Бойтоглов...
Ойрд дулаан ороод ч байх шиг, үгүй ч шиг.
Өнгөрсөн 7 хоногт шинэ сурагчийн эцэг эхийн хурал болоод, багыгаа үүрээд, дундахаа хөтлөөд,томыгоо дагуулаад...ачаатай тэмээ шиг л...
Тэр өдөр ангийнхан нь өдөр өнжүүлэх маягын юманд хамрагдсаныг би мэдэлгүй, бүртгүүлээгүй байсан тул ,яахав энэ 3-тайгаа хамт багагүй бойтоглов шив.
Бага маань мээм иднэ гэж уйлж унжигнаад, дундах энэ тэрүүгээр гүйж үймүүлэх гээд, том бас яаж дутахав хийх оролдох юмаа олж ядан хамар амандаа хуруу гараа хийх гэж намайг улайлгаад л...би гэдэг хүн хөлс чийхраад л ...Юун багшийн яриа мариа сонсох манатай, баахан саад болж байгаад ирсэн дээ. Нилээн хэдэн хүн ,бага хүүхдээ дагуулаад ирсэн харагдсан, нэг нь ч уйлж, үймүүлэхгүй...тийм дуулгавартай юм уу, ээж ааваасаа айгаад тэгдэгийм үү!!!Тэгсэн манай 3 байдгүйээ...Хэтэрхий дураар нь дургиулдагийн гай юу,гсн.
Бас болоогүй тэр хооронд, өвгөнөө ажилаас нь чөлөө авахуулдаг ч байж уу, найзындаа 2 багыгаа гуйж харуулдаг ч байж уу...гээд бодоод амжиж байгаамаа.
Ингэж нэг хөглөснийг эс тооцвол, том маань сургуулийн амьдралд дасаад овоо биеээ дааж эхэлсэн. Тэгээд бид 2 ,*Өөрөө өөрийгөө болгоно* гэдэг лоозонтой болоод байгаа. Би гэдэг хүн аманд нь хоолыг нь халбагадах нь холгүй хэтэрхий хүүхдийнхээ урдуур гүйж , ойр зуурын юманд сургалгүй муу зан сургаснаа ухаарч дутагдлаа засахаар шийдсэн;/;
Өнөөдөр ангиа цэвэрлэх алчуур аваад явсан.Дээр нь дээрхи зурган дээр байгаа заавар байсийн, сонирхолтой санагдаад . Нойтон алчуурыг зөв мушгих тухай тайлбарлажээ, хэхэ.Энэ дээрхээр бол би дандаа буруу мушгиж байсан байна. Япончууд аливаа юмыг олон талаас нь судалж, туршаад хамгийн дөт, ашигтай арга замыг олж тогтоохдоо гаргуун хүмүүс.
*За тэгсгээд болно биз* гэсэн ойлголт байдаггүй юм шиг байгаан. Аливаа юмыг хийхдээ урьдчилж сайтар судалж, бэлдэж байж яс юм л хийнэ. Өөрт хомс болоод ч тэр үү энэ чанар нь их таалагддаг юм.
За тэгээд сурах мэдэх юм мундахгүйм дөө...