Шинэ сурагч...
Том oхины маань хичээлийн шинэ жилийн нээлт болж, блогтоо бичих сэдэвтэй болоод... Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад, том цүнхээ үүрч аваад сургуульдаа яваад ирсэн.Нээлтийн ёслол дээр 2-р ангийнхнаас нь дуун бэлэг бариад, сэтгэл хөдлөөд самсаа шархирч байна лээ. Саяхан л тохойн чинээ улаан юм байсан чинь сургуулийн сурагч болчихсон байх юм энэ тэр гэж бодсоншиг суулаа. Нэрсийн жагсаалт дотор нь манай хүний ганц гадаад нэр их содон харагдана лээ,хэхэ. Япончууд өөрсдөө Family name-тэй болохоор, биднийг бас тэгж бодоод намайг нөхрийн маань нэрээр дуудаад, би ч тийм нэртэй юм шиг *хай,хай* л гэчихдэг юм. Албан ёсны юм биш бол нэрийнхээ учрыг тэр болгонд тайбарлаад байхаасаа төвөгшөөгөөд... Нээлтийн өдөр сайхан байсан хирнээ, 2 дахь өдөр нь хүйтэн салхитай бороотой байв. Ойрхон амьдардаг хүүхдүүдийгнэг групп болгоод өглөөд нэг газар цуглуулаад хамт явуулдаг юм билээ. Өөрөө байнга хүргэж өгч авна гээд байхгүй, ээж нар нь ээлж ээлжээр дагуулж явдаг юм байна. Ахлах ангийнхан нь багуудаа харж хандаад..Япончууд ер нь өөрийнхөө хүрээ групп дотроо бол голдуу их хамтач нийтэч сэтгэлгээтэй хүмүүс санагддаг юм. Бүгд л бусдыгаа хүлээлгэж төвөг чирэгдэл учруулахгүйг хичээнэ. Харин бид 2 эхний өдөр товлосон цагаас 1 минут хоцорсон паакттай, өнөө өглөө хамгийн эрт шахуу гозойсон...Эхний 7 хоног бол тарахад нь сургуулиас нь очиж авна. Анги нь 28 хүүхэдтэй, 3 салаатай. Манай хүн 1-р салааны хамгийн урд багшийнхаа өөдөөс харж сууж таарсан.Нэрээр нь, япон цагаан толгойн дарааллаар суулгадаг юм билээ... За, тэгээд эхний үедсургуулиас нь бичиж бөглөх элдэв цаасаар дарчих юм шиг байна аа,хэхэ. Би өөрөө ч гэсэн шинэ мэдэхгүй юм ихтэй, нэгдүгээр ангийн *нусгай ээж*байх шинжтэй байна***
23 comments:
За шинэ сурагчдаа баяр хүргэе.
Амжилттай сурахыг хүсье.
Баяр хүргэе. Эрдмийн их аянд нь амжилт хүсье. Хамгийн дурсгалтай мөч дөө.
Одоо эхэлж байна гэхлээр зунжингаа сургуульд явдаг юм уу? Сургуульдаа хөх өнгийн, жигд хувцас өмсдөг юм байна. Хэсэг бүлгээрээ зохион байгуулалттай хүүхдээ өгч авдаг нь зүгээр юм. Эцэг эхчүүдэд ачаалал багаас гадна хүүхдүүдэд хариуцлага гэдэг юмыг хялбархан заагаад өгдөг бололтой юм. Шинэхэн сурагчид мэнд хүргээд, сурлагын амжилт хүсье.
入学おめでとう。
wow, bayar hurgey.
bi daraa jil bas 1 dugeer angiin eej bolno. hehe
harin ednii zohion bguulalt zugeer sanagddagiin. buunuuruu neeh huurhun alhaad l...
Хүүе ээ, есөн сарын нэгэн болчихсон юм уу? Өчигдөр л дөрвөн сарын нэгэн гээд байгаагүй бил үү?
Монгол хүүхдүүд:
"Есөн сарын нэгэн
Ерөөсөө бидний баяр" гэж дуулдаг.
Япон хүүхдүүд:
"Дөрвөн сарын нэгэн
Дөнгөж сургуульд орлоо доо" гэж дуулах уу?
Za negdugeer angiin suragch eej hoyort bayar hurgeyee. Huuhed surguulid orohod hariutslaga bas ih nemegdenee. Mundag eej ch alzahgui biz dee.
Ijil ungiin huvtssaar jigdreh ni huuhduudiig tsemtsger huurhun haragduuldag yum shigee. End bol hamaagui ee. Huuhduud tomroh tusmaa haish yaish huvtsaslaad l, dund angias ehleed l nuguu muuhai saltaa ni unjsan hip hop ene teree umsuud ehelchihne. Muuhai gej.
Za tegeed eej ohin hoyort tomoos tom amjilt husye dee.
Neeree zunjingaa hicheelleh hereg uu?
Yun jijighen zurag oruulsiim dee. Tomruuldag shileer haraad ch oligtoi harj chadsangui... hnn.
Harah gej ih bodson yumsan.
Bayar hurgesen bugdeerend ny ih bayarlalaa^^
Destiny,Ganaa_bj 2-t; Hicheeldee hamaagui engiin huvtsas umsdug yum baina lee.Hicheeliin shine jiliin neelt geed l yosloliin huvtsastai baigaan. Golduu har huh l bsnaas bish, yagaan,tsagaan yanz buriin l ungiin huvtsas umssun bsan...
Zuragiin tuhaid bol....tomoor oruulj medehgui bgaan geed hudlaa helchih uu,hehe.
Byambaa maany tegvel daraa jil ih ajiltai boloh ny dee, medehgui yum garval asuugaarai geed joohoooon veterandchih uu^^
Amraa ahad; Endehiin sanhuugiin bolon hicheeliin shine jil ny 4 sard eheldeg bolohoor neeree l
"Дөрвөн сарын нэгэн
Дөнгөж сургуульд орлоо доо" gej duulah baih shuu~~
Yamar goy yum be? Neelt n goy l bolson baih daa.
Ene jilees mongold 6 nastai huuhduud surguulid orohoor bolson. Hicheeliin 1 tsag n 35 min gesen shuu.
Yamar hoorhon yum be? Bi huugee anh surguulid ogchihood jaahan yum gej orovdood uilsan payantai. Odoo tegeed nom suraad jiriigeed baij dee.
Tsatsral-d ; Neelt ny ih engiin boldog yum bna lee.Mongold 9sariin 1n ih setgel hudlum goyo baidag shuu dee, boon boon baglaa tsetseg tevreed l...end harin tegdeggui yum baina.
6 nastai ordog bolbol, gadaadad yavj surah bolbol ,sursan jil ny dutaad baihgui amar boloh yum bna daa,tee.
peakfinder-d; Za ter uruvdood uilna gedgiig chiny yostoi sain oilgoj bna^^
Olon yum bodogdoj baina lee,hehe^^
Suragch bolson ohin eej hoyort bayar hurgeye. Manai tom ach bas japand 1 angid orj baisan. Surguuliin uur amisgal ih saihan gesen.
huh, ganga egch maani bur emee baisan yum uu hehe, lol
yostoi huurhun yum, yamar ch hurdan yumb, tun udahgui l bas boljgono n ingeed yavj baih baidhaa.
Shinehen suragch eej 2t ni amjilt husej bayr hurgey!
1-r angid orohooroo
100 naiztai boloh bolov uu
100 naiztaigaa hamt suugaad
Fuji uuliin oroi deer onigiri ideh yumsan gej end duuldag yum.
shine suragchid amjilt husi
Bi bas Gangaag emee yum bna gej bodoh shahlaa;/
Boljgono bas 6-tai surguulid oroh uu?Tanai tuugeer surguuli ny baga, dund ,ahlah geed tus tusdaa yuu?
Saaral-iin nutgaar tegj duuldag yumuu?Tegeheer tanaih Shizuoka haviar nutagtaimaadaa?!
Bebe,Dosu bolon busad anduudad amjilt husej ,bayar hurgesend bayarlalaa...
Шинэ сурагч маань овоо сургуульдаа дасаж байгаа биздээ. За тэгээд нэгдүгээр ангийн сурагчид паян ч их шүү дээ.
Манай охин гэрийн даалгавраа хий гэсэн чинь "Эмээ хийнэ" гэсийш дээ. ккк...Ээж хийнэ гэчихээгүй нь л яамай.
3-р ангийн 9-р сарын 1-нд манай дүү 1-р ангид орох гээд л бид хоёр эгчийнхээ оёж өгсөн ижилхэн куртикээр гангараад л гарч өгч байлаашд. Тэр үед зураг энэ тэр аваад хадгалчихдаг байсан бол... :-D
Ganga эгч нээрээ тэгвэл надаас лав арай олон оймс элээсэн хүн юм байна даа. Мундаг юмаа. Би ер нь бас бодоод байгаа юм. Аав ээж 2-ыгоо блогчин болгоё гэж :-D Нэлээн юм бичих байх даа ;-D
"Нусгай ээж"-д амжилт хүсье! хахаха
Zaya-d ; payan ch ih l bolj baina, tegjiigaad sonirhuulna aa.
XYY;d barag 20-iod jiliin umnuh yavdal biz dee, yamar sain sanadag yum... Heleed yaah ve, zurag avaad tavisan bol ih l dursgaltai baih baij dee,tee.
Hi,
Yamar hoorhon yum be_ Tom ohin chin surguulid orchihson uu?
Tegeed zun hicheelleed hezee amardag yum be. Manai ohin bas beltgel angid yavah gej baigaa. Neeree tsag hugatsaa yamar hurdan ongorch bainaa. Sayhan l byatshan amitan baisan
Erhemee
Erhmee-d
Sain uu,ho.Haaya orohoor bichleg nemegdeegui l bgaad bsan, zavgui guigeed bna uu?Harin tiimee yostoi hurdan yumaa, tanai manai 2 neg oniihon shdee,neeree..Suragch bolohoor neg ajil nimgerch, ahiad oor neg ajil nemegddeg yum bna aa.Endehiin surguuliud zun 2sar hurehtei uguitei amardgiim shig bna.
Post a Comment