9/30/2008

Монгол хэлний хичээл...

Охин бид 2-ын Монгол хэлний хичээл овоо урамтай, ямар ч байсан шинэ жилээс өмнө цагаан толгойгоо үзээд дуусчих шинжтэй. Урамшуулаад цагаан толгойн баяр тэмдэглэе гэж бодож байгаа. Яг яаж тэмдэглэхээ одоохондоо шийдээгүй л байна.

Охин маань крилл үсгээ үзээд дуусахаараа монгол бичиг сурмаар байна гэж дуугарч байна лээ.Би дотроо их л олзуурхаж баярласан ч заах хүн нь өөрөө болохоор нилээн хариуцлага хүлээх болох гээд...
Юу гэхлээр, миний монгол бичгийн мэдлэг нөгөө жүжигчин Дорлигжов агсны тээр жил тв-гээр уншиж байсан
“Сүү тосны тасгаас 10н баадан чацга хүргүүлэв
Хөлөө жийсэн Цэнд
Хүлгэндээ үхсэн Шавар
(Сүү тосны тасгаас10 бидон цөцгий хүргүүлэв
Хүлээн авсан Цэнд
Хүлээлгэн өгсөн Шарав)”гээд хошин өгүүллэгт гардагтай адил хүн амьтны элэг авмаар түвшинд...
Ш.Чоймаа гуайн эрхлэн найруулсан нэг сурах бичиг байгаан байна, тэрэндээ салхи оруулахаас. Намайг 9дүгээр ангид байхад анх монгол бичгийн хичээл ороод, тун сонирхолтой байж билээ. Гэрт байсан Эрдэнийн эрх-ийг дээрхи хошин өгүүллэгт гардаг шиг л умшаад байснаа санаж байна...Би Монгол хүн гээд л цээжээ дэлдээд байдаг, үндэсний бичиг үсгээ ч олигтой галиглачихаж дөнгөхгүй байж таарахгүй санагдаад л явсан. Ерөөсөө энэ завшааныг ашиглаад гэдэг шиг, үзэж алдаж үсэрч наалдана аа,ккк.

6 comments:

ZAYA said...

Яасан мундаг охин бэ? Та хоёр чинь саяхан л үзэж эхлээд байсан шүү дээ.
Монгол бичгээр умших нь яахав болж магад, тэр бичих нь мэдэхгүй дээ. Би бол бууж өгчихсөн байгаа шүү дээ.
Ээж охин хоёрт амжилт хүсье.

Cаарал said...
This comment has been removed by the author.
Ганаа_бж said...

Yooooyo,..... eleg hushluu shdee. Yu yu genee... hulgendee uhsen Shavar haha... Chatga hurguuleed baidag.... hahahaha.....

Bi yag l tiimerhuu yum bichih baih shuu. Oyutan baihdaa mongol bichgiig bie daaj surch baigaad hayachihsan. Suuld huu maani zaalgaj ehlehed hamt jaahan unshij baisan. Bichih bol bur hayagdsoon.

Ta 2-iin kirill bichig bol yostoi goyo bolson baina shd.

Eej ohin 2-t bayar hurgeye. Bas amjilt huseye.

Usegleliin bayaraa sonirholtoi temdegleerei.

Tsoomii said...

tun sain bna, harin mongol bichig zaahaa tur aznaj baisan ni deer bishuu, olon shini yum tolgoi ergej magadgui gej bodloo,

neeree zun amraltaaraa bi mongolruu hariad irsen, neg udaa taksinii jolooch ni mongol bichigiin bagsh hun taaraad neleen yaria urnuulsen, Ter bagsh anh surahdaa toli bichgiig 3 uadaa buren huulj bichsen gej helj baisan...

erhtsas said...

Баяр хүргэе!!! Мундаг охин байна.

Уйгаржин Монгол бичгийг сурах хэрэгтэй талаар хэдхэн цагийн өмнө Огийноо-н блогоос ойлгоод гарсан юм, танайд ч бас энэ талаар бичиж, нээрээ л бид сурахгүй бол хэн сурах билээ дээ.

byambaa said...

wow. bi bas ohindoo zaah yumsan gej bodood bgaan, mgl hel. ehleed surguulid oroodhog gej bodood bgaan. tegeed hicheel hiij uzeed, dasaad ireheer ni zaanaa.

tsagaan tolgoin bayar chin huurhun yumaa. bi bas zaaj uguud duusahaar ni hiinee. budaa idsend gomen ne.

amjilt husey.