12/24/2008

Happy new year!

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж,

хамгийн хамгийн сайн сайхныг хүсье!!!

12/11/2008

Онч мэргэн үгсээс...

Учрыг нь тайлж, утгыг нь ухаарч өөрийнхөө амьдрал юмандаа тусгаж чадах эсэх нь тухайн хүнээс шалтгаалах хэрэг ч, манай ард түмний дунд хэлэгдэж, уламжилагдаж ирсэн олон сайхан үг байх юм аа.

Доороо суурьтай
Дотроо бодолтой яв
Өөр өөрийнхөөрөө тайлбарлаад үзээрэй...

12/05/2008

Ойрдоо...

Өдийд ч Монголд шинэ жилийн уур амьсгал орчихсон гоё байгаа байх даа...

Манай үүгээр нилээн сэрүү ороод, өглөө оройдоо чамгүй жиндүү байдаг болчиж... Дунд охин маань түрүү сараас цэцэрлэгийн(ёочиэн) хүн болж, бага бид 2 эгчийгээ автобусанд нь хүргэж өгч, авдаг нэг шинэ ажилтай болсийм байна. Төлбөр нь үнэтэй санагдаад, хэтэвчнийхээ хэмжээнд тохируулж 7хоногт 2 өдөр явдаг ангид оруулсан гэжийгаа. Тал өдөр ч гэсэн гэрт байснаас хамаагүй хөөрхөн дуу шүлэг сураад, ойролцоо насныхаа хүүхдүүдтэй харьцаж сураад давгүйм шиг байгаан. Тэгээд ч дараа жилээс ажил хийх санаатай байгаа болохоор дүүтэйгээ хамт цэцэрлэгт(хоикуэн) маршлах биз.
Энд Японы цэцэрлэгийн тухай нэг тайлбар хиймээр санагдчихлаа. Цэцэрлэг нь ёочиэн, хоикуэн гээд 2 янз, нэг үгээр хэлбэл цэцэрлэгт өгөх нөхцөл, шаардлагаасаа шалтгаалаад ялгаатай гэхиймүү дээ. Ёочиэн нь болохоор хувийн цэцэрлэг бөгөөд ажил эрхэлдэггүй, гэртээ суудаг ээж нар хүүхдээ өгдөг төлбөр нь харицангүй үнэтэй байх бөгөөд, энэ нь голдуу өдөр 2 цаг хүртэл л ажиллана.3настайгаас нь эхэлж өгнө. Харин хоикуэн нь болохоор голдуу улсынх бөгөөд ээж аав нь 2-уулаа ажил эрхэлдэг хүмүүс, эсвэл оюутан, өрх толгойлсон эмэгтэй гэх мэт хүндэтгэх шалтгаантай хүмүүс хүүхдээ орой 18.30 хүртэл өгдөг, 6сартайгаас нь эхлээд өгч болно. Төлбөр нь харицангүй хямд(зарим хүндэтгэх шалтгаантай бол төлбөрөөс чөлөөлөгдөх ч тоиолдол бий)газар гээд тайлбарлачихий..
За ямар ч байсан, иймэрхүү маягтай өдөр хоног харвасан сум шиг жирэлзэх зуур, би бас яаж зүгээр байхав өвчин хэлээд амжих нь . Яасийн ууц нуруугаар өвдөөд ... настай хүний дэргэд хэлвэл залуугаараа өвчин хэлээд гэж зэмлүүлэхээр байх шиг байна... Энэ урагшгүй яриагаа хуучин онд нь орхиод, шинэ ондоо эрч хүчтэй орохиймсан гэсэн шүү юм бодоод сууж байх шив дээ,гсн.

10/20/2008

Хүүхдүүд томроод...

Намайг нусаа хацартаа наах дөхөөд гүйж явах хооронд

намрын сар дундаа орчихсон явж байна ш дээ. Бага охин минь асган цутган өөрөө хоолоо халбагадаж
иддэг болох гээд, удаах нь ганцаараа 0-д очиж бие засдаг болох гээд, гэх мэтийн амжилттайгаар бид хуучин оноо үдэхээр бэлтгэж байна ,ккк.
Том охин маань сүүлийн үед *Санта нээрээ үнэхээр байдаг юм уу?*,*Би ээжээсээ гарсан хирнээ яагаад аавтайгаа адилхан байгаан?*,*Хүүхэд яагаад төрдөг юм бэ?*гэх мэт асуултаар дардаг болоод байгаа...
Уг нь бид 2 хүүхдүүдээ дундаа хийж аваад бүгдээрээ нэг өрөөндөө бөөн унтдаг байсын.
Тэгээд яахав *хэрэгтэй* үедээ 2-уулаа өөр өрөө рүү хулгайч шиг өлмий энэ тэр дээрээ гишгээд л явах хэрэг гардаг байхгүй юу даа...
Тэгээд ерөөсөө өрөөнд нь давхар ор авч тавиад, өөрсдөө ч гэсэн жаахан тухтай байхаар шийдээд...
Тэгсэн хүүхдүүд эхний нэг хоёр өдөр айж байна, эвгүй байна энээ тэрээ хэмээн өвөрт гүйж ирээд төлөвлөгөө нураах шахсаныг эс тооцвол аажим аажимаар нөхцөл байдалдаа дасаж, одоогоор бүүр тусдаа унтдаг болоод их амар байна аа,гсн... Хүүхэд бага байхад ч яахав, томроод ирэхээр нь тооцоонд ороогүй зүйл их гарч ирэх шинжтэймаа...

9/30/2008

Монгол хэлний хичээл...

Охин бид 2-ын Монгол хэлний хичээл овоо урамтай, ямар ч байсан шинэ жилээс өмнө цагаан толгойгоо үзээд дуусчих шинжтэй. Урамшуулаад цагаан толгойн баяр тэмдэглэе гэж бодож байгаа. Яг яаж тэмдэглэхээ одоохондоо шийдээгүй л байна.

Охин маань крилл үсгээ үзээд дуусахаараа монгол бичиг сурмаар байна гэж дуугарч байна лээ.Би дотроо их л олзуурхаж баярласан ч заах хүн нь өөрөө болохоор нилээн хариуцлага хүлээх болох гээд...
Юу гэхлээр, миний монгол бичгийн мэдлэг нөгөө жүжигчин Дорлигжов агсны тээр жил тв-гээр уншиж байсан
“Сүү тосны тасгаас 10н баадан чацга хүргүүлэв
Хөлөө жийсэн Цэнд
Хүлгэндээ үхсэн Шавар
(Сүү тосны тасгаас10 бидон цөцгий хүргүүлэв
Хүлээн авсан Цэнд
Хүлээлгэн өгсөн Шарав)”гээд хошин өгүүллэгт гардагтай адил хүн амьтны элэг авмаар түвшинд...
Ш.Чоймаа гуайн эрхлэн найруулсан нэг сурах бичиг байгаан байна, тэрэндээ салхи оруулахаас. Намайг 9дүгээр ангид байхад анх монгол бичгийн хичээл ороод, тун сонирхолтой байж билээ. Гэрт байсан Эрдэнийн эрх-ийг дээрхи хошин өгүүллэгт гардаг шиг л умшаад байснаа санаж байна...Би Монгол хүн гээд л цээжээ дэлдээд байдаг, үндэсний бичиг үсгээ ч олигтой галиглачихаж дөнгөхгүй байж таарахгүй санагдаад л явсан. Ерөөсөө энэ завшааныг ашиглаад гэдэг шиг, үзэж алдаж үсэрч наалдана аа,ккк.

9/25/2008

Хятад хүнс= хор

Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн хуурай сүү, мөн савласан шингэн сүүнд хүний биед хор хөнөөлтэй(зөвхөн шаазан сав суулга хийхэд хэрэглэдэг бодис-melamine) бодис найруулж олон мянган хүүхдийн эрүүл мэнд, бага насны олон хүүхдийн амь насанд хүрээд байгаа тухай мэдээг сонсож дуулаагүй байгаа хүн байхгүй байх.

Миний ойлгосноор, Хятадад топ 3-т ордог сүүний 3 үйлдвэрийнх нь бүтээгдэхүүнээс ч энэ хорт бодис ихээр илэрсэн юм байна. Топ 3 үйлдвэрийн нэг нь Хөх хотод байдаг, нэг нь Бээжингийн олимпийн гол спонсорболсон гэнэ дээ.
Уг бодис нь бага насны хүүхдийн биед орвол бөөрний үйл ажиллагааг зогсоож, шээсний суваг нь чулуужиж таглараад, том хүн ч тэвчихийн аргагүй өвдөж, цусаар шээж, улмаар үхэлд хүргэдэг юм гэнэ. Уг бодисыг сүүнд холисон шалтгаан нь сүүг арвижуулж ус хийж шингэлэхээр шалгалт шинжилгээгээр тэр нь илэрдэг, харин уг бодисыг хийчвэл шинжилгээний дүн нь уураг ихтэй сайн сүү мэтээр гардаг учираас, зөвхөн ашиг хонжооны төлөө хүний амь нас, эрүүл мэндээр золиос хийсэн явдал л болсон хэрэг...%Хятадуудад ийм зүйл хийх огт хэцүү биш!!!
Хамгийн аймаар түгшүүртэй нь манай төр барьж байгаа хүмүүс энэ тал дээр хэрхэн шуурхай арга хэмжээ авч байгаа болоо? Их олон улс тэр дор нь Хятадаас гаалиар ордог хүнсний бараанд хязгаар хориг тависан байна лээ.Би Монголд байгаа биш болохоор мэдэхгүй байгаа ч...Эрүүл мэнд, эрүүл хүнсний талаар дорвитой бодлого, тогтолцоог бүрдүүлж чадахгүй арчаагүй төртэй манай улс дуулсан ч дуулаагүйм шиг чихэн дүлий, нүдэн балай байгаа бол уу л гэж төсөөлөгдөж байна!! Цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авчихсан байгаа бол хүлцэл өчье! Монголын өнөөгийн төр засагт даатгаад, найдаад суугаад байвал энэ цөөхөн монгол дуусахвий дээ. Хятад яахав, тал нь дуусахад тал нь ахиад хэдэн хар мянга үлдэнэ ш дээ. Угаасаа тэр олон хар мянган хүнийхээ ходоодыг яаж хоолтой байлгах вэ гэдэг дээр аргаа барж, нэг айл нэг хүүхэдтэй бай гэж хүртэл цинзурдаад байгаа газар!!!
Гэлээ гээд бид тэдэнтэй огт адилгүй гэдгийг мартаж болохгүй санагдахиймаа.
Хятадын том дарга нь Хятад хүн дор хаяж өдөрт 500грамм сүү ууж, дэлхийд гологдооргүй биё бялдартай болцгооё гэж уриалга гаргаад, хүмүүс ч сүүнд хошуурсан юм байх. Тэгсэн яахав дээ, тэр хар мянган хүний ходоодыг тийм амархан сүүгээр хангачихна гэж ч юу байхав!!! Тэгсэн түрүү зуны амралтаар Монгол буцахад хамгийн их ажиглагдсан зүйл бол тв-гээр Хятадгүй бол бидний амьдрал зогсоно гэсэн өнгө аястай ч гэхийм үү тийм мэдээ, нэвтрүүлэг бан цунгаараа гарч байх нь нэг л ёозгүй санагдаж байсаныг хэлэх юун . Төв шуудангийн урд талд рекламын самбар дээр ч бил үү, сайн чанарын Хятад сүү гэсэн гоё ганган реклам байсан санагдаж байна!!! Тэгж л мөнгө олох бизнес хиймээр байгаан бол ёстой чаанс юм биш үү. Тэр хошуу амаа холбож гүйгээд байгаа урд хөршдөө монгол сүү нийлүүлж мөнгө олооч!! Мал аж ахуй чинь манай үндэсний үйлдвэрлэл биз дээ! Төр засаг нь сүүлийн үеийн техник технологитой сүүний савлах үйлдвэр 5,6-г ч хамаагүй бариулчихаач!!Олон хужаад газар шороогоо сэндийчүүлсний хариуд олж байгаа ашиг орлого гэж учиргүй их юм болжийгоо биз дээ!! Ядаж дотооддоо айж сэрэмжлэх юмгүй сүүгээ хэрэглэе л дээ. Манайд одоогоор байгаа, савладаг сүү хэр зэрэг стандартын шаардлага хангадаг юм бүү мэд!! Би лав зун очихдоо авч ууж үзсэн, гоё савтайгаас цаашгүй санагдаж байсан. Арай жаахан судалгаа хийгээд, боловсронгүй сайн болгох арга зам хайж болмоор л санагдаж байна лээ.
Би гэдэг хүн Японд энэ хэдэн жил амьдарч, Монгол хүн Япон хүн 2-ын ялгаа ч гэхийм үү нэг зүйлийг асар ихээр мэдрэх юм. Тэр нь юу вэ гэхээр япон хүн нэг зүйлийг хийхийн тулд урьдчилж сайн судалж төлөвлөдөг, тэгээд хийсэн зүйлээ байнга сайжруулж, улам боловсронгуй болгох гэж мэрийж зүтгэж байдаг. Тийм болохоороо ч дэлхийд made in Japan тэнцүү чанартай сайн гэсэн имэйжтэй. Манайхан бол нэг тэгсгээд ухантаж байгаад нэг юм эхлүүлнэ, тэгээд л тэрэндээ сэтгэл нь ханаад 10 жил ч өнгөрсөн бахь байдгаараа, нөгөө хүй нэгдлийн үейин технологитойгоо зууралдсан хэвээрээ!!!Тэгээд хэлдэг шалтаг нь мөнгө хөрөнгө байвал ч чадчихна л даа ухааны юм ярина. Үнэн хэрэг дээрээ мэдлэг + сэтгэл, зүтгэл л дутдаг байхгүй юу. Тэр чанараараа бид Япончуудтай эн зэрэгцтэл ч холоо байх шиг байна.

9/05/2008

Би монгол хүн юм болохоороо...

Томыгоо хичээлээсээ ирэхээр нь байнга

Өнөөдөр сургууль дээр ямар байв? гэдэг асуулт тавьдаг
болохоор бид 2-ын хооронд өдөр бүр
сургуулын тухай яриа өрнөдөгиймаа.
Багш нь ирэх нэг дэхэд гэртээ байгаа хамгийн дуртай уран зохиолын номоо авчираарай гэж даалгавар өгсөн юм байх.
Охин маань *Мөрөн Сартай 2 *гэдэг номоо авч явна гэж байна. Энэ нь наадамд морь унаж байгаа нэг Монгол хүүгийн тухай өгүүлдэг ном юм байгаан. Ээжээ, яагаад энэ номыг сонгосныг мэдэж байна уу? Яагаад гэвэл би Монгол хүн болохоороо...
http://jp.youtube.com/watch?v=1wLeU2i8YTo&feature=related

8/25/2008

Оо баабаа!!

Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж,

Олимпийн алт мөнгөн медал хүртсэн
тамирчдынхаа тухай бичлэг сурвалжлага
олоод үзчих санаатай нетээр жаал жуул хэссэн чинь...
Хурдхан шиг улс төржүүлээд авсан байх шиг санагдлаа.
Тамирчдын тухай мэдээлэл, бичлэг үзмээр байхад чинь ерөнхийлөгч, ерөнхий сайд 2 тэр алт, мөнгөн медалыг аваад ирчихсэн аятай бүх юманд гарч ирээд л, даац муутай хэдэн үг хэлхэн чулуудаж байгаатай л баахан таарлаа. Тамирчидаа зүтгэхийг нь
зүтгэчих, бид 2 аахилахыг нь аахилий гээд байгаан биш
үү, хэхэ...
*Аргалчихий, хуурчихий, арын хаалга, танил талаа
ашиглачихий*гэсэн үзэл улиг болоод , зорилготой байж
түүнийхээ төлөө уйгагүй зүтгэж чадвал эрт орой хэзээ нэгэн цагт амжилтанд хүрдэг гэдгийг мартах шахсан манайх шиг
улсад, энэ удаагийн алт мөнгөн медал асар ач холбогдолтой үйл явдал болж байна хэмээн мунхаг би юутай ихээр олзуурхан бодов оо.
Өнөөгийн Монголын нийгмийн сэтгэхүйд нөлөөлөхүйц чухал зүйл гэдэгт эргэлзэх зүйлгүй байх аа,тийм үү.
Өөрийн алдаа болон буруу бүхнийхээ шалтгааныг эргэн тойрноосоо, бусдаас хайж, бусад руу түлхэх бус өөрөөсөө эрэлхийлэхийн чухлыг мэдэрч, ухаарна гэдэг асар том зүйл гэж бодогдоод байгаа.
Харин эсрэгээрээ хүний ололт амжилтыг хурдхан шиг өөрөө тэр бүхэнд хүчин зүтгэсэн, миний ачаар л ингэсэн юм гэсэн аятай өөр ашиг сонирхолтой хүмүүс бас их инээдтэй юм аа...

8/20/2008

Тамирчны алдар хямдхан олдоогүй...

Үг, ая Д.Жаргалсайхан

Ачит төрийнхөө далбааг
Алдар нэртэйгээ өргүүлж
Алаг сайхан нүдэндээ
Баярын нулимстай зогссон
Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны ялалт хямдхан олдоогүй
Энгэртээ наран мандуулсан
Эр зоригийн эзэд минь
Олон аавын хөвгүүдийн
Од нь болон гялалзаарай
дахилт
Ялахын хүслээр жигүүрлэсэн
Яруу алдрын шувуухай минь
Чамайг төрүүлсэн ардынхаа
Нандин сэтгэлд мөнхрөөрэй
Olimpoos anhnii altan medal, uneheer setgel hudulj samsaa sharhirna gegch bolsoon...

8/13/2008

Хурдан сэрүү ороосой...

Халуун байхад хажуугаар нь ханиад гэж нэг балиар юм байна аа. Манай 3ын нэг нь л хүрвэл бүгдээрээ хүрч байж дуусдаг юм болохоор би бол ч саараар хэлбэл сөхөрч унах дөхөж, сайнаар хэлбэл хатуужиж туршлагажина гэдэг болж байх шиг байна. Энэ зуны амралтаар монгол явж чадсан бол зуслан дээр хүүхдүүдээ зүлгэн дээгүүр нүцгэн гүйлгээд, юун ханиад энэ тэр сайхан борлоод л...Эндэхийн зун ч гадаа халуу шатаад л, дотор орохоор хүйтнээр үлээлгээд л...халуун хүйтэн харшаад хүүхдэд бол амаргүй байдаг шиг байна. Н*с гоождогоос нь арай гэж салсан чинь, халааг нь авч байгаам уу яаж байгаан, хоолой дотор нь баахан өвчтэй жижиг юм гарч, халуурдаг *зуны ханиад*(Herpangina )гэдэг юм хүрчих юм. 0-4насны бага насны хүүхэд голдуу халууны улиралд хүрдэг ханиад юм гэнэ. За тэгээд, ийм үеээр бас болоогүй ээ, юм юм давхцана аа. Манай хүн ажил ихтэй, голдуу өдөр солигдохтой уралдаж хариж ирж байгааг хэлэх үү, заримдаа би чинь ганц бие бил үү гэж хүртэл бодогдохоор л байх юм байнашд. Бид 2 ч ядарч байгаагаараа өрсөлдөх юм бол өлхөөн алт мөнгөн медаль зүүчихээр байна^^ Зиаг зиаг, байж байж блогтоо салхи оруулахаараа нөгөө л нэг бахь байдаг бүтэлгүй явдалаа л зарлах болох юмаа даа,би... Гэснээс, би багыгаа төрүүлэхдээ 20иод кг жин нэмж, сумод ч зодоглоход гологдохооргүй болсон. Дэндүү дэндүү гэхэд арай л дэндсэн байгаа биз?! Тэгээд л үтэр түргэн арга хэмжээ авахгүй бол болохгүй болно биз дээ,тээ. Яг тэр үеээр тв-гээр Billy's bootcamp гэдэг дасгалыг чинь учиргүй рекламдаад ( http://www.asseenontv.com/prod-pages/billys_bootcamp.html) байхаар нь авав аа. Эхэндээ их жин нэмчихсэн хүн чинь бахардах дөхдөг байлаа. Толинд илүү мах өөхөө харахаар л дур гутаад , уйгагүй хийсэн л дээ. Тэрний хүчинд буцаж бараг жингээ бариад ямар урамтай байгаа гээч. Гэхдээ ахиад 3-4 кг хасчихвал сэтгэл ханахаар байгаа... Өө тийм, бас дуугүй байхгүй ээ, хүн муулмаар болоод байна.Олимпийн нээлтээр ерөнхийлөгчийн эхнэрийг хараад, бусад орны тэргүүнүүдийн хатагтай нартай харьцуулаад бодогдсон бодол, ямар муухай хийлчихсэн юм шиг тарган юм бэ!!! Тэр дүр зураг Монголыг төлөөлж дэлхий даяаар цацагдаад л...!!!

7/13/2008

Зун цаг...

Зун цаг

Зун цаг сайхан даа
Зугаатай цэнгэлтэй гоёхон доо...
Яг бидний амьдарч байгаа газрын зуны тухай товчхоноор хэлье гэвэл чийглэг бүгчим халуун гэхэд болох байх. Анхандаа амь тэмцмээр халуун санагддаг байлаа. Өнөөдөр бас нилээн халах шиг боллоо. Манай 3 шавиагаа ханатал усаар наадаж өнживөө. За болсон уу? Болоогүй ээ, гэсээр бараг 2 цаг гаруй, хөл гарынхаа хурууны өндөгийг үрчийтэл тоглосон. Ядартлаа тоглосон хүмүүс, өнөөдөр овоо эртхэн унтаж надад жаахан аахар шаахар ажил амжуулах боломж олгох байгаа гэсэншүү юм горидоод сууж байна^0^

7/02/2008

Монголд юу болоод байна аа?!

Үймээн шуугиан дэгдээлээ гээд шууд буудаад хүний амь хөнөөчиж болдог болсон юм уу,Монголд? Нөгөө хууль журмын дагуу шийдэж, шийтгэдэг гэдэг юу болж байна? Доорхи блогт байсан бичлэг үзэв. http://blogmn.net/xvv/2008/7/14975/

6/25/2008

Амьдралын дурсгалт мөчүүд

Орчлонд мэндлэх, анх сургуулийн сурагч болох, сургуулиа төгсөх, бие дааж нийгмийн харилцаанд хөл тавих, гэрлэх, үр хүүхэдтэй болох, алтан мөнгөн хуримаа хийх гээд бүгд л дурсгалтай мөчүүд... Амьдарч байгаа газрын маань дүүргээс оршин суугчиддаа энэ мэт амьдралын дурсгалтай мөчийг тохиолдуулж модны суулгац бэлэг болгож байгаан билээ. Энэ жил Ёкохамагийн боомт нээгдэсний 150 жилийн ой болж байгаа болохоор Ёкохама хотод нийт 150 мод шинээр суулгах юм байна л даа. 10-аад төрлийн модон дотроос 1-ийг сонгож авна гээд том охиныхоо 1-р ангид элсэн орсон дурсгалд японоор ажисай(эхний зураг) гэдэг цэцэгний мод авчирч гаднаа тавив(дараагийн зураг нь). Би гэдэг хүн мод цэцэг арчлах мэдлэгээр тааруухан. Охины минь анх сурагч болсон дурсгалын мод юм чинь сайн арчлахгүй бол...Энэ талаар мэдлэгтэй андууд зөвлөлгөө өгөөрэй.

6/21/2008

Өнгө оров

Хэд хоногийн өмнө нетээр хэсэж яваад, гал дээр тавьсан цайгаа мартаж данхаа түлчихсэн байхгүй юу. Гэхдээ надад түлэгдсэн,шарласан, царай алдсан төмөр сав суулгыг өнгө оруулдаг нэг сайн арга байдаг байхгүй юу...Тэгсэн данх маань баярласийн байлгүй бараг дуу аялсан байхгүй юу. Тэгээд түүнийгээ та нартай бас хуваалцая гэж бодоод..За тэгээд миний тэр шилдэг арга маань юу гэхээр, өндөгний хальсаар үрээд зүлгээд ..үрээд зүлгээд...өөр юу ч хэрэггүй...үрээд зүлгээд...тэгээд л өнгө зүс ороод явчина... Энэ зурган дээрээ байгаа манай данх шиг л...хэхэ

6/18/2008

Миний жирийн нэг өдөр...

Хагас бүтэн сайн, амралтын өдрийг битүүхэн хүлээх зуур ажил сургуулийн өдрүүд ч бас бүтэн амьсгаа авах чөлөө өгөлгүй жирэлзээд өнгөрөх юмаа... Бага маань ойрноос шатаар өгсөж урууддаг хоббитой болчоод, надаар хөөрхөн дасгал хийлгэчих янзтай, шат л харагдвал бөөн баяр, өгсөж , уруудна гээд...сэтгэлээ ханатал тэрийгээ давтана гэжугаа...За тэгээд гэртээ бол Маамаа маамаа гээд л миний сүүдэр шиг араас дагаастай. 2 том маань үс гэж багсайгаад л, бүүр сүрийг нь дараад болохгүй, чийгтэй халуун эхлэж байгааг ч хэлэх үү.Дандаа би өөрөө тэгсгээд ур дүй муутайхан тайрчихдаг байсийн, энэ удаад анх удаа үсчинд даатгая гэж санагдаад. Үсчингийн тэр хойшоо унадаг сандалд суугаад л бяцхан адал явдалтай байгаа болтой 2-уулаа их додигор, тун хичээсэн царайтай харагдсан... Хааяа нэг иймэрхүү бяцхан өөрчлөлт хүүхдэд бүү хэл томчуулд ч хэрэгтэй байдаг даа... Иймэрхүү маягтай манай 2-ын хорвоотой танилцсан бичил түүх нэгээр нэмэгдэв ээ...

6/08/2008

“Дурлалт хоёр”

Гол сэдэвтээ орохын өмнө бага зэрэг өмнөтгөл хийгээдэхий. Намайг ханиаданд дарлуулаад хэд хоног ар өврийн олон ажилаа алдаж явах хооронд их л олон үйл явдал болоод өнгөрөх шиг боллоо. Энд байдаг хэдэн найз хүүхэн маань хотел лаанчдаж, би уяаа сойлгоо сайн тааруулаагүйн болохоороо очиж чадалгүй халуундаа дэмийрэхийн наагуур мансуурсан хүн байлаа, ийн ийн... Гэхдээ нэг нутаг нэгт найз маань*Эмнэлэг энэ тэр явах бол 2 багыгаа авчираад орхичоорой* гээд, бас нэг Япон найз болохоор*Дэлгүүрээс цуглуулах авах юм байвал хэлээрэй, аваад ирнэ шүү*гээд л...2 найздаа зөндөө их баярласан шүү. Бас утас,мэйлээр зоригжуулсан бүгдэд нь талархал бас дахин талархал^^ Өнөөдөр том гүнжийн сургуулийн хаврын спартакиад(?) болж, өглөө обэнто(box lunch) бэлдэж байна энэ тэр гэсээр хоцросхийгээд л бөртийсөн. Том ч олон хөтөлбөрт гарч ирж, өвгөн бид 2 зураг авах гэдэг том ажилтай хүмүүсийн толгой дээгүүр, суган доогуур...нилээн авхаалж самбаагаа сорилоо,хэхэ. Том маань ангидаа дотно үерхдэг нэг найз охин нь байдаг юм. Нэг эрэгтэй дүүтэй. Түүнтэй нь манай дунд гүнж найзалж гүйгээд, нартай өдөр хамт тоглоомын талбай энэ тэр яваад л, салахдаа уулзатлаа байя гэж тэврэлдээд л үнэн эгдүүтэй. Өнөөдөр 2 биенээ харангуут бөөн баяр, 2 талаас гүйгээд л... Ёстой нөгөө яриа ч нийлдэг, санаа ч нийлдэг гэдэг шиг тун эвтэйг нь яах уу.

5/19/2008

Завтай юу хө?

За тэр завтай гэдэг үг сүүлийн үед миний үгсийн санд ашиглагдахгүй болсоор удаж байна^0^ Зав гэснээс том охины маань хичээл одоохондоо нэг их хүнд биш , сайн ярих юм бол завтай байгаа. 'Тэгэхээр энэ завшааныг ашиглаад' гэдэг шиг монголоор хичээл заахаар шийдсэн. Одоогоор 3 дахь хичээл ороод байгаа. Мэдээж багш нь би,хохо. Манай хүн сургуульд яваад эхэлсэн чинь гэртээ хүртэл Японоор ярих гээд, би бас дагаж ярих гээд 'Гэртээ зөвхөн Монголоор ярина' гээд захиргаадцан, гэжийгаа. Бүгдээрээ гэртээ хүртэл Япондоод байвал энэ 2 бага бол бүүр Монголгүй  болно биз дээ?! За энд, хичээлдээ ашиглаж байгаа сурах бичгийнхээ зургийг оруулчихая,сонирхоорой. Бас эхний зурган дээрхи 'Цондоолой цүндээлэй хоёр' цувралыг түрүү зун Монгол харихад охины маань найз нь бэлэглэсэн юм. Монгол ахуйг хөөрхөн, ойлгомжтой илэрхийлсэн давгүй бүтээл санагдсан...(блогтоо ингэж рекламджийгаам чинь зохиогчоос нь хөлсөө нэхнэ ээ, гсн) Хичээл заана, заалгана гэхээр гэртээ өдөр тутам хэрэглэдэггүй олон шинэ үггарч ирдэг юм байна. Би ч охиндоо монгол сургуулийн талаар хирээрээ танилцуулга хийж, охин ч их олон асуулт тавьсан. 'ээж та ямар ангид байсан?' 'ээж нь  1-ийн 'а' 'за тэгвэл, би бас 1-ийн 'а' шүү. Ингээд би 1-ийн 'а'гийн багш, охин маань 1-ийн 'а' сурагч болоод байгаа,хэхэ. Дуу хөгжмийн хичээлээрээ 'Манай цэцэрлэг тоо заасан' дууг сурсан 'Ээжээ, энэ дуу чинь буруу биччихсэн юм уу' 'Яажийна?' 'Цэцэрлэгт биш сургуульд тоо заадаг биш үү,?'  Жаахан логик муутай дуу байна ухааны юм ярьж шүүмжилсэн шүү,хэхэ.

5/10/2008

Хэрвээ энэ өдөр УБ-д байсан бол...

http://origo.mn/water/ Ажилаа зохицуулаад энэ арга хэмжээнд ямар ч байсан оролцох байлаа...Энэ ажлыг санаачилж бас гар бие оролцож буй бүх хүмүүсийн буян заяа нь түмэн зүгтээ дэлгэрэг ээ!! Хүмүүсээ орж завдаагүй байгаа бол дээдэх линк-ээр ороод үзээрэй. МҮХАҮТанхим,MYOHT гэж ямар үгнүүдийн товчлол вэ?туслаарай.

Бойтоглов бас дахин бойтоглов

...Юу гэхээр учиргүй халуун өдөр байсныг ч хэлэх үү, дэлгүүрээс авсан том тортой юмаа хурдхан шиг дотогш нь чулуудчаад , нөгөө талаар нь тойрч охиноо сандалд нь суулгах гэтэл`тархин дундуураа татуулах`шиг болсон. Юу яасан, машиныхаа түлхүүрийг цүнхтэйгээ дотор нь хаагаад, нөгөөх яахав түгжигдчихгүй хаачихав. Цүнхэнд түрийвч, гар утас...Бараг дотор харанхуйлж, дэлхий дайвалзсан л даа. Хэдхэн хоногийн өмнө бороотойд подвоороо асаалттай орхиж, аккумляторийг нь суулгаад road service энэ тэр болж бойтоглочоод, ахиад л `түлхүүрээ дотор нь түгжцэн`гээд мангар царайлаад...дуудаж онгойлгуулсан. Түлхүүрээ хүзүүнээсээ зүүжийдэгийм үү, яадагийн.

4/23/2008

Бойтоглов...

Ойрд дулаан ороод ч байх шиг, үгүй ч шиг. Өнгөрсөн 7 хоногт шинэ сурагчийн эцэг эхийн хурал болоод, багыгаа үүрээд, дундахаа хөтлөөд,томыгоо дагуулаад...ачаатай тэмээ шиг л... Тэр өдөр ангийнхан нь өдөр өнжүүлэх маягын юманд хамрагдсаныг би мэдэлгүй, бүртгүүлээгүй байсан тул ,яахав энэ 3-тайгаа хамт багагүй бойтоглов шив. Бага маань мээм иднэ гэж уйлж унжигнаад, дундах энэ тэрүүгээр гүйж үймүүлэх гээд, том бас яаж дутахав хийх оролдох юмаа олж ядан хамар амандаа хуруу гараа хийх гэж намайг улайлгаад л...би гэдэг хүн хөлс чийхраад л ...Юун багшийн яриа мариа сонсох манатай, баахан саад болж байгаад ирсэн дээ. Нилээн хэдэн хүн ,бага хүүхдээ дагуулаад ирсэн харагдсан, нэг нь ч уйлж, үймүүлэхгүй...тийм дуулгавартай юм  уу, ээж ааваасаа айгаад тэгдэгийм үү!!!Тэгсэн манай 3 байдгүйээ...Хэтэрхий дураар нь дургиулдагийн гай юу,гсн. Бас болоогүй тэр хооронд, өвгөнөө ажилаас нь чөлөө авахуулдаг ч байж уу, найзындаа 2 багыгаа гуйж харуулдаг ч байж уу...гээд бодоод амжиж байгаамаа. Ингэж нэг хөглөснийг эс тооцвол, том маань сургуулийн амьдралд дасаад овоо биеээ дааж эхэлсэн. Тэгээд бид 2 ,*Өөрөө өөрийгөө болгоно* гэдэг лоозонтой болоод байгаа. Би гэдэг хүн аманд нь хоолыг нь халбагадах нь холгүй хэтэрхий хүүхдийнхээ урдуур гүйж , ойр зуурын юманд сургалгүй муу зан сургаснаа ухаарч дутагдлаа засахаар шийдсэн;/; Өнөөдөр ангиа цэвэрлэх алчуур аваад явсан.Дээр нь дээрхи зурган дээр байгаа заавар байсийн, сонирхолтой санагдаад . Нойтон алчуурыг зөв мушгих тухай тайлбарлажээ, хэхэ.Энэ дээрхээр бол би дандаа буруу мушгиж байсан байна. Япончууд аливаа юмыг олон талаас нь судалж, туршаад хамгийн дөт, ашигтай арга замыг олж тогтоохдоо гаргуун хүмүүс. *За тэгсгээд болно биз* гэсэн ойлголт  байдаггүй юм шиг байгаан. Аливаа юмыг хийхдээ урьдчилж сайтар судалж, бэлдэж байж яс юм л хийнэ. Өөрт хомс болоод ч тэр үү энэ чанар нь их таалагддаг юм. За тэгээд сурах мэдэх юм мундахгүйм дөө...

4/09/2008

Шинэ сурагч...

Том oхины маань хичээлийн шинэ жилийн нээлт болж, блогтоо бичих сэдэвтэй болоод... Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад, том цүнхээ үүрч аваад сургуульдаа яваад ирсэн.Нээлтийн ёслол дээр 2-р ангийнхнаас нь дуун бэлэг бариад, сэтгэл хөдлөөд самсаа шархирч байна лээ. Саяхан л  тохойн чинээ улаан юм байсан чинь сургуулийн сурагч  болчихсон байх юм энэ тэр гэж бодсоншиг суулаа.  Нэрсийн жагсаалт дотор нь манай хүний ганц гадаад нэр их содон харагдана лээ,хэхэ. Япончууд өөрсдөө Family name-тэй болохоор, биднийг бас тэгж бодоод намайг нөхрийн маань нэрээр дуудаад, би ч тийм нэртэй юм шиг *хай,хай* л гэчихдэг юм. Албан ёсны юм биш бол нэрийнхээ учрыг тэр болгонд тайбарлаад байхаасаа төвөгшөөгөөд... Нээлтийн өдөр сайхан байсан хирнээ, 2 дахь өдөр нь хүйтэн салхитай бороотой байв. Ойрхон амьдардаг хүүхдүүдийгнэг групп болгоод өглөөд нэг газар цуглуулаад хамт явуулдаг юм билээ. Өөрөө байнга хүргэж өгч авна гээд байхгүй, ээж  нар нь ээлж ээлжээр дагуулж явдаг юм байна. Ахлах ангийнхан нь багуудаа харж хандаад..Япончууд  ер нь  өөрийнхөө хүрээ групп дотроо бол голдуу их хамтач нийтэч сэтгэлгээтэй хүмүүс  санагддаг юм. Бүгд л бусдыгаа хүлээлгэж    төвөг чирэгдэл учруулахгүйг хичээнэ. Харин бид 2 эхний өдөр товлосон цагаас 1 минут хоцорсон паакттай, өнөө өглөө хамгийн  эрт шахуу гозойсон...Эхний 7 хоног бол тарахад нь сургуулиас нь очиж авна. Анги нь 28 хүүхэдтэй, 3 салаатай. Манай хүн 1-р салааны хамгийн урд багшийнхаа өөдөөс харж сууж таарсан.Нэрээр нь, япон цагаан толгойн дарааллаар суулгадаг юм билээ... За, тэгээд эхний үедсургуулиас нь бичиж бөглөх элдэв цаасаар дарчих юм шиг байна аа,хэхэ. Би өөрөө ч гэсэн  шинэ мэдэхгүй юм ихтэй, нэгдүгээр ангийн *нусгай ээж*байх шинжтэй байна***

3/26/2008

Арын албаа залгуулсаар...

За ойрд ч хорвоо дэлхийгээр олон янзын үйл явдал өрнөж, ялангуяа Түвдэд болсон явдалд сэтгэл эмзэглэж сууна... Хувийн амьдрал маань хэвийн. 3 охинтойгоо нэг инээж, нэг уурлаж байтал  цаг хугацаа урсан өнгөрөхийг ч анзаарах сөхөөгүй  өдөр өнгөрөх юмаа. Өнгөрсөн амралтын өдөр том аниа найзтайгаа Кидзаниа(http://www.kidzania.jp/about/e_index.html) гэдэг хүүхдэд зориулсан, томчуудын ажил мэргэжлийн тухай танилцуулж, яг жинхэнэ юм шиг хүүхдүүдийг өөрсдийг нь ажиллуулж тоглуулдаг хотхон руу яваад сэтгэл нь хөөрсөн хүн харьж ирсэн. Бид хоёр бас 2 багыгаа дагуулаад Sanrio Puroland гэдэг хотхон явж хүүхдүүдээ тоглуулж яваад ирлээ. Ер нь сүүлийн үед амралтын өдөр бол голдуу гадуур таваргаад байгаан байнa аа. Нээрээ хурдан юмаа, том маань одоо 10-аад хоноод сурагч боллоо...Хичээлийн шинэ жилийн баяраас өмнө 2,3 кило хасчих санаатай мэрийгээд сууна(бас блог анд Destiny-д амлалт өгчихсөн байгаа;/) Дурсгалын зурганд *гайгүй ээж*гарчих санаатай,гсн,хохо. Өө тийм, манайхаас ойрхон нэг аятайхан цэцэрлэгт хүрээлэн олсон, дулаахан өдөр бас тийшээгээ гарчаад байгаан байна...

3/07/2008

Бүх охид хүүхнүүд эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлье^0^

Бүх охид хүүхнүүд эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж охиныхоо зурж өгсөн уран бүтээлээр сэтгэлийн  бэлэг барихын хамт  эргэн тойрныхондоо үргэлж аз жаргал бэлэглэж, бас баяр жаргалаар бялхаж явахын ерөөл дэвшүүлье***

3/05/2008

Амьдрал хөвөрсөөр...

Ойрдоо ханиад н*санд хясагдаад блогдох боломжоор бага байсныг эс тооцвол амьдрал хэвийн...Хааяа даа, найз нөхөдтэйгээ уулзаж сэтгэл санаагаа сэргээмээр үе байх л  юм... Уг нь хүүхдүүд өдөр хоногоор өсөж бойжоод биед бол амар болох гээд л... Гадаа дулаараад ойр хавийн тоглоомын талбай хэсдэг ажил эхлээд...Хаврын элдэв синдром хөдлөөд үү,,, үе үе нээх сэтгэл хөдлөөдл,yuotube-дэж баахан монгол дуу сонсож уяраад л...хэхэ Энэ дээрхи зурган дээрхи дүүргийн *Олон нийтэд зориулсан төв(хүүхэд байхад монголд улаан булан гэж байдаг байсан, тэрэрхүү ч юм уу?! )* Над шиг хүүхэдтэй хүмүүс чөлөөтэй орж гарч үнэ төлбөргүй  хүүхдээ тоглуулчихна, дотроо хөөрхөн номын сантай, тоглож байгаад явахдаа ном зээлээд харичихна... Энэ  газар нь муж, дүүргийнхээ төсвөөс санхүүждэг юм гэсэн. Ер нь иймэрхүү утгаараа япон-д нөгөө социализм гэдэг чинь байгаад байх шиг байхийн... Тэгэхэд манай Монголд болохоор төвдөө Хилтон хотель сүндэрлүүлэх гээд байгаа хирнээ, хотын бараг дийлэнх хүн амаа цэвэр бохир усны сүлжээнд  холбож чадаагүй байдаг..... Одоо ямар болсныг  мэдэхгүй,90н хэдэн оны стастикийн  мэдээгээр лав хотын хүн амын 51% нь гэр хороололд гэсэн тоо баримт байсан санагдана... За, юутай ч өөрт ахадсан юм зөв бурүүгүй яриад байлгүй, арынхаа албыг хашсан шиг хашаад, завсар чөлөөгөөр нь  тархиа зүлгэж суутал, их бага хэмжээгээр бусдад нөлөөтэй амьдарч,    цаг нь ирэхээр  бусдад хэрэгтэй нэг болов юм  хийж чадах байх гэж итгээд л зүтгэж сууя даа,гсн:) Нээрээ миний ингэж бодоход нөлөөлсөн, саяхан уншаад нилээн сэтгэгдэл төрүүлсэн нэгэн  зүйлийг хуваалцая. ****************************************************************  *Шарил дээрхи бичээс* Залуухан, эрх чөлөөтэй, бас сэтгэж ургуулж бодох чадвар дүүрэн байсан үе Хорвоо ертөнцийг өөрчилж сайжруулах нь хүсэл мөрөөдөл минь байлаа, Нас явж ухаан суух тусмаа хорвоо ертөнц хувирахгүй гэдгийг мэдэрсэн, Тэгээд өөрийнхөө ертөнцийг харах цонхоо арай багасгаж зөвхөн өөрийнхөө улс орныг өөрчлөе гэж бодсон, Гэвч тэр ч бас огт хувирах янзгүй, Насны нар гудайгаад ирэхийн хирд ядаж өөрийнхөө гэр бүл, ойр дотныхноо өөрчл өе хэмээн эцсийн хүчээ шавхаж үзэв,  Тэгээд ч хэн ч тоож авч хэлцсэнгүй, Улмаар үхэл хаяанд ирэхэд л (амьдралдаа анх удаа байх) нэг зүйлийг анзаарч, ухаарсан, Эхлээд өөрөөсөө эхэлж өөрийгөө өөрчилж чадсан бол ,гэр бүлийнхэндээ  нөлөөлж ,улмаар тэднийг өөрчилж чадах байсан ч байж магад.. .Тэгснээрээ гэр бүл , ойр дотныхныхоо дэм тусаас хүртэж , өөрийн улс орноо өөрчилж сайжруулж чадах байсанч юм бил үү... Магадгүй,би өөрөө ч дэлхийг өөрчилж чадах байсан байж мэднэ.... **********************************************************************************

2/07/2008

Сар шинийн мэнд дэвшүүлье!

Блогт маань саатан зочилдог бүх андуудад XVII жарны хотлыг баригч шороон хулгана жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье! Ам цагаан хулгана жилдээ Ач буян нь арван зүгтээ дэлгэрч Аз хийморь дүүрэн байхыг ерөөе! САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ ^0^

1/24/2008

Энэ нутгаар...

Өчигдөр энд анхны цас ороод.. Хэрэг болгож зураг авсан нь болсон байна. Өнөөдөр хайлаад ор мөргүй. Том охин маань зузаан болохоор нь цасан өвгөн хийнэ ээ ... гэсэн байдаггүй. Би хүртэл цас хараад баярлаж хөөрөөд л...Монголынхоо өвлийг үзэлгүй 10 гаран жил өнгөрчихсөн байхийн..Хааяа өвөл нутаг буцаж байдийм уу. Даараад  н*саа хацартаа наахын наагуур юм болох байх даа. Өвөл шинэ жилээр нутаг буцсан найзуудын ярианаас* үнэн настрентэй гоё оо...* гэхийг сонсоод багын, хуучны дурсамжууд сэргэдэг юм... ...Гэснээс, гадаах хүйтнээс айгаад, хажуугаар нь 4-үүлээрээ сунжиралдахаас төвөгшөөгөөд гэртээ суугаад байсан чинь хуурай идэх юм дуусдагийн байна. Сурсан дассан юм хэдэн улаан боорцог хийлээ. Царай муутай болохоос биш амт гайгүй :)

1/15/2008

Шинэ газар төвхнөх гээд л...

     
Бүгдэд шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлээд шинэ оны анхны бичлэгээ оруулая^-^ Сүүлийн бичлэгээс хойш зөндөө уджээ... Нэг хэсэг ч зав гэдэг юмаар маруухан байлаа. За байз манайхаар чинь шинэ сонин юм юутай билээ,хө. Юутай ч нүүдэл суудал жигдэрч, төвхнөсөн шүү.  Том гүнж энэ  хавар шинэ сурагч болно гээд өдөр хоног тоолж эхэлсэн,  7 хоноод сурагч ширээ сандал нь ирнэ гээд догдолсон хүн л байна^^Эгч маань ирж туслаж  байгаад хугацаа нь болоод буцчихсаныг хэлэх үү , өдөрт 3  гүнжтэйгээ хөөрхөн л дажин болчих юм. Юм юмаа амжуулах гэж тэмцэлдсээр нэг өдөр гэдэг ёстой нөгөө харвасан сум шиг жирэлзээд өнгөрнө шүү дээ. Хагас бүтэнд бол 5-уулаа гандан буурахгүй ээ, галуун цуваа шиг машиндаа үсэрч суугаад , шинэ газартайгаа танилцах, судлах бяцхан аялалд мордоно... Дунд гүнж маань хэл яриа гэж гүйцэгдэхээ байгаад , нэг өдөр аавдаа жаахан зэмлүүлчээд*миний зүрх түг түг хийчихлээ * гэж бөөн инээдэм ... Бага гүнж маань 9 сар хүрч, тагнуулч шиг элгээрээ мөлхдөгийг төгсөж, юм түшээд зогсох гээд байгаа. Ойрноос *бай,бай*, *мээм*,*папа* гэсэн хэдэн үг хэлээд ...үртэй хүний жаргал, амьдрал сайхаaн гэдгийг мэдрүүлээд л...гэж бяцхан уянгын халил...^^ Манай хүн яахав, нөгөө л  ажилч зөгий шиг үүрийн таван жингээр гарч , үдшийн бүрийнээр харьж ирдэгээрээ, Би гэдэг хүн 3 гүнжтэйгээ арын албандаа зүтгээд л...амьдрал үргэлжилсээр...гэжүгаа. Ps:Сүүлийн үед ажил хиймээр бодогдоод ... Зиа даа, томыгоо 1-р анги төгстөл арын албаа л хаших биз дээ^0^