8/30/2007

Блогтой манатай байлаа...

Халуунд хүүхэд өвдөж хямрахаар блог бичих хүсэл төрөх нь байтугай юм болохийн. Уг нь өдөр тутам гэрийн ажилтай зууралдаж, хүүхдээ тойрч гүйсээр өдөр өнгөрүүлдэг над шиг хүнд хааяадаа хэдэн хором нет-дээд байхад сэтгэлийн зугаа гаргаад зүгээр байдаг ... За одоогоор миний хувьд хамгийн том үйл явдал бол бага маань 5 хоноод 5 сар хүрлээ. Өнөөдөр өөрөө эргээд сурчихав. Санаа дагаад уу эргэсэндээ их додигор байх шиг санагдсан:/ Өө бас 2 настай удаах охин минь зураг *зурж* сураад, дэвтэр харандаа 2 сугавчлаад л*ээжээ хадаа,зуяг зуцан*гээд гүйгээд байгаа...Дугуй дотор нүд ам гээд 3 цэг зураад, шууд толгойноосоо 2 урт хөл...хэхэ. Харин ууган охин маань гэрийнхнээ төлөөлүүлж блогийн маань дээд буланд байгаа 5 гахайг зурж өгсийм. Яагаад заавал гахайгаар төлөөлүүлсийм байгаан!? Буруугаар ойлгуузай:/ Манайд бүдүүн хүн байхгүй шүү:)

6 comments:

ZAYA said...

Гэрт байхад нэг мэдэхэд л өдөр өнгөрч орхидогийн юм шиг байгаамаа. Би охиноо хардаг байхдаа E-mail-ээ шалгахгүй бараг жил болсон. Завгүй байсиймдаа. хэ хэ. Хүүхдүүд ойрхон байх тусмаа бие биенээсээ их юм сурдаг юм билээ. Бага нь дундахаасаа дунд нь томоосоо гээд үеийнхээ хүүхдээ бодвол хөгжил нь арай хурдан юм шиг байна лээ.

найз блог said...

нээрээ яагаад заавал гахай зурсан юм болоо. Тэгж асуугаад үзсэн үү, хэ хэ хэ. Хүүхэд ёстой хөөрхөн шүү. Би бас хүүгээ 1 жил хараад, тэр хугацаанд мэйлээ 3-хан шалгасан. Нэг нас хүрэнгүүт нь ажилд орсон. Одоо 1 нас 5 сар хүрэх гээл, хариугүй ярьдаг болох гээл. Толинд харуулаад Тэлмүүнээг үнсээрэй гэхээр толинд байгаа өөрийнхөө хошуун дээр үнсдгийн. Ямар ч хамаагүй хувцсаа авахаараа шууд гараа хийж өмсөх гээд байдын. Эртээд бандашаа гарандаа углангуутаа толинд харах гээд толь руу пижигнэдэг байгаа. Омо гэхийг Оообоо гээл уянгуулаад л хэлдгийн.

peakfinder said...

Yamar ih ustei ohin be? Neeree ene zolignuud ih hurdan tom bolchih yumaa.

Тэлмэн said...

neeren yasan "usereheg" ohin be, yasan ch hurdan tom boldgiimbde, sayhan l garlaa l gej baisan uje 5 sar boltsiimuu, ergeed surchihdag bas ih aihtar, ter dund ohinii chin zuyasan zuyag bas ih elduutei, shat shataar ahiad l baina, za tegeed 4 dehee hezee gargah gej baina? ;-)

tumee 33 said...

Telmeen,tiim beleg dembereltei yum yarij bolohgui shuu** Ahij mahihgui sanaatai baigoo, maamaalsaar baital emee boloh ny baina(^^)

tumee 33 said...

commentelsen anduudad bayarlalaa..Harin tiimee, huuhed usuh hurdan gej yaridag , yostoi l ooriin biyeer mederch suunaa..Ahiad 3,4 jil unguruhud 3 ohinoo zarchaad huloo jiigeed suujiih boluu gej goridood baigaa**