8/25/2008

Оо баабаа!!

Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж,

Олимпийн алт мөнгөн медал хүртсэн
тамирчдынхаа тухай бичлэг сурвалжлага
олоод үзчих санаатай нетээр жаал жуул хэссэн чинь...
Хурдхан шиг улс төржүүлээд авсан байх шиг санагдлаа.
Тамирчдын тухай мэдээлэл, бичлэг үзмээр байхад чинь ерөнхийлөгч, ерөнхий сайд 2 тэр алт, мөнгөн медалыг аваад ирчихсэн аятай бүх юманд гарч ирээд л, даац муутай хэдэн үг хэлхэн чулуудаж байгаатай л баахан таарлаа. Тамирчидаа зүтгэхийг нь
зүтгэчих, бид 2 аахилахыг нь аахилий гээд байгаан биш
үү, хэхэ...
*Аргалчихий, хуурчихий, арын хаалга, танил талаа
ашиглачихий*гэсэн үзэл улиг болоод , зорилготой байж
түүнийхээ төлөө уйгагүй зүтгэж чадвал эрт орой хэзээ нэгэн цагт амжилтанд хүрдэг гэдгийг мартах шахсан манайх шиг
улсад, энэ удаагийн алт мөнгөн медал асар ач холбогдолтой үйл явдал болж байна хэмээн мунхаг би юутай ихээр олзуурхан бодов оо.
Өнөөгийн Монголын нийгмийн сэтгэхүйд нөлөөлөхүйц чухал зүйл гэдэгт эргэлзэх зүйлгүй байх аа,тийм үү.
Өөрийн алдаа болон буруу бүхнийхээ шалтгааныг эргэн тойрноосоо, бусдаас хайж, бусад руу түлхэх бус өөрөөсөө эрэлхийлэхийн чухлыг мэдэрч, ухаарна гэдэг асар том зүйл гэж бодогдоод байгаа.
Харин эсрэгээрээ хүний ололт амжилтыг хурдхан шиг өөрөө тэр бүхэнд хүчин зүтгэсэн, миний ачаар л ингэсэн юм гэсэн аятай өөр ашиг сонирхолтой хүмүүс бас их инээдтэй юм аа...

9 comments:

peakfinder said...

heleed yu geh ve..

Дeстини said...

Chinii nuguu dasgaliig bi sonirhoj, chinii bichsen web huudsaar orj uzlee. Nileen intensive program bololtoi. Bi avna gej bodoj baigaa. Uguujtei medeelel huvaaltsand bayrlasan shuu.

ganga said...

Ene darga nar yadaj ter 4-t ijil handaasai bilee. Tegvel busad companiud duuriagaad ijil beleg amlana daa. Uul ni daraa daraagiin olimp, delhiin avragad zaluus oroltsoh ermelzel turuulmeer saihan amjilt gargatsgaasan daa TED.

ZAYA said...

Чи хөө, яасан их улс төржөөв. хэ хэ, нээрээ зарим дарга нар бүр онигоонд ороод байгаа ш дээ.
Алтны дайтай хоёр мөнгөн медаль, гуядаж авсан хоёр алтан медаль бахархалтай байнаа.
Ура биш,
ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ

gegeen said...

hehe, onigoond orohoorguigeer biyee avch yavtsgaayaa. alt, monguud bidnii baharhah yumiig nemegduuleed saihan bnaa.

www.gegeen.com

tumee 33 said...

Peak, Destiny,Ganga egch, Zaya, Gegeen bugdeerend ny commentelsend bayarlalaa.

Destiny, ter dasgal davgui bgaaz? Gol ny tsag gargaj urgeljluulj chadah uu gedgees nileen shaltgaalah yum shig bnaa.Amjilt!

oyunaa said...

Neeree heleed yu gehev ichig ichig ...

Arsun said...

Bi l baigaagui bol... gedeg shig. Hehe

xvv said...

Арай л дэндүү байсан шүү. Одоо ч бараг ФМ радио энэ тэр бүгдээр нь онигоо болоод л байгаа.
Би Монгол улсын иргэн хүү байна ура ;-p