Завтай юу хө?
За тэр завтай гэдэг үг сүүлийн үед миний үгсийн санд ашиглагдахгүй болсоор удаж байна^0^ Зав гэснээс том охины маань хичээл одоохондоо нэг их хүнд биш , сайн ярих юм бол завтай байгаа. 'Тэгэхээр энэ завшааныг ашиглаад' гэдэг шиг монголоор хичээл заахаар шийдсэн. Одоогоор 3 дахь хичээл ороод байгаа. Мэдээж багш нь би,хохо. Манай хүн сургуульд яваад эхэлсэн чинь гэртээ хүртэл Японоор ярих гээд, би бас дагаж ярих гээд 'Гэртээ зөвхөн Монголоор ярина' гээд захиргаадцан, гэжийгаа. Бүгдээрээ гэртээ хүртэл Япондоод байвал энэ 2 бага бол бүүр Монголгүй болно биз дээ?! За энд, хичээлдээ ашиглаж байгаа сурах бичгийнхээ зургийг оруулчихая,сонирхоорой. Бас эхний зурган дээрхи 'Цондоолой цүндээлэй хоёр' цувралыг түрүү зун Монгол харихад охины маань найз нь бэлэглэсэн юм. Монгол ахуйг хөөрхөн, ойлгомжтой илэрхийлсэн давгүй бүтээл санагдсан...(блогтоо ингэж рекламджийгаам чинь зохиогчоос нь хөлсөө нэхнэ ээ, гсн) Хичээл заана, заалгана гэхээр гэртээ өдөр тутам хэрэглэдэггүй олон шинэ үггарч ирдэг юм байна. Би ч охиндоо монгол сургуулийн талаар хирээрээ танилцуулга хийж, охин ч их олон асуулт тавьсан. 'ээж та ямар ангид байсан?' 'ээж нь 1-ийн 'а' 'за тэгвэл, би бас 1-ийн 'а' шүү. Ингээд би 1-ийн 'а'гийн багш, охин маань 1-ийн 'а' сурагч болоод байгаа,хэхэ. Дуу хөгжмийн хичээлээрээ 'Манай цэцэрлэг тоо заасан' дууг сурсан 'Ээжээ, энэ дуу чинь буруу биччихсэн юм уу' 'Яажийна?' 'Цэцэрлэгт биш сургуульд тоо заадаг биш үү,?' Жаахан логик муутай дуу байна ухааны юм ярьж шүүмжилсэн шүү,хэхэ.
12 comments:
Багш, сурагч хоёрт амжилт хүсье ээ.
Нээрээ л сургуульд тоо заадаг ш дээ.
Сүрхий юмаа, би лав багадаа тэгж асууж байгаагүй юм байна даг. хэ хэ
Hund zaah durtai yum bolohooroo ineed aldaad l suuj bna^^
пач пач, клап клап :D
HYY maany english, japanese-aar alga tashisan shig bna, bayarlalaa. Mongoloor alga tashihiig yaaj ilerhiileh uu? pad pad? oluulaa bol alga nijgenetel tashiv gej bolood bna.Gantsaaraa bol?
Сүрхий байна шүү, монгол хичээл ороод, би бас энд хэрэгжүүлдэг юм билүү? Манай охин нэг удаа монголд нэг аалз шиг үсэг байдаг гэж найздаа ярьсан - Ж - нээрээ аалз шиг байгаа биз.
Henii yanaagui bodoj yavahgui bol. Tom huu maan' end surguulid orood barag mongolgui boloh shahsan. Daraa n' mongold gurvan jil suugaad arai deerdsen ch bas l gadaad hun shig yaridag yum. Mongoloor nom unshuulah geed yadchih yum. Jaahan oilgomjgui yum taarahaar zalhuu n' hurdeg bololtoi. Deer n' ooriinh n' nasand tohirson sonirholtoi nom mongol hel deer hovr baih yumaa.
Baga maan' harin odoogoor tag mongol. Ingeed togtoochihvol ch. Gehdee hardag aildaa ochood angliar ganc hoyor ug heleed ih sain oilgodog gesen. Haana yamar heleer yariad baigaag bas medehteigee bolj baigaa yum bailgui.
1iin a-giinhand amjilt huseye!
Huue neg comment bichsen alga bolchihloo. Dahiad bichih uu, yah ve? Urdah ni orson uguig yaj medeh ve.
hi,sain uu Ganaa, ahiad oruulchih. Ooroo uzej baij oruuldag tohiruulga hiichihsiimaa^^
hi,peak. neeree l aalz shig bainashdee.
aalz shig j gej tseejluulne ee,yeroosoo
hi,destiny. harin tiimee, orchind ny baigaa helee bol tertei tergui surahiim bna.Tegeheer yadaj ger dotroo mongoldohgui bol,tee
Hola tumee 33,
I was just looking for blogs in Japan, when I found by chance yours. it is a quite interesting one and very beautiful.
Best wishes from Brazil:
Geraldo
Post a Comment