12/12/2007

Шинэ жил айсуй..

Хүүхэд байхад сүлд модоо гаргаж чимэхийг тэсэн ядан хүлээдэг байж дээ. Нүүхийн хооронд яршиг гээд төвөгшөөж байтал, гүнж нартаа дийлдээд ...Уг нь шинэ жил гэхээр цас байдагсан. Манай энд ч барагтай л цас орохгүй. Орохоороо их нойтон хүнд цас байдийн...Кинонд гардаг шиг цасан дундуур гүйхиймсэн.Үнэн романтик уу? ^^(мөн хийх юмаа олж ядaв аа,гж^0^)...

12/06/2007

'China shakes the world' by James Kynge

Энэ номыг уншсан хүмүүс байгаа байхаа. Амжаагүй байгаа бол уншаад үзээрэй. Эх нь англи хэлээр('China shakes the world' by James Kynge) гэж байгаа байх(монголоор хэлбэл 'Хятад дэлхийг бусниулж байна'гэхийн бол уу?! ). Энэ ном Монгол хэл рүү хөрвүүлэгдсэн ч байж мэднэ. Манайханд, ялангуяа нүдэн балай чихэн дүлий төр баригчид нэн түрүүнд уншуустай, бодлого юмандаа тусгууштай зүйл санагдсан...(зиа даа,тэд нар дотор уншиж боловсордог хүн байдаг ч юм уу доо!!) ...Японы зах зээлд ч бас Хятадад үйлдвэрлэсэн зүйл их. Гэхдээ сүүлийн үед' China free'гээд хятад бараанаас татгалзах хандлага эрс ихсэж байгаа.(манайхыг бодвол хамаагүй сайн хяналт шалгалт дамжиж орж ирж байгаа мөртөө шүү дээ) Хямд хятад бараа биш, үнэтэй ч гэсэн чанартай барааг сонгож эрүүл мэндээ хамгаалахгүй бол....Бүр аргаа барсан хүний үг боловч, ногоо жимс л идэхгүй бол маргааш нүд аних гээд байгаа юм байхгүй шүү дээ. (УБ-д явж байгаад дэлгүүрт нэг жимсний чанамал харсан , юу гэхээр 'Клубничный' гэсэн бичигтэй хятадад үйлдвэрлэж,Монголд нийлүүлэв гэж оросоор бичсэн шошготой байсийн байна?!)...Нөгөөтэйгүүр манайд цагаан идээний хэрэглээ харьцангуй багассан, оронд нь элдэв эм тариа хамгийн гүйлгээтэй зүйл болсон гэж байгаа..Мал аж ахуйн орон байж!!!Юу ч гэлээ дээ, нэг албан ёсны дистербютер гэдэг нь Хятадаас сүү оруулж ирж монголын зах зээлд нийлүүлдэг гэж сонссон. Энийг сонсоод уйлах багадаж, үхэх ихдэнэ гээч болсон:) Тэгээд юу гэлээ, сайн чанарын сүү гээд зардаг гэсэн байхаа.Хэзээ хятад цагаан идээний орон болж хувираав!! Яг л монгол сүүнээс илүү чанартай, сайхан байж харагдаач!!! Дотоодынхийгоо тордож, дэмжих хэрэгтэй. Үүнд асар их утга учир байгаа гэж бодогддог... Миний бага байхад Монголд элдэв хорт хавдар гэж бараг дуулддаггүй байсан санагдана.Тэгэхэд одоо бага насны хүүхэд хүртэл хавдар туссан гэж нэг бус удаа сонсох юм. Энэ лав эрүүл ахуйн шаардлага хангаагүй хорт хүнстэй бас холбоотой байхаа. Нүдэнд харагдахгүй газар, бидний хүнсэнд хор явж байгаа гээд бодохоор аймшигтай..Сүүлийн хэдэн жилд элдэв дотор өвчин болон ходоод гэдэсний өвчин, хавдар эрс нэмэгдсэн гэж статистикийн мэдээ байдгийн байна лээ.....(19хөн настай жаахан залуу ходоодны хорт хавдартай, барилга дээр ажилладаг байсан болохоор амарчлаад хятад бэлэн гоймон их иддэг байсан гэхтэй таарсан, өнөөдөр идээд маргааш нь өвчлөхгүй, шууд нөлөө нь нүдэнд харагдахгүй болохоор .....) Саяхан эндэхийн зурагтаар Хятадад ногоо, жимсээ ямар байдалтайгаар тарьдаг тухай сурвалжлага мэдээ гарч байсан. Хорхой шавьжны устгал гээд хуулиар хориотой хорт бодис баахан цацаад, бордоод....Тэрийгээ өөрсдөө бол хэрэглэдэггүй гэж байгаа...?!!! Ингээд бодохоор итгэлтэй, хүнлэг зах зээлтэй болтлоо ах дүүгээрээ, найз нөхдөөрөө дулаалгатай хүлэмж, зоорь бариад өөрөө өөрсдийгөө хангахаас өөр аргагүй мэт... Тэр талын сургалт зөвлөлгөө байж л таараа. Тэтгэвэрт гарсан аав, ээж нарт ийм ногоо жимс тарьдаг хүмүүс байдаг болсон шүү дээ,тээ. Ийм хүмүүсийг нэгтгэсэн, туршлага юмаа солилцдог газар бий болбол... Уг нь идэвхи санаачилга гэдэг нэг юм байдаг даа,тээ. (худалдаанд монгол гэсэн хаягтай хятад хүнс ихээр борлогддог сурагтай юм билээ) За, тэгээд зөвхөн ашгийг нь бодох биш, хэрэгтэй-өгөөжтэй юм хийе гэвэл Монголд хийх юм зөндөө, зөндөө... (Намайг ийм юм бичиж байгааг манай хүн харчихаад, *Чамайг хятадууд тоочиглоно доо,яана* гээд шоолоод байгаа,хэхэ^0^)