8/20/2008

Тамирчны алдар хямдхан олдоогүй...

Үг, ая Д.Жаргалсайхан

Ачит төрийнхөө далбааг
Алдар нэртэйгээ өргүүлж
Алаг сайхан нүдэндээ
Баярын нулимстай зогссон
Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны ялалт хямдхан олдоогүй
Энгэртээ наран мандуулсан
Эр зоригийн эзэд минь
Олон аавын хөвгүүдийн
Од нь болон гялалзаарай
дахилт
Ялахын хүслээр жигүүрлэсэн
Яруу алдрын шувуухай минь
Чамайг төрүүлсэн ардынхаа
Нандин сэтгэлд мөнхрөөрэй
Olimpoos anhnii altan medal, uneheer setgel hudulj samsaa sharhirna gegch bolsoon...

4 comments:

ZAYA said...

Энэ жил одтой, сайхан оролцож байна.

xvv said...

Тэхх одоо дахиад ч алт авнаа :) 22nd манай 2 боксчин мөнгийн төлөө тоглоно шүү. залбираарай :)

ganga said...

цөөхөн хүн орсон гэхэд одтой сайхан байна

Anonymous said...

Би гэж биеэ магтах хирээр үнэ хүнд буурч байдаг гэж боддог тиймдээ ч эрдэмт хүн даруу гэдэг ухаант ардын үгийг эрхэмлэдэг.

Харин хаа очиж манай аврагууд ямар сайхан даруухан хүмүүс байваа, эгэл ардын гэрээс гаралтай аврагуудынд очихдоо төрийн түшээдүүд тэр бүр очиж үзээд байдаггүй Монголын жирийн иргэдийн амьдралыг орд харш болсон өөрсдийнхтэйгөө харьцуулж харсан л байгаасай.