8/08/2007

Болохгүй юм гэж байдаггүй, чадахгүй юм л гэж байдаг...

Нутаг сайхан байна оо...Аав ээж, ах дүү, найз нөхөдтэйгээ уулзаж учирч сайхан яваад ирлээ.. Замын замбараагүй хөдөлгөөн, зуслангийн хог,эрүүл ахуйн шаардлага хангаагүй хятад хүнсний ногоо, барилгын материал, ууртай омогтой , аргалчихий , хуурчихий гэсэн хүмүүс, хаа сайгүй алтыг нь ухаж сэндийчсэн газар шороо гэх мэт нүдэнд туссан сэтгэл өвтгөсөн зүйлсийг эс тооцвол ... Энэ бүхэнд сэтгэл зүтгэл 2 л дутаад чадахгүй байгаа болохоос, засаж залъя гэвэл болохгүй бүтэхгүй зүйл ч огт биш байх ... Хувь хүмүүсийн сэтгэл зүтгэлээс гадна бас ард түмний эрх ашгийг хамгаалсан нийгмийн бодлого тун хэрэгтэй байна лээ гээд том том юм бичиж би бас энд улс төржихгээд байхийн , хэцүү юмаа.. ...Зуслангийн маань дэргэдэх булаг бөөн хогонд дарагдсан байсныг хажуугийн айлын 2 хүүхэд ,аав бид 4 баахан цэвэрлэв. Тэгсэн түүнээс санаа авсан юм уу саяхан бас өөр хэсэг хүмүүс цэвэрлээд танигдахааргүй болгосон байв. Сэтгэл байвал болдог л юм байна... Сайхан амьдрал гэдэг *сэтгэл, зүтгэл* дээр тогтдог гэдэгтэй санал нэгтэй байна уу.*Мөнгө,танил тал 2 байхад Монголд алзахгүй* гэсэн өнгө аяс алхам тутамд мэдрэгдэж, хэт амиа хичээсэн, би л болж байвал бусад нь падлийгүй гэсэн бодол нь аливаа зүйлд *сэтгэлээсээ хандах*, *үнэнч байх* гэдгээс холдуулж цөлөөд байх шиг сэтгэгдэл төрүүлээд байсан.... Боловсрол, Эрүүл мэнд 2-ийг хүртэл мөнгө олох хэрэгсэл болгох гэж улайраад, тэнд тэр сэтгэл гэдэг үгний *с* үсэг нь ч алга байх шиг байна лээ... Ингээд бодохоор улсаас зохицуулсан *сэтгэлээсээ хандсан* бодлого ч гэхийм үү, түлхээс гэхийм үү бас яах аргагүй хэрэгтэй байна аа даа...

11 comments:

munguu said...

tiimee. hun zalhuurahgui urgelj sanaa sain yavbal l urhan iveeldee avna gedgiig te medehgui baigaagaas yu bolovuu. yadaj uursduu tzeverhen baival setgel saihan sh de.

zaya said...

Эрүүл мэнд боловсролын салбар бол цалин багатайгаар далимдуулаад бүүр төмөр зүрхтэнгүүд болсон. Уг нь "с" бичигдвэл дараагийн үсгүүд бичигдэх байхдаа...

Батсайхан said...

oo minii meddeg gargaj irsen gej boddog bsan gants ug maani tanii post-n title boltson yavjaahiin hehe

A.Амарсайхан said...

Сайн зүйл хийжээ. Бид ч гэсэн ийм санаачилга гаргая байз.

Эрхэмээ said...

Сэтгэл, итгэл дутагдаж байгаа нь үнэхээр дотороо суугаа маниустаа хүртэл мэдрэгддэг юм шүү.
Харин тэр төр л энэнд анхаарах ёстой гэдэг бас тийм биш болов уу. Төр зүгээр зөв чиглэлд нь хандуулж өгөөд аль болох оролцохгүй байвал байдал илүү сайжраад байдаг юм шиг. Төр л оролцоод ирэхээрээ хамаг авилга, хүнд суртал гээд асуудлыг хүндрүүлчихдэг ч юм шиг. Жишээ нь гэхэд булаг шандыг цэвэрлэх боллоо гэвэл маш үнэтэй, өндөр ханштай төсөв гаргана, гүйцэтгэгч газрыг тендерээр шалгаруулна... Гүйцэтгэсэн болно гээд л .. Одоо хар л даа, УБ хотын машин замыг .. Төр оролцохоор ийм л юм хийж байна шүү.. Төрийг л эхлээд энэ хэдэн булаг шиг сайн цэвэрлэх тендер зарламаар байгаан :)

byambaa said...

sanalaa sh dee, yasan udaan yavj irvee.

tiim shuu. setgeleesee yumiig hiiye gej boddog hun olshirvol ch.

ta bulgaa yanzlaad sain ulger duurail uzuulj bgaad irsen bnaa.

bi ch bas mgl yavahdaa neg yum olj tseverley baiz. martsanaas mal menduu gegcheer Binderya tom bolj baigaa biz dee.minii umnuus unerleerei.

ZAYA said...

Minii naiziin zulzaganuud sain bizdee. Oirdoo chimeegui baih chiny? Tag bolchihooroo l yamar negen yum bolood baih shig sanagdaad... Mashka 19-nd hurimaa end hiih gej baigaa gene.

tumee 33 said...

Comment uldeesen anduudad bayarlalaa.Eh huniihee huvias ch gesen, nutagtaa harihaar nudend ortoh, amidarch bgaa uls orontoigoo haritsuulah zuil ih baidgiin bna. Mongol hun Mongoldoo batalgaatai huns hereglej, naidvartai emnelgeer uilchluulj,chanartaigaar surch bolovsordog boloosoi gej ih bodogdson shuu..

Тэлмэн said...

hey ene zurgan deerhi hen be, tumee yu?

tumee 33 said...

таничив уу?тиймээ,ширхэг чихрээ хувааж идэж өссөн унаган багын найзтайгаа хатан туулийн хөвөөн дээр патиараа татуулсийн..хэхэ

gegeen said...

zarim neg hagas galzuu ni not simple baij, neelt buteel enee tereegee hiigeed bidniig amgalan saikhan amidrah nohtsoliig burduulehgui bol ch bolohgui baihaa. gehdee simple is best for most of us! My motto is - At least try! www.gegeen.com