Tripple 'o' shuu.
blog maany /Mongoldooo.blogspot.com/ ruu, oorsdoo Mongolruugaa nuusen bolno...
Миний Монголын ирээдүй - бидний хүүхдүүд...
blog maany /Mongoldooo.blogspot.com/ ruu, oorsdoo Mongolruugaa nuusen bolno...
Posted by tumee 33 at Saturday, April 10, 2010
Onoodriig hurtel blogoor miny zochilj bodol sanaagaa huvaaltsaj irsen blog and nartaa bayarlalaa. *Haridsuugaamongol* bish, nutagtaa buur shiljin suurshih bolson tul ene blogoo uugeer haaj baina...
Posted by tumee 33 at Tuesday, March 30, 2010
Нутагтаа буугаад аав ээж амраг садангаар золгож, мэндийг мэдэж хэд хоног нүд ирмэхийн зуур өнгөрлөө. Дүн өвлийн тачигнасан өдрүүд халаагаа өгч, урин цаг наашилж байгаа болтой, олны амны уншилга болсон нөгөө утаа угаарыг ч нэг их анзаарсангүй...Харин ч 2 сараас 5сар хүртэл харшил хөдлөөд үйлээ үздэг байсан хүн Монголд буунгуут тэр зовлонгоос салж юутай амар байнамбэ.
Ирээд 7хоноход цас орсон нэг өдрийг эс тооцвол бөртийх ч үүлгүй цэлмэг тэнгэр дээр толидож шинэ өглөө бүхнийг ийнхүү угтах сэтгэлд урамтай санагдаж сууна. За тэгээд одоохондоо ч найз нөхөдтэйгээ уулзаж *шинэ* Улаанбаатарын зах зухаас танилцсан шиг сууна. УБ ч миний мэддэг хуучин Улаанбаатар биш болсийм байнаа. Шинэ цанын бааз **явж үзлээ. Сэтгэл өндөр, хангалттай кайф аваад ирсэн. УБ-ын замын хөдөлгөөнд явган болон машин тэрэгтэй оролцож дасаж сурахын тулд, дүрэм журмыг голчилох бус, харилцан зохицох гэдэг бичигдээгүй хуулинд захирагдахаас өөр аргагүй шинжтэй. Эцэг эхчүүдийн хувьд бага ангийн хүүхдээ сургуульд өгч авах гэдэг бол нэг том ажил болтой юм. Машин тэрэгтэй нь бол ажлынхаа зай заваар амжуулдаг юмуу даа, тийм биш бол зам хөндлөн гарч сургуульдаа явдаг хүүхдээ ганцааранг нь явуулна гэдэг аз туршиж, амь дүйсэн хэрэг юм байна. Гэхдээ олны санаа оноог нэгтгээд ээж аав, эмээ өвөөгөөс эхсүүлээд замын цагдаагаа хүртэл сэтгэл зүтгэлээ нийлүүлвэл шийдэх боломж арга зам хуучныгаа бодвол мэдрэгдээд байх шиг санагдсан. Монголд маань асар их бүтээн байгуулалт хийгдэж эхэлж байгааг өөрийн эрхгүй мэдэрч байна ч гэхийм үү, мэдлэг боловсролтой эрч хүчтэй залуу боловсон хүчин аажим аажимаар нэмэгдэх хандлагатай, мэдлэг туршилгатай нь ч хуучинтай харицуулахад байдаг болсийм байна гэсэн сэтгэгдэл төрж байгаа.Өөрсдийгөө Япончуудтай харицуулаад нэг бодогдсон зүйл бол, тус бүрдээ хувь хүн бүр мундаг сайн байх нь нэн чухал биш, харин мэдлэг чадлаа уралдуулж хамтран ажиллаж, шижигнэсэн *баг* бүрдүүлж чадах уу үгүй юу гэдэг нь бүтээлч, зөв ажиллах том хүчин зүйл болтой... За юутай ч, нутагтаа буцаж ирээд асар их хүсэл эрмэлзлэл дүүрэн шинэ амьдралын гараагаа эхэлж байгаа. Бүх зүйл 0-гээс эхлэх шинжтэй, яг л анх Японд ганц чемодан хувцастай, хэдэн салбархай номтой амьдралын гараагаа эхлүүлж байсан шигээ,хэхэ... Ирэх 7 хоногоос охидоо өгөх сургууль цэцэрлэгээ судлах,хайх гээд том ажил хүлээж байгаа. Өөрcдөө ч гэсэн энэ тэрүүгээр ажил хайгаад таваргаж өгнө дөө.Posted by tumee 33 at Tuesday, March 23, 2010
Монгол буцна гэсээр нилээн хэдэн жилийг орхиж,
угаасаа амь амьдрал маань хэдэн хүүхдээ тойрон эргэлддэг
хүмүүс болохоор, том охиноо сургууль, орчиндоо дасан зохицох талийг нь
бодохоор үүнээс илүү удахгүй нь дээр болж байж л
бүрмөсөн буцахаар шийдэж байхшив.
Хоёр багыгаа бол харьцангуй хурдан
дасан зохицох байх гэж найдаад байгаа...
...Ойрд баглаа боодол, цаасан хайрцган дундаас
хэдэн биенээ олж харж чадахааргүй шахуу хэд хонож байхшив.
10н хэдэн жил амьдарсан, өлзийгөө өгсөн газар нутаг юм болохоор,
цагаа тулахаар тэрүүхэндээ сэтгэл хорогдох шиг бодогдовч,
төрж өссөн газар нутаг руу гаа тэмүүлэх сэтгэл нь илүү давамгайлаад
тэрүү өөрийн эрхгүй хоног тоолоод эхэлсэн гэжийгаа.
Posted by tumee 33 at Friday, March 05, 2010
Labels: Би Монгол хүн 11 comments
Хувьсгалын болон хувийн ажилд дарагдаж гүйсээр,
нэгмэдсэн 2009 он харвасан сум шиг жирэлзэн өнгөрч,
шинэ он хаяаанд ирсэн байнашдээ.
Ирэх ондоо бүгдээрээ аз хийморь,
инээд баясал, эрдэм номоор бялхан цалгиж байх болтугай!!
Posted by tumee 33 at Saturday, December 26, 2009
Өнгөрсөн амралтаар 150км замыг ирж очихдоо нийлээд 10 гаруй цаг замын түгжрээнд орж байж явж ирэв. Очсон газар маань агаар ус сайтай сайхан нутаг байсан тулдаа л... Өдөртөө 10-аад хэм, харин шөнөдөө 1 хэм хүрч байв.
Posted by tumee 33 at Thursday, November 26, 2009
Өнгөрсөн 7 хоногоос нилээн сэрүү орж , өнөөдөр бүүр 15 хэм, гадаа хүйтэн бороо шиврээд жихүүн байна. Зуны гэсэн бүх юмаа угааж цэвэрлэж далд хийх, өвлийн хувцас хунар, хөнжил гудсаа гаргах гээд хөөрхөн ажил өрнөв.
Хажуугаар нь бас ар араасаа шилээ дараад намар өвлийн тэмдэглэлт баярууд жагссан байдаг. Томын ангийнх нь нийлдэг хэдэн охин цуглаж Халловийн тэмдэглэж баахан бужигнав. Уг нь 10сарын 31-ний баяр боловчиг, ажил сургуулийн боломжоос болоод урьдчилаад тэмдэглэсэн учиртай. Миний бага байхад ийм баяр байдгийг ч , ямар учиртай болохыг ч чөтгөр бүүмэд байсым байна.
Halloween-ийг монгол хэл рүү хэрхэн хөрвүүлсэн байдаг юм бол(Багт наадам гэвэл арай биш байхдаа)?. Христосийн шашны ариун сахиус, бурхадад зориулсан ёслол болох 11сарын 1ний өмнөх өдөр буюу намрын их ургац, байгаль ээжийн хишгийг хүртэсний баяр, ад чөтгөр, муу зүйлсийг зайлуулах ёслол болгон ийнхүү тэмдэглэдэг баяр юм гэсэн. Хүүхдүүдийн хувьд, элдэв янзын баг, хувцас өмсөж, Trick or Treat гэж хэлэнгээ айл хэсэж чихэр боов солилцох нь зугаатай байдаг болтой. Энэ нь дундад зууны үөийн тариачны хүүхдүүд, баярт зориулсан хүнсээ цуглуулан ийнхүү явдаг байснаас уламжилалтай гэдэг юм байна. ★Halloween-ний шөнө алим идэнгээ хойшоогоо эргэж харалгүй толинд харвал ирээдүйн амьдралын хань нь харагддаг гэсэн яриа байдаг гэнэ.
Posted by tumee 33 at Saturday, October 24, 2009