10/24/2009

Halloween

Өнгөрсөн 7 хоногоос нилээн сэрүү орж , өнөөдөр бүүр 15 хэм, гадаа хүйтэн бороо шиврээд жихүүн байна. Зуны гэсэн бүх юмаа угааж цэвэрлэж далд хийх, өвлийн хувцас хунар, хөнжил гудсаа гаргах гээд хөөрхөн ажил өрнөв.

Хажуугаар нь бас ар араасаа шилээ дараад намар өвлийн тэмдэглэлт баярууд жагссан байдаг. Томын  ангийнх нь нийлдэг хэдэн охин цуглаж Халловийн тэмдэглэж баахан бужигнав. Уг нь 10сарын 31-ний баяр боловчиг, ажил сургуулийн боломжоос болоод урьдчилаад тэмдэглэсэн учиртай. Миний бага байхад ийм баяр байдгийг ч , ямар учиртай  болохыг ч чөтгөр бүүмэд байсым байна.

Halloween-ийг монгол хэл рүү хэрхэн хөрвүүлсэн байдаг юм бол(Багт наадам гэвэл  арай биш байхдаа)?. Христосийн шашны ариун сахиус, бурхадад зориулсан ёслол болох 11сарын 1ний өмнөх өдөр буюу намрын их ургац, байгаль ээжийн хишгийг хүртэсний баяр, ад чөтгөр, муу зүйлсийг зайлуулах ёслол болгон ийнхүү тэмдэглэдэг баяр юм гэсэн. Хүүхдүүдийн хувьд, элдэв янзын баг, хувцас өмсөж, Trick or Treat гэж хэлэнгээ айл хэсэж чихэр боов солилцох нь зугаатай байдаг болтой. Энэ нь дундад зууны үөийн тариачны хүүхдүүд, баярт зориулсан хүнсээ цуглуулан ийнхүү явдаг байснаас уламжилалтай гэдэг юм байна. ★Halloween-ний шөнө алим идэнгээ хойшоогоо эргэж харалгүй толинд харвал ирээдүйн амьдралын хань нь харагддаг гэсэн яриа байдаг гэнэ.

11 comments:

A.Амарсайхан said...

Хэловэн гэдгийг "Халуун бин" гээд л орчуулчих.

Тангадын Галсан гуай кофег "боргол" гэж орчуул гэж Цоодол ахад тушаасан гэдэг. Цоодол ах Ардын эрх сонинд өгүүллэг орчуулж тавихдаа өнөөхөөр нь туучихсан чинь маргааш нь бүтэн өдөржингөө редакц руу зогсоо зайгүй залгацгааж, "Хөөш ээ, боргол гэж юу юм бэ?" гэж асууцгаасан гэж ярьдаг.

A.Амарсайхан said...

Яасан "муухай" хүүхдүүд вэ?

tumee 33 said...

hehe, bor ungutei bolohoor ny borgol gesen hereg uu? Ug ny ch nileen duhuulsen hurvuuleg bna daa...

manai 3-uu? Heleed yuuhev ulam l"muuhai" boltsgoogood.

peakfinder said...

Sunsnii bayar gej haa negtei harsan sanagdana. Tani gurav ih tom boljee.

tumee 33 said...

Peak-d; comment bayarlalaa:/

Neeree *ene uyeer nugoo yertontsoos sunsnuud irdeg tul, butsaj yavah zamiig ny gereltuulj, tuudeg asaadag ulamjilal bsan, suuliin ued laa asaadag bolson* gesen baisiin bna shuu...

ZAYA said...

Манай охин бас наадхийг чинь яриад байсан.
Англи хэлний дугуйлангийнхан нь тэмдэглэнэ гээд...
Энд ханиадаас болоод сургууль амарч байгаа болохоор энэ жил тэмдэглэхгүй юм байлгүй дээ.

tumee 33 said...

harin tiimee, ter tomuu haa saigui ih baina aa!!

Erkhembayar said...

Tanai 3 ih tom boljee. Ter tsagaan huvtsastai dundah ni uu baga ni uu. Zurag deer poza moza bariastai ain. Hehehe

Arsun said...

Манай нэг нөхөр өндөгний савыг оросоос өндгөвч гэж орчуулж билээ.
Хүүхдүүд том болжээ.

Дeстини said...

Ene jil manaid zuu garui huuhed irsen. Bidnii beldsen zuil arai yadan hursen dee. Ih zugaatai baidag yum.

tumee 33 said...

Erhemee-d; Tsagaan tsamtsat dundah ny. Manai baga ooriigoo hamgiin baga ny gej heluuleh durgui baih shig bgaan, *bi iim tomshdee *gej garaa aldalj ireed l egcheesee tom gej heluulchih sanaatai,hehe...

Arsun-d; hun heleltgui, zarim yumiig ch hetsuu l orchuulah geed bjiimoo^^

Destiny-d; Pooh, 100-aad gedeg chiny aihtar yum bna daa.End bol ch *duuriamal*bayar bolohoor heden naiz nuhdooroo l tsuglaj temdegleed konets^^