2/02/2009

Жаргалан жаргалан жаргалан.....эрүүл энхийн нэгэн жаргалан.

Саяны  хэд хоног чинь юу болоод өнгөрөвөө...

Том охин сургуулиасаа томуу(flu) авч ирж, 40 хэм өнгөрч халуураад, 

тэр нь дундахад маань халдаж, ашгүй арай  багад  хүрэлгүй шиг намжлаа.

Гаднаас ирэнгүүтээ гараа угааж,  амаа зайл гээд л байдаг...

Гэртээ орж ирэхээсээ өмнө хумс хуруугаа ам хамартаа

хийж байгаад , наалдуулж авсан ханиадны нянгуудаа идээд

амжчихдаг юм шиг ээ.  

Уг нь хүйтний улиралд с-витамин орсон хүнсний зүйл,

лимоны жүүс энэ тэр түлхүү  хэрэглэх санаатай үзээд байх шиг л байхийн, мэдэхгүй. С-витаминийг лав байнга хэрэглээд байхад ханиаднаас сайн сэргийлээд байх шиг санагддаг юм .

Яах аргагүй, хамгийн алдаг оног хэрэглэдэг 2 нь л ханиад томуу хүрэх шиг боллоо...

Ямар ч байсан хүйтэн  сэрүүний улирал дуустал, хүүхдүүдээ витаминаар бөмбөгдөөд байх хэрэгтэй болтой...            

 

 

6 comments:

A.Амарсайхан said...

Манай төв хороо бас ойрдоо ханиалгаад. Өнөөдөр гэтэл ажил дээрээ халуурч байгаа сурагтай. Гурав хоног тариулахаар ярилцаад сууж байна. Надад хэзээ халдах юм бүү мэд.

ZAYA said...

Манай үүгээр энэ жил ханиад томууны вирус бага байгаа юм болуудаа. Нэг мэдсэн чинь 2 сар гарчихсан байх чинь...
Яасан өндөр халууруулдаг ханиад хүрээ вэ? Хүүхэд өвдөхөөр бүр сандарчихдаг юм шүү.

Tsatsral said...

Jargalan gej ih unen helsen baina shuu. :-) Manai 2 geriin bug bolj uvuljsun bolohoor nus goojihoos neg ih hetruugui, terend n bayarlaad hanahgui baigaan. Harin chatsarganii utguruulsen shuus ugch baisan n nuluulsun yum boluu uguin boluu geel gaihaal baina :-)

arsun said...

Дулаан бол мянган лан гэдэг шиг эрүүл бол түмэн лан даа.

болжгоно said...

Өөдөө заяат Монгол түмэн минь
Өргөн дэлгэр сайхан шинэлээрэй

Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр XVII жарны Харшилт хэмээх Шороон Үхэр жилийн сар шинийн мэндийг хүргье.

Золгож буй ондоо элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Өвгийн үеэс уламжлан ирсэн
Өндөр их суу билэг тань
Өлзий хутгаар мөнхөрч
Өнөд жарган орших болтугай.
Өндөр тэнгэртээ сүүгээ дээжилж
Өтгөс дээдэстээ хадагтай золгох
Өнөр Монголын минь заншил
Үеийн үед дэлгэрэх болтугай

Хурай хурай хурай

arsun said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!