12/06/2007

'China shakes the world' by James Kynge

Энэ номыг уншсан хүмүүс байгаа байхаа. Амжаагүй байгаа бол уншаад үзээрэй. Эх нь англи хэлээр('China shakes the world' by James Kynge) гэж байгаа байх(монголоор хэлбэл 'Хятад дэлхийг бусниулж байна'гэхийн бол уу?! ). Энэ ном Монгол хэл рүү хөрвүүлэгдсэн ч байж мэднэ. Манайханд, ялангуяа нүдэн балай чихэн дүлий төр баригчид нэн түрүүнд уншуустай, бодлого юмандаа тусгууштай зүйл санагдсан...(зиа даа,тэд нар дотор уншиж боловсордог хүн байдаг ч юм уу доо!!) ...Японы зах зээлд ч бас Хятадад үйлдвэрлэсэн зүйл их. Гэхдээ сүүлийн үед' China free'гээд хятад бараанаас татгалзах хандлага эрс ихсэж байгаа.(манайхыг бодвол хамаагүй сайн хяналт шалгалт дамжиж орж ирж байгаа мөртөө шүү дээ) Хямд хятад бараа биш, үнэтэй ч гэсэн чанартай барааг сонгож эрүүл мэндээ хамгаалахгүй бол....Бүр аргаа барсан хүний үг боловч, ногоо жимс л идэхгүй бол маргааш нүд аних гээд байгаа юм байхгүй шүү дээ. (УБ-д явж байгаад дэлгүүрт нэг жимсний чанамал харсан , юу гэхээр 'Клубничный' гэсэн бичигтэй хятадад үйлдвэрлэж,Монголд нийлүүлэв гэж оросоор бичсэн шошготой байсийн байна?!)...Нөгөөтэйгүүр манайд цагаан идээний хэрэглээ харьцангуй багассан, оронд нь элдэв эм тариа хамгийн гүйлгээтэй зүйл болсон гэж байгаа..Мал аж ахуйн орон байж!!!Юу ч гэлээ дээ, нэг албан ёсны дистербютер гэдэг нь Хятадаас сүү оруулж ирж монголын зах зээлд нийлүүлдэг гэж сонссон. Энийг сонсоод уйлах багадаж, үхэх ихдэнэ гээч болсон:) Тэгээд юу гэлээ, сайн чанарын сүү гээд зардаг гэсэн байхаа.Хэзээ хятад цагаан идээний орон болж хувираав!! Яг л монгол сүүнээс илүү чанартай, сайхан байж харагдаач!!! Дотоодынхийгоо тордож, дэмжих хэрэгтэй. Үүнд асар их утга учир байгаа гэж бодогддог... Миний бага байхад Монголд элдэв хорт хавдар гэж бараг дуулддаггүй байсан санагдана.Тэгэхэд одоо бага насны хүүхэд хүртэл хавдар туссан гэж нэг бус удаа сонсох юм. Энэ лав эрүүл ахуйн шаардлага хангаагүй хорт хүнстэй бас холбоотой байхаа. Нүдэнд харагдахгүй газар, бидний хүнсэнд хор явж байгаа гээд бодохоор аймшигтай..Сүүлийн хэдэн жилд элдэв дотор өвчин болон ходоод гэдэсний өвчин, хавдар эрс нэмэгдсэн гэж статистикийн мэдээ байдгийн байна лээ.....(19хөн настай жаахан залуу ходоодны хорт хавдартай, барилга дээр ажилладаг байсан болохоор амарчлаад хятад бэлэн гоймон их иддэг байсан гэхтэй таарсан, өнөөдөр идээд маргааш нь өвчлөхгүй, шууд нөлөө нь нүдэнд харагдахгүй болохоор .....) Саяхан эндэхийн зурагтаар Хятадад ногоо, жимсээ ямар байдалтайгаар тарьдаг тухай сурвалжлага мэдээ гарч байсан. Хорхой шавьжны устгал гээд хуулиар хориотой хорт бодис баахан цацаад, бордоод....Тэрийгээ өөрсдөө бол хэрэглэдэггүй гэж байгаа...?!!! Ингээд бодохоор итгэлтэй, хүнлэг зах зээлтэй болтлоо ах дүүгээрээ, найз нөхдөөрөө дулаалгатай хүлэмж, зоорь бариад өөрөө өөрсдийгөө хангахаас өөр аргагүй мэт... Тэр талын сургалт зөвлөлгөө байж л таараа. Тэтгэвэрт гарсан аав, ээж нарт ийм ногоо жимс тарьдаг хүмүүс байдаг болсон шүү дээ,тээ. Ийм хүмүүсийг нэгтгэсэн, туршлага юмаа солилцдог газар бий болбол... Уг нь идэвхи санаачилга гэдэг нэг юм байдаг даа,тээ. (худалдаанд монгол гэсэн хаягтай хятад хүнс ихээр борлогддог сурагтай юм билээ) За, тэгээд зөвхөн ашгийг нь бодох биш, хэрэгтэй-өгөөжтэй юм хийе гэвэл Монголд хийх юм зөндөө, зөндөө... (Намайг ийм юм бичиж байгааг манай хүн харчихаад, *Чамайг хятадууд тоочиглоно доо,яана* гээд шоолоод байгаа,хэхэ^0^)

9 comments:

peakfinder said...

Boddog l bodol. Bi bas amihandaa hyatad yum avahgui gej hicheegeed l baigaa. Zarim yuman deer ch boldoggui yumaa, gehdee bolomj oldovol oor gazar hiisen yum hudaldaj avdag bolson.
Manaihan dotoodiin gazar tarialanchdaa l demjih bodlogo yavuulah heregtei l dee. Hongololtei zeel ogoh, gazriin tureesiig hongoloh geh meteer.
Havdriin huvid bol onoshlogoonii arga bolovsrongui bolj baigaa uchraas iluu ih sonsogdood baij magadgui. Tuunees yag aliv yumtai shuud hamaaraltai iheschihsen gesen dugnelt gargah arai ertdeh baih. Nariin sudalgaa heregtei l dee.
Neeree hiih yum ih baina shuu.

A.Амарсайхан said...

"Хятад, хятад бас дахин хятад"
В.И.Мао

ZAYA said...

Хүүе ээ наад номыг чинь олж унших юмсан. Сонирхолтой гэж хүн ярьж байсан.

Арсун said...

-Нэг жинчин эр хятадад очоод оймсоо хана руу шидэхэд наалдаж байж. Хаячихаад, буцахдаа сайхан бүрх малгай худалдаж авсан нь өнөөх оймс нь байсан гэдэг. хэхэ.
-Монгол хятад төмсний хальсыг үхэрт өгсөн чинь хятадыг үлдээчихсэн гэж нэг сониноос харсан. УМХГ-ын дүгнэлт биш болохоор итгэхгүй байгаа. Нээрээ монгол төмс амттай шүү.
-Түмээ тоочиглуулчваа.

Barimalch said...

sayhan tv25.mn deerees tanaid honoy gedeg nevtruulgeer neg selengiin aild honoson tuhai garch baina, ta nar uzhiig bodooroi. Ter ail l Mongold ch jp-d anu-d ch baihgui hamgiin ekologiin buteegdhuuneer oorsdiigoo hoollodog eruul hunstei humuus shig haragdsan.

ter tanaid honoy nevtruulge ovoo sain Mongoliin amidraliig olon ontsgoos harj sudalj bolmoor gariin avlaga bolj baina lee.

byambaa said...

helj bgaa chin zuv shuu.

suuliin ued hashaa horoondoo nogoo tarih humuus nemegdsen bhaa. gehdee l bas zav bolohgui geed taridaggui, china nogoo avch ideed l yavdag humuus ih bdg yum bilee.

neeree toochigluulchihvaa. sanaa zovj l bna shuu.

deer bas tv-r USA oron shine jil ni boloh geed china-d uildverlesen togloom ali boloh avahgui bgaa gej garch bsn.

bas hamgiin muu muuhai ni yamar ch haraa hyanaltguigeer mgld ordog gesen. bur deed tomchuud ni uursduu tanaih manaid yumaa oruulaach gej guij irdeg gesen. dundaas heden tugrug zavshih gej.

manaihnii tomchuul dotor nom unshij bolovsordog ni barag bhgui bhaa. bugd l neeh buduun buduun idsen uusan ulsuud. bas hoorondoo hudlaa tom tom yum yarisan ulsuud.

sain medehgui yum doo. bugdeeree neg yum sanaachilj hiivel yaasiin, yadaj nogoo tarih talaar humuust urialah ch gedeg yum uu. hehe ene bol sanaa shuu.

busdiin sanaag bas sonsoy.

ganga said...

Saikhan nom baina, olj unshinaa. Eruul hoollolt eruul yavahiin undes. Neeree ter hyatad nogoo, jims sejig hurmeer.

tumee 33 said...

Comment uldeesen anduuddaa bugded ny bayarlalaa. Yeronhii sanaagaa gargaj baival geed ,bi ch unshij, duulsnaa holij hutgaj bazaad l bicheed baigaa.
Oluulaa heleltsvel buruugui ee...^^

7,8 jiliin umnu Hodoo aj ahuin deediin zahiral Japanii HAAD-aas turshlaga sudlaad yavj bsan. Her niited hurteeltei, niitiig hamarsan zuil hiij chaddag bol l gehees, mongoldoo yanz buriin uil ajillagaa yavuuldag l baih daa,tee.
Selengiinhnii turshlagiig yostoi oron dayaar delgeruuleh yumsan.TV-geer garna gedeg chiny humuus sanaa avna l gesen ugdee.

ps:Deerhi nomiin eh huviinh ny zurgiig olson tul tavilaa.
Yer ny 'Amazon com'(online shop)-oor haival huuchin nom hyamdhan oldoh bh shuu.

xvv said...

хавдарын хувьд оношлогоо сайжирсан гэхээсээ нэмэгдсэн нь үнэн байхаа. Урьд нь ч гсн задлан шинжилгээ байсан, нүдээрээ, микроскопоор хараад тогтоодог байсан болохоор нас барсан хойно нь ямар нэг хэмжээгээр хавдар болохыг оношлодог л байсан байх. Одоогийн түвшинд харин арай эрт оношлодог л болсон. Хавдар нэмэгдэж байгаа нь хүнсний бүтээгдэхүүнтэй нэлээд хамааралтай л болов уу. Дор хаяж бүрэн хэмжээний эрдэс, хэрэгтэй бодис агуулаагүй бордооны ногоо хэрэглэдэг болчихсон болохоор дээр үеийн цагаан идээ идэж, нар салхинд амьдарч байсан хүмүүсээс хэд дахин эсэргүүцэх чадвар сул байгаа байлгүй дээ. :(