Завтай юу хө?
За тэр завтай гэдэг үг сүүлийн үед миний үгсийн санд
ашиглагдахгүй болсоор удаж байна^0^
Зав гэснээс том охины маань хичээл одоохондоо нэг их хүнд биш ,
сайн ярих юм бол завтай байгаа.
'Тэгэхээр энэ завшааныг ашиглаад' гэдэг шиг монголоор хичээл
заахаар шийдсэн. Одоогоор 3 дахь хичээл ороод байгаа. Мэдээж багш нь би,хохо.
Манай хүн сургуульд яваад эхэлсэн чинь гэртээ хүртэл Японоор ярих гээд,
би бас дагаж ярих гээд 'Гэртээ зөвхөн Монголоор ярина' гээд захиргаадцан, гэжийгаа.
Бүгдээрээ гэртээ хүртэл Япондоод байвал энэ 2 бага бол бүүр Монголгүй
болно биз дээ?!
За энд, хичээлдээ ашиглаж байгаа сурах бичгийнхээ зургийг оруулчихая,сонирхоорой.
Бас эхний зурган дээрхи 'Цондоолой цүндээлэй хоёр' цувралыг түрүү зун Монгол харихад охины маань найз нь бэлэглэсэн юм. Монгол ахуйг хөөрхөн, ойлгомжтой илэрхийлсэн давгүй бүтээл санагдсан...(блогтоо ингэж рекламджийгаам чинь зохиогчоос нь хөлсөө нэхнэ ээ, гсн)
Хичээл заана, заалгана гэхээр
гэртээ өдөр тутам хэрэглэдэггүй олон шинэ үггарч ирдэг юм байна.
Би ч охиндоо монгол сургуулийн талаар хирээрээ танилцуулга хийж,
охин ч их олон асуулт тавьсан.
'ээж та ямар ангид байсан?'
'ээж нь 1-ийн 'а'
'за тэгвэл, би бас 1-ийн 'а' шүү.
Ингээд би 1-ийн 'а'гийн багш, охин маань 1-ийн 'а' сурагч болоод байгаа,хэхэ.
Дуу хөгжмийн хичээлээрээ
'Манай цэцэрлэг тоо заасан' дууг сурсан
'Ээжээ, энэ дуу чинь буруу биччихсэн юм уу'
'Яажийна?'
'Цэцэрлэгт биш сургуульд тоо заадаг биш үү,?'
Жаахан логик муутай дуу байна ухааны юм ярьж шүүмжилсэн шүү,хэхэ.