11/02/2007

ХАЛАГЛАЛ: Монгол хүн бүрт хамаатай

Саяхан Among сүлжээгээр цацагдсан имайлийг энд хуулж тавилаа... ************************************************************************ Эх орон биднээр дутсаар... Амарзаяа.С /Виржиниа/ Дэлхий нийт Монголын аймшигт ядууралын талаар мэдэх цаг хэдүйнээ болжээ хэмээн Их Британий сэтгүүлч Дамиэн Давсон бичжээ. Миний бие өнгөрсөн 6 сарын турш Монгол дахь ядуурал болон хүний наймааны талаархи баримтат киноны зураг авахаар ажиллаж байгаа юм. Өнгөрсөн сард зурагчинтайгаа цуг Улаанбаатарчуудийн 80 хувь нь амьдардаг, хотыг тойрон орших гэр хороололоор явсан юм. Хотыг тойрсон дэнжүүд дээр байрлаж, эздийнхээ боломж бололцооноос шалтгаалж янз бурийн эд материалаар босч, Монголын ундэсний сууцаар нэрлэгдсэн энэ хороолол жижиг хоршоо мухлагтай болоод авсан нь хэр удаан оршин тогтнож байгааг илтгэх бөгөөд Бразил, Индонезийн оромж хороололыг санагдуулахаар байна. Өвөлдөө хасах 25 хэм хүрдэг энэ газар гоожуурын ус, эсвэл ус цэвэршүүлэх систем гэх юмгуй. Хэдэн зуун хун магадгуй мянга мянган хун гадаах модон жорлон болон худагийн усаа дундаа хэрэглэнэ. 2.6 сая илуу хунтэй энэ улсын нярайн эндэгдэл 13 хувь байдаг байна. Амьдралын төлөө зутгэж буй эдгээр хумуус болон энэ улсад амьдарч байгаа бусад хүмүүсийн дунд нэгэн аймшигт нууц хадаглагдаж байгаа юм байна. Улаанбаатарын эргэн тойроны энэ дэнжүүд дээр Монголын ядуучууд болон талийгаачдийг нутаглуулсан оршуулгын газар зэрэгцэн оршино. Талийгаачдийг хундэтгэж, тайван нойрсуулж байгаа юм энд алга. Улаанбаатарын эргэн тойронд орших чимээгүй хот холоос харахад юу болох нь мэдэгдэхгүй болтолоо суйтгэгджээ. Эртний эдлэл болон бэлэг дурсгалын дэлгүүрт нь талийгаачдын булшнаас тонож авсан зуйлсийг гадаадын жуулчидад зарж, тоногдсон булшнууд нь онгорхой улдэж наранд ялзарч байна. Тонуулчид болон зэрлэг амьтдад суйтгэгдсэн талийгаачдын бие эрхтэний тасархай энд тэндгүй хэвтэж, тэнгэрт нь махчин шувууд эргэлдэн нисэх юм. Суйтгэгдсэн булшны байдлаас харахад зарим нэг нь дор хаяж арваад жил онгорхой хэвтэж байгаа нь харагдана. Дийлэнх нь хэзээ нэгэн цагт хуний бие байсан гэж хэлэхийн аргагуй улдэгдэлүүд болж, урагдаж тасарсан хувцасны сэгүүд онгорхой хайрцагнуудад хэвтэнэ. Чимээгүй хотыг уйлдвэр болон эмнэлэгийн хог хаягдалын цэг болгож, оршин суугчид нь чимээгүй хотоор хоол хайн тэнүүчилж, авсных нь модыг тулээ болгон хэрэглэж байна. Бороотой зуны өдөрүүдэд борооны ус эдгээр булшны улдэгдэл, хог хаягдалтай цуг урсаж, айлуудын худгийн усанд шингэнэ. Энэ бух зуйл нүднийх нь өмнө ил байгаа ч үндэсний цаг уурын газар болон Монголд ажиллаж буй бусад олон улсын тусламжын байгууллагууд нүдэн балай чихэн дүлий сууж байх юм. Улсын их хурал буюу парламент нь эдгээр тусламжын байгууллагын ажилчдын цалингаас өндөр татвар авдаг боловч цалин өндөр болохоор ажиллах хүн мунддаггуй юм байх. Эдгээр ажилчдын цөөхөн хэд нь л Ланд Круйзер, жолоочоо орхин, тав тух, аюулгуй байдлаа үл харгалзан албан тасалгаанаасаа гарч ажилладаг гэнэ. Зарим нэг нь ирсэн зорилгоо мартан, ДОХ-ын эсрэг ажиллаж байхынхаа оронд, харин ч бүр эсэргээр тайчих клубуудээр хэсэж, биеэ үнэлэгчдээр үйлчлүүлдэг гэнэ. Азийн сангаас явуулсан судалгаагаар гудамжны хүүхэдүүдийн ихэнх нь, зарим нь бур 10 настай ч хүүхэд байх, ямар нэгэн бэлгийн замын өвчтэй гэж гарчээ. Дийлэнх биеэ үнэлэгчид нь ядуурал болон гэр бүлийн хучирхийлэлийн золиос бөгөөд тэртээ тэргүй хунд байгаа нийгэмд нь улам л нэрмээс болж байна. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт байгаа авилгал хээл хахууль, удирдлагын буруутай үйл ажиллагааг эсэргүүцсэн ажиллагаанууд Улаанбаатарт болж байна. Монголын Улсын засгын газар саяхан ядууралтай тэмцэх $300 сая долларын тусламжыг хүлээн авчээ. 2.6-хан сая хүн амтай энэ улсын эдийн засаг нийгэмийн байдал нь яагаад дайнд нэрвэгдэсэн Африкийн улс орнуудтай адил байна вэ? Монгол улс дайнд нэрвэгдэж сүйтгэгдээгүй мөртлөө, авилгал хээл хахуулын улмаас эдийн засаг нь улам л тогтворгүй болж байна. Уран, алт, зэс болон бусад газарын баялаг нь Айванхау Майнз, Боро Гоүлд, БХП болон Рио Тинто гэх мэт уурхайн том том компаниудын шуналыг хөдөлгөж, эдгээр компаниуд мэдэгдэхүйц хэмжээний ашиг олж байгаа боловч хүн амийн 80 хувь нь үгээгүй ядуу хэвээр. Монгол Улс Нэгдсэн Үндэстэний байгууллагад элсэн орсоноос хойш даруй 50-иад жил өнгөрсөн боловч хуний эрх болон, шоронгийн хоригдолуудын эрхийг эрх баригчид нь уландаа гишгэсээр л байна. Монгол Улсын төлөө гэж санаа зовж байгаа хүн үгүй мэт. Харин ч энэ улс олз омог ихтэй эд бараа мэт байна. Үүнийг 11 настай балчир охин биеэ унэлж, талийгаачдын авсны модоор түлээ хийж байгаа үнэн бодит амьдрал гэрчилнэ

14 comments:

ZAYA said...

Манайх дагуул хотоо олигтойхон хөгжүүлэхгүй бол энэ асуудлууд улам хүнд тусна даа. Хамгийн гол нь төрийн зохицуулалт шаардлагатай салбарт ямар ч зохицуулалт хийгдэхгүй байна. Дагуул хотын асуудал бол төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

tumee 33 said...

Энэ бол мөхлийн харанга хангинаж байгаагаас ялгаагүй...
Маш аймшигтай санагдаж байгаа биз?!
Монгол улс оршин тогтнох уу үгүй юу гэдэгтэй шууд хамаатай, нэн тэргүүнд зохицуулах ёстой зүйл яах аргагүй мөн...Монголд жинхэнэ утгаараа нөгөө *соёлын хувьсгал* гэдэг шиг өөрчлөлт л хийж энэ их идээ бээрийг цэвэрлэх л хэрэгтэй байна...

tumee 33 said...

*Иргэний эрүүл нийгэм хөдөлгөөн* бил үү, санаа зорилго зөв юм ,гээд дэмжиж байсан чинь улс төржөөд алга болсон гэсэн байхаа...Зүгээр л олны хүчийг ашиглаж, их хурлын суудал руу тэмүүлсэн хэсэг хүмүүс байсийм байна гэж ойлгосон..

Arsun said...

ӨӨ ёстой гашуун vнэнийг бичжээ. Төрийн зохицуулалт их чухал. Гэтэл төрийн эрх баригчид нь ямар нөхөд байна. Хөөн зайлуулбал таарна. Бидний, сонгогчдын улс төрийн боловсрол муугаас хачин хачин амьтад гарч ирээд давраад байна шvv дээ. Ядаж арай илvv юм үзэж нvд тайлсан гадаадад суугаа монголчуудыг сонгуульд оролцуулахгvй юм. Эх орны минь vйлийн vр, эдлэе гээд суугаад байлтай биш. Одооны гудамжны хөдөлгөөн гэгч нvд нь нэг юман дээр тусчихаад өөр юм орилдог улс даа. Урд зvгээс цөөхөн орилогчийг санхvvжvvлнэ, бусад нь өдрийн хоолоо л олж иднэ. Дагахгvй бол хоолгүй хаягдана. Авилгал гээч замаа алдсан энэ нийгэмд цөөхөн хэсэг нь баяжаад өөрсдийгөө хамгаалахын тулд шударга бус явдлыг гааруулж байна. Улам ядуурах тусам хагартлаа баяжина. Муу байх тусмаа тэдэнд сайн гэж ойлгодог байх тэд. Vvнийг тэвчиж чадахгvй нь орхиод явахаас аргагүй. "Эрхэм" гэгдэх гишvvд нь энэний гутал, тэрний дайлан гvv мөн сайхан эд шүү, лав манжийн хааны эдэлж явсан эд байх гэлцэн, морь мал ярилцан, луун хээтэй дээлийг хөөргөн богино биедээ ахадмаар өргөн бvсийг бvслэн таахалзана. Хамгийн аюултай нь хүний шуналд хязгаар байдаггvй тул улам баяжихыг хvснэ. 14% гэхэд л 98000000000 ам. доллар болох нь. Хэдхээн толгойд шvv дээ.За тэгээд унадаг тэрэг нь аль болох их бензин зооглодог бол зиндаа, бэлийг илтгэнэ гэж ойлгох. Минийх дал иднэ гэж гайхуулна. Танкнаас дутахгvй гэнэ.

ZAYA said...

За даа ийм юмыг олон дахин уншиж бичихээр өнөөх сөрөг энерги хөгжөөд байгаа болов уу гэж зовохым даа. Нээрээ л эрхэм гишүүд гэж задгай баячууд гарч ирлээ.

Arsun said...

Уучлаарай Түмээ, Заяа нар минь. Удахгүй хөл толгойгоо олох байхоо.

ZAYA said...

Арсун: Ерөөл бат оршиг!

Cаарал said...

Muu yum bolgonii eh uusver ni yu yum bol geed uhaj tunhoj uzeheer nugoo l ter deerh heden buduun guzeetnuud deer ochood gatsah yum daa.

peakfinder said...

Erhten darhtnuud ch uchir toimoo aldsan l daa. Gehdee bid l ene ulsuudiig songoj gargaj ireed baigaa bish gej uu? Yamaar ch yum dee, shine hun garch ireed bas iluu sain baij chadah bolov uu?

бж said...

Hed honogiin umnu ene bichlegiig sonin deerees zurag hurugtei ni haraad dotor aimaar muuhairsan. Neeree mun ch hetsuu bolj baina daa. Odoogoor halaglahaas uur yu ch hiij buteej baigaadaa bas tsuhaldaad baihiimaa.
90-eed onii eheer manai neg naiz har zaluugaaraa uls turd hul taviad, suuldee bur durgui ni hureed bolitsoon getsen yavj baisiin. Turiivch ni hooson humuus hezee ch hunii tuluu gesen setgeltei baidagguim baina. uriinhuu l turiivchiig tuntiilgeh geed...geed ih l uram ni hugartsan baij bilee... Getel ter tsagaas hoish deesh garsan humuus tuntiilgeheeree l neg boloo biz dee. Shunal ni duusahguimaa, neeree...

tumee 33 said...

Mongold ochihooroo ooriinhoo chadah zuilees hiihiimsan gj sanadag yum. Jishee ny huuhedtei holbootoi, huuhdiin ireeduitei holbootoi sain duriin hudulgoon zohion baiguulah g.m...Eej nariin hudulgoon ch yumuu.Sanaa zorilgo negtei, tus tusdaa bodoj shanalj yavdag humuustei negdej hudulvul..Eldev uls turjson, ediin zasgiiin ashig sonirhol harsan hudulgoonoos ers oor...Iim bodoltoi humuus baij l taaraa...Golduu ajil turultei, umnuh amidralaaasaa iluu gatahgui blaa ch amjuulah geed zutgene gej boddiin...sanaj yavbal butne gedeg dee.....

Эрхэс said...

Hnnn, ene tuhai er ni nileen chih delseed baigaa, ugaasaa delssen delseegui, yamarch teneg hun ochij haraad oilgono l doo, gehdee yag yu hiih ve, yah ve? Bi ch teselgui hunii erh ashig hamgaalsan (france iin) niigemleguud ruu handaj hed heden zahia bichsen bolovch neg ih dorvitoi hariu huleej avahgui l bna. gehdee temtsel ehelseen, temtsseer ch baih bolno.

tumee 33 said...

Erhes-d: Tiim shuu. Gadaadaas tuslaltsaa avah ch bas neg arga zam yum bna shuu, gol ny dotoodoosoo ch hiij chadah yumnaasaa ehleh l heregtei bna,tee. Gants negeeree bol muhardana, ug ny olnii huch olomgui dalai gedegsen...

Anonymous said...

aimaar sanagdaj bna...minii xuvid ...uls torchid icheesei,,ajlaa sain xiij bnauu ..muu xiij bnauu gedeg ni ulsiin bdlaas l xaragddag gej bi unshij bsan jum bna...aimshig...xamag zaluuchuud ni gadaad garaad javchixsan...ug ni zooxon shyy dee bid chini...oor ch xelex ug algaa..zurx ovdoj bna..iim jum unshixaar...