6/19/2009

Эх орон танаа

Униар татсан хөндийд чинь

Унаган бие минь өсөн жаргаваа
Унаган бие минь жаргасны учраа
Ухаан бодлоо тандаа зориулъя
Рашаан булгийн усанд чинь
Алдхан бие минь өсөн жаргаваа
Алдхан бие минь жаргасны учраа
Амь насаа тандаа зориулъя
Нарны буман цацрагт чинь
Нас бие минь өсөн жаргаваа
Нас бие минь жаргасны учраа
Нандин бүхнээ тандаа зориулъя
/аяыг Б.Цогоо, үгийг Ж.Шагдар/
Нөгөө монгол адуу үргэлж нутгаа тэмүүлдэг гэдэг шиг үргэлж л буцах тухай бодол толгойд эргэлдсээр хэрнээ, нутгийн зүг хүлгийн жолоог хараахан залж амжихгүйм ч гэхийм үү, хувьсгалын тохироо бүрдэж өгөхгүйм ч гэхийм үү , юутай ч хүний нутагт амьдрах гэж оролдсоор 10 гаруй жилийг ардаа орхижээ...Энэ хэдэн жилд би ер нь юу хийж бүтээвээ гээд бодоод үзсэн, их л чамлалттай санагдаж сууна.
Нөгөө биеээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас бил үү. Тэрэн шиг, биөээ гэртэйгээ засчихаад л нэг сайхан нартай өдөр нутаг буцчихийм шиг бодсоор л...Уг нь хар амиа бодохын бол ч, учиргүй идээшиж дасаад сүйд болдоггүймаа гэхэд, энэ нутагт хүний зэрэгтэй амар тайван амьдраад болоод л байх янзтай. Гэхдээ янз янзаар эргүүлж тойруулж бодоод үзэхээр тэр бас биш юмаа!!
Нөгөөтэйгүүр, ээжийг энд ирээд буцсан чинь бас нэг иймэрхүү юм бодогдож байхийм. Юу гэхээр, гараад гүйгээд очимоор үедээ, ижий аав, ах дүүдээ гүйгээд хүрэхээр ойрхоон амьдармаараа гэж...Иймэрхүү элдэв зүйл бодонгоо энэ зун ч бас амралтаараа Монгол явчаад ирэх санаа байсан ч бэл бэнчин гуайд(МИАТийн тэнгэрт тулсан үнэтэй билетэнд((бид 5-ын Монгол руу нэг ирээд очих үнээр, хямд нислэгээр бол Америк руу 2 удаа, Солонгос руу бол 6.7 удаа ирж оччих юм шиг байна!! )) хясагдаад сачий хүрэхгүй янзтай. иймэрхүү байдалтай энэ зун бидэн 5-ын нутаг явж амардаг ч лөөлөө болжугаам шиг байна...Яршиг Америк ч юм уу, Солонгос ч юмуу явж амардгийм бил үү,гсн...

16 comments:

Cаарал said...

хэлээд юүгхэв...

tumee 33 said...

Saaralaa, tegeed hezee nutgiin zug hulgiin joloogoo zalah gejiinaa?

peakfinder said...

Ugui bi bas yag l ingeed baigaa yum daa. Hezee nutgiin baraa harah yum baigaa yum buu med. Bagiigaa garsanaas hoish harij ireh gedeg ediin zasgiin unaltand oruulchih yumaa.

ZAYA said...

Нэг явсан хүмүүс тийм амархан ирэхгүй юмаа. Болдоггүй л бололтой.
Санаснаа бүтээж, аз жаргалтай байхыг хүсье.

Tsatsral said...

Dassan gazriin daavuu zuulun ch gej bodogdoh uye baidiim shuu.
Amrahiin tuhaid, neg udaadaa huuhduudteigee uur oron ruu zugaalchihgui yu daa, he he.

Pro31 said...

shn amraaraa gej.

arsun said...

Сайхан амраарай. Би ч нутгийн зүг хөлгийн жолоо залнаа /ноднин ярьж ярьж чадаагүй/.

lesson said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

byambaa said...

hehe, naadah chin uneeen unen, miat gej neeree aimaar shuu tee. bid 3 ene jil harih gesen chin husbandiin ajlaas chuluu uguugui... yostoi zevuu hureed bgaam. muusain yumnuud eh orondoo bgaa bolhooroo tomrood hehe.

Jagaa said...

10 jil bas 3 huuhedtei bolson bn gedeg chin tom ajil amjuuljee. saihan amerik yavj amraarai hehe, mongold shambaaraldsan ih baishin, buglursun mashin zamaas oor yu ch nemegdeegyi ee hehe

Алагсэндэр said...

http://elbegdorj-fun.blogspot.com/

ZAYA said...

Saihan naadaarai.

Жаагий said...

Дэлгэр зуны нарлаг өдрүүдээр
Дэнж хотолзуулан сайхан наадаарай!

erhtsas said...

Хэлээд юу гэхэв. Болж л өгвөл гэртээ, Монголдоо очмоор гэхдээ бас дур зоргоороо байгаад байж болохгүй юмаа. Энээс нисэхэд багаар бодоход 1500 Синга доллар гэтэл юу вэ Флиппин нисэхэд 150 доллар байдаг гэнэ. тийм хямдхан бол сардаа битгий хэл долоо хоног болгон нисээд байхсан.

Дeстини said...

Би харин Монголд ойрхон газар - Солонгос, Японд амьдардаг бол зүгээр юм уу даа гэж бодсон ш дээ. Эндээс бол бид жил алгасаад харьдаг байя гэж яриад байгаа, цагаа тулахаар яах юм бүү мэд. Зардал яах вэ гэхэд тэнд очсон хойноо бас зардалтайгаа адил мөнгө үрдэг юм билээ. Манайд юмны үнэ ихээ их, хаданд жинхэнэ гарсан бууж ирнээ гонж гэсэн.

Erkhembayar said...

Sain uu.

3 huuhed toruulj osgoh ch tiim ch amar ajil bish shuu dee. Nutgaa sanah butsah eseh tuhai bol baidliig sain oilgoj bainaa. Butsaj ireed dastalaa jaahan hetsuu l baisan gehdee odoo ch zovhon mongoldoo bolchood baigaa. hun gej sonin shuu