11/21/2007

Дээрхийн гэгээн Далай ламын айлтгал

За ойрдоо бичлэг оруулалгүй нилээн хэд хоночив болтой. Эзэнгүй хаалга мөргөөд буцсан блог андуудаас хүлцэл өчье... Өчигдөр нэгэн хувь тохиолоор Далай ламын айлтгалыг очиж сонсоод ирлээ. Амьдардаг газраас маань ойрхон байсныг хэлэх үү олзуурхаад л гүйгээд очсон. Ар,Өвөр нийлээд 600 гаруй Монгол хүн цугласан гэж байх шиг байна лээ. Цагаасаа хоцорч болохгүй, бага насны хүүхэд дагуулж ирж болохгүй гэсэн байсан болохоор нь хүүхдүүдээ харуулж орхиод, бас ч үгүй нилээн цагийн запастай яваад очлоо. Тэгтэл нялх хүүхэд дагуулсан хүмүүс ч нилээд харагдаж байна.1 цагт эхлэнэ гэсэн байсан нь 2-оос болсон гээд цаг орчим хүлээгээд гар хуруу бээрэхийн алдад ашгүй дотогш орох болж, гар тээш биеийн байцаалтаа шалгуулаад орлоо. Манайхан цагаа баридаггүй гээд хашрааж байгаан болуу, тийм л бол цагаа болонгуут хаалгаа бариад л оруулахгүй байвал болох биш үү!! Манайхан л болсон хойно нөгөө л хаалган дээр бөөгнөрч хошуурдаг нь хэвээрээ. Зохион байгуулж байгаа хүмүүс нь зохицуулаад, хүүхэдтэй хүмүүсийг нэг газар цуглуулаад түрүүлж оруулах ч юм уу, орсон хойноо хүүхэд нь уйлах зэргээр бусдыг чилээхээр бол танхимаас гарахад амар хаалганд ойр суудалд суулгах ч юм уу, гаднаас орж байгаа хүмүүсийг хэлээд сайхан нэг эгнээ зогсоогоод цувруулаад оруулах ч юмуу санаа тависан бол гэх мэт сэтгэгдэл төрж байв.. Далай ламын айлтгалыг Ажаа Рэнбүүчи гэдэг Америкад дүрвэж гарсан төвд лам хүн монголоор орчуулж байсан ч зарим хэсгийг нь сайн ойлгосонгүй. Ёстой орчуулаад өгч байгаа сэтгэл нь сайхан юм даа л гэж бодсоншиг.Уг нь Далай лам бодууштай, сайхан юм ярих шиг болсон. Монголоос түвд хэл сайтай лам хүн залж ирэх боломж байгаагүйн боловуу(нэгэнт хэрэг болгоод ийм арга хэмжээ зохиож байгаа юм чинь,хийсэн шиг хийвэл сайхан), хамгийн эхний эгнээнд заларч байсан элчингийнхнээс тийм санаачилга гаргаад, элчингийн зочид буудалд байрлуулаад гэх зэргээр сэтгэл тавибал Далай ламын айлтгалыг хол ойроос зориод, цаг заваа зохицуулаад ирж сонсож байгаа тэр олон хүмүүсийн сэтгэл хангалуун байх байсан б ол уу. Их хурлын гишүүн Ламбаа гэдэг хүн бас тэргүүн эгнээнд заларсан байсан. Бодвол ард түмнийхээ тусын тулд, сайн сайхны төлөө гээд л tend явжийсийм байлгүй:) Далай лам, санал асуулт байна уу?гэхэд нь хэд хэдэн хүн санал бодлоо хэлж байсан. Тэр дотор нэгэн өвөр монгол хүн(Ар монголын иргэн болмоор байна гэж хүсэлт гаргасан өвөр монгол хүнд зөвшөөрөл олддоггүй, тэгсэн хэрнээ хэл ам мэдэхгүй хужаа нар амархаан Монгол улсын иргэн болж байгаа энэ гашуун үнэнийг та юу гэж соёрхож байна вэ? )гэж асууж байсан. Өвөр Монгол, Түвдийн түүхээс бид ч бодож эргэцүүлэх зүйл их мэт санагдсан. Дотор хүн бол дотор л байдаг гэдэг шүү дээ. Өнөө цагт хужаа нар буу шийдэм бариад ороод ирдэггүймаа гэхэд, өмсөж зүүх, эдэлж хэрэглэх , бүүр идэж уух зүйлээрээ хүртэл бид өмнөд иргэний хараат байдалтай байгаагаа анзаарч мэдэхгүй,мэдсэн ч юман чинээ бодохгүй байх шиг...Хятад юм хэрэглэхгүй гээд туйлширсан ч яагаад болохгүй гэж!? Тэртэй тэргүй манайхан чанаргүй муу юмыг нь түүж авчирч дотоодын зах зээлээ дүүргээд байгаа шүү дээ. Ард түмний өөрсдийнх нь сонголт л мэднэ, муу зүйл хэрэглээд үхвэл үх, хордвол хорд гэсэн бодлоготой төр баригчидтай хүмүүс шүү дээ бид...Өнөөгийн Монголын төрөөс энэ талаар хяналт, хязгаар тавих нь битгий хэл ямар ч зохицуулалт байдаггүйн байна гэж ойлгож байгаа. Хятадад үйлдвэрлэсэн* муу* бараанд, өөр хаана ч юм нэг улсын шошго наагаад худалдаанд гаргадаг дотор нь арилчихсан монгол хүмүүс ч их байдаг сураг байнга чих дэлсдэг. Миний амьдарч буй энэ Япон орны төрөөс нь лав тодорхой хэмжээгээр ард түмнийх ээ ходоодруу орж байгаа зүйлд бол хяналт зохицуулалт хийж байдаг юм билээ (эрүүл ахүйн шаардлага хангасан хоол хүнс гэдэг бол амь настай холбоотой асуудал гэж боддогддог) За, яг юу хэлэх гээд байгаагаа мэдэхээ байлаа. Ямар ч байсан бид өөрөө өөрсдийгөө хамгаалахгүйбол, тэгж байгаад болно биз дээ гээд яваад байвал өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч болзошгүй байна шүү !!!гэх гэсийн бол уу. Далай лам ч бас Төвдийн түүхэн дээр тулгуурлаад иймэрхүү утгатай зүйл санууллаа гэж би ойлгосон... Та бүхэн тархиа сайн цэнэглэж, боловсрол сайн эзэмших хэрэгтэй, үүх түүхээ мартаж огт болохгүй, хаана хэний дэргэд байгаа вэ гэдгээ ч сайн ухамсарлаж ухаантай байх хэрэгтэй гэсэн санааг хэлэв үү гэж мунхаг би ухаж бодсон...

8 comments:

anun said...

Түмээ их л удлаадаа. Далай ламтан саяхан л Америкт шагнал аваад явж байсан танай тэнд бас очсон юм уу. Далай лам өөрөө ярьсан байхаа даа, нэг онигоо ярихуу. Японд уулзалт хийж байж л дээ. Гэтэл нэг япон бүсгүй цэцэг бариад гараад ирэхээр нь авах гээд боссон чинь ар талд нь байсан /бурхан юмуудаа/ түүн дээр тавьчихсан гэсэн. /Манай Чойжамц хамба ярьсанч билүү, орон гараан/
Цолмон гэдэг охины блогт орж үзээд эх оронч, хужаад дургүй байгаад талархаж байгаад гарч ирлээ.

ZolooGG said...

http://zoloogg.blogspot.com/2007/11/blog-post.html ороод үзээрэй цааш нь дамжуулаарай

peakfinder said...

Bas boddog l bodol. Bi ali boloh hyatadad hiisen ed zuils avahgui baihiig hicheedeg. Ogt avahgui baij boldoggui ch gesen zarimdaa onc hereggui yum avahaas tatgalzah ayataihan shaltgaan boldog.
Neeree tegeed ajillah huch uneheer dutaad baigaa bol hyataduudiig avchirsanaas ovor mongolchuudiig avchirch bolohgui n' yu baih ve. Gehdee biznes hiij baigaa uls ehleed mongoo l toocoh yum daa.

ZAYA said...

Өвөр монголчууд маань монгол хүн мөртлөө миний эх орон БНХАУ гээд л хэлээд сууж байгаа ш дээ. /Монгол хүн мөртлөө/ Бид нар тусгаар байгаад сэхүүн болчихсон. Өөчлөөд л... Хятадад үйлдвэрлэсэн болгоны аваад байвал, Хятадын эдийн засгийг дэмжээд байна гэсэн үг ш дээ. Аль болохоор өөрсдөө хийх гэж үзвэл. Нэг үеэ бодвол Монголд үйлдвэрлэв гээд хувцас гадуур зардаг болсон. Бас тийм ч чанар муутай биш ээ. Хоол хүнсний асуудал л хамгийн хүнд асуудал болоод байна.

Пүүж said...

Bainga iluu tsag ajilladag, ger bul, amralt, dasgal hodolgoon hiih tsag homs, amia horloh hurtlee stresstdeg ni niigmiin eyrdiin uzegdel bolson ene yaponuudiin urt naslaltiin gol nuuts ni eruul hoollolt gej bi oilgodog (emnelgiin sainiig es tootcvol). Mongold amidrah orchin, hool hunsiig eruuljuuleh baitugai, ene talaar tolovloson ehelsen ajil yu ch olj harahgui l bna shuu dee.

Ганаа_бж said...

Mundag eej oirdoo blogtoo haragdahgui baisan, zavgui baisiin bainaa.
Bi ch bas bolj ugvul china-d uildverlesen yum hudaldaj avahguig hicheedeg. Chanar ni ch muu bolohoor.
Mongold maani hool hunsnii asuudal uneheer berh bolood baigaa. Hyatadaas shuud haraat bolchihood baigaa gehed hilsdehgui dee. Yer ni evguiteed hilee hedhen honog l haahad manaid hetsuuhen baidal uusne dee...

Tsolmon said...

zuvhun uuruu l hyatad buteegdehuun hereglehgui baihaas gadna tanidag meddeg buh hun chaduul tanihgui humuust ch hamaagui heleh heregtei sanagddag. Neg uye boduul mongolchuud maani eruul huns gedeg boljee, teriig dagaad niiluulegchid ch gesen chanar saitai hunsnii buteegdehuun niiluulj baigaasai.

neg udaa zahiin horoolliil negen surguulid hicheel zaahaar ochood surguuliin uudnii tuutsend zarj baigaa yumnuudiig haraad uuriin erhgui hudaldagchid ta bitgii iim yum zaraachee gej heleed barag heruul hiih shahaj baij bilee.

tumee 33 said...

comment uldeesen anduudad bugded ny bayarlalaa..Setgel zutgel gargaj, sanaa tavisan buhen sohih hemjeegeer ur dungee uguh l yostoi,tiimee.Zugeer bodood unguruh bish, bodsonoo bodit uildel bolgoh l heregtei yum bna gej bodogddog bolood baigaa...