsohiulaad shalba norson shd, unuu ugluu.

tumee 33 said...

zia ter chiny zuv sanaa ch, arai l tomdoh bhaa:/

xvv said...

Бүгд л бойтоглож байдагшд. 2-3 хувьлуулаад авчих. Нэгийг нь охидуудын цүнх энэ тэр хаяхгүй юманд хадгалуулчихгүй юу. Эсвэл машиныхаа хаа нэгтээ авахад хэцүү газар нь нуучихаад яг цоожилсон үедээ авахаар хийчихвэл яадаг бол. Би хэд хэдэн удаа цоожилж сүүлдээ нэг хувийг нь гупэрнийхээ доор нууж байж билээ ;)

tumee 33 said...

Өмд энэ тэрээсээ зүүжийдэг ч юм билүү,өмдөө тайлаад буухгуй нь ойлгомжтойм чинь, найдвартай .хэхэ

Ганаа_бж said...

Martaad umduu tailchihval yanaa?... hehe

tumee 33 said...

tegvel ch nileen huchtei em uuh shaardlagatai boloh bh;/

ZAYA said...

ккк.... Баахан зонтик, түлхүүр хүзүүндээ зүүчихсэн хүмүүс явжийвал, Түмээ, Ганаа нар байх нь ээ....

tume said...

huurhun huurhun huurhun blog bn