2/25/2009

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!!

Төрлөөрөө  төвшин  амгалан

Элгээрээ энх амгалан сайхан шинэлээрэй!!!

2/02/2009

Жаргалан жаргалан жаргалан.....эрүүл энхийн нэгэн жаргалан.

Саяны  хэд хоног чинь юу болоод өнгөрөвөө...

Том охин сургуулиасаа томуу(flu) авч ирж, 40 хэм өнгөрч халуураад, 

тэр нь дундахад маань халдаж, ашгүй арай  багад  хүрэлгүй шиг намжлаа.

Гаднаас ирэнгүүтээ гараа угааж,  амаа зайл гээд л байдаг...

Гэртээ орж ирэхээсээ өмнө хумс хуруугаа ам хамартаа

хийж байгаад , наалдуулж авсан ханиадны нянгуудаа идээд

амжчихдаг юм шиг ээ.  

Уг нь хүйтний улиралд с-витамин орсон хүнсний зүйл,

лимоны жүүс энэ тэр түлхүү  хэрэглэх санаатай үзээд байх шиг л байхийн, мэдэхгүй. С-витаминийг лав байнга хэрэглээд байхад ханиаднаас сайн сэргийлээд байх шиг санагддаг юм .

Яах аргагүй, хамгийн алдаг оног хэрэглэдэг 2 нь л ханиад томуу хүрэх шиг боллоо...

Ямар ч байсан хүйтэн  сэрүүний улирал дуустал, хүүхдүүдээ витаминаар бөмбөгдөөд байх хэрэгтэй болтой...            

 

 

1/16/2009

Зураг зураад л...

Манай том охин гэж бөөн зураг зурах хоббитой хүн байдийм. Араас нь бас 2 шинэ *зураач* тодроод, цаас дэвтэр дээр зурах нь сонирхолгүй болсийм уу яасийн, ширээ сандал, ханан дээр хүртэл чөлөөт уран бүтээл туурвих гээд. Манайх гэдэг айл авангард зургийн урлан болох л дутаад байна,гсн... Гурван *зураач*ийнхаа бүтээлээс сонирхуулий:)

1/07/2009

Зураг...

Ялангуяа бага жижиг хүүхэдтэй хүнд энэ зургийн аппарат гэдэг агаар ус шиг хэрэг болох нь холгүй гэжийвэл.. Дурсгалтай хөөрхөн мөчүүдийг үлдээх гэж сүр сүлдтэй л юм болохийн зүгээр...

Хуучин аппаратаа унагаж цохиж үйлийг нь үзэж байгаад эвдчээд, хүнээр бол цоорхой өмдтэй, ханзархай гуталтай гэж зүйрлүүлэхээр юм бариад л гүйгээд байсан. Дарж зураг авдаг гол товч нь хугарч унаад,оронд нь бал харандаа гэх зэрэг нарийхан үзүүртэй юмаар хатгадаг шилдэг арга сэдэж, бас тэгсэн болоогүй ээ картнийх нь хаалт салаад уначихаж байгаан , тэгээд яахав хүн амьтнаас жаахан зовохшуу юм болонгоо нилээн хэдэн сар гүрийгээд хэрэглэнэшд...
Уг нь анх 2 чемодан хуучин хувцастай, хэдэн хайрцаг халтар номтойгоор энэ нутагт шинэ амьдралыг эхлүүлж байснаа бодвол, хүссэн үедээ хэрэгтэй юмаа аваад хэрэглэчихдэг боломжтой болсон ч, угийн юмны ховор хомс үед бага залуу насаа өнгөрүүлснийх үү, нөгөө *арвич хямгач* зангаа тавихгүйм аа,гсн.
За сэдвээсээ жаахан далийгаадах уу.Том маань 35 үсгээ үзэж дуусаад, цагаан толгойн баяр болгож Диснэйгийн Тинкербелл гэж нэг хөөрхөн кино үзэж тэмдэглэв...Том дунд хоёр маань ид шидийн ертөнцөд орчихсон л явж байх шиг байсан, бага харин нэг уйлж, нэг унтаж, нилээн олон ажил амжуулсан их завгүй хүн кино театр гээчтэй анхлан танилцавай...

12/24/2008

Happy new year!

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж,

хамгийн хамгийн сайн сайхныг хүсье!!!

12/11/2008

Онч мэргэн үгсээс...

Учрыг нь тайлж, утгыг нь ухаарч өөрийнхөө амьдрал юмандаа тусгаж чадах эсэх нь тухайн хүнээс шалтгаалах хэрэг ч, манай ард түмний дунд хэлэгдэж, уламжилагдаж ирсэн олон сайхан үг байх юм аа.

Доороо суурьтай
Дотроо бодолтой яв
Өөр өөрийнхөөрөө тайлбарлаад үзээрэй...

12/05/2008

Ойрдоо...

Өдийд ч Монголд шинэ жилийн уур амьсгал орчихсон гоё байгаа байх даа...

Манай үүгээр нилээн сэрүү ороод, өглөө оройдоо чамгүй жиндүү байдаг болчиж... Дунд охин маань түрүү сараас цэцэрлэгийн(ёочиэн) хүн болж, бага бид 2 эгчийгээ автобусанд нь хүргэж өгч, авдаг нэг шинэ ажилтай болсийм байна. Төлбөр нь үнэтэй санагдаад, хэтэвчнийхээ хэмжээнд тохируулж 7хоногт 2 өдөр явдаг ангид оруулсан гэжийгаа. Тал өдөр ч гэсэн гэрт байснаас хамаагүй хөөрхөн дуу шүлэг сураад, ойролцоо насныхаа хүүхдүүдтэй харьцаж сураад давгүйм шиг байгаан. Тэгээд ч дараа жилээс ажил хийх санаатай байгаа болохоор дүүтэйгээ хамт цэцэрлэгт(хоикуэн) маршлах биз.
Энд Японы цэцэрлэгийн тухай нэг тайлбар хиймээр санагдчихлаа. Цэцэрлэг нь ёочиэн, хоикуэн гээд 2 янз, нэг үгээр хэлбэл цэцэрлэгт өгөх нөхцөл, шаардлагаасаа шалтгаалаад ялгаатай гэхиймүү дээ. Ёочиэн нь болохоор хувийн цэцэрлэг бөгөөд ажил эрхэлдэггүй, гэртээ суудаг ээж нар хүүхдээ өгдөг төлбөр нь харицангүй үнэтэй байх бөгөөд, энэ нь голдуу өдөр 2 цаг хүртэл л ажиллана.3настайгаас нь эхэлж өгнө. Харин хоикуэн нь болохоор голдуу улсынх бөгөөд ээж аав нь 2-уулаа ажил эрхэлдэг хүмүүс, эсвэл оюутан, өрх толгойлсон эмэгтэй гэх мэт хүндэтгэх шалтгаантай хүмүүс хүүхдээ орой 18.30 хүртэл өгдөг, 6сартайгаас нь эхлээд өгч болно. Төлбөр нь харицангүй хямд(зарим хүндэтгэх шалтгаантай бол төлбөрөөс чөлөөлөгдөх ч тоиолдол бий)газар гээд тайлбарлачихий..
За ямар ч байсан, иймэрхүү маягтай өдөр хоног харвасан сум шиг жирэлзэх зуур, би бас яаж зүгээр байхав өвчин хэлээд амжих нь . Яасийн ууц нуруугаар өвдөөд ... настай хүний дэргэд хэлвэл залуугаараа өвчин хэлээд гэж зэмлүүлэхээр байх шиг байна... Энэ урагшгүй яриагаа хуучин онд нь орхиод, шинэ ондоо эрч хүчтэй орохиймсан гэсэн шүү юм бодоод сууж байх шив дээ,гсн.

10/20/2008

Хүүхдүүд томроод...

Намайг нусаа хацартаа наах дөхөөд гүйж явах хооронд

намрын сар дундаа орчихсон явж байна ш дээ. Бага охин минь асган цутган өөрөө хоолоо халбагадаж
иддэг болох гээд, удаах нь ганцаараа 0-д очиж бие засдаг болох гээд, гэх мэтийн амжилттайгаар бид хуучин оноо үдэхээр бэлтгэж байна ,ккк.
Том охин маань сүүлийн үед *Санта нээрээ үнэхээр байдаг юм уу?*,*Би ээжээсээ гарсан хирнээ яагаад аавтайгаа адилхан байгаан?*,*Хүүхэд яагаад төрдөг юм бэ?*гэх мэт асуултаар дардаг болоод байгаа...
Уг нь бид 2 хүүхдүүдээ дундаа хийж аваад бүгдээрээ нэг өрөөндөө бөөн унтдаг байсын.
Тэгээд яахав *хэрэгтэй* үедээ 2-уулаа өөр өрөө рүү хулгайч шиг өлмий энэ тэр дээрээ гишгээд л явах хэрэг гардаг байхгүй юу даа...
Тэгээд ерөөсөө өрөөнд нь давхар ор авч тавиад, өөрсдөө ч гэсэн жаахан тухтай байхаар шийдээд...
Тэгсэн хүүхдүүд эхний нэг хоёр өдөр айж байна, эвгүй байна энээ тэрээ хэмээн өвөрт гүйж ирээд төлөвлөгөө нураах шахсаныг эс тооцвол аажим аажимаар нөхцөл байдалдаа дасаж, одоогоор бүүр тусдаа унтдаг болоод их амар байна аа,гсн... Хүүхэд бага байхад ч яахав, томроод ирэхээр нь тооцоонд ороогүй зүйл их гарч ирэх шинжтэймаа...

9/30/2008

Монгол хэлний хичээл...

Охин бид 2-ын Монгол хэлний хичээл овоо урамтай, ямар ч байсан шинэ жилээс өмнө цагаан толгойгоо үзээд дуусчих шинжтэй. Урамшуулаад цагаан толгойн баяр тэмдэглэе гэж бодож байгаа. Яг яаж тэмдэглэхээ одоохондоо шийдээгүй л байна.

Охин маань крилл үсгээ үзээд дуусахаараа монгол бичиг сурмаар байна гэж дуугарч байна лээ.Би дотроо их л олзуурхаж баярласан ч заах хүн нь өөрөө болохоор нилээн хариуцлага хүлээх болох гээд...
Юу гэхлээр, миний монгол бичгийн мэдлэг нөгөө жүжигчин Дорлигжов агсны тээр жил тв-гээр уншиж байсан
“Сүү тосны тасгаас 10н баадан чацга хүргүүлэв
Хөлөө жийсэн Цэнд
Хүлгэндээ үхсэн Шавар
(Сүү тосны тасгаас10 бидон цөцгий хүргүүлэв
Хүлээн авсан Цэнд
Хүлээлгэн өгсөн Шарав)”гээд хошин өгүүллэгт гардагтай адил хүн амьтны элэг авмаар түвшинд...
Ш.Чоймаа гуайн эрхлэн найруулсан нэг сурах бичиг байгаан байна, тэрэндээ салхи оруулахаас. Намайг 9дүгээр ангид байхад анх монгол бичгийн хичээл ороод, тун сонирхолтой байж билээ. Гэрт байсан Эрдэнийн эрх-ийг дээрхи хошин өгүүллэгт гардаг шиг л умшаад байснаа санаж байна...Би Монгол хүн гээд л цээжээ дэлдээд байдаг, үндэсний бичиг үсгээ ч олигтой галиглачихаж дөнгөхгүй байж таарахгүй санагдаад л явсан. Ерөөсөө энэ завшааныг ашиглаад гэдэг шиг, үзэж алдаж үсэрч наалдана аа,ккк.

9/25/2008

Хятад хүнс= хор

Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн хуурай сүү, мөн савласан шингэн сүүнд хүний биед хор хөнөөлтэй(зөвхөн шаазан сав суулга хийхэд хэрэглэдэг бодис-melamine) бодис найруулж олон мянган хүүхдийн эрүүл мэнд, бага насны олон хүүхдийн амь насанд хүрээд байгаа тухай мэдээг сонсож дуулаагүй байгаа хүн байхгүй байх.

Миний ойлгосноор, Хятадад топ 3-т ордог сүүний 3 үйлдвэрийнх нь бүтээгдэхүүнээс ч энэ хорт бодис ихээр илэрсэн юм байна. Топ 3 үйлдвэрийн нэг нь Хөх хотод байдаг, нэг нь Бээжингийн олимпийн гол спонсорболсон гэнэ дээ.
Уг бодис нь бага насны хүүхдийн биед орвол бөөрний үйл ажиллагааг зогсоож, шээсний суваг нь чулуужиж таглараад, том хүн ч тэвчихийн аргагүй өвдөж, цусаар шээж, улмаар үхэлд хүргэдэг юм гэнэ. Уг бодисыг сүүнд холисон шалтгаан нь сүүг арвижуулж ус хийж шингэлэхээр шалгалт шинжилгээгээр тэр нь илэрдэг, харин уг бодисыг хийчвэл шинжилгээний дүн нь уураг ихтэй сайн сүү мэтээр гардаг учираас, зөвхөн ашиг хонжооны төлөө хүний амь нас, эрүүл мэндээр золиос хийсэн явдал л болсон хэрэг...%Хятадуудад ийм зүйл хийх огт хэцүү биш!!!
Хамгийн аймаар түгшүүртэй нь манай төр барьж байгаа хүмүүс энэ тал дээр хэрхэн шуурхай арга хэмжээ авч байгаа болоо? Их олон улс тэр дор нь Хятадаас гаалиар ордог хүнсний бараанд хязгаар хориг тависан байна лээ.Би Монголд байгаа биш болохоор мэдэхгүй байгаа ч...Эрүүл мэнд, эрүүл хүнсний талаар дорвитой бодлого, тогтолцоог бүрдүүлж чадахгүй арчаагүй төртэй манай улс дуулсан ч дуулаагүйм шиг чихэн дүлий, нүдэн балай байгаа бол уу л гэж төсөөлөгдөж байна!! Цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авчихсан байгаа бол хүлцэл өчье! Монголын өнөөгийн төр засагт даатгаад, найдаад суугаад байвал энэ цөөхөн монгол дуусахвий дээ. Хятад яахав, тал нь дуусахад тал нь ахиад хэдэн хар мянга үлдэнэ ш дээ. Угаасаа тэр олон хар мянган хүнийхээ ходоодыг яаж хоолтой байлгах вэ гэдэг дээр аргаа барж, нэг айл нэг хүүхэдтэй бай гэж хүртэл цинзурдаад байгаа газар!!!
Гэлээ гээд бид тэдэнтэй огт адилгүй гэдгийг мартаж болохгүй санагдахиймаа.
Хятадын том дарга нь Хятад хүн дор хаяж өдөрт 500грамм сүү ууж, дэлхийд гологдооргүй биё бялдартай болцгооё гэж уриалга гаргаад, хүмүүс ч сүүнд хошуурсан юм байх. Тэгсэн яахав дээ, тэр хар мянган хүний ходоодыг тийм амархан сүүгээр хангачихна гэж ч юу байхав!!! Тэгсэн түрүү зуны амралтаар Монгол буцахад хамгийн их ажиглагдсан зүйл бол тв-гээр Хятадгүй бол бидний амьдрал зогсоно гэсэн өнгө аястай ч гэхийм үү тийм мэдээ, нэвтрүүлэг бан цунгаараа гарч байх нь нэг л ёозгүй санагдаж байсаныг хэлэх юун . Төв шуудангийн урд талд рекламын самбар дээр ч бил үү, сайн чанарын Хятад сүү гэсэн гоё ганган реклам байсан санагдаж байна!!! Тэгж л мөнгө олох бизнес хиймээр байгаан бол ёстой чаанс юм биш үү. Тэр хошуу амаа холбож гүйгээд байгаа урд хөршдөө монгол сүү нийлүүлж мөнгө олооч!! Мал аж ахуй чинь манай үндэсний үйлдвэрлэл биз дээ! Төр засаг нь сүүлийн үеийн техник технологитой сүүний савлах үйлдвэр 5,6-г ч хамаагүй бариулчихаач!!Олон хужаад газар шороогоо сэндийчүүлсний хариуд олж байгаа ашиг орлого гэж учиргүй их юм болжийгоо биз дээ!! Ядаж дотооддоо айж сэрэмжлэх юмгүй сүүгээ хэрэглэе л дээ. Манайд одоогоор байгаа, савладаг сүү хэр зэрэг стандартын шаардлага хангадаг юм бүү мэд!! Би лав зун очихдоо авч ууж үзсэн, гоё савтайгаас цаашгүй санагдаж байсан. Арай жаахан судалгаа хийгээд, боловсронгүй сайн болгох арга зам хайж болмоор л санагдаж байна лээ.
Би гэдэг хүн Японд энэ хэдэн жил амьдарч, Монгол хүн Япон хүн 2-ын ялгаа ч гэхийм үү нэг зүйлийг асар ихээр мэдрэх юм. Тэр нь юу вэ гэхээр япон хүн нэг зүйлийг хийхийн тулд урьдчилж сайн судалж төлөвлөдөг, тэгээд хийсэн зүйлээ байнга сайжруулж, улам боловсронгуй болгох гэж мэрийж зүтгэж байдаг. Тийм болохоороо ч дэлхийд made in Japan тэнцүү чанартай сайн гэсэн имэйжтэй. Манайхан бол нэг тэгсгээд ухантаж байгаад нэг юм эхлүүлнэ, тэгээд л тэрэндээ сэтгэл нь ханаад 10 жил ч өнгөрсөн бахь байдгаараа, нөгөө хүй нэгдлийн үейин технологитойгоо зууралдсан хэвээрээ!!!Тэгээд хэлдэг шалтаг нь мөнгө хөрөнгө байвал ч чадчихна л даа ухааны юм ярина. Үнэн хэрэг дээрээ мэдлэг + сэтгэл, зүтгэл л дутдаг байхгүй юу. Тэр чанараараа бид Япончуудтай эн зэрэгцтэл ч холоо байх шиг байна.

9/05/2008

Би монгол хүн юм болохоороо...

Томыгоо хичээлээсээ ирэхээр нь байнга

Өнөөдөр сургууль дээр ямар байв? гэдэг асуулт тавьдаг
болохоор бид 2-ын хооронд өдөр бүр
сургуулын тухай яриа өрнөдөгиймаа.
Багш нь ирэх нэг дэхэд гэртээ байгаа хамгийн дуртай уран зохиолын номоо авчираарай гэж даалгавар өгсөн юм байх.
Охин маань *Мөрөн Сартай 2 *гэдэг номоо авч явна гэж байна. Энэ нь наадамд морь унаж байгаа нэг Монгол хүүгийн тухай өгүүлдэг ном юм байгаан. Ээжээ, яагаад энэ номыг сонгосныг мэдэж байна уу? Яагаад гэвэл би Монгол хүн болохоороо...
http://jp.youtube.com/watch?v=1wLeU2i8YTo&feature=related

8/25/2008

Оо баабаа!!

Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж,

Олимпийн алт мөнгөн медал хүртсэн
тамирчдынхаа тухай бичлэг сурвалжлага
олоод үзчих санаатай нетээр жаал жуул хэссэн чинь...
Хурдхан шиг улс төржүүлээд авсан байх шиг санагдлаа.
Тамирчдын тухай мэдээлэл, бичлэг үзмээр байхад чинь ерөнхийлөгч, ерөнхий сайд 2 тэр алт, мөнгөн медалыг аваад ирчихсэн аятай бүх юманд гарч ирээд л, даац муутай хэдэн үг хэлхэн чулуудаж байгаатай л баахан таарлаа. Тамирчидаа зүтгэхийг нь
зүтгэчих, бид 2 аахилахыг нь аахилий гээд байгаан биш
үү, хэхэ...
*Аргалчихий, хуурчихий, арын хаалга, танил талаа
ашиглачихий*гэсэн үзэл улиг болоод , зорилготой байж
түүнийхээ төлөө уйгагүй зүтгэж чадвал эрт орой хэзээ нэгэн цагт амжилтанд хүрдэг гэдгийг мартах шахсан манайх шиг
улсад, энэ удаагийн алт мөнгөн медал асар ач холбогдолтой үйл явдал болж байна хэмээн мунхаг би юутай ихээр олзуурхан бодов оо.
Өнөөгийн Монголын нийгмийн сэтгэхүйд нөлөөлөхүйц чухал зүйл гэдэгт эргэлзэх зүйлгүй байх аа,тийм үү.
Өөрийн алдаа болон буруу бүхнийхээ шалтгааныг эргэн тойрноосоо, бусдаас хайж, бусад руу түлхэх бус өөрөөсөө эрэлхийлэхийн чухлыг мэдэрч, ухаарна гэдэг асар том зүйл гэж бодогдоод байгаа.
Харин эсрэгээрээ хүний ололт амжилтыг хурдхан шиг өөрөө тэр бүхэнд хүчин зүтгэсэн, миний ачаар л ингэсэн юм гэсэн аятай өөр ашиг сонирхолтой хүмүүс бас их инээдтэй юм аа...

8/20/2008

Тамирчны алдар хямдхан олдоогүй...

Үг, ая Д.Жаргалсайхан

Ачит төрийнхөө далбааг
Алдар нэртэйгээ өргүүлж
Алаг сайхан нүдэндээ
Баярын нулимстай зогссон
Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны ялалт хямдхан олдоогүй
Энгэртээ наран мандуулсан
Эр зоригийн эзэд минь
Олон аавын хөвгүүдийн
Од нь болон гялалзаарай
дахилт
Ялахын хүслээр жигүүрлэсэн
Яруу алдрын шувуухай минь
Чамайг төрүүлсэн ардынхаа
Нандин сэтгэлд мөнхрөөрэй
Olimpoos anhnii altan medal, uneheer setgel hudulj samsaa sharhirna gegch bolsoon...

8/13/2008

Хурдан сэрүү ороосой...

Халуун байхад хажуугаар нь ханиад гэж нэг балиар юм байна аа. Манай 3ын нэг нь л хүрвэл бүгдээрээ хүрч байж дуусдаг юм болохоор би бол ч саараар хэлбэл сөхөрч унах дөхөж, сайнаар хэлбэл хатуужиж туршлагажина гэдэг болж байх шиг байна. Энэ зуны амралтаар монгол явж чадсан бол зуслан дээр хүүхдүүдээ зүлгэн дээгүүр нүцгэн гүйлгээд, юун ханиад энэ тэр сайхан борлоод л...Эндэхийн зун ч гадаа халуу шатаад л, дотор орохоор хүйтнээр үлээлгээд л...халуун хүйтэн харшаад хүүхдэд бол амаргүй байдаг шиг байна. Н*с гоождогоос нь арай гэж салсан чинь, халааг нь авч байгаам уу яаж байгаан, хоолой дотор нь баахан өвчтэй жижиг юм гарч, халуурдаг *зуны ханиад*(Herpangina )гэдэг юм хүрчих юм. 0-4насны бага насны хүүхэд голдуу халууны улиралд хүрдэг ханиад юм гэнэ. За тэгээд, ийм үеээр бас болоогүй ээ, юм юм давхцана аа. Манай хүн ажил ихтэй, голдуу өдөр солигдохтой уралдаж хариж ирж байгааг хэлэх үү, заримдаа би чинь ганц бие бил үү гэж хүртэл бодогдохоор л байх юм байнашд. Бид 2 ч ядарч байгаагаараа өрсөлдөх юм бол өлхөөн алт мөнгөн медаль зүүчихээр байна^^ Зиаг зиаг, байж байж блогтоо салхи оруулахаараа нөгөө л нэг бахь байдаг бүтэлгүй явдалаа л зарлах болох юмаа даа,би... Гэснээс, би багыгаа төрүүлэхдээ 20иод кг жин нэмж, сумод ч зодоглоход гологдохооргүй болсон. Дэндүү дэндүү гэхэд арай л дэндсэн байгаа биз?! Тэгээд л үтэр түргэн арга хэмжээ авахгүй бол болохгүй болно биз дээ,тээ. Яг тэр үеээр тв-гээр Billy's bootcamp гэдэг дасгалыг чинь учиргүй рекламдаад ( http://www.asseenontv.com/prod-pages/billys_bootcamp.html) байхаар нь авав аа. Эхэндээ их жин нэмчихсэн хүн чинь бахардах дөхдөг байлаа. Толинд илүү мах өөхөө харахаар л дур гутаад , уйгагүй хийсэн л дээ. Тэрний хүчинд буцаж бараг жингээ бариад ямар урамтай байгаа гээч. Гэхдээ ахиад 3-4 кг хасчихвал сэтгэл ханахаар байгаа... Өө тийм, бас дуугүй байхгүй ээ, хүн муулмаар болоод байна.Олимпийн нээлтээр ерөнхийлөгчийн эхнэрийг хараад, бусад орны тэргүүнүүдийн хатагтай нартай харьцуулаад бодогдсон бодол, ямар муухай хийлчихсэн юм шиг тарган юм бэ!!! Тэр дүр зураг Монголыг төлөөлж дэлхий даяаар цацагдаад л...!!!

7/13/2008

Зун цаг...

Зун цаг

Зун цаг сайхан даа
Зугаатай цэнгэлтэй гоёхон доо...
Яг бидний амьдарч байгаа газрын зуны тухай товчхоноор хэлье гэвэл чийглэг бүгчим халуун гэхэд болох байх. Анхандаа амь тэмцмээр халуун санагддаг байлаа. Өнөөдөр бас нилээн халах шиг боллоо. Манай 3 шавиагаа ханатал усаар наадаж өнживөө. За болсон уу? Болоогүй ээ, гэсээр бараг 2 цаг гаруй, хөл гарынхаа хурууны өндөгийг үрчийтэл тоглосон. Ядартлаа тоглосон хүмүүс, өнөөдөр овоо эртхэн унтаж надад жаахан аахар шаахар ажил амжуулах боломж олгох байгаа гэсэншүү юм горидоод сууж байна^0^

7/02/2008

Монголд юу болоод байна аа?!

Үймээн шуугиан дэгдээлээ гээд шууд буудаад хүний амь хөнөөчиж болдог болсон юм уу,Монголд? Нөгөө хууль журмын дагуу шийдэж, шийтгэдэг гэдэг юу болж байна? Доорхи блогт байсан бичлэг үзэв. http://blogmn.net/xvv/2008/7/14975/

6/25/2008

Амьдралын дурсгалт мөчүүд

Орчлонд мэндлэх, анх сургуулийн сурагч болох, сургуулиа төгсөх, бие дааж нийгмийн харилцаанд хөл тавих, гэрлэх, үр хүүхэдтэй болох, алтан мөнгөн хуримаа хийх гээд бүгд л дурсгалтай мөчүүд... Амьдарч байгаа газрын маань дүүргээс оршин суугчиддаа энэ мэт амьдралын дурсгалтай мөчийг тохиолдуулж модны суулгац бэлэг болгож байгаан билээ. Энэ жил Ёкохамагийн боомт нээгдэсний 150 жилийн ой болж байгаа болохоор Ёкохама хотод нийт 150 мод шинээр суулгах юм байна л даа. 10-аад төрлийн модон дотроос 1-ийг сонгож авна гээд том охиныхоо 1-р ангид элсэн орсон дурсгалд японоор ажисай(эхний зураг) гэдэг цэцэгний мод авчирч гаднаа тавив(дараагийн зураг нь). Би гэдэг хүн мод цэцэг арчлах мэдлэгээр тааруухан. Охины минь анх сурагч болсон дурсгалын мод юм чинь сайн арчлахгүй бол...Энэ талаар мэдлэгтэй андууд зөвлөлгөө өгөөрэй.

6/21/2008

Өнгө оров

Хэд хоногийн өмнө нетээр хэсэж яваад, гал дээр тавьсан цайгаа мартаж данхаа түлчихсэн байхгүй юу. Гэхдээ надад түлэгдсэн,шарласан, царай алдсан төмөр сав суулгыг өнгө оруулдаг нэг сайн арга байдаг байхгүй юу...Тэгсэн данх маань баярласийн байлгүй бараг дуу аялсан байхгүй юу. Тэгээд түүнийгээ та нартай бас хуваалцая гэж бодоод..За тэгээд миний тэр шилдэг арга маань юу гэхээр, өндөгний хальсаар үрээд зүлгээд ..үрээд зүлгээд...өөр юу ч хэрэггүй...үрээд зүлгээд...тэгээд л өнгө зүс ороод явчина... Энэ зурган дээрээ байгаа манай данх шиг л...хэхэ

6/18/2008

Миний жирийн нэг өдөр...

Хагас бүтэн сайн, амралтын өдрийг битүүхэн хүлээх зуур ажил сургуулийн өдрүүд ч бас бүтэн амьсгаа авах чөлөө өгөлгүй жирэлзээд өнгөрөх юмаа... Бага маань ойрноос шатаар өгсөж урууддаг хоббитой болчоод, надаар хөөрхөн дасгал хийлгэчих янзтай, шат л харагдвал бөөн баяр, өгсөж , уруудна гээд...сэтгэлээ ханатал тэрийгээ давтана гэжугаа...За тэгээд гэртээ бол Маамаа маамаа гээд л миний сүүдэр шиг араас дагаастай. 2 том маань үс гэж багсайгаад л, бүүр сүрийг нь дараад болохгүй, чийгтэй халуун эхлэж байгааг ч хэлэх үү.Дандаа би өөрөө тэгсгээд ур дүй муутайхан тайрчихдаг байсийн, энэ удаад анх удаа үсчинд даатгая гэж санагдаад. Үсчингийн тэр хойшоо унадаг сандалд суугаад л бяцхан адал явдалтай байгаа болтой 2-уулаа их додигор, тун хичээсэн царайтай харагдсан... Хааяа нэг иймэрхүү бяцхан өөрчлөлт хүүхдэд бүү хэл томчуулд ч хэрэгтэй байдаг даа... Иймэрхүү маягтай манай 2-ын хорвоотой танилцсан бичил түүх нэгээр нэмэгдэв ээ...

6/08/2008

“Дурлалт хоёр”

Гол сэдэвтээ орохын өмнө бага зэрэг өмнөтгөл хийгээдэхий. Намайг ханиаданд дарлуулаад хэд хоног ар өврийн олон ажилаа алдаж явах хооронд их л олон үйл явдал болоод өнгөрөх шиг боллоо. Энд байдаг хэдэн найз хүүхэн маань хотел лаанчдаж, би уяаа сойлгоо сайн тааруулаагүйн болохоороо очиж чадалгүй халуундаа дэмийрэхийн наагуур мансуурсан хүн байлаа, ийн ийн... Гэхдээ нэг нутаг нэгт найз маань*Эмнэлэг энэ тэр явах бол 2 багыгаа авчираад орхичоорой* гээд, бас нэг Япон найз болохоор*Дэлгүүрээс цуглуулах авах юм байвал хэлээрэй, аваад ирнэ шүү*гээд л...2 найздаа зөндөө их баярласан шүү. Бас утас,мэйлээр зоригжуулсан бүгдэд нь талархал бас дахин талархал^^ Өнөөдөр том гүнжийн сургуулийн хаврын спартакиад(?) болж, өглөө обэнто(box lunch) бэлдэж байна энэ тэр гэсээр хоцросхийгээд л бөртийсөн. Том ч олон хөтөлбөрт гарч ирж, өвгөн бид 2 зураг авах гэдэг том ажилтай хүмүүсийн толгой дээгүүр, суган доогуур...нилээн авхаалж самбаагаа сорилоо,хэхэ. Том маань ангидаа дотно үерхдэг нэг найз охин нь байдаг юм. Нэг эрэгтэй дүүтэй. Түүнтэй нь манай дунд гүнж найзалж гүйгээд, нартай өдөр хамт тоглоомын талбай энэ тэр яваад л, салахдаа уулзатлаа байя гэж тэврэлдээд л үнэн эгдүүтэй. Өнөөдөр 2 биенээ харангуут бөөн баяр, 2 талаас гүйгээд л... Ёстой нөгөө яриа ч нийлдэг, санаа ч нийлдэг гэдэг шиг тун эвтэйг нь яах уу.