Бүгдэд шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлээд шинэ оны анхны бичлэгээ оруулая^-^ Сүүлийн бичлэгээс хойш зөндөө уджээ...
Нэг хэсэг ч зав гэдэг юмаар маруухан байлаа. За байз манайхаар чинь шинэ сонин юм юутай билээ,хө. Юутай ч нүүдэл суудал жигдэрч, төвхнөсөн шүү.
Том гүнж энэ хавар шинэ сурагч болно гээд өдөр хоног тоолж эхэлсэн, 7 хоноод сурагч ширээ сандал нь ирнэ гээд догдолсон хүн л байна^^Эгч маань ирж туслаж байгаад хугацаа нь болоод буцчихсаныг хэлэх үү , өдөрт 3 гүнжтэйгээ хөөрхөн л дажин болчих юм. Юм юмаа амжуулах гэж тэмцэлдсээр нэг өдөр гэдэг ёстой нөгөө харвасан сум шиг жирэлзээд өнгөрнө шүү дээ. Хагас бүтэнд бол 5-уулаа гандан буурахгүй ээ, галуун цуваа шиг машиндаа үсэрч суугаад , шинэ газартайгаа танилцах, судлах бяцхан аялалд мордоно...
Дунд гүнж маань хэл яриа гэж гүйцэгдэхээ байгаад , нэг өдөр аавдаа жаахан зэмлүүлчээд*миний зүрх түг түг хийчихлээ * гэж бөөн инээдэм ...
Бага гүнж маань 9 сар хүрч, тагнуулч шиг элгээрээ мөлхдөгийг төгсөж, юм түшээд зогсох гээд байгаа. Ойрноос *бай,бай*, *мээм*,*папа* гэсэн хэдэн үг хэлээд ...үртэй хүний жаргал, амьдрал сайхаaн гэдгийг мэдрүүлээд л...гэж бяцхан уянгын халил...^^
Манай хүн яахав, нөгөө л ажилч зөгий шиг үүрийн таван жингээр гарч , үдшийн бүрийнээр харьж ирдэгээрээ, Би гэдэг хүн 3 гүнжтэйгээ арын албандаа зүтгээд л...амьдрал үргэлжилсээр...гэжүгаа.
Ps:Сүүлийн үед ажил хиймээр бодогдоод ... Зиа даа, томыгоо 1-р анги төгстөл арын албаа л хаших биз дээ^0^