8/16/2007

Шатаах нь ээ...

Японы халуунаас зугтааж нутаг явсан чинь Монголд ямар халуун байсан гэж санана аа.35-36хэм хүрээд л хиншүү ханхлах нь холгүй байсан. Японд буцаад ирсэн.. бас л 35-36 хэмээс буухгүй бүүр байж суух арга алга. Чийгтэй халуун болохоороо тэгдэгийм үү, хайлуулж урсгах нь ээ..Иймэрхүү зүйлээс болов уу ,бага гүнж минь хэд хоног 39 гарч халуураад ёстой элэг зүрхийг амаар гаргах дөхлөө.Яг японы *обон* гэдэг амралтын өдрүүд нь давхцаад, үзүүлдэг эмнэлэг нь амарсныг хэлэх үү, амралтаар үздэг газар хайж давхиж үйлээ үзлээшд..Гэхдээ эмнэлэг сайтай газар дор нь л арга хэмжээ аваад урамтай юм. Монголд байхад ингэж өвдсөн бол яаана аа...Эмнэлэг энэ тэр гэсэн иймэрхүү зүйлээс болоод Монголдоо бүүр буцах маань хойшлоод байх юм..Эх хүнийхээ хувиас гэхийм үү, Монголд очихоор амьдарч байгаа газар оронтойгоо харьцуулах, бас нүдэнд өртөх зүйл их байхиймаа. Монгол хүн Монголдоо элдэв бэрхшээлгүйгээр баталгаатай хүнс хэрэглэж, найдвартай эмнэлгээр үйлчлүүлж, чанартай боловсрол эзэмшдэг болоосой гэж үнэхээр бодогдох юм...

8 comments:

ZAYA said...

Нялх хүүхэд тийм өндөр халуурах аюултай. Хэт өндөр температуртай халуурвал нялх хүүхэд тэсвэрлэхгүй, татдаг гэсэн. Үзүүлээд гайгүй болсон бол яамай даа. Наадмаар манай охин дүүгийн нялх /Бага гүнжтэй үе чацуутан/ наршаад 39 хүртэл халуураад, түргэн дуудсан чинь танайх ойрхон юм байна өөрсдөө хүрээд ир гэж тусламж үзүүлсэн шүү дээ.

ZAYA said...

Манай энд ойрноос арай гайгүй халуун багасаж байна. Гэхдээ үе үе 31 хэм гэх юм байна ш дээ

byambaa said...

huuhed agaar soligdohoor haluurdag yum shig bna lee. manai ohin bas anh ireed tegj haluurch bsn. huzuu ene ter gesen nugalamtai gazraar ni ulaan ulaan jijig yum garaad.

tiimee. haritsuulaad bval ih yum bnaa. baga bagaar mgl ornoo, mgl humuusiinhee setgelgeeg zasval tee.

Док said...

Ойрд бас л халуун байна даа

БЭ said...

uu ta hed min hureed iree yu, udaan uulzaldsangui shuu. baahan amarch irvuu, odoo ch erch huch duuren baigaa daa. harin baga gunj byatshan sandargaa yu daa, huuhed uvduhuur bur hamag yum sonin bolood ontsgui l dee, hurdan edgeerei dee maamuumaahai min.

ZAYA said...

Portrait тавьсан зургаа сольчихсон байна ш дээ. Хөөрхөн л гэрийхнийгээ бусдад танилцуулсан байна ш дээ. Зургийн зохиогчийг миний өмнөөс үнсээрэй.

Anonymous said...

Sain baina uu,
Ochigdor ene blogiig olj uzlee. Saihan ger bul, hoorhon huuhduud baina.
Minii baga ohiniig bas BInderya (NYC-d 2006 ond torson) gedeg yum. Tegeed bas amidaa baina gej ih bilegsheev. Harin Binderya gedeg chin' usan bolor buyu angliar bol aquamarine gedeg chuluu yum shuu. Saphire bolohoor mongol uruu indraanil gej orchuulagddag yum baina lee. Gehdee ene 2 chuluu hoyulaa beriliin torliin chuluund bagtdag gesen shuu.
Za tegeed sain saihniig huseye.

tumee 33 said...

commentelsen anduudad bayarlalaa.Ohin undur haluurch sandargaad, huzuun dor ny sugan zavsar ny huiten jin tavij haluuniig ny buulgasan, sain yum bna lee shuu..
Huland: Aquamarine ny manai uvgunii tursun udriin chuluu yum bgaan,beleg dembereltei yum bna, saphire gej l medej bsiin bna,bayarlalaa.