5/04/2009

*Golden week*

 *Алтан 7 хоног*ийн амралтын өдрүүд эхэлж, хөлд салхи орчихоод сав л хийвэл гадуур дотуур зугаалж зугаацах гээд...

Үүрийн таван жингээр нүүр амаа бараг л хагас дутуу угаасан болцгоогоод, Диснэйланд руу гараад  давхив. Багыгаа арай илүү юм үзэж сонирхдог болохыг нь хүлээж , хойшлуулсаар байсан  болохоор 2 том ч бөөн баяр. Манай хүн бид 2 *аялагчид*ыг ахлах гэдэг том албаа хашиж нэг өдөр харвасан сум шиг өнгөрөв...

Хүүхэд багачуул гэлтгүй, настай хүн ч хөөрч баясахаар гоё газар байна гэж  ээж маань ч бас жоохон хүүхэд шиг баяртай байв...Улаанбаатарт нэг хөөрхөн парк баригдах юм гэж сураг сонсогдоод  нилээн хэдэн жил болов шив, уг нь баригдчихвал хөгшин залуугүй ингээд чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан газартай болох байж дээ, гээд шүүрс алдаж зогсоно лээ...

5 comments:

A.Амарсайхан said...

Нээрээ л алтан долоо хоног байна даа

Pro31 said...

хүүхдүүд чинь яасан өөлкийм бэ! цагаа улам сайхан өнгөрөөгээрэй. ээждээ мэнд хүргээрэй дээ ~~

peakfinder said...

Huuduud chin' ih tom bolcgoojee. Gurvuulaa dershen bolohoor hanitai saihan baidag baih daa. Manai baga jaahan uiddag bololtoi.

Arsun said...

Диснэйланд, ямар гоё юм бэ. Энд парк үгүй юу ч үгүй болчоод байнаа.

erkhembayar said...

Tumee! Baga chin buur zondoo tom bolchihson baina shuu dee. Hurdan yumaa. Gurvuulaa ih egduutei yum.