Нэг иймэрхүү...
Ойрд их завгүй байна аа. Нэг мэдэхэд өглөө болоод л, хоёр мэдэхэд орой болоод л ...
Бага гүнж маань бор хоолонд орсныг хэлэх үү. Монголд бол ч бантан, кааш,тараг гээд л орос хэл дуусдаг даа. Энд болохоор ном харж байгаад өндөгний шар, төмс, луувангаас эхсүүлээд монгол нэрийг нь мэдэх мэдэхгүй янзан бүрийн ногоо, будаа, загас юм юмаар хоол бэлдэх гэж зүтгэж өөртөө ажил нэмээд л. Багаас нь олон янзын амтанд дасгаж, хоолоор нь дамжуулж аль болох олон төрлийн витамин өгөх хэрэгтэй гэсэн байхаар нь их идэвхитэй байгаа минь энэ. Өнөөдрийн меню улаан лоольний нухаш ,чанасан будаа, тараг. Улаан лооль таалагдсангүй болтой огиод л, ярвайгаад л идсэнгүй...их л онцгүй байсан болтой**Будаа, тарагаа бол хэл амаа долоогоод л дараагийн халбагадахыг хүлээлгүй гэдийж уйлж нэхээд л...хэхэ.
Өө нээрээ өнгөрсөн амралтын өдөр Кодомоно куни<хүүхдийн орон>гэдэг том цэцэрлэгт хүрээлэнд очсийм байна. Хүүхдүүд л нар нь гарсан байх. Янзан бүрийн гулсуур л их байлаа..Өдөржингөө яваад манай хүн бид 2 л хөл ч өвдлөө, суналаа, чиллээ гэсэн хүмүүс орой гэрийн бараа харсан,хэхэ...