9/05/2008
8/25/2008
Оо баабаа!!
Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж,
Олимпийн алт мөнгөн медал хүртсэн тамирчдынхаа тухай бичлэг сурвалжлага олоод үзчих санаатай нетээр жаал жуул хэссэн чинь... Хурдхан шиг улс төржүүлээд авсан байх шиг санагдлаа. Тамирчдын тухай мэдээлэл, бичлэг үзмээр байхад чинь ерөнхийлөгч, ерөнхий сайд 2 тэр алт, мөнгөн медалыг аваад ирчихсэн аятай бүх юманд гарч ирээд л, даац муутай хэдэн үг хэлхэн чулуудаж байгаатай л баахан таарлаа. Тамирчидаа зүтгэхийг нь зүтгэчих, бид 2 аахилахыг нь аахилий гээд байгаан биш үү, хэхэ... *Аргалчихий, хуурчихий, арын хаалга, танил талаа ашиглачихий*гэсэн үзэл улиг болоод , зорилготой байж түүнийхээ төлөө уйгагүй зүтгэж чадвал эрт орой хэзээ нэгэн цагт амжилтанд хүрдэг гэдгийг мартах шахсан манайх шиг улсад, энэ удаагийн алт мөнгөн медал асар ач холбогдолтой үйл явдал болж байна хэмээн мунхаг би юутай ихээр олзуурхан бодов оо. Өнөөгийн Монголын нийгмийн сэтгэхүйд нөлөөлөхүйц чухал зүйл гэдэгт эргэлзэх зүйлгүй байх аа,тийм үү. Өөрийн алдаа болон буруу бүхнийхээ шалтгааныг эргэн тойрноосоо, бусдаас хайж, бусад руу түлхэх бус өөрөөсөө эрэлхийлэхийн чухлыг мэдэрч, ухаарна гэдэг асар том зүйл гэж бодогдоод байгаа. Харин эсрэгээрээ хүний ололт амжилтыг хурдхан шиг өөрөө тэр бүхэнд хүчин зүтгэсэн, миний ачаар л ингэсэн юм гэсэн аятай өөр ашиг сонирхолтой хүмүүс бас их инээдтэй юм аа...
Posted by
tumee 33
at
Monday, August 25, 2008
12/06/2007
'China shakes the world' by James Kynge
Энэ номыг уншсан хүмүүс байгаа байхаа. Амжаагүй байгаа бол уншаад үзээрэй. Эх нь англи хэлээр('China shakes the world' by James Kynge) гэж байгаа байх(монголоор хэлбэл 'Хятад дэлхийг бусниулж байна'гэхийн бол уу?! ). Энэ ном Монгол хэл рүү хөрвүүлэгдсэн ч байж мэднэ. Манайханд, ялангуяа нүдэн балай чихэн дүлий төр баригчид нэн түрүүнд уншуустай, бодлого юмандаа тусгууштай зүйл санагдсан...(зиа даа,тэд нар дотор уншиж боловсордог хүн байдаг ч юм уу доо!!) ...Японы зах зээлд ч бас Хятадад үйлдвэрлэсэн зүйл их. Гэхдээ сүүлийн үед' China free'гээд хятад бараанаас татгалзах хандлага эрс ихсэж байгаа.(манайхыг бодвол хамаагүй сайн хяналт шалгалт дамжиж орж ирж байгаа мөртөө шүү дээ) Хямд хятад бараа биш, үнэтэй ч гэсэн чанартай барааг сонгож эрүүл мэндээ хамгаалахгүй бол....Бүр аргаа барсан хүний үг боловч, ногоо жимс л идэхгүй бол маргааш нүд аних гээд байгаа юм байхгүй шүү дээ. (УБ-д явж байгаад дэлгүүрт нэг жимсний чанамал харсан , юу гэхээр 'Клубничный' гэсэн бичигтэй хятадад үйлдвэрлэж,Монголд нийлүүлэв гэж оросоор бичсэн шошготой байсийн байна?!)...Нөгөөтэйгүүр манайд цагаан идээний хэрэглээ харьцангуй багассан, оронд нь элдэв эм тариа хамгийн гүйлгээтэй зүйл болсон гэж байгаа..Мал аж ахуйн орон байж!!!Юу ч гэлээ дээ, нэг албан ёсны дистербютер гэдэг нь Хятадаас сүү оруулж ирж монголын зах зээлд нийлүүлдэг гэж сонссон. Энийг сонсоод уйлах багадаж, үхэх ихдэнэ гээч болсон:) Тэгээд юу гэлээ, сайн чанарын сүү гээд зардаг гэсэн байхаа.Хэзээ хятад цагаан идээний орон болж хувираав!! Яг л монгол сүүнээс илүү чанартай, сайхан байж харагдаач!!! Дотоодынхийгоо тордож, дэмжих хэрэгтэй. Үүнд асар их утга учир байгаа гэж бодогддог... Миний бага байхад Монголд элдэв хорт хавдар гэж бараг дуулддаггүй байсан санагдана.Тэгэхэд одоо бага насны хүүхэд хүртэл хавдар туссан гэж нэг бус удаа сонсох юм. Энэ лав эрүүл ахуйн шаардлага хангаагүй хорт хүнстэй бас холбоотой байхаа. Нүдэнд харагдахгүй газар, бидний хүнсэнд хор явж байгаа гээд бодохоор аймшигтай..Сүүлийн хэдэн жилд элдэв дотор өвчин болон ходоод гэдэсний өвчин, хавдар эрс нэмэгдсэн гэж статистикийн мэдээ байдгийн байна лээ.....(19хөн настай жаахан залуу ходоодны хорт хавдартай, барилга дээр ажилладаг байсан болохоор амарчлаад хятад бэлэн гоймон их иддэг байсан гэхтэй таарсан, өнөөдөр идээд маргааш нь өвчлөхгүй, шууд нөлөө нь нүдэнд харагдахгүй болохоор .....) Саяхан эндэхийн зурагтаар Хятадад ногоо, жимсээ ямар байдалтайгаар тарьдаг тухай сурвалжлага мэдээ гарч байсан. Хорхой шавьжны устгал гээд хуулиар хориотой хорт бодис баахан цацаад, бордоод....Тэрийгээ өөрсдөө бол хэрэглэдэггүй гэж байгаа...?!!! Ингээд бодохоор итгэлтэй, хүнлэг зах зээлтэй болтлоо ах дүүгээрээ, найз нөхдөөрөө дулаалгатай хүлэмж, зоорь бариад өөрөө өөрсдийгөө хангахаас өөр аргагүй мэт... Тэр талын сургалт зөвлөлгөө байж л таараа. Тэтгэвэрт гарсан аав, ээж нарт ийм ногоо жимс тарьдаг хүмүүс байдаг болсон шүү дээ,тээ. Ийм хүмүүсийг нэгтгэсэн, туршлага юмаа солилцдог газар бий болбол... Уг нь идэвхи санаачилга гэдэг нэг юм байдаг даа,тээ. (худалдаанд монгол гэсэн хаягтай хятад хүнс ихээр борлогддог сурагтай юм билээ) За, тэгээд зөвхөн ашгийг нь бодох биш, хэрэгтэй-өгөөжтэй юм хийе гэвэл Монголд хийх юм зөндөө, зөндөө... (Намайг ийм юм бичиж байгааг манай хүн харчихаад, *Чамайг хятадууд тоочиглоно доо,яана* гээд шоолоод байгаа,хэхэ^0^)![]()
Posted by
tumee 33
at
Thursday, December 06, 2007
Labels: Өөрийн бодол өөртөө зөв, Эмзэглэл 9 comments
8/16/2007
Ингэж хэлдэг бил үү?
Уг нь *Охид ариун бол цус ариун, түшмэд шударга бол төр ариун* гэдэг гэсэн.. УБ-д явж байгаад *Охид ариун бол төр ариун* гэсэн самбар нилээдийг харсийн байна.Товчилж байгаан бол уу, ямар учиртайн бол? Түшмэд нь шударга байна гэдэг ойлголт нь устаад, охид нь хүртэл замбараагаа алдаад , төр улсаа мөхөхөд хүргээд байна гэсэн утга юм уу!?
Posted by
tumee 33
at
Thursday, August 16, 2007
Labels: Өөрийн бодол өөртөө зөв, Эмзэглэл 4 comments
8/08/2007
Болохгүй юм гэж байдаггүй, чадахгүй юм л гэж байдаг...
Нутаг сайхан байна оо...Аав ээж, ах дүү, найз нөхөдтэйгээ уулзаж учирч сайхан яваад ирлээ.. Замын замбараагүй хөдөлгөөн, зуслангийн хог,эрүүл ахуйн шаардлага хангаагүй хятад хүнсний ногоо, барилгын материал, ууртай омогтой , аргалчихий , хуурчихий гэсэн хүмүүс, хаа сайгүй алтыг нь ухаж сэндийчсэн газар шороо гэх мэт нүдэнд туссан сэтгэл өвтгөсөн зүйлсийг эс тооцвол ...
Энэ бүхэнд сэтгэл зүтгэл 2 л дутаад чадахгүй байгаа болохоос, засаж залъя гэвэл болохгүй бүтэхгүй зүйл ч огт биш байх ...
Хувь хүмүүсийн сэтгэл зүтгэлээс гадна бас ард түмний эрх ашгийг хамгаалсан нийгмийн бодлого тун хэрэгтэй байна лээ гээд том том юм бичиж би бас энд улс төржихгээд байхийн , хэцүү юмаа..
...Зуслангийн маань дэргэдэх булаг бөөн хогонд дарагдсан байсныг хажуугийн айлын 2 хүүхэд ,аав бид 4 баахан цэвэрлэв. Тэгсэн түүнээс санаа авсан юм уу саяхан бас өөр хэсэг хүмүүс цэвэрлээд танигдахааргүй болгосон байв. Сэтгэл байвал болдог л юм байна...
Сайхан амьдрал гэдэг *сэтгэл, зүтгэл* дээр тогтдог гэдэгтэй санал нэгтэй байна уу.*Мөнгө,танил тал 2 байхад Монголд алзахгүй* гэсэн өнгө аяс алхам тутамд мэдрэгдэж, хэт амиа хичээсэн, би л болж байвал бусад нь падлийгүй гэсэн бодол нь аливаа зүйлд *сэтгэлээсээ хандах*, *үнэнч байх* гэдгээс холдуулж цөлөөд байх шиг сэтгэгдэл төрүүлээд байсан.... Боловсрол, Эрүүл мэнд 2-ийг хүртэл мөнгө олох хэрэгсэл болгох гэж улайраад, тэнд тэр сэтгэл гэдэг үгний *с* үсэг нь ч алга байх шиг байна лээ...
Ингээд бодохоор улсаас зохицуулсан *сэтгэлээсээ хандсан* бодлого ч гэхийм үү, түлхээс гэхийм үү бас яах аргагүй хэрэгтэй байна аа даа...
Posted by
tumee 33
at
Wednesday, August 08, 2007
Labels: Би Монгол хүн, Өөрийн бодол өөртөө зөв, Эмзэглэл 11 comments
6/02/2007
Нутагтаа ирээд анхны сэтгэгдэл...
Posted by
tumee 33
at
Saturday, June 02, 2007
Labels: Би Монгол хүн, Өөрийн бодол өөртөө зөв, Эмзэглэл 5 comments
5/10/2007
Эхнэр нөхөр байна гээд *айл гэр болж тоглож* болкүээ?!
Нэг найзын блог уншаад бага зэрэг санал зөрөөд энэ тухай бичмээр санагдсан юм. Ойрдоо *эзэгтэй*-н үүргээ биелүүлж гүйсээр бичлэг хийх завгүй хэсэг удчихлаа... Эхнэр- гэдгийг хүмүүс янз янзаар бодож тодорхойлдог болтой юмаа. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүний хувьд ч нилээн ялгаатай ойлголт шиг байна. Энд бас үзэл бодлын асуудал ч уртаас урт, өндрөөс өндөр урган гарч ирэх шинжтэй. Зиаг ямартай ч энэ удаад *эхнэр* гэдгийг өөрийнхөөрөө тодорхойлох гээд үзье. Ялангуяа бага насны хүүхэдтэй хүмүүний байр сууринаас бичиж байгаам шүү... Жич*Нөхөр* -ийн тухай бичлэг оруулах хүмүүн байвал пожалуйста... За тэгээд эхнэр хүнд нийгмийн өмнө, эр нөхрийнхөө өмнө, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг гээд баахан юм байгаа. За яг ямар ямар үүрэг байдгийн? гэхээр хариулт нь тун тодорхой их амархан. Өрх гэрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэх, санаа тавих. Гэхдээ үүн дотор эр нөхрийн хиргүй цамц, индүүтэй өмднөөс эхсүүлээд их олон юм орно. Ингээд бичихээр хүйсийн ялгаа гаргаад хачин этгээд гэж дургүйцэх ч хүн бий байх. Эрчүүдээс дутахгүй нийгмийн тэргүүн шугаманд хүч ухаанаа уралдуулаад аяга тавагтай зууралдах завгүй яваа *carrier woman* хүүхнүүд ч их бий.Ийм хүүхнүүд цөөнх байхад л хангалттай гэж боддогийн. Хэрвээ бүх хүүхнүүд ингээд гал тогоо гэдгийг мартсан завгүй хүмүүс байхийн бол, миний хэлээд байгаа тэр эхнэр-ийн үүргийг хэн биелүүлж, барагдуулах бол... Нөгөө нөхөр ч гэр лүүгээ нээх их яарахгүй биз. Амттай халуун хоол, цэвэр цэмцгэр орчинд дургүй хэн байхав. Ер нь эрчүүдийн ходоодтой нь *ярихад* л хангалттай гэсэн үг ч байдаг. Бага насны хүүхэдтэй эмэгтэй хүн ар гэрээ ч, албан ажлаа ч аль алинийг нь амжуулахын тулд нилээн *авьяас* шаардагдана. Тэгж чаддаг хүүхнүүд бол үнэхээр бахархалтай. Би л лав чадахгүй, дуугүй л хүүхдээ гараас гартал тогоо шанага руу гаа илүү анхаарсан нь дээр гэж бодоод суугаа..Багаар бодож 2 жил, ихээр бодож 3-4 жил гал тогоотойгоо маш ойр дотно байх болжуган. (Нөхөр дангаараа тэжээх чадваргүй бол , тийм нөхцөлийг нийгэм нь хангаж чадахгүй бол ,энэ яриа мэдээж утгагүй л дээ.) Гэхдээ энэ хугацаанд бас өөрийгөө хөгжүүлэх ямар боломж, арга зам байна вэ гэдгийг эрэлхийлж байхаа хором ч мартаж болкүү гэжүган. Ер нь тэгээд хүн өөр өөрийнхөө чадах юмаараа л занималдаж, хаана ч хэний ч өмнө түүнийгээ хамгаалж чадаж байвал болжийноо. Бусадтай адил байх албагүйм чинь.. ...Гэр бүлийн доторхи баланс алдагдахвий л гэж... Мэдээж орчин үед эхнэр-ийн тэр олон үүргийн заримаас нөхөрт шилжүүлсэн ч болох. Гэхдээ бүх эрчүүд тогоо шанага тойроод гүйгээд байвал бас л үнэн сүр сүлдгүй ч юм шиг.(Энэ тал дээр нөхөр хэрхэн ойлгож хандах вэ гэдгээс, бас хамтдаа гэр бүлийнхээ ирээдүйн зорилго, планийг хэрхэн тодорхойлж ,ярилцаж ойлголцож чадах вэ гэдгээс их зүйл шалтгаалах байх л даа) Мань мэттэйгээ адил тулга тойроод байх биш, дэлхийн чинээ амжуулах шийдэх ажилтай үе ч байдаг байлгүй.. Та юу гэж бодож байна?
Posted by
tumee 33
at
Thursday, May 10, 2007
Labels: Өөрийн бодол өөртөө зөв 15 comments
4/25/2007
Нялх биеээ гэж...
... Төрөөд сар ч болоогүй юм байна шүү. Сав л хийвэл компьютерийн ард мэдээ, мэйл, блог гээд, буцаж хурдан жингээ барих минь гэж дасгал энэ тэр гэж гүйгээд, өглөө оройд жолооны дадлага гэж буудал хүрч ирээд сэвэлзээд байсан чинь нэг өглөө өрөөсөн хөх гэдэг чинь тэнтийгээд өвчин орсон байна гэж жигтэйхэн. Халуунаа хэмжээд үзтэл 38 гараад талийж байна. Надад туслахаар ирсэн эгч маань*Тэгнээ тэр, даанч төрсөн хүний шинжгүй хөнгөн шингэн сэмбэлзээд байсийн!!* гэж байна. Эмчид очиж үзүүллээ.*Нялх биетэй хүн биеийн эсэргүүцэл суларсан байгаа, хамаагүй хөдөлж, хүнд том юм өргөж, бас удаан цагаар бичиг харж ядарч болохгүй. Эхний 1 сар бол биедээ гамтай байх , бас ядарсан үед хөхөө сулартал хөхүүлэлгүй чинээвэл үрэвсэл өгөн өвчин орж, халуурна, сулартал нь сайн сааж байх хэрэгтэй * гэж байна.Сүүгүй байх хэцүү, сүү сайтай байх бас хэцүү юмаа даа. За тэгээд сар болтлоо эмчийн зөвлөснөөр *томоотой* хөлөө жийгээд сууж байхаас...
Posted by
tumee 33
at
Wednesday, April 25, 2007
Labels: Өөрийн бодол өөртөө зөв, Үртэй хүмүүн жаргалтай 9 comments
4/17/2007
Эмэгтэйчүүдийн нөлөө
Улс орны анхдагч нэгж нь гэр бүл гэдэг. Гэр бүлийн гишүүн болох хүүхдүүд
нийгмийн нэг гишүүн болон өсөж бойжиход эх хүний нөлөө маш их.
Эх хүн сэтгэхүйг
Posted by
tumee 33
at
Tuesday, April 17, 2007
Labels: Өөрийн бодол өөртөө зөв 6 comments


