Төгс төгөлдөр хүн гэж хаана ч байхгүй
Шинэ залуу аав ээжүүдэд② Эцэг эхчүүд хүүхдээсээ болон өөрөөсөө төгс төгөлдөр байхыг хэтэрхий шаардаж том горьдлого тавих нь, жижигхээээн алдаа эндээг ч сүртэйгээр тусган авч, бухимдал стрессэндээ умбах нэгэн шалтгаан болдог гэнэ.Тэр нь даамжирвал хүүхэд өсгөх итгэлээ алдах, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэтийг ч өдөөж болзошгүйд хүрдэг гэнэ дээ. Ямар ч хүүхэд яв цав аав ээжийнхээ санасны дагуу байхгүй нь мэдээж. Хамгийн чухал зүйлийг шаардлаа ч, хэр баргийн жижиг сажиг зүйлийг бол тоохгүй уужуухан байх нь бас хэрэгтэй гэнэ. Төгс төгөлдөр хүмүүжүүлнээ гээд хэт чанга байх биш, зохих хэмжээгээр зөөлөн хандах нь чөлөөтөй сэтгэж, дарамтгүй өсөх нөхцөлийг бүрдүүлж өгдөг гэнэ шүү..
4 comments:
yag unen. eej aav bidniig oorsod shigee bailgah, oosdoosoo iluu boloosoi gej husch, ter hemjeegeeree eej nar urgelj uglej bdg bh.
bid 2 ch bas huuhdee haaya het shaardaad shahaad bdg yum shig sanagddag yum.
odoonoos ehlen ohinoosoo ali boloh ihiig shaardahgui bhyiig bodnoo.
Тун зөв хэлжээ. Би хоёр хүүгээ үргэлж үглэж яншаад байдаггүй. Хүүхэд л юм чинь ноцолдож, шуугилгүй яахав гээд л байж байдаг.
Бүр хэтрээд ирвэл эвтэйхэн гуйдаг. Болохгүй болохгүй гээд байвал зүрх муутай хүүхдүүд болчихно шүү дээ.
Sain baina uu,
Doorh hayagaar orj sonirhono uu.
http://mongolian-agloco.blogspot.com/
Bayarlalaa.
комент баярлалаа.
“хүн хэлэхээс наашгүй
цаас чичихээс наашгүй”гэдэг шиг, дээр бичсэн шиг зүйлүүдийг уншиж, бодож эргэцүүлж байя гэж санагддаг юмаа..
Post a Comment