12/05/2008

Ойрдоо...

Өдийд ч Монголд шинэ жилийн уур амьсгал орчихсон гоё байгаа байх даа...

Манай үүгээр нилээн сэрүү ороод, өглөө оройдоо чамгүй жиндүү байдаг болчиж... Дунд охин маань түрүү сараас цэцэрлэгийн(ёочиэн) хүн болж, бага бид 2 эгчийгээ автобусанд нь хүргэж өгч, авдаг нэг шинэ ажилтай болсийм байна. Төлбөр нь үнэтэй санагдаад, хэтэвчнийхээ хэмжээнд тохируулж 7хоногт 2 өдөр явдаг ангид оруулсан гэжийгаа. Тал өдөр ч гэсэн гэрт байснаас хамаагүй хөөрхөн дуу шүлэг сураад, ойролцоо насныхаа хүүхдүүдтэй харьцаж сураад давгүйм шиг байгаан. Тэгээд ч дараа жилээс ажил хийх санаатай байгаа болохоор дүүтэйгээ хамт цэцэрлэгт(хоикуэн) маршлах биз.
Энд Японы цэцэрлэгийн тухай нэг тайлбар хиймээр санагдчихлаа. Цэцэрлэг нь ёочиэн, хоикуэн гээд 2 янз, нэг үгээр хэлбэл цэцэрлэгт өгөх нөхцөл, шаардлагаасаа шалтгаалаад ялгаатай гэхиймүү дээ. Ёочиэн нь болохоор хувийн цэцэрлэг бөгөөд ажил эрхэлдэггүй, гэртээ суудаг ээж нар хүүхдээ өгдөг төлбөр нь харицангүй үнэтэй байх бөгөөд, энэ нь голдуу өдөр 2 цаг хүртэл л ажиллана.3настайгаас нь эхэлж өгнө. Харин хоикуэн нь болохоор голдуу улсынх бөгөөд ээж аав нь 2-уулаа ажил эрхэлдэг хүмүүс, эсвэл оюутан, өрх толгойлсон эмэгтэй гэх мэт хүндэтгэх шалтгаантай хүмүүс хүүхдээ орой 18.30 хүртэл өгдөг, 6сартайгаас нь эхлээд өгч болно. Төлбөр нь харицангүй хямд(зарим хүндэтгэх шалтгаантай бол төлбөрөөс чөлөөлөгдөх ч тоиолдол бий)газар гээд тайлбарлачихий..
За ямар ч байсан, иймэрхүү маягтай өдөр хоног харвасан сум шиг жирэлзэх зуур, би бас яаж зүгээр байхав өвчин хэлээд амжих нь . Яасийн ууц нуруугаар өвдөөд ... настай хүний дэргэд хэлвэл залуугаараа өвчин хэлээд гэж зэмлүүлэхээр байх шиг байна... Энэ урагшгүй яриагаа хуучин онд нь орхиод, шинэ ондоо эрч хүчтэй орохиймсан гэсэн шүү юм бодоод сууж байх шив дээ,гсн.

8 comments:

erhtsas said...

Жаргалтай сайхан ээж минь сайн байна уу?

Хүүхэд ч хөөрхөн юмаа, сая Монголд очоод найз бүсгүйчүүдтэйгээ уулзаж гэрт нь зочилсон, охид нь мааш том болжээ. Тэднийг хараад хэтэвчиндээ мөнгөтэй ч, сэтгэл минь хов хоосон би ядуу, ганцаардмал хүн гэдгээ л мэдэрсэн. Үр хүүхдээ хараад, гараас нь хөтлөөд амьдрана гэдэг жаргал юм байна лээ.

byambaa said...

hisashiburiiiii

bi yg ene talaar bichih yumsan geed l yavaad bsiim, hotsorchihoj.

bi odoogoor ajilgui ch gesen ohinoo hoikuend ni yavuulaad l bgaa. ajilgui bolood neg sariin dotor ajil oloh yostoi yum gesen, ter ni baito ch bsn boloh yum gesen. tegeed neg tanidag huneesee ajillaj bgaa gesen hudlaa bichig avaad ugtsun hehe. azaartchuul yaanaa geed buun stress. hehe. hurdhan shig l ohin maani surguulid oroosoi geed suujiinoo.
2iin hoorond hedhen sar uldtsen yumiig tee. ed nar buun sur ulsuud shuu.

neg iimerhuu.

tanai tuugeer oruul helnee. gehdee bi onchi

Батсүхийн Баасанжаргал said...

Хүйтний эрч нэмэгдээд л, хүмүүсийн сэтгэл догдлоод л, шинэ жил нь дөхөөд л, шинэхэн цас хаялаад л байна

ZAYA said...

Яанаа, тэр зогсож байгаагийн нь ээ.
Бас хүний эгч гээд байгаамаа тэр чинь.
Том аниа болчихжээ.

ganga said...

Ajil hiideg zaluu eej aav, orlogo bagatai ulsaa to r, harj uzdeg saihan systemtei yumaa.

oyunaa said...

Yasan egduutei hognuud ve, adilhan shar huvtsasaar ijildsen zogiinuud shig muuhai ingedeg ni....

бж said...

Tumee sain uu.
Oird taaraldsangui, asar zavgui baigaa gej bodood l bailaa.

Dund gunj tsetserlegiin tom ania boljee, tegvel.

Zuragnuud yostoi ineedtei, egduutei garchee.

A.Амарсайхан said...

Цэргүүд байлдаандаа гарлаа даа. Очоод муу цэцэрлэгийг ч будаа болгоно доо.