8/30/2007
8/16/2007
Ингэж хэлдэг бил үү?
Уг нь *Охид ариун бол цус ариун, түшмэд шударга бол төр ариун* гэдэг гэсэн.. УБ-д явж байгаад *Охид ариун бол төр ариун* гэсэн самбар нилээдийг харсийн байна.Товчилж байгаан бол уу, ямар учиртайн бол? Түшмэд нь шударга байна гэдэг ойлголт нь устаад, охид нь хүртэл замбараагаа алдаад , төр улсаа мөхөхөд хүргээд байна гэсэн утга юм уу!?
Posted by
tumee 33
at
Thursday, August 16, 2007
Labels: Өөрийн бодол өөртөө зөв, Эмзэглэл 4 comments
Шатаах нь ээ...
Японы халуунаас зугтааж нутаг явсан чинь Монголд ямар халуун байсан гэж санана аа.35-36хэм хүрээд л хиншүү ханхлах нь холгүй байсан. Японд буцаад ирсэн.. бас л 35-36 хэмээс буухгүй бүүр байж суух арга алга. Чийгтэй халуун болохоороо тэгдэгийм үү, хайлуулж урсгах нь ээ..Иймэрхүү зүйлээс болов уу ,бага гүнж минь хэд хоног 39 гарч халуураад ёстой элэг зүрхийг амаар гаргах дөхлөө.Яг японы *обон* гэдэг амралтын өдрүүд нь давхцаад, үзүүлдэг эмнэлэг нь амарсныг хэлэх үү, амралтаар үздэг газар хайж давхиж үйлээ үзлээшд..Гэхдээ эмнэлэг сайтай газар дор нь л арга хэмжээ аваад урамтай юм. Монголд байхад ингэж өвдсөн бол яаана аа...Эмнэлэг энэ тэр гэсэн иймэрхүү зүйлээс болоод Монголдоо бүүр буцах маань хойшлоод байх юм..Эх хүнийхээ хувиас гэхийм үү, Монголд очихоор амьдарч байгаа газар оронтойгоо харьцуулах, бас нүдэнд өртөх зүйл их байхиймаа. Монгол хүн Монголдоо элдэв бэрхшээлгүйгээр баталгаатай хүнс хэрэглэж, найдвартай эмнэлгээр үйлчлүүлж, чанартай боловсрол эзэмшдэг болоосой гэж үнэхээр бодогдох юм...
Posted by
tumee 33
at
Thursday, August 16, 2007
Labels: Би Монгол хүн 8 comments
8/08/2007
Болохгүй юм гэж байдаггүй, чадахгүй юм л гэж байдаг...
Нутаг сайхан байна оо...Аав ээж, ах дүү, найз нөхөдтэйгээ уулзаж учирч сайхан яваад ирлээ.. Замын замбараагүй хөдөлгөөн, зуслангийн хог,эрүүл ахуйн шаардлага хангаагүй хятад хүнсний ногоо, барилгын материал, ууртай омогтой , аргалчихий , хуурчихий гэсэн хүмүүс, хаа сайгүй алтыг нь ухаж сэндийчсэн газар шороо гэх мэт нүдэнд туссан сэтгэл өвтгөсөн зүйлсийг эс тооцвол ...
Энэ бүхэнд сэтгэл зүтгэл 2 л дутаад чадахгүй байгаа болохоос, засаж залъя гэвэл болохгүй бүтэхгүй зүйл ч огт биш байх ...
Хувь хүмүүсийн сэтгэл зүтгэлээс гадна бас ард түмний эрх ашгийг хамгаалсан нийгмийн бодлого тун хэрэгтэй байна лээ гээд том том юм бичиж би бас энд улс төржихгээд байхийн , хэцүү юмаа..
...Зуслангийн маань дэргэдэх булаг бөөн хогонд дарагдсан байсныг хажуугийн айлын 2 хүүхэд ,аав бид 4 баахан цэвэрлэв. Тэгсэн түүнээс санаа авсан юм уу саяхан бас өөр хэсэг хүмүүс цэвэрлээд танигдахааргүй болгосон байв. Сэтгэл байвал болдог л юм байна...
Сайхан амьдрал гэдэг *сэтгэл, зүтгэл* дээр тогтдог гэдэгтэй санал нэгтэй байна уу.*Мөнгө,танил тал 2 байхад Монголд алзахгүй* гэсэн өнгө аяс алхам тутамд мэдрэгдэж, хэт амиа хичээсэн, би л болж байвал бусад нь падлийгүй гэсэн бодол нь аливаа зүйлд *сэтгэлээсээ хандах*, *үнэнч байх* гэдгээс холдуулж цөлөөд байх шиг сэтгэгдэл төрүүлээд байсан.... Боловсрол, Эрүүл мэнд 2-ийг хүртэл мөнгө олох хэрэгсэл болгох гэж улайраад, тэнд тэр сэтгэл гэдэг үгний *с* үсэг нь ч алга байх шиг байна лээ...
Ингээд бодохоор улсаас зохицуулсан *сэтгэлээсээ хандсан* бодлого ч гэхийм үү, түлхээс гэхийм үү бас яах аргагүй хэрэгтэй байна аа даа...
Posted by
tumee 33
at
Wednesday, August 08, 2007
Labels: Би Монгол хүн, Өөрийн бодол өөртөө зөв, Эмзэглэл 11 comments