Нутагтаа ирээд анхны сэтгэгдэл...
Ирээд нүд ирмэхийн зуур 3 хоночихлоо. Ирсэн өдөр бороо ороод *Хур бороо дагуулж ирсэн* гэж бүгд бэлэгшээвээ..Шороогоор шуураад хэн хүнгүй ус чийг хүсч байсийм гэлцэвээ..Машины цонхоор нэгд нэггүй харан явсаар гэртээ хүрэв. Борооны дараахь мөөг шиг олон шинэ барилга хаа сайгүй. Нөгөө сураг сонсогдоод байсан замын түгжрээ гуай нь ч хөндөлсөөд дүрээрээ ...:D Хүүхдийн баяр гээд гадуур дотуур янзан бүрийн шоу, арга хэмжээ болж байгаа янзтай..Ирснийхээ маргааш их дэлгүүр орохоор гарав. Ямар ч байсан явган хүн зам хөндлөн гарахын тулд *шалмаг гавшгайн шалгуур* өгдөг болсийн байна..Шалгуурыг давахгүй хүн нөгөө ертөнцөд амархааан очиж болохоор байна лээ. Тэгж ядаж явтал *бийбоо бийбоо*гэж дохио хангинуулсан хамгаалалтын машин хөдөлгөөнийг зогсоогоод нэгэн эвэртэн туурайтан нь нөгөө айхтар түгжрээг нь улам улам түгжрүүлж харагдана лээ. Дэлгүүрийн(Nomingiin) бараануудын үнэ нь ***99 төг-өөр төгссөн байх бөгөөд, 1 , 2 төгрөгийн хариултыг бол буцааж өгдөггүй юм байна, Талон дээрээ бол хариулж өгсөн мэтээр бичдэгийн байна. Хэрвээ үйлчлүүлэгч 1 төгрөг дутуу өгвөл авахгүй дээ ,Үүнийг нэг л ойлгосонгүй...Өө тийм банк орж, данс нээлгэж сая сая дойлуураа хадгалуулсийн байна:D. Залуухан цэмцгэр ажилтан хүүхнүүд, хурдан шуурхай үйлчилгээ, visa cash card гээд давгүй л болсон байна билээ.. Ямартаа ч их хотын дуу шуугианаас холдож зуслан дээр очиж хүүхдүүдээ цэвэр агаарт гаргах минь...Хааяа хот руу орж ирж шинэ сонин юмтай таарвал сэтгэгдэл бичнээ...
За тэгээд маргаашнаас зуслангийнхаа зүг гэдэн годон.....
5 comments:
hi. eh ursiin bayariin mend hurgey.
tegeerei. mgliinhoo tsever agaariig 3 zulzagataa sain unertuulj bgaad ireerei.
bas biye sain bodooroi.
ter 1 togrognii hariult bol unen shuu. heden togrog monjdogiin buu med sh dee tee. neeree bidnees bol 1 togrog baitugai 1 mongo ch dutuu avahgui dee tee.
jpnaar onts soningui. soninoos gevel HAA-n said ni amia horlood ABE said jaahan bajga avch bgaa bh.
Oomono jyoyuu Fujivara Norika&Jinnai hen bilee dee 2iin hurimiin yoslol bolood ih l sur yum bolson TV-eer harsan.
neg iimerhuu.
hotyn utaa uniaraas dariu zugtaad zusland saihan baihaa, mod tuleel, yooy uner n tansag shuu tee, baishingaa toirool suuder dagaal untaal, daaluudaal huzurduul, usand yavaal, jims tuugeel, saihan shuu.
Тооройн зураг хараад, Цогт сум, Ээж Хайрхандаа оччихсон юм байна гэж ойлголоо ш дээ.
mongoliin urs mash olon boltugai.
Horin nasnii hoiguur ni hicheel nom gej davhiad hamag saihan biologiin effective nasaa hair nairgui urj baigaa ohiduud yaanaa. Bas tegeed mongoldoo baihgui, gadaad huntei niilj mongoliin ursiig olon bolgoh sonirholgui baigaa bol. Turshlagatai egchees asuugaad avii baiz. Bas ch oirolzoo mergejliin yum baina.
Naadmaar angiinhaa nuhdiid daguulaad ochij magad shuu. Nuhduudtei holboo barival
Post a Comment