8/16/2007

Ингэж хэлдэг бил үү?

Уг нь *Охид ариун бол цус ариун, түшмэд шударга бол төр ариун* гэдэг гэсэн.. УБ-д явж байгаад *Охид ариун бол төр ариун* гэсэн самбар нилээдийг харсийн байна.Товчилж байгаан бол уу, ямар учиртайн бол? Түшмэд нь шударга байна гэдэг ойлголт нь устаад, охид нь хүртэл замбараагаа алдаад , төр улсаа мөхөхөд хүргээд байна гэсэн утга юм уу!?

Шатаах нь ээ...

Японы халуунаас зугтааж нутаг явсан чинь Монголд ямар халуун байсан гэж санана аа.35-36хэм хүрээд л хиншүү ханхлах нь холгүй байсан. Японд буцаад ирсэн.. бас л 35-36 хэмээс буухгүй бүүр байж суух арга алга. Чийгтэй халуун болохоороо тэгдэгийм үү, хайлуулж урсгах нь ээ..Иймэрхүү зүйлээс болов уу ,бага гүнж минь хэд хоног 39 гарч халуураад ёстой элэг зүрхийг амаар гаргах дөхлөө.Яг японы *обон* гэдэг амралтын өдрүүд нь давхцаад, үзүүлдэг эмнэлэг нь амарсныг хэлэх үү, амралтаар үздэг газар хайж давхиж үйлээ үзлээшд..Гэхдээ эмнэлэг сайтай газар дор нь л арга хэмжээ аваад урамтай юм. Монголд байхад ингэж өвдсөн бол яаана аа...Эмнэлэг энэ тэр гэсэн иймэрхүү зүйлээс болоод Монголдоо бүүр буцах маань хойшлоод байх юм..Эх хүнийхээ хувиас гэхийм үү, Монголд очихоор амьдарч байгаа газар оронтойгоо харьцуулах, бас нүдэнд өртөх зүйл их байхиймаа. Монгол хүн Монголдоо элдэв бэрхшээлгүйгээр баталгаатай хүнс хэрэглэж, найдвартай эмнэлгээр үйлчлүүлж, чанартай боловсрол эзэмшдэг болоосой гэж үнэхээр бодогдох юм...

8/08/2007

Болохгүй юм гэж байдаггүй, чадахгүй юм л гэж байдаг...

Нутаг сайхан байна оо...Аав ээж, ах дүү, найз нөхөдтэйгээ уулзаж учирч сайхан яваад ирлээ.. Замын замбараагүй хөдөлгөөн, зуслангийн хог,эрүүл ахуйн шаардлага хангаагүй хятад хүнсний ногоо, барилгын материал, ууртай омогтой , аргалчихий , хуурчихий гэсэн хүмүүс, хаа сайгүй алтыг нь ухаж сэндийчсэн газар шороо гэх мэт нүдэнд туссан сэтгэл өвтгөсөн зүйлсийг эс тооцвол ... Энэ бүхэнд сэтгэл зүтгэл 2 л дутаад чадахгүй байгаа болохоос, засаж залъя гэвэл болохгүй бүтэхгүй зүйл ч огт биш байх ... Хувь хүмүүсийн сэтгэл зүтгэлээс гадна бас ард түмний эрх ашгийг хамгаалсан нийгмийн бодлого тун хэрэгтэй байна лээ гээд том том юм бичиж би бас энд улс төржихгээд байхийн , хэцүү юмаа.. ...Зуслангийн маань дэргэдэх булаг бөөн хогонд дарагдсан байсныг хажуугийн айлын 2 хүүхэд ,аав бид 4 баахан цэвэрлэв. Тэгсэн түүнээс санаа авсан юм уу саяхан бас өөр хэсэг хүмүүс цэвэрлээд танигдахааргүй болгосон байв. Сэтгэл байвал болдог л юм байна... Сайхан амьдрал гэдэг *сэтгэл, зүтгэл* дээр тогтдог гэдэгтэй санал нэгтэй байна уу.*Мөнгө,танил тал 2 байхад Монголд алзахгүй* гэсэн өнгө аяс алхам тутамд мэдрэгдэж, хэт амиа хичээсэн, би л болж байвал бусад нь падлийгүй гэсэн бодол нь аливаа зүйлд *сэтгэлээсээ хандах*, *үнэнч байх* гэдгээс холдуулж цөлөөд байх шиг сэтгэгдэл төрүүлээд байсан.... Боловсрол, Эрүүл мэнд 2-ийг хүртэл мөнгө олох хэрэгсэл болгох гэж улайраад, тэнд тэр сэтгэл гэдэг үгний *с* үсэг нь ч алга байх шиг байна лээ... Ингээд бодохоор улсаас зохицуулсан *сэтгэлээсээ хандсан* бодлого ч гэхийм үү, түлхээс гэхийм үү бас яах аргагүй хэрэгтэй байна аа даа...

6/02/2007

Нутагтаа ирээд анхны сэтгэгдэл...

Ирээд нүд ирмэхийн зуур 3 хоночихлоо. Ирсэн өдөр бороо ороод *Хур бороо дагуулж ирсэн* гэж бүгд бэлэгшээвээ..Шороогоор шуураад хэн хүнгүй ус чийг хүсч байсийм гэлцэвээ..Машины цонхоор нэгд нэггүй харан явсаар гэртээ хүрэв. Борооны дараахь мөөг шиг олон шинэ барилга хаа сайгүй. Нөгөө сураг сонсогдоод байсан замын түгжрээ гуай нь ч хөндөлсөөд дүрээрээ ...:D Хүүхдийн баяр гээд гадуур дотуур янзан бүрийн шоу, арга хэмжээ болж байгаа янзтай..Ирснийхээ маргааш их дэлгүүр орохоор гарав. Ямар ч байсан явган хүн зам хөндлөн гарахын тулд *шалмаг гавшгайн шалгуур* өгдөг болсийн байна..Шалгуурыг давахгүй хүн нөгөө ертөнцөд амархааан очиж болохоор байна лээ. Тэгж ядаж явтал *бийбоо бийбоо*гэж дохио хангинуулсан хамгаалалтын машин хөдөлгөөнийг зогсоогоод нэгэн эвэртэн туурайтан нь нөгөө айхтар түгжрээг нь улам улам түгжрүүлж харагдана лээ. Дэлгүүрийн(Nomingiin) бараануудын үнэ нь ***99 төг-өөр төгссөн байх бөгөөд, 1 , 2 төгрөгийн хариултыг бол буцааж өгдөггүй юм байна, Талон дээрээ бол хариулж өгсөн мэтээр бичдэгийн байна. Хэрвээ үйлчлүүлэгч 1 төгрөг дутуу өгвөл авахгүй дээ ,Үүнийг нэг л ойлгосонгүй...Өө тийм банк орж, данс нээлгэж сая сая дойлуураа хадгалуулсийн байна:D. Залуухан цэмцгэр ажилтан хүүхнүүд, хурдан шуурхай үйлчилгээ, visa cash card гээд давгүй л болсон байна билээ.. Ямартаа ч их хотын дуу шуугианаас холдож зуслан дээр очиж хүүхдүүдээ цэвэр агаарт гаргах минь...Хааяа хот руу орж ирж шинэ сонин юмтай таарвал сэтгэгдэл бичнээ... За тэгээд маргаашнаас зуслангийнхаа зүг гэдэн годон.....

5/26/2007

Нутгийн зүг хүлгийн жолоо...

Зиаг нутгийн зүг хүлгийн жолоо залахад 72 цаг үлдлээ...Нэг мэдсэн учиргүй өдөр хоног тоолчихсон сууж байна. Энэ удаад нилээн тайвуу айвуу яваад ирэх болохоор 3 дэгдээхэйтэй хүн чинь ачаа гэдэг түнтийсэн юм болдгийн байна. Сурч дадчихсан юм болохоороо яахав, бэлэг сэлтээ цуглуулж гадуур дотуур чамгүй таваргалаа.  Анх оюутан байхдаа ганцаараа буцаж байлаа, хуримаа хийхээр 2-уулаа явж байв. Одоо тэгсэн бүл нэмсээр 5-уулаа болчихсон байхийн. Монголынхоо үрсийг маш олон болоход хувь нэмрээ бол оруулж л явноо,гсн. Онгоцноос дэгдээхэйгээ дагуулсан нугас шиг л сунжиралдсан хүмүүс буух нь ээ. За энэ ч яахав, Аав ээж 2 минь бас л өөрчлөгдөө байх даа. Уулзалгүй удсаных уу харих тоолонд л эрс  буурал нэмж, үрчлээ нэмээд байдаг болсон байна лээ. Тэр хэмжээгээр би гэдэг хүн 'ухаажиж ' чаджийгаа юм уу даа?! Нутаг бас хэр өөрчлөгдөө болоо? Найзуудтайгаа уулзаж хуучнаа дурсаж бут авна аа  гэж 'мөрөөдөөд' газардахаас(^_^)  

5/21/2007

Харийн нутаг...

Ээж аав, элгэн садан, найз нөхдөөсөө хол амьдрана гэдэг амаргүй юмаа.. Энэ хөөрхий гадаадад байгаан гээд ханиад томуу гуай ч тойроод гарах биш, өвдөж халуураад хэвтэхээрээ *нутагтаа байсан бол хэн нэгэн рүү утасдахад л гүйж ирээд халуун хоол шөл хийгээд өгнө дөө *гэж учиргүй бодогдоно.Өөрөөр хэлбэл эрхэлж чадна. Сэтгэл санаагаар унасан үед найз руу гаа залгаад халуун дулаан хэдэн үг сонсчихно, сэтгэл санаа гэдэг сэргээд л явчихна... Гэхдээ ойр зуур амьдардаг нутаг нэгтэй найз нөхөдтэйгээ холбоо харилцаатай , тус дэмтэй байх ч бас сайхан шүү. Дөнгөж гуч гарч байж хөгшрөөд байнаа гэх ч хаашаа юм, сүүлийн үед уртын дуу сонсоод самсаа шархирна гэдэг билүү нээх их уйлмаар ч юм шиг, нэг л их сэтгэл хөдөлдөг болчихож. Зүгээр л байгаа даа.. Буруу зөнөөд байна уу.

5/15/2007

Тоглоно гэдэг бол хүүхдийн үндсэн ажил нь шүү дээ...

Тоглох + хөдөлгөөн = хүүхдийн сэтгэхүйн хөгжилд тун чухал нөлөөтөй. Ялангуяа бага насны хүүхэд тоглоомоор дамжуулан гар хуруу биеээ хөдөлгөх, ургуулан бодох гээд олон зүйл хийдэг.Гэвч орчин үед боломж нөхцөл нь багассаных уу өрөөний мухарт шигдэн, цаг нарыг мартан ганцаархнаа компьютерийн тоглоом гэх мэтээр тоглох нь нийтлэг болсон гэгдэх юм. Биднийг бага байхад ойр хавийнхаа том жижиг бацаануудтай нар салхитай найзалж , ядартлаа халтайтлаа гадаа тоглодог байсан санагдана. Тоглоомноос, тэр тусмаа агаар салхитай, мод чулуутай нөхөрлөж, эргэн тойрныхоо хүүхдүүдтэй харьцаж тоглох гэдэг бие хүн болон төлөвшихөд ч тун тустай хүмүүжил олгодог гэж боддогиймаа. *Сүүлийн үеийн хүүхдүүд их хачин болжээ* гэлцээд л байдаг, үнэндээ иймэрхүү хүчин зүйлүүд ч нөлөөлдөг юм билүү!?

5/10/2007

Эхнэр нөхөр байна гээд *айл гэр болж тоглож* болкүээ?!

Нэг найзын блог уншаад бага зэрэг санал зөрөөд энэ тухай бичмээр санагдсан юм. Ойрдоо *эзэгтэй*-н үүргээ биелүүлж гүйсээр бичлэг хийх завгүй хэсэг удчихлаа... Эхнэр- гэдгийг хүмүүс янз янзаар бодож тодорхойлдог болтой юмаа. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүний хувьд ч нилээн ялгаатай ойлголт шиг байна. Энд бас үзэл бодлын асуудал ч уртаас урт, өндрөөс өндөр урган гарч ирэх шинжтэй. Зиаг ямартай ч энэ удаад *эхнэр* гэдгийг өөрийнхөөрөө тодорхойлох гээд үзье. Ялангуяа бага насны хүүхэдтэй хүмүүний байр сууринаас бичиж байгаам шүү... Жич*Нөхөр* -ийн тухай бичлэг оруулах хүмүүн байвал пожалуйста... За тэгээд эхнэр хүнд нийгмийн өмнө, эр нөхрийнхөө өмнө, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг гээд баахан юм байгаа. За яг ямар ямар үүрэг байдгийн? гэхээр хариулт нь тун тодорхой их амархан. Өрх гэрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэх, санаа тавих. Гэхдээ үүн дотор эр нөхрийн хиргүй цамц, индүүтэй өмднөөс эхсүүлээд их олон юм орно. Ингээд бичихээр хүйсийн ялгаа гаргаад хачин этгээд гэж дургүйцэх ч хүн бий байх. Эрчүүдээс дутахгүй нийгмийн тэргүүн шугаманд хүч ухаанаа уралдуулаад аяга тавагтай зууралдах завгүй яваа *carrier woman* хүүхнүүд ч их бий.Ийм хүүхнүүд цөөнх байхад л хангалттай гэж боддогийн. Хэрвээ бүх хүүхнүүд ингээд гал тогоо гэдгийг мартсан завгүй хүмүүс байхийн бол, миний хэлээд байгаа тэр эхнэр-ийн үүргийг хэн биелүүлж, барагдуулах бол... Нөгөө нөхөр ч гэр лүүгээ нээх их яарахгүй биз. Амттай халуун хоол, цэвэр цэмцгэр орчинд дургүй хэн байхав. Ер нь эрчүүдийн ходоодтой нь *ярихад* л хангалттай гэсэн үг ч байдаг. Бага насны хүүхэдтэй эмэгтэй хүн ар гэрээ ч, албан ажлаа ч аль алинийг нь амжуулахын тулд нилээн *авьяас* шаардагдана. Тэгж чаддаг хүүхнүүд бол үнэхээр бахархалтай. Би л лав чадахгүй, дуугүй л хүүхдээ гараас гартал тогоо шанага руу гаа илүү анхаарсан нь дээр гэж бодоод суугаа..Багаар бодож 2 жил, ихээр бодож 3-4 жил гал тогоотойгоо маш ойр дотно байх болжуган. (Нөхөр дангаараа тэжээх чадваргүй бол , тийм нөхцөлийг нийгэм нь хангаж  чадахгүй бол ,энэ яриа мэдээж утгагүй л дээ.)  Гэхдээ энэ хугацаанд бас өөрийгөө хөгжүүлэх ямар боломж, арга зам байна вэ гэдгийг эрэлхийлж байхаа хором ч мартаж болкүү гэжүган. Ер нь тэгээд хүн өөр өөрийнхөө чадах юмаараа л занималдаж, хаана ч хэний ч өмнө түүнийгээ хамгаалж чадаж байвал болжийноо. Бусадтай адил байх албагүйм чинь.. ...Гэр бүлийн доторхи баланс алдагдахвий л гэж... Мэдээж орчин үед эхнэр-ийн тэр олон үүргийн заримаас нөхөрт шилжүүлсэн ч болох. Гэхдээ бүх эрчүүд тогоо шанага тойроод гүйгээд байвал бас л үнэн сүр сүлдгүй ч юм шиг.(Энэ тал дээр нөхөр хэрхэн ойлгож хандах вэ гэдгээс, бас хамтдаа гэр бүлийнхээ ирээдүйн зорилго, планийг хэрхэн тодорхойлж ,ярилцаж ойлголцож чадах вэ гэдгээс их зүйл шалтгаалах байх л даа) Мань мэттэйгээ адил тулга тойроод байх биш, дэлхийн чинээ амжуулах шийдэх ажилтай үе ч байдаг байлгүй.. Та юу гэж бодож байна?

5/04/2007

Дэндүү дэндүү гэхэд энэ арай хэтэрнээ!!

Mongoliin tuhai bichdeg gadaad humuusiin blog hesej yavtal iim zurag olj uzev. Ene sedveer olon ch gadgaad humuun blogtoo bichij.Yuu gej tailbarlasan baigaa ny oilgomjtoi. Yavgan hunii zamaar yaahaaraa auto mashin davhij yavdag bainaa, ter tusmaa surguuliin umnuur garsan zam shuu!! Esvel UB-d yavgan hunii zam gej baihgui boltsniig bi medelgui hotsrogdoj yavaan boluu!? Yostoi ichih nuuree elgendee naaj, uhamsraa ulandaa gishgene gej l eniig heldeg bh daa!! Iimerhuu baidal amidraliin naad zahiin dur zurag bolood baigaa niigemd usuj humuujij baigaa huuhduud yaana aa! Yooh, hamag tsus tarhi oodoo hoorchiv uu, yaav; Iimerhuu jolooch nart goliig ny harlatal boon boon torguuli taviad ugdug boloosoi. Yer ni mongoliin unoogiin niigem ter chigeeree nugoo *uhamsar* gedgeer angaj tsangaad bgaagiin naad zahiin jishee yum bish uu. Uuniig shiideh oor yamar negen shildeg arga baina uu?!!!

5/02/2007

GoldenWeek мандтугай буюу 'Meet the parents'

GoldenWeek-jild hovorhon olddog urt amraltuudiin neg. Ene amraltaar Japanchuud gadaad dotoodgui ayalaj, esvel nutagruugaa aav, eej deeree ochij amardag. Tiim bolohoor uzver uilchilgeenii gazruud gej pig hun, zam gej urt urt tugjree baih shig baina. Nyarain 1sariin uzlegt ochood irev. Ohin maany kilo gariu jin nemj byatshan bayar, bi ooroo barag jin hasaagui gesen onoshtoi bagagui shock... Za tegeed setgel sergeeh ayataihan kino shii bval uzii gesen , yag Robert De' Niro-giin togloson 'Meet the parents Ⅱ'(Meet the pockers)garch baidag bgaa. Hoyor 3n jiliin umnu negiig ny uzej tataj unaj bsiim. Ⅱ-iig ny uzej bas l evhertlee ineelee. Arai uzej amjaagui hun baival , sanal bolgoh baina.unen tataagaad hayana.. Buur bodohoos l ..hihihi.. ..Uzej duusaad, 'ohid maany nasand hurch, hadamd garahaar yuu bodogdoj suuhiin bgaam' ene ter gej bodogdson shig..Za za haa ch baisiin...

4/28/2007

Блог хамтарч бичих урилга

Нэгэн блогоос хамтран бичигчийн урилга хүлээж аваад,  хаяг болон агуулгыг нь дор attach-ллаа...(favorite доторхи Хүү-г дарсан ч болно) ************************************************************************************ Http://blogmn.net/future/ Энд хүүхдийн хүмүүжлийн талаар, хүүхэд өсгөхтэй холбоотой асуудлуудын талаар ярилцах, мөн бусдад өөрт тохиолдсон явдал, сонин содон зүйл, хөгжилтэй түүхүүд гээд ер нь хүүхдийн ертөнцийн талаар бичиж байя. Энэ талаар, энэ блогийг хамт бичих сонирхолтой хүмүүс байвал сэтгэгдлээр холбогдоорой. ************************************************************************************ Бултаараа хэлэлцвэл буруугүй Бүлээн усаар угаавал хиргүй ээ гэж...    Харь гаригийн хҮн буюу цаасан тавгаар хийсэн нүд...

4/25/2007

Нялх биеээ гэж...

... Төрөөд сар ч болоогүй юм байна шүү. Сав л хийвэл компьютерийн ард мэдээ, мэйл, блог гээд, буцаж хурдан жингээ барих минь гэж дасгал энэ тэр гэж гүйгээд, өглөө оройд жолооны дадлага гэж буудал хүрч ирээд сэвэлзээд байсан чинь нэг өглөө өрөөсөн хөх гэдэг чинь тэнтийгээд өвчин орсон байна гэж жигтэйхэн. Халуунаа хэмжээд үзтэл 38 гараад талийж байна. Надад туслахаар ирсэн эгч маань*Тэгнээ тэр, даанч төрсөн хүний шинжгүй хөнгөн шингэн сэмбэлзээд байсийн!!* гэж байна. Эмчид очиж үзүүллээ.*Нялх биетэй хүн биеийн эсэргүүцэл суларсан байгаа, хамаагүй хөдөлж, хүнд том юм өргөж, бас удаан цагаар бичиг харж ядарч болохгүй. Эхний 1 сар бол биедээ гамтай байх , бас ядарсан үед хөхөө сулартал хөхүүлэлгүй чинээвэл үрэвсэл өгөн өвчин орж, халуурна, сулартал нь сайн сааж байх хэрэгтэй * гэж байна.Сүүгүй байх хэцүү, сүү сайтай байх бас хэцүү юмаа даа. За тэгээд сар болтлоо эмчийн зөвлөснөөр *томоотой* хөлөө жийгээд сууж байхаас...

4/20/2007

Төгс төгөлдөр хүн гэж хаана ч байхгүй

Шинэ залуу аав ээжүүдэд② Эцэг эхчүүд хүүхдээсээ болон өөрөөсөө төгс төгөлдөр байхыг хэтэрхий шаардаж том горьдлого тавих нь, жижигхээээн алдаа эндээг ч сүртэйгээр тусган авч, бухимдал стрессэндээ умбах нэгэн шалтгаан  болдог гэнэ.Тэр нь даамжирвал хүүхэд өсгөх итгэлээ алдах, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэтийг ч өдөөж болзошгүйд хүрдэг гэнэ дээ.   Ямар ч хүүхэд яв цав аав ээжийнхээ санасны дагуу байхгүй нь мэдээж. Хамгийн чухал зүйлийг шаардлаа ч, хэр баргийн жижиг сажиг  зүйлийг бол тоохгүй уужуухан байх нь бас хэрэгтэй гэнэ.  Төгс төгөлдөр хүмүүжүүлнээ гээд хэт чанга байх биш,  зохих хэмжээгээр зөөлөн хандах нь чөлөөтөй сэтгэж,  дарамтгүй өсөх нөхцөлийг бүрдүүлж өгдөг гэнэ шүү.. 

4/17/2007

Эмэгтэйчүүдийн нөлөө

Улс орны анхдагч нэгж нь гэр бүл гэдэг. Гэр бүлийн гишүүн болох хүүхдүүд нийгмийн нэг гишүүн болон өсөж бойжиход эх хүний нөлөө маш их. Эх хүн сэтгэхүйг нь , эцэг хүн ухааныг нь хөгжүүлдэг гэдэг юм билээ.  Тухайн улс үндэстний нийгмийн сэтгэхүйг мэдье гэвэл эмэгтэйчүүдийг нь  шинж гэсэн үг ч байдаг гэнэ...Ямар ч том эрдэмтэн мэргэн,дарга сайдын сэтгэхүй ээжээс нь үүдэлтэй гэсэн үг болж байнаа даа. Тэгэхээр улс орны нийгмийн сэтгэхүй,түвшин нь ээж, эмэгтэйчүүдээс шууд хамаарна гэсэн үг  болжийно... Хүүхэд өсгөж хүмүүжүүлнээ гэдэг нийгэмд бүхэл бүтэн нэг бие хүнийг  бэлдэж өгдөг утгаар нь бодоход амаргүй албаа.  

Google Earth-ийг мэдэх үү?Үнэн гоё юм байлээ..

Google Earth-ийг search хийгээд үзээрэй.Би оройтож мэдчээд сүр бадруулж байж магад. Гэхдээ УБ-гийн гудамжийг бараг бүх нүх сүвийг нь харах шахаж байна лээ.. Зайсан толгойн ойрхон том Будда барьсан байна лээ,тээ.Баригдаад удаж бгаан бол уу!? Google Earth-аар олж мэдлээшд. Бас манай том бид 2 баахан хайлт хийж  газарзүйн  хичээлд онцсайн авахаар болов шив;/ ************************************************************************************ Google Earth combines the power of Google Search with satellite imagery, maps, terrain and 3D buildings to put the world's geographic information at your fingertips. ************************************************************************************

4/16/2007

Зөв хүмүүжил гэдэг үр хүүхэддээ өгөх хамгийн нандин бэлэг

Шинэ залуу аав ээжүүдэд① Японы боловсрол шинжлэх ухааны яамнаас эмхтгэж гаргасан*Гэр бүлийн хүмүүжил*гэсэн нэгэн жижигхэн гарын авлагаас ,хэрэгтэй санагдсан  сэдвээр бага насны хүүхэдтэй аав ээж нарт зориулж  бичлэг орчуулж оруулъя гэж бодлоо... Их бага модон орчуулга байж  болзошгүйд хүлцэл өчихийн хамт санаа оноог тань хүлээн авч засаж залруулж болно.. Ⅰ.Гэр бүлийн хүмүүжил гэдэг тухайн хүнийг насан туршид нь дагаж явах зүйл юм ~ Хүүхэд юуг хамгийн их хүсдэг гэж та бодож байна? ~ *танай гэр бүл ямар байгаасай гэж чи боддог вэ*гэсэн асуултад аль ч насны хүүхэд*гэр бүлийн маань бүх хүмүүс дандаа сэтгэл дүүрэн байгаасай *гэж боддог  гэж  хариулсан бна. Ийм мэдээжийн зүйлийг хүүхдүүд яагаад хариулт болгосныг томчууд бид нухацтай бодож үзэх хэрэгтэй мэт.  *Хэрэгтэй эд зүйлээр нь л хангачихвал хүүхэд аяндаа өсчихнө*гэж боддог  цаг үө бсан ч, өнөө үед бол сэтгэл дүүрэн амьдарч чадах гэр бүл зохиохын тулд бодож эргэцүүлж амьдрахгүй бол болохгүй нь. Хүүхдийнхээ төлөө, бас өөрийнхөө төлөө гэр бүлээ дахин нэг эргүүлж тойруулж*  хараад,бодоод үзээрэй.  Өөрийн зүгээс хэдэн үг нэмэхэд,хүүхдээ хүүхэд асрагчид даатгаад ч юмуу,ээж аав нь ажил ажил гээд тэвэрч, үнсэх ч завгүй гүйгээд  хүүхэдтэйгээ харьцах цаг гаргаж чадахгүй бол идэж уух, өмсөж зүүхээр дутахгүй блаа ч сэтгэлээр дутуу дулимаг нэгэн болдог гэнэ. Энэ нь гэдэс цатгалан,мөр бүтэн байна гэдэг зөвхөн сэтгэл дүүрэн, сэтгэл хангалуун байна гэсэн үг бишийг хэлээд байна... Манайхан *амьдралын эрхээр...* гэж их ярьдаг.Нялх, бага насны хүүхдээ орхиод ажил хийж мөнгө олохоор харийг зорьдог.Ид нахиалж цэцэглэж буй хөөрхөн үеийг нь дэргэд нь байж харж хандаж чадахгүй байна гэдэг харамсалтай юм шиг. Хүүхдийн тань тэр эгдүүтэй үе, бяцхан мөч ахиад давтагдахгүй эргэж олдохгүй. Энэ үгийг хүүхдээ орхиод харийг зорихоор төлөвлөж буй ээжүүдийг уншаасай гэж бодож байна...Эцэг хүн гадаах хатуу хүтүүг нугалж амьдрал залгуулдаг бол, эх хүн балчир үрийнхээ дэргэд нь байж орон гэрээ харж хандана гэдэг том үүргээ  умартахгүй байгаасай..Хүүхэд өсөх хурдан шүү дээ,  хүссэн хүсээгүй нэг л мэдэхэд үүрнээс нисэх шувуу гэдэг шиг л өврөөс чинь нисэн одно...

Улаан хүүхдээ хэхрүүлээрэй

Шинэ залуу аав ээжүүдэд Tom hun hehruulbel *yaasan buduuleg,zavaan yum*gej durguitsdeg ch ulaan huuhdee heherheer byatshan bayar boldog yumaa.... Uchir ny: Nyarai huuhed yaagaad heherdeg ve? Nyarai huuhdee meemee huhonguut ny shuud hehruuleh heregtei. Tegelgui shuud hevtuuleh yum bol,uusan suugee ihenhdee guligaad gargachihdag. Mongold bhad nyarai huuhed guligaad hevtej bhiig olontaa hardag bsan sanagdana. Heherdeg shaltgaan bol *hii(air?)* Nyarai huuhed meemee huhuhdoo suuteigee hamt agaar  zalgidag. Ingej suutei hamt hodoodond orson agaar ny hehruulehed gardag bna. Bor hodoodoo bojiitol suu uusan,byatshan ulaaniigaa zurag deerhi shig oor luu gee haruulj,eruugeer ny muroo tushuulsen baidaltai bosoo tevreed, hehertel ny  nuruug ny dooroos deesh ayarhan ileed ugoorei.5min hurevuu ugui yuu l hehreh bolno.Ingeed byatshan ulaan huuhed teny uusan suundee hahaj tsatsan guligahgui...Heregjuuleed uzeerei,amjilt huseye...

4/13/2007

Mooda 2007***(bishee 2005)

Tom ania 4-teidee. Uvliin huvtsas hunaraa ugaaj dald hiih sanaatai yanzalj btal, manai 2 malgai oroolt olj umschihood uroon dotuur *eej hardaa,yamar bna*geed naashaa tsaashaa alhaad l... ohidoo gej... 

4/10/2007

Byatshan ohin Binderya

Bid 2 bodoj bodoj,olon nernees songoj, ohin maany Binderya nertei bolov...  Neg naiz maany jinhene saihan mongol ner baina gej commentelj bna. Ingeed manaih gedeg ail 3n ohintoi bolj,unur utgun gedeg todotgoltoi  bolj bh shig bna. Zarim humuus  37-nii jil deeree neg huu gargachih gejiih yum,  Za daa ter sedviig ch hundmoorgui bnaa. Tsag ny ireheer sain hurgentei bolj l huugee bolgoyo gej uu...   Turj bhad dursgal bolgon zurag avch CD-nd bicheed,bas huig ny savlaad ugdug yum bna.. Shuurhai amjuulsan bgaa biz.

Amarjih gazar

Ger buliin 5 dahi gishuunee huleej avsan emneleg maany , eh barisan huuhdiinhee toogoor Japand 1-t ordog gene. Jild dundjaar 3000huuhed turdug.Argagui hun am ihtei ulsaa gej... Turult bagasaj hun amiinh ny ihenh huviig hugshchuul ezelj bgaa gegddeg ch,hun am tsoontei manaihtai haritsuulahad ih too yumaa...   Emnelgiin hool gehed orts,kalorie ihtei barag jin nemeed garav shiv... Shower room. Tursnii margaashaas shurshuurt marsh. Ergeltiin uroo. Internet bulan Biyee tenhertel 5 honog emnelegt tarvalzav.