6/18/2008

Миний жирийн нэг өдөр...

Хагас бүтэн сайн, амралтын өдрийг битүүхэн хүлээх зуур ажил сургуулийн өдрүүд ч бас бүтэн амьсгаа авах чөлөө өгөлгүй жирэлзээд өнгөрөх юмаа... Бага маань ойрноос шатаар өгсөж урууддаг хоббитой болчоод, надаар хөөрхөн дасгал хийлгэчих янзтай, шат л харагдвал бөөн баяр, өгсөж , уруудна гээд...сэтгэлээ ханатал тэрийгээ давтана гэжугаа...За тэгээд гэртээ бол Маамаа маамаа гээд л миний сүүдэр шиг араас дагаастай. 2 том маань үс гэж багсайгаад л, бүүр сүрийг нь дараад болохгүй, чийгтэй халуун эхлэж байгааг ч хэлэх үү.Дандаа би өөрөө тэгсгээд ур дүй муутайхан тайрчихдаг байсийн, энэ удаад анх удаа үсчинд даатгая гэж санагдаад. Үсчингийн тэр хойшоо унадаг сандалд суугаад л бяцхан адал явдалтай байгаа болтой 2-уулаа их додигор, тун хичээсэн царайтай харагдсан... Хааяа нэг иймэрхүү бяцхан өөрчлөлт хүүхдэд бүү хэл томчуулд ч хэрэгтэй байдаг даа... Иймэрхүү маягтай манай 2-ын хорвоотой танилцсан бичил түүх нэгээр нэмэгдэв ээ...

6 comments:

peakfinder said...

Duugiinhee ohiniig 4 nastai baihad n' anh uschind daguulj orson yum. Neg ih tom hun bolchihson yum shig dodigor suuj baisan n' sanaand orchihloo. Neeree ene heden huuhed tun hurdan tom bolj baina shuu.

БЭ said...

baga chin tegvel eejiigee sain sport hiilguulj baigaam baishd. hihi

ZAYA said...

Шатаар өгсөөд буухаа мэдэхгүй нэг хэсэг будилдаг ш дээ, тэр будилдаг нь өнгөрчихөө юу... хурдан юмаа, саяхан төрлөө л гэсэн, өнөөдөр шатаар өгсөж уруудаад л.

бж said...

Sain uu, zavgui eej busgui... Hehe, baga chini bur egduu hurgeed hayachihlaa baina. Eejiigee dasgal hiilgeed, bolj l baina shd.
Uschin gesnees, manai huu uschind oroh gej buun yum boldog baij bilee. Uschin busguig haraad l uildag. Barag 4 hurtlee tegsiin shd. Emcheer taria hiilguuleh gej baigaa ayatai... Uul ni ter busgui ih evleghen, jijig huuhduudiin us zasaad, evii ni olood surchihsan, dajgui uschin. Suuld ni bur naiz bolson doo...
Ohidiinhoo payangaas zavandaa oruulj baigaarai...

GanbatD said...

Хэ хэ ямар хөөрхөн юм бэ? Манай жаал бас тэгдэг болчоод нилээд удаж байна. Хүүхдүүд ч бас эгдүүтэй шүү.

бж said...

Busgui yasan be? Ganaa ni oilgosongui...