Шинэ залуу аав ээжүүдэд①
Японы боловсрол шинжлэх ухааны яамнаас эмхтгэж гаргасан*Гэр бүлийн хүмүүжил*гэсэн нэгэн жижигхэн гарын авлагаас ,хэрэгтэй санагдсан
сэдвээр бага насны хүүхэдтэй аав ээж нарт зориулж бичлэг орчуулж оруулъя
гэж бодлоо...
Их бага модон орчуулга байж болзошгүйд хүлцэл өчихийн хамт санаа оноог тань хүлээн авч засаж залруулж болно..
Ⅰ.Гэр бүлийн хүмүүжил гэдэг тухайн хүнийг насан туршид нь дагаж явах зүйл юм
~ Хүүхэд юуг хамгийн их хүсдэг гэж та бодож байна? ~
*танай гэр бүл ямар байгаасай гэж чи боддог вэ*гэсэн асуултад аль ч насны
хүүхэд*гэр бүлийн маань бүх хүмүүс дандаа сэтгэл дүүрэн байгаасай *гэж боддог
гэж хариулсан бна. Ийм мэдээжийн зүйлийг хүүхдүүд яагаад хариулт болгосныг
томчууд бид нухацтай бодож үзэх хэрэгтэй мэт.
*Хэрэгтэй эд зүйлээр нь л хангачихвал хүүхэд аяндаа өсчихнө*гэж боддог цаг үө бсан ч, өнөө үед бол сэтгэл дүүрэн амьдарч чадах гэр бүл зохиохын тулд бодож эргэцүүлж амьдрахгүй бол болохгүй нь.
Хүүхдийнхээ төлөө, бас өөрийнхөө төлөө гэр бүлээ дахин нэг эргүүлж тойруулж*
хараад,бодоод үзээрэй.
Өөрийн зүгээс хэдэн үг нэмэхэд,хүүхдээ хүүхэд асрагчид даатгаад ч юмуу,ээж аав нь ажил ажил гээд тэвэрч, үнсэх ч завгүй гүйгээд хүүхэдтэйгээ харьцах цаг гаргаж чадахгүй бол идэж уух, өмсөж зүүхээр дутахгүй блаа ч сэтгэлээр дутуу дулимаг нэгэн болдог гэнэ.
Энэ нь гэдэс цатгалан,мөр бүтэн байна гэдэг зөвхөн сэтгэл дүүрэн, сэтгэл хангалуун байна гэсэн үг бишийг хэлээд байна...
Манайхан *амьдралын эрхээр...* гэж их ярьдаг.Нялх, бага насны хүүхдээ орхиод ажил хийж мөнгө олохоор харийг зорьдог.Ид нахиалж цэцэглэж буй хөөрхөн үеийг нь дэргэд нь байж харж хандаж чадахгүй байна гэдэг харамсалтай юм шиг.
Хүүхдийн тань тэр эгдүүтэй үе, бяцхан мөч ахиад давтагдахгүй эргэж олдохгүй.
Энэ үгийг хүүхдээ орхиод харийг зорихоор төлөвлөж буй ээжүүдийг уншаасай гэж бодож байна...Эцэг хүн гадаах хатуу хүтүүг нугалж амьдрал залгуулдаг бол, эх хүн балчир үрийнхээ дэргэд нь байж орон гэрээ харж хандана гэдэг том үүргээ
умартахгүй байгаасай..Хүүхэд өсөх хурдан шүү дээ, хүссэн хүсээгүй нэг л мэдэхэд үүрнээс нисэх шувуу гэдэг шиг л өврөөс чинь нисэн одно...